antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2017 Comments are off

Залуус ургац хураалтад идэвхтэй оролцжээ

нийтлэсэн Admin

Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж, Сэлэнгэ Аймгийн Ерөө сумын Залуучуудын Холбоо, Монголын Хөдөөг Шинэчлэхийн төлөө Фермерүүдийн Холбооны Ерөө салбар хамтран энэ сарын 8,9,10-ны өдөр залуучуудыг ургац хураалтад хамруулжээ.

Сайн дураараа нэгдсэн 30 гаруй залуус Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн сангийн аж ахуй дээр ажиллаж 4 тонн орчим төмс хураасан байна.

“Намрын Ажил-Залуус” төслийн хүрээнд нийт 1,000 гаруй залуус ургац хураалтын ажилд гар бие оролцжээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум нь мал аж ахуй, газар тариалан хосолсон бүс нутаг. Тус сумын тариаланчдын хувьд 9 болон 10-р сар хамгийн их ачаалалтай буюу хэдэн сарынхаа хөдөлмөрийн үр шимийг хүртдэг үе байдаг. Энэ саруудад хүн, хүч маш дутмаг байдаг тул жил бүр оюутан залуусыг ургац хураалтад оролцуулдаг байна.

Эх сурвалж: МЗХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car