antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2017 34 comments

С.Бямбацогтыг Ерөнхий сайд болговол Засгийн Газрыг огцруулсны утга учир алдагдана

нийтлэсэн Admin
Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулах санал гаргасан билээ. Улмаар 9 сарын 7-нд хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганд оролцсон гишүүдийн 57.5 хувийн саналаар Засгийн Газрыг огцруулсан юм. Үүнтэй зэрэгцэн, дараагийн Ерөнхий сайд, улмаар Засгийн Газрын гишүүн-сайдуудыг тодруулах ажил МАН-д хэдийн эхлээд байна. Монгол Ардын Намын Удирдах зөвлөл энэ долоо хоногийн Лхагва гаригт хуралдаж,  намын Бага хурлаа 2017.09.25-нд зохион байгуулахаар товлосон.МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд УИХ-ын намрын ээлжит чуулганы эхэнд танхимыг бүрдүүлэх шийдэлд хүрээд буй юм. Хачирхалтай нь Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн дунд УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдын үүрэг гүйцэтгэгч Сандагийн Бямбацогтын нэр явж буй нь олон нийтийн төдийгүй МАН-ын жирийн гишүүдийн ч гайхшлыг төрүүлж байна. Учир нь Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулсан хамгийн том үндэслэл нь  нийт 744 тэрбум 90 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий долоон концессын гэрээний асуудал байсан юм. Тэгвэл  эдгээрийн нэг болох  “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессийг С.Бямбацогтын “Алтай Трест” компани авсан билээ. Барих, шилжүүлэх гэрээтэй уг концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагдсан аж. Иймээс хэрэв С.Бямбацогт  Ерөнхий сайд, тэр бүү хэл Засгийн Газрын гишүүн, сайд ч гэсэн болвол чухамдаа  Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулсны утга учир алдагдана. Учир нь өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа концесс хувиарласан ашиг сонирхлын зөрчилтэй сайдуудаас салах нь Засгийн газрыг огцруулсны гол шалтгаан байсан юм. Нөгөөтэйгүүр С.Бямбацогтыг МАНАН дэглэмийн гол толгойлогчид гэгдэх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр нарын ойрын хүрээллийн хүн гэх албан бус мэдээлэл улс төрийн хүрээнд яригддаг.
П.Энхмандах
Сандаг овогтой Бямбацогтын товч намтар
Ховд аймгийн Ховд хот Жаргалант суманд 1974 оны 09-р сарын 14-нд Сандагийн ууган хүү болон мэндэлсэн.
1992 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль,
1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж,  2005 онд Голландын Мастрихтын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистер зэрэг хамгаалсан.
1998 оны ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирал,
 2000-2006 онд “Нью прогресс” ХХК-ийн захирал,
2006-2008 онд “Нью прогресс” группын ТУЗ-ийн дарга, 2008 онд “Нью прогресс” группын Ерөнхийлөгч, МАХН-ын Бага хурлын гишүүн,
2006-2008 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгч, Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
Мөн2009 оноос Ховд аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, 2007 оноос Ховд аймгийн Оюутан залуучуудын хөгжлийн төвийн Тэргүүн, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын Волейболын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 оноос Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны тэргүүн зэрэг сонгуульт албыг хашиж байна.
2008-2012 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2014 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос 2017 он хүртэл  Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан.
УИХ-ын гишүүн.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • зочин (September 15, 2017 2:21:49 pm )

    пөөх хуулийн а гүй хүн бн ш тээ

  • ЗОЧИН (September 15, 2017 3:26:38 pm )

    хэтэрхий магтчихжээ.

  • zochin (September 15, 2017 9:05:47 pm )

    ээ хөөрхий зайлуул,эвий эвий.

  • ganaa (September 16, 2017 10:55:14 am )

    Zasag ogtsuurlah shaltgaanaar MAH d hiih shincslel daragdaj baigaagiin shinj

  • nergui (September 16, 2017 6:31:53 pm )

    arai ugui bailguidee man namd bymbatsogtoos hed dahin iluu sain humuus bgaa

  • Зочин (September 17, 2017 8:58:37 am )

    Эрдэнэбат нь яаж ч байсан зов бодолтой зов хун байсан ш дээ.Одоо энэ хун илуу гэх юм алгаа.

  • zochiin (September 17, 2017 5:45:42 pm )

    ene olon jil tor bariltscan hiisen buteeseniig duulaagui odoo reiting ni unaj baigaa bolohoor bur yu hiihgui ni todorhoi

  • Anonymous (September 18, 2017 7:51:12 am )

    Дур эзнээ голохгуй ээ гэж. Эд нар еерсдийгее хэн гэж боддог юм бэ улс терийг самрагчид

  • zochin (September 18, 2017 10:07:15 am )

    Byambatsogtoo odoo zugeer l bolchikhoo tegehgui bol dandaa l tender ene tertei ner chin bainga l kholbogddog bolohoor chi ikh muukhai kharagdaj ban.

  • Anonymous (September 18, 2017 4:58:52 pm )

    Хүн нь их зөв юм шиг ээ. Залуу хүнийг дэмжих хэрэгтэй

  • Зочин (September 19, 2017 10:09:03 am )

    Хууль зүйн сайдаар ажиллахад болох л гишүүн дээ.Хүнийх нь хувьд боломжийн.

  • уугий (September 19, 2017 3:27:15 pm )

    энгийн асуултанд бүдэрдэг энэ хийрхэгч яаж явж нэг сайд болсон юм бол доо.

  • BrettRer (September 19, 2017 4:02:33 pm )

    buy propranolol online

  • AaronTeerb (September 19, 2017 4:40:39 pm )

    order generic viagra

  • AaronTeerb (September 19, 2017 6:03:21 pm )

    buy fluoxetine

  • CharlesdaK (September 19, 2017 6:12:58 pm )

    where to buy zithromax

  • Michaeldeapy (September 19, 2017 7:41:15 pm )

    cheap albuterol

  • BrettRer (September 19, 2017 8:48:00 pm )

    Cialis Overnight

  • Billysmedy (September 20, 2017 12:38:34 am )

    cymbalta duloxetine hcl

  • AaronTeerb (September 22, 2017 3:19:36 am )

    learn more

  • Alfredlam (September 22, 2017 12:04:37 pm )

    buy colchicine online

  • CharlesdaK (September 22, 2017 8:22:03 pm )

    once a day cialis

  • CharlesdaK (September 22, 2017 10:08:48 pm )

    effexor xr

  • KennethAtrox (September 23, 2017 11:42:03 pm )

    cialis mastercard

  • AaronTeerb (September 24, 2017 1:37:43 am )

    doxycycline without a prescription

  • CharlesdaK (September 24, 2017 4:41:28 pm )

    Fluoxetine 20 Mg

  • CharlesdaK (September 24, 2017 4:52:21 pm )

    bupropion

  • CharlesdaK (September 24, 2017 5:59:23 pm )

    indocin

  • Alfredlam (September 26, 2017 4:37:06 am )

    CYMBALTA AMEX

  • CharlesdaK (September 26, 2017 8:21:25 am )

    Trazodone

  • CharlesdaK (September 26, 2017 9:08:43 am )

    indocin 50 mg

  • CharlesdaK (September 26, 2017 9:37:19 am )

    CEPHALEXIN

  • CharlesdaK (September 26, 2017 11:29:33 am )

    doxycycline 100 mg

  • AaronTeerb (September 27, 2017 12:41:17 am )

    cheap vardenafil cheap vardenafil

antalya rent a car