Б.ДАМДИН-ОЧИР
Прокурорын байгууллагын цахим хуудаст энэ сарын 4-ний өглөө Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаагийн ярилцлагыг бэлтгэж нийтэлсэн байв. “…Олны анхааралд байгаа зарим хэргийн талаар” гэсэн тодотголтой уг ярилцлагад төмөр замын хэрэг, 60 тэрбумын хэргийг хаасныг мэдэгджээ.
Төмөр замын хэрэгт Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдоод байсан. Харин 60 тэрбумын хэрэг УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдтой холбоотой.
Прокурорын ярилцлагад “…Х.Баттулга холбоогүй нь тогтоогдсон. Түүнд холбогдох асуудлыг хаасан. Харин А.Гансүх, Б.Батзаяа нарыг шалгаж байгаа” гэсэн байв. А.Гансүхийн асуудлыг шүүхэд шилжүүлсэн. Б.Батзаяаг мөрдөн шалгаж байна гэсэн байв.
60 тэрбумын хэргийн тухайд “…М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар албан тушаал наймаалцсан нь тогтоогдоогүй. Бичлэг нь эх хувь биш хуулбар учир шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн АНУ-д шинжлүүлсэн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Ц.Оюунгэрэл энэ талаар “…Үнэн хэзээд ялдаг. Одоо хааж байгаа ч, дараа нь энэ хэрэг нээгдэж шалгуулж таарна” гэжээ.
Прокурорын энэ мэдээллийн дөнгөж өмнөхөн НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ажлаа өгөхөө мэдэгдсэн. Ингэхээр 60 тэрбумын асуудлаар Ц.Сандуй л “хариуцлага” хүлээгээд өнгөрч байх шиг байна.
Олон нийтэд байтугай сэтгүүлчдэд хаалттай байдаг прокурорын байгууллага гэв гэнэтхэн, сайн дураараа, өөрсдөө бэлтгээд “анхаарал татсан хэргүүд”-ийн талаар мэдээлэл тараасан нь хачирхалтай юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд хоёр наймаалцаж, төмөр замын хэрэг болон 60 тэрбумын хэргээс мултарцгаав уу гэдэг хардлага олон нийтийн дунд бий боллоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 13, 2017 3:58:14 am )
ONGORSON ZURGAAN SARAAS L SUUR TAVIGDSAN
-
зочин (September 13, 2017 10:20:59 am )
ingej arai zavaarahgui bailgui dee..
-
ganaa (September 13, 2017 11:57:24 am )
Hereb iim ajillagaa yavagdaj baigaa bol X.Battulga ogtsroh nyagurtaa tiim baih uchitgui ?
-
зочин (September 13, 2017 4:16:56 pm )
хэнээс ч хараат бус хуулийн байгууллага ийм л дампуурсан байгаам даа
60 тэрбумын хэрэг дуусаагүй, Содхүүгээс эхлүүлээд түрүүчээсээ илэрч л байна. Аймгуудын хувьд намдаа хэн их хандив өгсөн нь дарга болсон ш дээ. Энэ тэгээд 60 тэрбумын хэрэг бишүү. Мөнгөөр дарга болсон хоосон толгойтууд нь төрийн ажил хийж чадахаа болиод түрүүчээсээ өргөдлөө өгөөд гарч байна. -
ЗОЧИН (September 13, 2017 5:16:10 pm )
Монгол Улсад үнэн юм гэж байна уу. Худал хуурмаг зүйлийг үзэж, сонссоор байгаад ард түмэн залхаж, итгэл үнэмшил гэж байхгүй болоод байна. Хэзээ энэ төрд үнэн бий болох юм бэ. Ард түмэн энэ худал хуурмагаас болж туйлдаж байна. Итгэл үнэмшлээ алдах шиг аюул байхгүй шүүдээ.
-
ЗОЧИН (September 13, 2017 5:18:14 pm )
Их итгэл өгч сонгосон ерөнхийлөгч маань ийм байх юм бол хэнд итгэх болж байнаа. Өр өвдөж,сэтгэл шимширч байна.
-
зочин (September 13, 2017 7:19:43 pm )
М.Энхболд Х.Баттулга хоёр хоёуулаа хэргээ хаалгаад хэн хэндээ хал балгүй байя гэсиймаадаа.Өнгө мөнгө хоёрт үнэн юм гэж байдгүй юм гэдэг маш үнэн үг шүү.
-
Цэцэг (September 13, 2017 10:50:35 pm )
Баттулгаыг их хуралаар баталгаажуулахад М.Энхболд тусгай даалгараар ажилсан тул 60 тэрбумыг хааж байгаа .Баттулга ачыг нь хариулаж байгаа нь тэр энэ хоёр хүний асуудал биш Монгол улсын төрийг гартаа барьж ашиг хонжоо олдог шашинаар удирдуулсан баг харилцан ашигтай бол хэн хэндээ найр тавьж үр дүнд нь төр нийгэмийн замбараагүй байдал гаарч байгааг бид бүгд харж байна ! уг нь ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бус ажилагааг зогсоож дахин шинэ хүмүүс нэр дэвшүүлээд 9 юм уу 10сард хийчихсэн бол бид Манан гэдэг арван толгойтой мангасаас салах алхамаа оновчтой хийх байсан ! Одоо тэгээд нэмэгдхүүнүүдийн байрыг солиод нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг томёоноос л гарах хэрэгтэй байна !
-
Anonymous (September 13, 2017 11:42:25 pm )
Bolowsrolgui battulgaa ih shutej gargasaniihaa goriig amsah wi bid !!!!!
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Martin Jennelle (September 24, 2017 4:45:37 pm )
Great post, you have pointed out some great points, I likewise conceive this s a very excellent website.
-
-
-
-
-
59 Comments