Олимпийн наадмын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярыг спорт сонирхогчид олон жил дэлхийн аваргаас медаль аваасай хэмээн хүсч, мөрөөдөж байсан. Тэр ч өөрөө дэлхийн аваргын медаль авахын төлөө олон жил бэлтгэлээ сайн хийсэн гэдгийг хэлж байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярын үндэсний бөхийн улсын заан цол, даншигийн начин цол, дэлхийн аваргын хүрэл медаль давхацсан мялаалга наадам нөгөөдөр түүний төрсөн нутаг Булган аймгийн Сайхан суманд болох гэж буй тул аварга өнөөдөр нутгийн зүг хүлгийн жолоо залах аж.
Н.Түвшинбаяр аваргыг Булган нутгийнхан угтахдаа “Шинэ цолны мялаалга наадмын бэлтгэл ажил маш сайн байгаа учраас санаа зовох хэрэггүй” гэдгийг дуулгаж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү өргөн барилаа. Энэ үеэр олимпийн алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяртай хэсэгхэн хугацаанд ярилцсанаа хүргэе.
-Юун түрүүнд дэлхийн аваргаас медаль авч олимп, дэлхийн хос медальтан болсонд тань баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Жүдог дэмждэг нийт Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Спортод дуртай монголчууд долоо хоногийн турш жүдогоор амьсгаллаа. Миний хувьд дэлхийн аваргаас медаль авчих санаатай маш олон жил хүсч, мөрөөдөж, зорьж очсон. Гэвч харамсалтай нь -100 кг-ын жинд медальд хүрч чадаагүй. Харин энэ удаа дээд жиндээ буюу +100 кг-д барилдан хүрэл медаль авсандаа маш их баяртай байна.
-Хоёр гүрж бөхийг дараалан ялсан. Медаль авсныхаа дараа юу бодож байв?
-Ямар ч байсан олон жилийн мөрөөдлөө биелүүлсэн. Өмнө нь 2007, 2010 онд хоёр ч удаа медалийн дайралт хийгээд чадаагүй. Шагналт байртай буцаж байсныг та мэдэж байгаа байх. Хүн аваагүй зүйлээ авахаар ямар болдог билээ, яг тийм л мэдрэмж төрсөн. Хэдийгээр сугалаа амар байгаагүй ч олон жилийн туршлагаар бүхнийг даван гарлаа. Залуу тамирчдаас туршлагаараа илүү байсан болов уу.
-Жингийн зөрүү асар их байлаа. Харин та жүдогийн гайхамшиг, бөх хүний тэвчээр, аварга хүний туршлага, монгол хүний бяр чадлыг харуулж медалийн тавцанд зогссонд монгол түмэн омогшиж байна. Барилдааныхаа талаар ярина уу?
-Олон жил л барилдсаных юм даа. Барилдаан бүхэн хүнд байсан. Надаас том биетэй, хүнд жинтэй бөхчүүдтэй барилдах тийм амар байгаагүй. Гэхдээ бүх чадлаа гаргаж, олон жилийн хөдөлмөрөө хөсөрдүүлэхгүй юм шүү гэж бодсон. Энэ жилийн хувьд олон тэмцээнд оролцоогүй ч бэлтгэл сайтай байсан учраас боломжийг алдахыг хүсээгүй. Монголчуудынхаа итгэлийг алдаагүйдээ баярлаж байна.
-Медаль авсныхаа дараа ярилцлага өгөхдөө “Магадгүй энэ миний сүүлийн дэлхийн аварга байж болох юм” гэж хэлсэн байсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Үнэхээр тийм байж магадгүй шүү дээ. Нас 33 хүрсэн байна. Олон жил их спортоор хичээллэнэ гэдэг амар ажил биш.
-Тэгэхээр зодог тайлах болсон гэсэн үг үү?
-Энэ нь зодог тайлна гэсэн үг биш юм л даа. Ирэх жил улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Залуучууд араас гарч ирвэл тэд нар маань явах ёстой. Шууд зодог тайлах нь гэж ойлгож болохгүй.
-Медалиа гардсаны дараа танай жингийнхэн тань таныг их шохоорхож хараад, хоорондоо ярилцаад байсан. Юу ярьсан юм бол?
-Нэг их онц зүйл яриагүй ээ. Сүүлийн дэлхийн аварга уу гэж надаас асуусан.
-2020 оны олимпийн талаар бодож байна уу?
-Бодол байна. Гэхдээ яахыг цаг хугацаа харуулна биз. Одоо шууд хариулах боломжгүй юм. Араас дүү нар эрчтэй гараад ирвэл тэднийг л явуулна шүү дээ.
-Удахгүй таны төрсөн нутагт цолны мялаалга наадам болох гэж байна. Энэ талаар?
-Надад хүндэтгэл үзүүлж байгаа нутгийнхаа зон олон, наадмыг маань маш сайхан зохион байгуулж буй ойр дотнынхон, “Булган хангай” дэвжээ, Сайхан сумынхаа ард олонд баярласнаа илэрхийлье. Айрагны нутаг Сайханд очиж сайхан наадахыг нийт ард түмэндээ хэлье. Урьж байна, ирээрэй. Дуу хуур, айраг найраг цалгисан сайхан наадам болно.
-Одоо тэмцээн уралдаанд оролцох уу?
-Манай холбоо, шигшээ багийнхан үүнд хариулах байх. Нэг хэсэгтээ тэмцээнд оролцохгүй болов уу гэж бодож байна.
-Хэсэг хоромд ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай.
-За баярлалаа. Хамтын хүч амжилт.
Үндэсний шуудан сонин
Холбоотой мэдээ
-
bayanaa (September 11, 2017 10:56:18 am )
Зураг яагаад зөвшөөрөлгүй аваад байна.., Эзнээс нь асууж болдогүй юм уу?
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Leonel Craig (September 24, 2017 4:11:30 pm )
I’ve been absent for a while, but now I remember why I used to love this website. Thank you, I’ll try and check back more frequently. How frequently you update your website?
-
-
-
-
46 Comments