antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 18, 2017 4 comments

Ким Чен Ун: БНАСАУ-ын эцсийн зорилго нь АНУ-тай хүчний тэнцвэрийг хангах явдал

нийтлэсэн Admin

Өнгөрөгч баасан гараг буюу энэ сарын 15-нд болсон “Хвасон-12” пуужин харвах ажиллагааг  Умард Солонгосын лидер Ким Чен Ун өөрөө биечлэн удирджээ.

Энэ пуужин Японы Хоккайда дээгүүр нисэн өнгөрч Номхон далайд унасан юм.  Бямба гарагт ЦТАК агентлаг мэдээлэхдээ “Пхеньянийн эцсийн зорилго бол АНУ-тай цэрэг батлан хамгаалахын хүчний хувьд тэнцвэртэй байдлыг бий болгох явдал юм” хэмээн удирдаагч Ким Чен Уны  хэлсэн үгнээс иш татан мэдээлжээ. Тэрбээр энэ үгээ түүнийг дагалдан явсан  Солонгосын Хөдөлмөрийн намын  цэргийн аж үйлдвэрийн ажилтнуудад хандаж хэлжээ.

Мэдээнд цааш дурдснаар  дээрхи пуужин яг төлөвлөсөн тойрог замаар ниссэн бөгөөд Номхон  далай дахь онилсон цэгт хүрсэн” гэжээ.

БНАСАУ-ын удирдагч  “Дунд болон холын зайн тусгалтай  стратегийн баллистик пуужингийн  байлдааны чадварыг амжилттай шалгасан” тухай онцлон дурджээ. Түүнчлэн эрдэмтэн, инженер техникийн ажилтнууд цаашид пуужингийн салбарыг улам шинэчлэн  сайжруулахын төлөө  ажиллах ёстойг сануулсан  байна.

 Эх сурвалж: ТАСС


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • ЗОЧИН (September 18, 2017 7:57:40 pm )

    ЭНЭ МУУ ЛАЛАРЫГ БОЛДОГСОН БОЛ ГАЗАРТАЙ НЬ ТЭГШЛЭЭД ХАЯХСАН ӨМХИЙ ГАХАЙ

  • Зочин (September 18, 2017 9:59:52 pm )

    Том гүрэнүүд зэвсэгээ туршиж болоод байдаг . Жижигүүд нь яагаад болохгүй гэж , хойт солонгосийн зөв Ерөн тэгээд дайн боллоо гэхэд ,ялагч ч байхгүй ялагдагч байхгүй гэдгийг дэлхийн 2-р дайн нотлоо юм бишүү . Тийм учраас А.Н .Улс хойт солонгосд буулт хийж сайн хөршүүд болох бодлого явуулах естой .

  • 00 (September 19, 2017 10:25:11 am )

    Дэлхийг айлгаж байна. Маш сайн залуу Улс орныхоо тусгаар тогтнол, ард иргэдээ хамгаалж байна шүү дээ. Уулчлал хүсээд дэлхийн улс орнуудын тэргүүн нар ширээний ард суух хэрэгтэй. энэ залууд мөрөг

  • зочин (September 19, 2017 12:13:04 pm )

    Улс орноосоо Хулгайлж Баяждаг манай хэдээс хавьгүй дээр жинхэнэ Удирдагч

antalya rent a car