antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 27, 2012 1 comment

Нэг сая төгрөгийг дөрөвдүгээр сард олгох гэнэ

нийтлэсэн Admin

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт суулгасны дагуу Хүний хөгжлийн сангаас олгох хувь хишгийн хүрээнд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу дээрх мөнгийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нд олгохоор болсон байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “УИХ-аас шийдэл гаргачихвал ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор төлөвлөсөн нэг сая төгрөгийг сар шинээс өмнө өгөх бололцоотой” гэж мэдэгдэж байсан. Харин энэ мэдэгдлийг Сангийн сайд Д.Хаянхярваа үгүйсгэж, үнийн хөөрөгдөл үүсэх магадлалтай хэмээн тайлбарлаж байсан юм. Ингээд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд 335 мянган иргэнд нэг сая төгрөгийг бэлнээр олгох ажлыг Улсын хөдөлмөр халамжийн газар зрхион байгуулах үүрэг хүлээгээд байгаа аж. Дээрх 335 мянган иргэний 100 мянга орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол үлдсэн нь ахмад настнууд юм байна.

А.БИЛЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 28, 2012 8:23:23 pm )

    sain bn u
    uldsen humuus hezee abah u

antalya rent a car