antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 20, 2017 4 comments

Монголын Засгийн Газарт махны үнэ мэддэггүй хүн сайд болох л дутаж гэнэ

нийтлэсэн Admin
МАН-ын Бага Хурал энэ сарын 25-нд хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд, Засгийн Газрын гишүүн, сайдад өөрийгөө сойж буй нэр бүхий эрхэмүүд захиалгаар өөрийгөө магтуулах, намынхаа гишүүдийг “хайрцаглаж”, саналыг нь худалдан авах, УИХ-ын гишүүдэд албан тушаал, тендер амлаж яваа нь нууц биш. Нэгэн цагт МАН-ын дарга, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын сайд, БСШУ-ы сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн тухай захиалгат материал ч хэвлэлүүдээр нийтлэгдэж эхэлжээ.
Гэвч энэ бүхэн нь МАН-ын зарим гишүүдийн инээд, дургүйцлийг зэрэг хүргэж буй гэх агаад махны үнэ өсч, 1200 төгрөгт хүрлээ гэж ярьдаг, иргэдийн амьдралаас хол тасарсан Ө.Энхтүвшин л МАН-ын байгуулах дараагийн Засгийн Газарт Монгол Улсын Сайд болох нь дутаж гэх хүн ч гарчээ.
Түүнээс гадна Ө.Энхтүвшин МАН-ын даргаар, Г.Занданшатар МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байх үедээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн кампанит ажлыг туйлын муу зохион байгуулж, намаа их хэмжээний санхүүгийн өр төлбөрт оруулсан нь одоо ч МАН-ын үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг ажээ.
С.Сарнай


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • eeee (September 20, 2017 1:10:17 pm )

    Энэ нөхөр болих хэрэгтэй. Бүх даргыг хийж үзсэн. Өөрийн хүсэлтээр улс төрөөс холдож, залуучуудад халаагаа өгөх хэрэгтэй. Монгол улсад юу хийсэн хүн бэ. Хотоо цэвэрхэн байлгах, түгжрэлийн сааруулах гээд ажлууд хийгдэж байхад энэ бялдууч нөхөр Өгөөмөр захын түрээслэгч нартайгаа нийлээд гаргахгүй гээд сууж байсан шүү дээ. Бүх хүмүүс мэдэж байгаа.

  • jonon (September 20, 2017 1:56:55 pm )

    shaadag garuud iim uymig oilgoxgyi gej bodoo uy?
    Anduursan xel xalitrax gej uym bna. Er ni bol mash mundag beltgegdsen sain udirdagch shyy dee.

  • zochin (September 20, 2017 4:13:55 pm )

    нөхрүүд бүгд л үнэ мэддэггүй ш дээ.

  • bk.sdfv (September 21, 2017 5:29:24 pm )

    sain hun dee chadvartai

antalya rent a car