antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2017 6 comments

Б.Мягмар: Эмч нарын цалин бага, орон тооны хомсдлоос ажлын ачаалал ихэссэн нь АЖЛЫН ЧАНАРТ сөргөөр нөлөөлж байна

нийтлэсэн Admin

МҮЭХ-ийн байранд Монголын эрүүл мэндийн ажилтаны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон УНТЭ-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос эмч, эмнэлгийн ажилтануудын цалинг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг бууруулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Тус хуралд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, тус холбооны дэд дарга Ч.Нарантуяа, УНТЭ-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Д.Цэцгээ, Улсын II төв эмнэлгийн дарга төв эмнэлгийн үйлдвэрчний хорооны дарга, их эмч Б.Энхсайхан, Улсын III төв эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч С.Туяа, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Г.Наранжаргал болон үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд, эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл оролцсон юм.

Arslan.mn

“Эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийг төр засаг үнэлж, ажлын ачаалалд тохирсон цалин хөлсийг олгож чадахгүй байна ”  

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Монгол улсын гурван сая хүн амд 3244 эрүүл мэндийн байгууллага, 47429 ажилтан, үүнээс 9562 их эмч, 11357 сувилагч, 7422 эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр ажилтнуудын олонхийг эмэгтэйчүүд эзэлж байгаа.  Өнөөдрийн байдлаар их эмч нар сардаа 558559-634912, сувилагч нар 405200-471814 төгрөгийн цалинг авч байна. Энэ цалин сүүлийн 2014 оноос хойш огт нэмэгдээгүй байна.  Тиймээс эмч, эмнэлгийн ажилтны цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах төсвийг 2018 оны төсөвт тусгаж шийдвэрлэх тухай шаардлагыг УИХ, Засгийн газар, ХНХЯ, Сангийн яам, ЭМЯ-нд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 20000 хүний гарын үсгийн хамт өнөөдрөөс таван хоногийн хугацаатай хүргүүлж байна. Энэхүү шаардлага шийдэгдээгүй тохиолдолд хөдөлгөөн өрнүүлж, ажил хаялт зарлана ” хэмээлээ.

Arslan.mn

Бүх шатны эмнэлгүүдэд 10-55 хувь хүртэл орон тооны дутагдалтай  эмч, сувилагч 2-3 хүний ажлыг хийж байна  

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Наранжаргал “Эмч, эмнэлгийн ажилчид бол өндөр хариуцлага, нарийн ур чадвар шаардсан хөдөлмөр байдаг. Өнөөгийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил бол эмч, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийн үр дүн юм. Бидний ажлыг төр засаг үнэлж, ажлын ачаалалд тохирсон цалин хөлсийг олгож чадахгүй байгаа нь харамсалтай байна. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлсэн бодьтой арга хэмжээ авч өгөхийг шаардаж байна” гэлээ.

Arslan.mn

Өнөөдөр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд бүх шатны эмнэлгүүдэд 10-55 хувь хүртэл орон тооны дутагдалтай буюу 1 эмч, сувилагч 2-3 хүний ажлыг хийж байна. Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд цалин орон тооны хомсдлоос үүдэн эмч нарын ажлын ачаалал ихсэж, ажлын чанарт нөлөөлж байгааг энэ үеэр эмч нар хэлж байлаа. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Zocnin suwilagcn (September 15, 2017 7:49:19 pm )

    Demjij bna yamartaal jilinhee amraltig.edelj cnadahgvi hvni nutagt boolin zjil hij 5 tsaastai boloh gej yawah we dee heden muusain emcn suwilagcn nar cnin vvnig ni oilgohgvi namaar garcn irsen medleg hvn cnanar 2 ni alga bson emnelervvdin darga nar mon tor zahirgaanihan dotood juramd zaasni daguu cnoloo olgoltig ogohgvi …. amidralaa gej etsest ni hoorhii ted hvni toloo noir hoolgvi yawsaar owcni vvr boloh yum daa hvmvvsee bie bienigee amiddaa l gantshan udaa hairlaj bdoggvi yum uu

  • баагий (September 15, 2017 11:59:18 pm )

    Хүний эрүүл мэнд, амь насны төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа хүмүүстээ ийм бага цалин өгчихөөд ямар нүүрээрээ хариуцлага ярих вэ?
    Монголын төр, УИХ, Засгийн газар нэг л буруу ДЭВЭЭД байх юм даа. Одоо бол НАМ болж хуваагдчихаад хоорондоо ТОНХИЛЦОЖ байхаар амьдралаа боддог болоосой. Ичмээр юм.

  • Zocnin (September 16, 2017 7:14:20 pm )

    Tim shvv yag vnen ajilaa haywal taarna

  • [зочин (September 18, 2017 9:39:40 am )

    мэс заслын эмч нар хагалгаа хийж ажлаа хийчхээд ядарсан өвчтнөөсөө мөнгө өдөрт 200000 дээш халаасалдагаа больчих тэгвэл цалинг нэмэх асуудлаа ниитэд тавь

  • зочин (September 18, 2017 9:49:30 am )

    эмч нар мөнгөтэй бүгд хувийн эмнэлэгтэй, дээр нь хахууль авна, харин хөөрхий сувилагч нарын цалинг нэмвэл зохилтой. Хүүхэд төрүүлэхэд 500 мянгыг авна, хагалгаа хийж гарч ирээд 200-600 мянгыг халаасандаа хийнэ.үзүүлэхээр манайд аппарат энэ тэр байхгүй гэсэн шалтгаанаар өөрийн болон өрөөлийн хувийн эмнэлэг явуулж мөнгө авна. Эд нар аргаа олчихсон хүмүүс

  • зочин (September 18, 2017 12:16:47 pm )

    цалинг нэмж хэрэггүй угаасаа хахууль авч байгаа

antalya rent a car