antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 5 comments

Чинбаа: Бритни Спирс, Селин Дион, Алиса Кейстэй хамтарч үзлээ

нийтлэсэн Admin

– Чинбаа Aretha Franklin гэдэг америкийн алдартай дуучинтай хамтран ажиллахын тулд ямар шалгуур давах хэрэгтэй вэ. Чинбаа хамтарснаар ямар өөрчлөлт гарав?
– Монгол хүнд заяагдсан хувь тавилан. Түүний хамтлагт ганцаархнаа Азиас тоглодог. Энэ хамтлагийн хөгжимчинд сая сая хөгжимчнөөс шалгарч орсон. Анх америк явахдаа өөрсдийгөө сорих, хөгжүүлэх бодолтой явсан минь нөлөөлсөн. Бид холливудын алдартай дуучин, уран бүтээлчидтэй хамтран ажилладаг продюсертэй хамтрах аз таарсан. Энэ бол гайхамшигтай цаг хугацаа байсан.

Манай хамтлагийн уран бүтээлийг ирж үзээд  уран бүтээлчийн хувьд сайн байна гэж үнэлсэн. HB продюсер над руу утасдаад холливудын өгсөлт уруудалт гэж юу байдгийг мэд. Манайд хэсэг хугацаанд амьдар гэсэн. Тэр хүн 72 гаруй настай атлаа 30  настай  хүн шиг ажиллаж байсан.

Хүн амжилттай ажиллахын төлөө яаж зүтгэдэг болохыг хараад гайхширсан. Намайг очингуут Чехийн оркеструудтай интернэтээр харилцаад намайг хяна гэсэн үүрэг өгсөн. Тухайн үед надад авьяас байж, миний багш нар ямар авьяаслаг хүмүүс байсан юм бэ гэж баярлаж байсан. 14 хоногт холливудын амьдралыг харлаа. Дараа нь Aretha Franklin тоглолтод тоглох уу гэж урьсан. Би анх сонсоод итгээгүй. Тоглолт болох гээд байхад над руу нотоо явуулаагүй байсан.

Тайзан дээр гартал бүх хөгжимчин ноттой байхад надад байдаггүй. Тоглолт болохоос 30 минутын өмнө зузаан нот авчирч өгдөг байгаа. Би сандраад нотоо ухаж дуустал 10 минутын дараа тоглолт хийх болсон. Ингээд тоглолт эхлэхэд Aretha Franklin тайзнаа гарч ирээд миний өөдөөс харж байна. Би юу болоод байгааг мэдрэхгүй, зүүд шиг санагдсан. Би ч тоглолт эхлэнгүүт  нотынхоо дагуу тоглоод өөрийнхөө санааг нэмсэн. Энэ нь надад сорилт байсан гэдгийг сүүлд нь мэдсэн.

Дараа нь намайг Aretha Franklin өрөөндөө дуудлаа гэдгийг хамгаалагч ирж дуудсан. Өрөөнд нь ортол Aretha Franklin инээж угтаад чи гайхамшигтай сайн хөгжимчин байна. Цаашдаа чи надтай хамт тоглох уу гэсэн. Би шууд зөвшөөрсөн. Чи өнөөдрөөс эхлээд америкийн дээд зэрэглэлийн хөгжимчин болно гэсэн. Нэгдүгээр зэрэглэлээр нисээд, лимузнээр тосуулаад, дээд зэрэглэлийн буудалд бууж байна. Эхний үедээ би өртөө итгэхгүй байлаа. АНУ урлагийг ингэж үнэлдэг юм байна. Гэтэл би Монголд 20 жил урлагт зүтгээд юу билээ.

– Дэлхийн хэмжээний цалин авч байна?
– Тэрийг хэлмээргүй байна. Хангамж маш сайн. Aretha Franklin-тэй би гурван жил тоглож байна. Хамгийн сүүлд Обамагийн сонгуулийн кампант ажлын концертод тоглосон. Мөн дэлхийн гайхамшигтай одод болох Britny Spears, Celine Dion, Alicia Keys зэрэг оддуудтай хамтран тоглолоо. Дэлхийн одуудтай чөлөөтэй харилцаж Монгол улсаа сурталчилла. Ларри Кинг гэдэг алдартай сэтгүүлчтэй уулзаж байлаа. Тэр хүн сэтгүүлч болохоороо Монголын тухай маш сайн ойлголттой байдаг юм билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (October 13, 2011 4:37:31 am )

    I am proud of you.you are wonderfull.Chinbaa aja aja amjit.

  • Anonymous (October 13, 2011 5:18:32 am )

    Mundag yumaa

  • Anonymous (October 13, 2011 11:51:38 am )

    Ijil nertei duudee amjilt husye! Mongolchuud chadna aa.

  • Anonymous (October 15, 2011 2:35:56 am )

    i am really prouf of you.You can do it and you have a chance to win this music world, to leave a big story about you.And this story will be about mongolian musicant CHINBA

  • Anonymous (October 16, 2011 5:06:47 am )

    ajilsag myndag aviyastai yum

antalya rent a car