antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2017 1 comment

Улсын онцгой комиссын хоёр ажлын хэсэг шүлхий өвчний хорио цээр тогтоосон бүс нутагт ажиллаж байна

нийтлэсэн Admin

Улсын онцгой комиссын хоёр ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа сумдад өнөөдрөөс/2017.09.18/ эхлэн ажиллаж эхэллээ. Тодруулбал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуусан ажлын хэсэг Төв, Хэнтий, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгуудад сумдад ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын 7 аймаг 10 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Мөн малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгаас малын туувар болон тээвэрлэлтийг хориглосон бөгөөд заавал үзлэг шинжилгээнд хамруулан нэвтрүүлж байна. Үзлэг шинжилгээ, ариутгалд хамрагдалгүй тухайн бүс нутгаас гарсан малчинд  нөхөн олговор олгохгүй байх юм.

Түүнчлэн ОХУ-аас “Мал эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй хоёр дахь ээлжийн вакцин энэ сарын 28-нд ирнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Иргэн (September 19, 2017 5:00:58 pm )

    Улсын онцгой комиссын нарийн бичиг М.Энх-Амарыг солих цаг болсон. Учир нь сүүлийн жилүүдэд тохиолдсон байгалын аюулт үзэгдэл, хүн, малын халдварт өвчний голомтод үүрэг гүйцэтгэх үеийн удирдлага, зохион байгуулалт гэж ёстой л нохойн баас гээч болж байна шүү дээ. Нөгөө талаар Энх амар албан есны хурандаа цол аваагүй хүн гэдгийг бригадын генерал Ц.Амганланбаяр, хошууч генерал Т.Бадрал нар гэрчилнэ дээ. Энэ хүний цол М.Энхболдын захирамжаар шагнал байдлаар олгогдсон юм шүү дээ. Сураг сонсход би хурандаа Энх-Амар байна гэж ярьдаг гэнэ. Ингэж болох уу даа. Батлан хамгаалахыг дэд сайд гэж нэг мануухай цариалсан амьтан л их шүтдэг байсан даа.

antalya rent a car