antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 18, 2017 34 comments

САЙДЫГ ЗАХИАЛЪЯ

нийтлэсэн Admin

“Далайн чанадад илгээх хөлөг онгоцны ахмадаар туршлагатай, чадамжтай хүнийг томилохын оронд зүгээр л олны саналыг илүү хураасан хэн нэгнийг сонговол яах вэ? Хар шуургатай тулгарах цагт тэр юу хийж чадах вэ?” гэж эртний ухаантан Сократ улсын удирдагчийг хэрхэн сонгох тухай ярианы үеэр ёжлон асууж байжээ.

2500-аад жилийн өмнөх энэ ёжтой жишээ 21-р зууны Монголд биеллээ олсоор. Уул нь манайд аль ч сонгуулийн дараа ямарч байсан нэг тийшээ явна гэж төлөвлөгөө гаргаж бодлого боловсруулж, яадагч байсан хөлөг онгоцоо бүтээгээд авдаг. Ахмадыг сонгох болохоор л асуудал үүсэж онгоцон дээр бараагаа ахиухан ачиж наймаа хийх санаатай худалдаачдын итгэмжит нярвыг л ашиг сонирхлын зөрчлийг нь үл тоон байж лоббигоор тавьчихдаг. Эздийнхээ эд агуурсыг харж хандахдаа сайн боловч зүүн баруун зүгээ ч сайн мэдэхгүй “нярав” хүн онгоцны ахмад болж одоод төөрч будилан бусдын эрхшээлд залуураа өгнө. Өгөхөөр барахгүй онгоцоо живүүлэх нь бий.

Иймэрхүү зарчмаар хийгдсэн томилгоо Засгийн газар, салбарын яамдаас эхлээд дээрээс доош Монгол төрийн бүтцийг бүрдүүлж байгаа цагт бидэнд сайхан бодлого, гоё зорилго байлаа ч нэмэр алгаа. Холын зорилгогүй наймаачин сэтгэхүйтэй хүнийг салбарын сайдаар томилбол хүний өөрийн арилжааны түмэн сонирхлын дунд орооцолдон бодлого боловсруулах тэнхэлгүй, боловсруулсан бодлого байвч хэрэгжүүлэх чадамжгүй болдог юм байна.Үр дүнд нь хөгжлийн хөлөг онгоц маань очих газраа очиж чадалгүй эрэг хавиараа хий эргэлдсээр.

Тийм болохоор л зөв хүнийг зөв тушаалд томилох нь бодлого хөтөлбөр боловсруулахаас багагүй ач холбогдолтой гээд байгаа юм.

Салбар бүрд л сайхан зорилтууд байсаан байсан. Гэвч их хурлын сонгууль, иргэдийн хурлын сонгууль, ерөнхийлөгчийн сонгууль, сонгуулийн булхай, нууц бичлэг, АТГ, прокурор, тагнуулч мөн биш гэж маргасаар. Энэ эх адаггүй маргаан дунд үсрээд орчихсон сайд нар юун салбарын хөгжлийн алсын хараагаа барьж, зорилтоо биелүүлэхтэй манатай. Ёстой л нөгөө Өндөр Жанрайсэгт мөргөх зорилгоо мартаад хогон дунд нохойтой зодолдож хоцорсон Данзангийн жишээ шиг… Юу гэвэл Доноровын Намдаг гуайн зохиолын Данзан хэмээх дүрээр жишээ аван байж нийтлэлч Болушка шинээр Засгийн газарбүрэлдэхээс өмнө монголчууддаа хандаж “бодлого захиалсан”байсан (http://www.trends.mn/n/7081). Болушкагийн захиалгыг дэмжихийн зэрэгцээ нэмээд САЙДЫГ ЗАХИАЛЪЯ.

Бодлогоо гаргасан ч түүнийг дагах, дагуулах чадваргүй хүмүүс салбарын сайдаар томилогдсоноос болж хөлөг онгоцоо живүүлэхээ болъё. МАН та улстөрийн туршлагатай хүчин, төлөвшсөн инстүүц нь үнэн л юм бол салбараа аваад явчих тэнхээтэй, сонирхлын зөрчилгүй, алсын хараатай, наймаа зохицуулагч биш бодлого хэрэгжүүлэгч, боловсролтой, туршлагатай, ёс суртахуунтай, хөгжлийн төлөө өнөө маргаашийн шалдар булдар улстөрийг орхиж бусдыгааманлайлж чаддаг хүмүүсийг сайдаар томилж, мэргэжлийн засгийн газраа “жинхэнээсээ” байгуулж аль.Эс тэгвэл Намдаг гуайн зохиолд гардаг шиг хэдийгээр хүрээ орж Өндөр Жанрайсэгт мөргөж, Их хүрээний алтан ганжрыг үзэх маш тодорхой зорилготой явсан ч зам зуур таарах хогийн цэгийг гайхан алмайрч байгаад сүрэг нохойтой уралцаж хамаг зорилгоо умартан уймарсан хөөрхий Данзангийн араас ахиад л орчих бий вий.

Тэгэхээр бид ийм чадамжтай САЙДЫГ ЗАХИАЛЪЯ:

  • Салбартаа ажиллаж байсан туршлагатай, манлайлах чадвартай.
  • Салбарын асуудлыг том зургаар хардаг, тодорхой төлөвлөсөн бодлоготой.
  • Шинэчлэл шаардлагатай газар зоригтой шинэчлэвч шаардлага үгүй газар самарч өөрчилдөггүй, төрийн ноён нуруутай.
  • Популист улстөрчдөөс ирэх дарамтыг үл тоож мэргэжлийн инстүүцийнхээ бодлогыг тууштай хамгаалж чаддаг.
  • Бодсоноо хэрэгжүүлэх улстөрийн зоригтой, олон нийтийг уриалан дуудаж манлайлах чадвартай.
  • Өнөөгийн даяаршсан нийгэмтэй хөл нийлүүлж, мэргэжлийн яриа хэлцлүүдийг Англи хэл дээр хийх чадвартай.
  • Улсын бүхэл бүтэн салбарыг толгойлох хүний хувьд хувийн томоохон бизнесгүй, ашиг сонирхлын зөрчилгүй, тендер, ханган нийлүүлэлтэд сонирхолгүй.

Ийм л сайд нарыг захиалъя.

Үндэсний хөгжлийн үндэс бол “Монгол ХҮН” гэдгийг ухамсарлаж хүнээхөгжүүлэхийнтулд боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн бүх тогтолцоог ашиглахад бэлэн, сургууль цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулах, багш нарын цалинг нэмэх зэрэг тулгамдсан асуудлыг шийдэж чадах зоригтой, итгэл үнэмшилтэй Боловсролын сайдыг захиалъя.

Төсөв, санхүүгийн салбарын шинэчлэлийг хийж зөв голдрилд нь оруулах чин эрмэлзэлтэй, улсын санг зарцуулахдаа улстөрчдийн нөлөөнд авталгүй мэргэжлийн байр сууриа хадгалж, бусдын явцуу сонирхолд “үгүй” гэж хэлж чаддаг, олон улсад нэр хүндтэй, хувийн бизнесгүй төрийн “яхир” түшээ – Сангийн сайдыг захиалъя.

Үндэсний ногоон хөгжлийн бодлогыг гоё нэршил төдий биш бодит ажил болгож, түүндээ олон нийтийг манлайлан дагуулдаг, олон улс, төр, хувийн хэвшлийн хамтарсан тогтолцоог бүрдүүлж хөрөнгө босгох чадамжтай, хотын хог, утаа, хөрсний бохирдлыг бууруулах тодорхой төлөвлөгөөтэй, түүнийгээ хэрэгжүүлэх зоригтой Байгаль орчны сайдыг захиалъя.

Ядуус нь үйлчилгээ муутай улсын эмнэлэгт, дунд давхарга нь хувийн эмнэлэгт, баячууд нь гадаадад гэсэн ялгавартай, тэгш бус байдлыг халж, эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, эмч нарын цалинг нэмэх Эрүүл мэндийн сайдыг захиалъя.

Санхүүгийн хувьд дампуурлын ирмэгт ирсэн нийгмийн даатгалын тогтолцоогоо шинэчлэх зоригтой, иргэдийнхээ хадгалуулсан мөнгийг төр нь булаагаад авчихдаг шударга бус байдлыг халж, хавтгай халамжийг залруулж, тэтгэврийг шударгаар олгож, тэтгэмжийг хэрэгцээтэй хүмүүст нь хүргэх шат дараалсан ажлыг хэрэгжүүлж эхлэх чадвартай, боловсролтой, сонирхлын зөрчилгүй Нийгмийн хамгааллын сайдыг захиалъя.

Ярианаас цааш хальдаггүй төмөр замаа өргөн нарийн алинаар ч болов байгуулж, улс хоорондын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эхлүүлэх Зам тээврийн сайдыг захиалъя. Түүхий эдийн экспортоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрдэс баялгийн геологийн нөөцийг өсгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, төрийн өмч нэртэй боловч намуудын мэдэлд байдаг улсын компаниудыг олон нийтийн хяналттай хувьцаат компани болгох алхмыг эхлүүлэх Уул уурхайн сайдыг захиалъя. Оюу Толгойн эрчим хүчний бэлэн зах зээлийг дотоодоос хангах цахилгаан станцыг бариулах, Улаанбаатарын түгээх сүлжээг сайжруулж гэр хорооллын өрхүүдийг эрчим хүчээр хүрэлцээтэй хангаж чадах Эрчим хүчний сайдыг захиалъя.

Үндэсний хөгжлийн алсыг харааг томьёолж, түүнд манлайлан чиглүүлж, явцуу сонирхлын нөлөөнд үл автаж, чанга гараар Засгийг удирдах хатуухан Ерөнхий сайдыг захиалъя.

“МОНГОЛ ЗОРИЛГО” КЛУБ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • Anonymous (September 18, 2017 12:54:02 pm )

    Yag zagatnasan gazar maajlaa shuu. Busad said nariig ch bas ZAHIALYA

    • зүрх судас (September 20, 2017 12:22:39 pm )

      ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ:
      – Цусыг шингэлж, холестриныг бууруулна.
      – Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж,
      – Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна.
      – Даралт ба хуянг эрүүлжүүлнэ.
      – Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ.
      НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм.
      ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮,
      УТАС: 96665038
      Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд:
      1. Холестрин
      2. Триглицерид
      3. HDL – Өндөр нягтралтай өөх тос
      4. LDL – Бага нягтралтай өөх тос
      ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: http://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • unshigch (September 18, 2017 1:22:06 pm )

    Тийм шүү.Тэгмээр байна.Одоогийн дээр дурьдсан сайд нар албан тушаалд хэт дуртай, нам болон намын даргад үйлчилдэг, өөртөө болон намдаа мөнгө босгодог, авилгалыг хөгжөөн дэмждэг, АТГ-ынхныг намын нэр барьж дарамталдаг, НД-ын тогтолцоог сайжруулах чадваргүй, халамжаар намын нэр хүндийг өргөхийг эрмэлздэг, худлаа өөрийгөө рекламдаж, албан тушаалын төлөө уйлж гүйж, ухаан алдаж унадаг сайд нар болмой.

  • Boldbaatar (September 18, 2017 1:35:26 pm )

    Зөв.

  • зочин (September 18, 2017 1:42:49 pm )

    зөв хувийн бизнесгүй ажил хийх чадамжтай улс орноо иргэдээ боддог сайдтай баймаар байна худла яридаг сайд нараа халаачээ

  • зочин (September 18, 2017 1:44:49 pm )

    сайдын суудалд очихоороо л хувийн бизнесээ цэцэглүүлэх гээд байгаа сайд нартаа арга хэмжээ аваач ээ

  • зочин (September 18, 2017 1:46:51 pm )

    дэд сайд нараа хасаж чадвал төсөвч хэмнэгдэнэ хүнд сурталын нэг дамжлага багасна

  • ЗОЧИН (September 18, 2017 1:55:24 pm )

    монголд засаг төр байхгүй хулгайч нарын орон

  • Би монгол хүн (September 18, 2017 2:20:41 pm )

    Дээрхи саналыг дэмжиж байна. Эс тэгвээс бид төрийн түшээг намчирхаж сонгодог тогтолцооноос татгалзах хэрэгтэй

  • зочин (September 18, 2017 2:27:26 pm )

    уул нь санаа нь зөвөлдөө гэхдээ яаж энийг зөв замд оруулах вэ гэдэг

  • ОЙДАА (September 18, 2017 2:28:01 pm )

    Хамгийн эхлээд Монгол орныг хөгжүүлж ард иргэддээ ая тухтай амьдралыг авчрах шинжлэх ухааны үндэстэй хөтөлбөр программтай улсаа аваад явчих НАМЫГ захиалах хэрэгтэй байна Ийм нам байна уу байхгүй бол тарцгаагаад дахин шинээр намуудаа байгуулцгаа

  • tuvshin (September 18, 2017 2:37:04 pm )

    zahialaad bovhdog bol vh 2garaa orgood zahialmaar bna shu

  • Anonymous (September 18, 2017 2:41:42 pm )

    ХҮН ЧАНАР, ЭРХ МЭДЭЛИЙН ХАРЬЦААГ ТЭНЦҮҮ БАРЬДАГ, ЗОРИГТОЙ, ЗОРИЛГОТОЙ, ШУНАЛАА ХЯЗГААРЛАЖ ЧАДАХ ХҮН Л ОЛЖ ТАВИМААР

  • Эрдэнэсайхан (September 18, 2017 3:47:41 pm )

    Дэмжиж байна

  • ЗОЧИН (September 18, 2017 5:09:48 pm )

    Энэ сайхан саналыг хэн гаргав .Баярлалаа. Одоо дэд сайдуудаа танах л үлдлээ.

    • Монгол Зорилго Клуб (September 18, 2017 5:19:31 pm )

      Монгол Зорилго Клуб гэнэ шүү

  • Chadvar (September 18, 2017 5:21:13 pm )

    Manlailah chadvaraas iluu udurdan zohion baiguulah chadvar gej mash chuhal uzuulelt bainaa bas, anglij helnii chadvariin tuhaid het tuilshirchihaj, odoo 30 aas doosh nasniihand tavih shaardlaga bna

  • GB (September 18, 2017 6:35:12 pm )

    Тийм хүн байна уу? Жишээ нь энэ гээд ганц жишээ хэлээч хө

  • Боломж (September 18, 2017 8:53:35 pm )

    Сонгон шалгаруулалтаар төсөл авья л даа. Хэрхэн ажиллах талаар нь бодит тайлан тухайн салбарын мэдлэгийн талаар мэтгэлцээн зохион байгуулаад 4 -5 хүнээс сонговол мөн сайн сайд гарна.

  • Chinzo (September 19, 2017 12:41:19 am )

    Ene Mongol zorilgo ged baigaa XVH namiin nuhud mon uu? ovoodoo amid baigaam bn garaad ireh bailgui

  • Anonymous (September 19, 2017 7:56:08 am )

    Үнэн шүү. Сангийн сайд Чойжилсүрэнгийн Хүннү хороолол руу өнгөрсөн жил шинэ зам гаргаж тавьлаа. Энэ жил Оргилын хажуугаар Хүннү хороолол руу эргэх 4 замын уулзварыг өргөтгөлөө. Одоо Оргил рашаан,Удирдлагын академийн хойгуурх Хүннү хороолол руу явах замыг нэг бүтэн урсгал зам шинээр тавин өргөтгөж өдөр шөнөгүй 2 ээлжээр замынхан нойр хоолгүй ажиллаж бн. Үүрэг гүйцэтгэгч сангийн сайд аргагүй л гялалзуулж бн даа. Хурдын Наадам центр,Хаан банктай Энхтайваны гүүрийн доод талын өндөр шилэн барилгыг хар. Төрийн сайдын хувийн бизнес ийм бн. Эх орон минь харин яаж бн. Харцгааж байгаа бизээ хүмүүс минь.

  • АЛТАН БОЛЖ (September 19, 2017 11:21:52 am )

    ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ГЕОДЕЗИЙН ХЭЛТЭСИЙН ДАРГА С.ЭНХТУЯАГ ОГЦОРУУЛЖ ТҮҮНИЙ ОРОНД АЖИЛЛАХ ХҮНИЙГ ЗАХИАЛЬЯ

  • Anonymous (September 19, 2017 6:55:39 pm )

    Маш зүйтэй санал байнс. Ер нь 4 дөрвөн жилээр ажиллаж байгаа нөхцөлд Монгол Улсын төлөө зүтгэх хүнгүй гэдгийг маш сайн ойлгоцгоож байна. Их л шинэчлэл өөрчлөлт хэрэгтэй байна даа. Гэлээ ч түмний эрх ашгийн төлөө үйлчилдэг ЗГ байгуулахыг шаардаж байна.

  • suhee.j (September 19, 2017 7:01:59 pm )

    iim tsever hun ene dotor bn uu? bhgui l bndaa ,naad zah n hurelbaatar gehed tenderiin mergejilten gedeg 10 huviin nertei hun biz? 60 chavka uraldaad 1 n turuuleh l bh, gevch uls ard tumen huurhii shuudee!

  • mongol hun (September 19, 2017 8:59:21 pm )

    4 мөчөө өргөж дэмжье, сошиалаар сайн шэйрлэж одоо ид хор найруулж байгаа нөхдүүдэд хэл хүргэцгээеээээээээ!

    • зочин (September 20, 2017 2:47:44 am )

      яг зөв дэмжиж бна

  • N (September 20, 2017 5:49:26 pm )

    Gol ni irgediinhee amidraliig bodoh hun l heregtei bna shd.aidaa ene deeguur ch barag bhgui l bh shg.Odoo gants naidvar tavij itgel huleelgeh hun ni shadar said Hurelsuh l baih shg bndaa.

  • mgl (September 20, 2017 10:11:55 pm )

    Odoo tsagt saidiin suudliig munguur zodoj avdag boloo shiv dee.Iim teneglel mongold zohihgui ee.Ard tumnii tuluu ajillah yostoi alban tushaald tulsun munguu olj avah gesen luivarchid mongoloor duurlee.Ene olon tumen chini buh luivriig chini medej bgaa shuu.

  • Дагдандорж Алёксандр (September 22, 2017 3:20:49 am )

    Маш зөв санаа шүү бүх нийтээрээ дэмжицгээё. Багш эмч нар гэж тус тусдаа цалин нэмүүлиё гэж амь амиа бодсон юум яриж бхаар бүгд нийлээд видний амьдралийг дээшлүүлж монгол улсийг улс шиг улс болгож чадах чадвартай засгийн газар байгуулахийг шаардаж тэмцэх цаг нөхцал нь бүрээд бн шүү…

  • Anonymous (September 22, 2017 10:33:07 am )

    Тиим шүү одоо энэ монгол улсад ? эх орон монгол улсаа боддог төрийн хүн байхгүй болсон цаг тиим болохоор ард түмэнээсээ санал асууж тэр сайд нарыг сонговол яасан юм тэгэхээр би сайд хииж чадна монгол орныхоо хөгжилд хувь нэмэрээ оруулж чадна ашиг сонирхолын зөрчилд би орохгүй орвол би шууд ажилаа өгнө гэсэн тиим хүмүүсииг гаргах хэрэгтэй б.хха

  • Hosoo 12 (September 22, 2017 10:34:21 am )

    Тиим шүү одоо энэ монгол улсад ? эх орон монгол улсаа боддог төрийн хүн байхгүй болсон цаг тиим болохоор ард түмэнээсээ санал асууж тэр сайд нарыг сонговол яасан юм тэгэхээр би сайд хииж чадна монгол орныхоо хөгжилд хувь нэмэрээ оруулж чадна ашиг сонирхолын зөрчилд би орохгүй орвол би шууд ажилаа өгнө гэсэн тиим хүмүүсииг гаргах хэрэгтэй б.хха

  • oyun (September 22, 2017 11:08:52 pm )

    Yag zuv zahialimaar bna

  • зочин (September 23, 2017 9:22:02 pm )

    Ард түмний бэрхшээл 26 жил үргэлжилж байна. Ард олныхоо төлөө гээд сонгогдсон этгээд эргээд ард олондоо юу гийгүүлэв. Их хуралд олон жил суусан эдгээр эрхэмүүдэд төрийн жолоог атгуулж хөгжлийн төлөө их далайд бүх нөхцөлтэй нь явуулаа биздээ. Тэд юу хийсэн юм бэ? Одоо дахиад төрийг жолоодъё гээд ичих нүүргүй давхиж явна шүү дээ. Хаана хүрэхээ мэдэхгүй, хаашаа явж байгаагаа, ямар зорилготой яваагаа ч ойлгохгүй ард олны амьдарлыг 26 жил үрэн таран хийлээ шүү дээ.Одоо Монгол улс бүх шатандаа дампуурсан байгаа. Төрөөр тоглож ханасан эрхэмүүд түмнээсээ жаахан ичдэг байх хэрэгтэй.

  • Dorla Villafuerte (September 25, 2017 2:51:59 pm )

    I am no longer sure where you’re getting your info, but good topic. I needs to spend a while finding out more or working out more. Thanks for magnificent info I was looking for this info for my mission.

    http://www.ergfirnolikz.com/

antalya rent a car