antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 13, 2017 1 comment

iPhone X: Арван жилийн ойд зориулсан ТУСГАЙ загварыг танилцуулаа

нийтлэсэн Admin

Өнгөрсөн шөнө Apple компани шинэхэн байгуулагдсан Apple Park-т байрлах Стив Жобсын театрт цоо шинэ гурван загварын iPhone танилцууллаа. Энэ жилийн хувьд анхны iPhone-ыг танилцуулсны 10 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.

Компани энэ удаад уламжлалт “S” нэршлээ алгасаж, оронд нь шууд iPhone 8/ 8 Plus загварууд болон арван жилийн ойд зориулсан iPhone X загвараа танилцуулав. Apple-ийн тэргүүн Тим Күүк “Биднийг амьд ахуйд iPhone-оос өөр ямар ч төхөөрөмж дэлхийд нөлөөлж чадаагүй” хэмээн анхны бүтээгдэхүүний нөлөөг эргэн сануулсан юм.

Шинээр худалдаанд гарах iPhone-ууд 64GB болон 256GB сонголттой бөгөөд iPhone 8 загвар 699 ам. доллароос эхлэх бол iPhone 8 Plus загвар 799 ам. доллароос эхэлнэ. Ирэх баасан гарагаас урьдчилсан захиалга эхэлж, есдүгээр сарын 22-ны өдрөөс худалдаанд гарах аж.

Үзүүлэлт:

  • A11 Bionic процессор: 6 цөмтэй, 64 бит, 4,3 тэрбум дамжуулагчтай
  • Өмнөх загвараас 30 хувиар хурдан GPU
  • Retina HD дэлгэц
  • iPhone 8/8 Plus: 4,7 инч болон 5,5 инч
  • AR технологийг дэмжих мэдрэгчтэй
  • Камер нь 12 мегапиксел, өмнөх загвараас 83 хувиар илүү гэрэл оруулдаг
  • Арын хэсэг нь шилэн бүрээстэй
  • Утасгүй цэнэглэх технологитой
  • Мөнгөлөг, саарал, алтлаг гэсэн гурван өнгийн сонголттой.

Харин тусгай загвар болох iPhone X буюу “iPhone Арав” аравдугаар сарын 27-ны өдрөөс урьдчилсан захиалгаа авч, арван нэгдүгээр сарын 3-ны өдөр худалдаанд гарна. 64GB хувилбар нь 999 ам. доллар бол 256GB хувилбар нь 1149 ам. доллар аж.

Үзүүлэлт:

  • A11 Bionic процессор: 6 цөмтэй, 64 бит, 4,3 тэрбум дамжуулагчтай
  • Өмнөх загвараас 30 хувиар хурдан GPU
  • Super Retina дэлгэц/OLED технологи/ – 455 ppi нягттай
  • Царай таних системтэй /Face ID/
  • 5,8 инчийн дэлгэцтэй
  • Үндсэн товчлуур байхгүй
  • AR технологийг дэмжих мэдрэгчтэй
  • Нэг захаас нөгөө зах хүртэл үргэлжилсэн дэлгэцтэй
  • Камер нь 12 мегапиксел, өмнөх загвараас 83 хувиар илүү гэрэл оруулдаг
  • Арын хэсэг нь шилэн бүрээстэй
  • Утасгүй цэнэглэх технологитой
  • iPhone 7 загвараас хоёр цаг илүү цэнэгээ барина
  • Мөнгөлөг, саарал гэсэн хоёр өнгийн сонголттой.

Шинээр танилцуулсан царай таних системийг хурууны хээтэй харьцуулахад 20 дахин аюулгүй гэсэн бөгөөд гэрэл зураг мэтээр хуурах боломжгүй гэсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • obat sipilis (September 15, 2017 1:54:09 am )

    Excelⅼent post. I was checking continuously this blog and I’m impressed!
    Extremely useful info particularly the last part :
    ) I casre foor such info much. I waas looking for this certain information for a long time.
    Than you and best of luck. http://Supporter.Ncbrain.com/xe15/?document_srl=255425

antalya rent a car