Тэгэхээр эдгээр тараах материалаас илүүтэй орон даяар ДОХ-ын шинжилгээний үнэ төлбөргүй аян зохион байгуулах, эрт оношлогооны ач холбогдлын талаар ухуулан таниулах ажиллагааг зохион байгуулах шаардлага тулгаад байна. Учир нь халдвартай таван хүн тутмын гурав нь өөрийгөө халдвар тээгч гэдгээ мэдээгүй байдаг судалгаа бий. Гэвч манай эрүүл мэндийн байгууллагууд ДОХ/ХДХВ-ийн халдвар илэрвэл тоо тэдээр нэмэгдлээ гэх албан мэдээг гаргачхаад л сууж байгаа нь харамсалтай. Энэ жишиг таны үед ч үргэлжилсээр байна эрхэм сайд аа.
А.Цогцэцэг сайд та, одоогоос жил хүрэхгүй хугацааны өмнө ДОХ/ХДХВ-ийн халдвартай хүний тоо 219 болсон тухай мэдээлсэн. Тэгвэл энэ тоо өнөөдөр 24-өөр нэмэгдээд байна. Манай улсын хувьд Бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй тэмцэх хууль эрх зүйн орчин хангалттай хэмжээнд бүрдсэн гэдгийг албаныхан хэлдэг. Тэгэхээр хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад А.Цогцэцэг та дүгнэлт хийх биз ээ.
Холбоотой мэдээ
-
Kkkkkk2 (September 13, 2017 8:24:09 pm )
Jun doh moh azlaa ogohoos omno huviin azala amzuulydaa
-
Зочин (September 13, 2017 9:00:19 pm )
Хэн хэний оронд орж байгааг бас сайд хянах ёстой юу. Иргэд өөрсдөө л жаахан хямгатай амьдраач дээ. Банзалдах хүртэл төрийн буруу юу…..
-
Anonymous (September 14, 2017 7:00:47 am )
Tegeed toolohgui yahiin bol emchleh edgeeh argagui gee biz de
-
Зочин (September 14, 2017 10:21:49 am )
Монголд Дохоос илүү чихрийн шижин үнэхээр аймшигийн хэмжээнд хүрлээ. Гайгүй л эмчилгээ хийгээд урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил зохиогоод байдаг байсан одоо байхгүй болжээ. Хувийн ганц нэг эмнэлэг аймаар өндөр үнэтэй, төрийн эмнэлэгүүд болохоор төсөв мөнгийг хассан одоо тэгээд яахав хүндрэлээ хүлээж байгаад мөчөө тайруулаад бурханы оронд явцгаана биз дээ гэж байна.
-
Зочин. (September 14, 2017 11:54:10 am )
Хэн хэний өвөрт унтаж байгааг ЭМСайд зохицуулах болж байна уу? ДОХ-оор өвчлөхгүй байх нь хувь хүний асуудал шүү.
-
Radhapriya ji (September 18, 2017 5:48:55 pm )
I discovered your blog post web site on yahoo and check many of your early posts. Preserve up the good operate. I just additional the Feed to my MSN News Reader. Seeking toward reading far more on your part later on!…
6 Comments