antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2017 58 comments

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдаар томилогдох магадлал өндөр байна

нийтлэсэн Admin

Засгаа унагасан МАН-ынхны тэмцэл өнөөдөр ч дарагдаагүй байна. Зүүний хүч, хот, увсаараа талцсан өдрүүд үргэлжилсээр, нууц уулзалтууд хийгдсээр байгааг нийгэм гадарлаж байгаа. Улстөрчдийн өгч буй мэдээллээр удирдлагуудаа унагахад оройлон оролцсон У.Хүрэлсүх гавьяа шагналгүй үлдэж байгаа сурагтай. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга болоход бичигдээгүй хэрнээ тогтсон дүрэм гэж бий. Тэр нь УИХ-ын гишүүнээр сонгогдож иргэдийн итгэлийг хүлээсэн хүн гүйцэтгэх засаглалыг тэргүүлнэ гэсэн ойлголт. МАН-ын дарга болоход ч иймэрхүү шалгуур тавигддаг. Ядаж УИХ-ын гишүүн хүнд тамгаа атгуулах нь тэдний нэр хүндийн асуудал юм. Энэ болоод бусад шалтгаанаар У.Хүрэлсүх сайд горилогсдын жагсаалтаас хасагдаж байгаа гэх.

Олны салхинааас олж сонссоноор сүүлийн хэдэн жил төрийн өндөр дээд албан тушаал хүртээгүй Увсын гэгдэх фракц энэ удаа хүчтэй дайрч байгаа бололтой. Увсынхнаас Ц.Нямдорж гишүүн Ерөнхий сайд болох магадлал хамгийн өндөр байгааг зарим хүмүүс өгүүлж байна. Ер нь ч нөхцөл байдал ингэж эргэсэн учраас л У.Хүрэлсүх шадар, М.Энхболд дарга хоёр сэм уулзалдсан гэдгийг өгүүлэх хүн цөөнгүй. Нэг ёсондоо Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахын тулд Зүүний хүчний холбоо Увсын фракц хүч хавсарсан бол одоо эргээд Хотын Фракц, Зүүний хүчний холбоо Увсынхны эсрэг нэгдсэн гэх шуум саарал ордонд дэгджээ.

Зүүний хүчний холбоо, Хотын фракц ойлголцолд хүрч чадахгүй бол дундаас нь Увс аймгаас Ерөнхий сайд төрөх нь бараг тодорхой болчихоод байгаа юм байна. Увсын фракцаас хэн нь вэ гэсэн асуултад хоёр хувилбар яригдаж байгаа. Одоогийн байдлаар Ч.Хүрэлбаатар болоод Ц.Нямдорж гишүүний харилцаа таарамжгүй байгаагаас үзэхэд хоёулаа Ерөнхий сайд болох том амбийцтай байгааг нь илтгэнэ. Тэгээд ч эл хоёр эрхэмийн нэр хэдийнээс дуулдаж л байсан. Ц.Нямдорж гишүүн Ч.Хүрэлбаатар дүүдээ “Нэрээ татчих. Надад дахиад боломж олдохгүй. Чиний өмнө урт зам байна” гэсэн утгатай үг дайж гуйсан ч Ч.Хүрэлбаатар гишүүн хүлээн зөвшөөрөөгүй гэж учир мэдэх хүмүүс яриад эхэлчихсэн байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

58 Comments

  • 123aa (September 19, 2017 3:44:05 pm )

    худлаа юу яаагдаад байгаарай, ну погоди,

  • Zochin (September 19, 2017 3:51:10 pm )

    Nyamdorjiig demjij bna,Khurelsukhees havigui deer,uym uymaaraa,oor namtai huvildaj namaa ungaahgui hun

    • IrgenirgenиргэниргэнIrgenirgen (September 19, 2017 6:18:13 pm )

      Hyamdorj n deerdee

  • Зүчи (September 19, 2017 3:53:36 pm )

    Шударга хүн тулдаа л өдийг хүртэл иргэд бид итгэл хүлээлгэж ирсэн. Тиймдээ ч шинэчлэл хийж байгаа Хүрэлсүхийг дэмжиж байгаа.

  • Zochin (September 19, 2017 3:56:02 pm )

    Mongol ulsin ES yarigdaj bhad,nutag usni fraktsaar huvaahdahaa bolij boldogui uym bolov uu

  • Zochin (September 19, 2017 3:58:07 pm )

    Uls tord manai Govi altain frakts gej bna uu kkk

  • зочин) (September 19, 2017 4:08:28 pm )

    Хүрэлсүх Нямдорж 2 нийлээд ерөнхий сайд, УИХ-н дарга болвол ард түмэн баярлана. Ингэж 2 хүч нийлж байж МАНАН үндсээрээ арчигдана.

  • зочин) (September 19, 2017 4:08:59 pm )

    76г базах ганц хүн бол Нямдорж

    • gj; (September 20, 2017 9:23:54 am )

      Хятадын тагнуулаар монголын төрийг самруулах гээ юу.новш минь

  • daria* (September 19, 2017 4:11:18 pm )

    Zaluu vydee xalaagaa vldeesen deer dee. Xiidgee xiitsen xvn ilvv yumand orood xereg bnuudaa.

  • Hangai* (September 19, 2017 4:12:35 pm )

    Yunii tuld udiig xvrtel temtsleedee Xvrelsvx garax l xeregtei shde. Xvrelsvx darga bolwol adgiin naad zax ni awilga bagasgana. MAN sergene. Gazriin naimaa awdag zardag xvmvvs baixgvi bolno.

  • Зочин (September 19, 2017 4:36:04 pm )

    Ц.Нямдорж, У.Хүрэлсүх 2 бол монголын аврал.

  • оогий (September 19, 2017 4:42:32 pm )

    маш зөв

  • Зүчи (September 19, 2017 5:29:37 pm )

    Нямдорж шударга хүн тийм ч учраас Хүрэлсүхийгээ дэмжиж байгаа

  • Зочин (September 19, 2017 5:31:39 pm )

    МАН-н түүхэнд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын хослолын үед Монгол орон мандан бадарсан.
    Харин одоо У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нарийн хослол эхэллээ.
    Үүн дээр эх оронч ерөнхийлөгч Х.Баттулга нэмэгдвэл Монголын төрийг эх орны жинхэнэ хөвгүүд удирдах болно.
    Монгол улс үүрд мандан бадраг !!!

  • Хандмаа.... (September 19, 2017 5:33:19 pm )

    Шударга ёсны агаар Улаанбаатарын өвлийн агаар шиг л боллоо. Энэ бүхнийг л бид тас цохиж цэгцлэх учиртай. У.ХҮРЭЛСҮХ

  • Болормааа... (September 19, 2017 5:33:50 pm )

    Хүрэлсүх аавынхаа бүтээлцэж явсан 90 жилийн түүхтэй, шудрага олон гишүүдтэй намаа хэдхэн увайгүй хүнээр сүйтгүүлээгүй ачтай ЕС-д тохирох хүн юм шүү

  • Аархал (September 19, 2017 5:55:22 pm )

    Нямдорж гуай ийм ЗГ авч нэр хүндээ унагах хүн бишээ. Харин УИХ-ын дарга болоод 76 гишүүнээ базаад сууж байвал харин нэг зангарагтай харагдах байх шүү

  • xxx (September 19, 2017 6:20:54 pm )

    ene 2 l bish shuu.Burkhan tenger mini

  • Anonymous (September 19, 2017 7:36:49 pm )

    Нямдорж УИХ ын гишуун байж болно, буур шаардлагатай бол нэг яамны сайд байж болно, Харин уунээс дээш албан тушаалд тавьж болохгуй, яагаад гэвэл энэ хуний сэтгэл санаа, бодол оюун нь хэрэггуй л юм, за оороор яаж ойлгуулах билээ

  • Г.Батнасан (September 19, 2017 9:34:48 pm )

    Их хурлийн даргаа авсан дээр дээ 76 аагаа базаад алхаа зохиод суух нь зохидог ш дээ Нямдорж алсын хараатай хүн дээ 2021 оны сонгуулиа бодож байгаа байхдаа

  • Зочин. (September 19, 2017 9:35:10 pm )

    Ийм хүндэрсэн засгийг авч өөрийгөө зовоож яахав даа Нямдоржид ерөнхийлөгч л зохино Шинэчлэлийхэнтэйгээ нийлсэн дээр дээ

  • zochin (September 19, 2017 10:33:27 pm )

    hurelsuh er said bolbol zugeer

  • IRGEN CH (September 19, 2017 11:45:41 pm )

    NYMDORJ gishuun mundag hun shuu ard tumniihee toloo ajillaj chaddag hhun iim suudald suuh erhtei hun mash sain hun

  • zochin (September 19, 2017 11:46:29 pm )

    Nymdarj ahiig demjij bn

  • gj; (September 20, 2017 9:21:50 am )

    одоо монголыг хятадын тагнуул,хутган үймүүлэгчийн гарт өгөх нь дутаж гэнэ.

  • Мэнгэтэд (September 20, 2017 9:25:49 am )

    Нямдорж лидер биш, зөвхөн камерийн өмнө шударга царайлж ярвайж ярих дуртай эх орноосоо урвасан тагнуулч, ямарч найз нөхөд, баг байхгүй, гэртээ ТВ-гүй, амьдрах байргүй хулгайч хүн шүү.

  • zochin (September 20, 2017 9:37:23 am )

    Nyamdorj ih hurliin darga hkuelsuhk namiin darga hkurelbaatar eronhii said bolbol zugeerdee

  • irgen (September 20, 2017 9:55:20 am )

    Nyamdorj gishuuniig demjiij bn Ene hun yamar ch bsan goloor ni yumiig shiidej chaddag hun

  • зочин (September 20, 2017 10:17:39 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • зочин (September 20, 2017 10:17:58 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • зочин (September 20, 2017 10:18:41 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.!

  • зочин (September 20, 2017 10:19:09 am )

    Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр дэлхийн суут ухаантнууд эрчимтэй ажиллаж байна. Хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах эм гаргаж авах нь лавтай.

  • зочин (September 20, 2017 10:22:54 am )

    Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкуудын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр манай хоёр их хөрш Орос, Хятад орнууд эрчимтэй ажиллаж байна. Үүний ачаар хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах гайхамшигт эм гаргаж авна гэдэгт итгэж байна.

  • зочин (September 20, 2017 10:23:23 am )

    Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна. !

  • зочин (September 20, 2017 10:23:39 am )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • зочин (September 20, 2017 10:23:58 am )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • зочин (September 20, 2017 10:24:45 am )

    АН бол ард түмний өмч, хөрөнгийг булаан авч мафи, олигархиуд, оффшортонгууд, луйварчид, дээрэмчдэд өгдөг дээрэмчдийн бүлэглэл юм, харин МАН бол мафи, олигархиуд, оффшортонгуудын ард түмнээс дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг буцааж ард түмэнд нь өгдөг ард түмний нам. Энэ бол дэлхийн түүх. Энэ бол байгаль, нийгмийн хөдлөшгүй хууль.

  • зочин (September 20, 2017 10:25:13 am )

    АН-хан сүүлийн 20 гаруй жилд Монголын 3 сая ард түмний 70 жил улаан гар, хөлс хүчээрээ бүтээсэн өмч хөрөнгийг, хувьчлал, тендер, хөрөнгө оруулалт, менежментийн удирдлага нэрээр бүгдийг нь хулгайлж, дээрэмдэж аваад одоо ханаж цадахгүй Эрдэнэтийг бүхэлд нь дээрэмдэж авахын тулд үхэн хатан тэмцэж байна.

  • зочин (September 20, 2017 10:26:04 am )

    АН-ынхан болон ХХБ-ны хулгайч, луйварчид бол Монголын ард түмний бүтээн босгосон, нийт 3 сая Монголчуудын өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг ард түмнээс нь нүднээс далд хулгайлсан хулгайч, луйварчид юм. Монголын ард түмэн Нямдорж, Раднаасэд мэтийн эх оронч хөвгүүдийн ачаар АН-ынхан болон ХХБ-ныхан ямар аймшигтай хулгайч луйварчид гэдгийн мэддэг болсон. !

  • зочин (September 20, 2017 10:26:38 am )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

  • зочин (September 20, 2017 10:26:53 am )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • зочин (September 20, 2017 10:27:15 am )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • зочин (September 20, 2017 10:27:31 am )

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  • зочин (September 20, 2017 10:28:05 am )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!

  • зочин (September 20, 2017 10:28:32 am )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!!

  • зочин (September 20, 2017 10:28:49 am )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн 100 хувь төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • зочин (September 20, 2017 10:29:24 am )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

  • зочин (September 20, 2017 10:29:51 am )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа АН-ын нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.!

  • зочинзочин (September 20, 2017 10:32:51 am )

    Нямдорж, Хүрэлсүх 2 юм хийж Монгол орноо хөгжүүлж өрнөөс гаргах байх. Харин дэд сайд шиг хээггүй юм алгаа.

  • Зочин (September 20, 2017 10:51:43 am )

    Бид ардчилалаас даруй 50 жилээр хоцорч явна даа. Ард түмнээсээ асуу болохгүй бол өрсөлдүүлэн хэлэлцүүлээч тэгвэл болох байх.

  • Zochin (September 20, 2017 10:58:04 am )

    Arai ch iim ES tai bolohgui bailguide de.

  • зочин (September 20, 2017 2:13:13 pm )

    Ц.Нямдорж УИХ-ын дарга, У.Хүрэлсүх ерөнхий сайд болж байж энэ нам, цаашлаад төр цэвэрлэгдэж,,,, хотын мафи-гаас салах боломж гарч ирнэ,

  • Зочин (September 20, 2017 3:11:41 pm )

    Нямдоржоор мэрэгжилийнх нь дагуу Хууль зүйн сайд болгоод офшор бүсийн мөнгө .Эрдэнэтийн асуудал Х.Хөгжилийн банкны асудпыг нэг тийш болгуупах нь хамгийн зөв шийдэп шүү,тэгэхгүй бол бусад нь бие биенээ хаацайлаад шоронд суух нэг ч хүн олдохгүй хэрэг замхарна.Ард түмэн шшнийг хүсэж байгаа,

  • Зочин (September 20, 2017 3:30:16 pm )

    Нямка шудрага царайлж байгаад бас л уравсан шүү дээ хөөрхий дөө түрээсийн байранд амьдардаг хүнд юм юм л хэрэгтэй байгаа байлгүй дээ

  • иргэн (September 20, 2017 5:15:03 pm )

    Энэ өвгөн ярхирлаж л чадахаас өөр зүйл хийж чадахгүй.Одоо болох ЕСайд ажил хийхэд хэцүүдээ.Зоригтой зүгээр л тохироогоор ажил хийх хүн л ЕСаыд болно.Яг төрийн ажлыг хийнэ гэсэн хүн энэ үед байхгүй.Бүгд л мөнгөний сонирхолтой.Хэзээч төр түмнээ гэсэн бодолтой хүн байхгүй юм шиг юм байна дөө.Хэдхэн хүн л төрийг ээлжлэн аваад л явдаг болсон байна.

  • ЗОЧИН (September 20, 2017 10:02:10 pm )

    МАНАЙД ГАЗАР АВААД БАЙГАА МОНГОЛЫГОО ДЭЭРЭМДДЭГ , ХУУЛИЙГЗӨВХӨН ӨӨРТӨӨ ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БОЛСОН ЭНЭ БУЗАР ҮЙЛДЛЙИГ НЯМДОРЖ Л ЗОГСООЖ ЧАДНА. ИЙМ БАЙДЛЫГ ОДОО Л ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ БОЛ МОНГОЛ ОРОН СҮЙРНЭ…ДАРАА ГЭЖ БАЙХГҮЙ ГЭДГИЙГ МАН -ЫН ШУДАРГА ХҮМҮҮС ОЙЛГОХ ЁСТОЙ. ОДОО НАМЫГ БУС МОНГОЛЫГ БОДОХ ЦАГ БОЛСОН ШҮҮ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • иргнэ (September 20, 2017 10:50:53 pm )

    Хүрэлсүх дээр шдээ нямдорж гуай их хурлын дарга яаг тохирно. нямдоржийн одоог хүртэл их хуралд байгаагийн үндэс нь ЗГ орж нэрээ бааастаж байгаагүйгийн л гавъяа.

antalya rent a car