antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2017 Comments are off

“Зориг” сан орон нутгийн эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

нийтлэсэн Admin

“Зориг” сан нийгэмд чиглэсэн олон хөтөлбөр, арга хэмжээг санаачлан зохион байгуулдаг билээ. Тухайлбал, 2014 оноос эхлэн орон нутагтаа ажиллаж, амьдарч буй залуусын хөгжлийг дэмжих зорилгоор “Орон нутгийн залуу манлайлал”, “Орон нутгийн байгаль орчны манлайлал” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд 21 аймгийн 85 залуу хамрагдсан байна. Тэгвэл “Зориг” сан энэ жилээс эхлэн “Орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхижуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү хөтөлбөрөө ирэх аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын 3-ний хооронд Улаанбаатар хотод хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Сонирхсон хүмүүс өргөдлийн маягтыг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/rwcp2017 хаягаар бөглөх бөгөөд аравдугаар сарын 8-ны өдрийн 00:00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл хүлээн авах ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car