antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 27, 2012 Comments are off

Ээж нь хүүгийнхээ амийг хөнөөжээ

нийтлэсэн Admin

Сар шинийн өдрүүдэд эрүүгийн нөхцөл тайван байсангүй. Баярын өдрүүдэд ахуйн хүрээнд буюу гэр орондоо ах дүүс, найз нөхдөөрөө нийлж, бор дарсыг хэтрүүлэн хэрэглэснээс хүн амины болон бусдыг гэмтээсэн хэрэг хэд хэд гарсныг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв. Битүүнд гэмт хэрэг, зөрчлийн 900, зам тээврийн ослын 87 дуудлагыг цагдаагийн байгууллагынхан хүлээн авчээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 35 үйлдлийг дүүрг үүдийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XIII хороонд 58 настай Д гэх эмэгтэйг төрсөн хүү Ц нь согтуудаа зодож гэмтээсэн байна. Харин шинийн 1-нд Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн ажилтнуудтай иргэд 2579 удаа холбогджээ. Үүний 679 нь гэмт хэрэг, зөрчлийн, 105 нь зам тээврийн ослын тухай байж. Тэднээс 22 нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсныг цагдаагийнхан шалгаж байна. Шинийн 2-нд нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн 896, зам тээврийн ослын 118 мэдээлэл хүлээн авч шалгаад 34 нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох нэгжүүд шалгаж буй аж. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн IX хороонд 20 гаруй насны залуус согтууруулах ундаа хэтрүү лэн хэрэглэж нэгнийхээ амийг хөнөөжээ. Мөн тус дүүргийн Х хороонд 54 настай эмэгтэй 36 настай хүүгийнхээ амийг хүйтэн мэсээр бүрэлгэсэн байна. Хэрэг гарах үед ээж, хүү хоёулаа согтуу байсан аж.

Г.РАВЖАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car