-Талийгаач С.Дамдинбазар ачааны машинаар жижиг тэргээ чирүүлэхээр эргэтэл энэхүү “Ланд Круйзер-80″ маркийн машин эсрэг урсгалаас гарч ирээд дайрчээ. Талийгаачийн машин замын хажуу руу ингэж шахсан байжээ. 2011.11.08-
Монголын хууль энгийн иргэдэд үйлчилдэггүй тухай нэгэн бодит жишээг уншигчдадаа хүргэж байна. Тодруулбал Төв аймгийн цагдаа, прокурорууд асар хурдтай явсан согтуу жолооч эцгиaг нь даaрч хөнөөчихөөд байхад хохирогч болох ёстой хүүг нь гэмт хэрэгтэн болгожээ. Эwгийгээ дайруулж үхэхийг харсан хүүгийнх нь нулимс хатаагүй байхад аавыгаа бусадтай бүлэглэн хөнөөсөн хэмээн буруутгаж, гэмт хэрэгтэнтэй адилхан нэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд байна. Энгийнээр бодоод үзэхэд л аавыгаа алдсан хүү нь хохирогч баймаар юм.
2011 оны 11 дүгээр сарын долоонд иргэн С.Дамдинбазар хадам ах, том хүү, охинынхоо хамт Улаанбаатар хотоос Төв аймгийн Номгон сум руу явж байжээ. «Мицүбиши галант» маркийн жижиг тэрэг хөлөглөсөн С.Дамдинбазар Номгонсуманд амьдардаг тал харвасан аав, хөл гар муутай ээж хоёроо эргэхээр явж байсан. Гэтэл үдшийн 20:40 цагийн үед Дарханы 124-ийн даваа өгсөх үед машин нь эвдэрчээ. Азаар тэднийг даваа өгсөх үед аваарын дохиогоо асаасан ачааны машин хоцорсон байна.
11 cap гарчихсан байсан тул цаг агаар ч сэрүүхэн байлаа. С.Дамдинбазар охиноо дааруулчихгүйн тулд хадам ахтайгаа машиндаа үлдээгээд том хүүгээ дагуулан ачааны машин дээр эргэж очжээ. Ачааны машины жолооч Д.Баярсайхан ганцаараа байсан тул дугуйгаа нөхөх гээд нэлээн зовж байж. Ингээд тэд нийлж ачааны машины дугуйг нөхөөд жижиг тэрэгнийхээ урд гарган, даваа давтал чирүүлэхээр болжээ.
Ингээд ачааны машины араас жижиг тэргээ холбохоор зогсож байтал чирэх тросс нь үл ялиг дутав. С. Дамдинбазар ачааны машины жолоочид «Жаахан ухарчих» гэж хэлэх санаатай зам руу эргэтэл асар хурдтай гарч ирсэн «Ланд Круйзер-80» маркийн автомашин зам дээрээс хамаад оджээ.
Машиныхаа дэргэд зогсож байсан хүү Д.Эрхэмбаяр нь цочирдон гарч иртэл жийп машинд мөргүүлсэн аав нь 100 метр хол шидэгдсэн байжээ. Тэр шөнөдөө эмнэлэг, цагдаа болон, 30-23 УБЧ дугаартай «Ланд Круйзер-80» маркийн машины жолооч Б.Батсайханыг Төв аймгийн Цагдаагийн хэлтэс рүү авч явсан байна.
Гэтэл хэрэг шалгагдаж эхлэх үед аавыгаа алдсан Д.Эрхэмбаяр, тэдний машиныг чирч өгөхөөр зогсож байсан ачааны машины жолооч Д.Баярсайхан нарыг цагдаа нар сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл Д.Эрхэмбаярыг ачааны машины жолооч Д.Баярсайхан, талийгаачийг дайрсан «Ланд Круйзер-80» маркийн машины жолооч Б.Батсайхан нартай бүлэглэж, эцгийгээ хөнөөсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Тэдэнд бүгдэд нь 215.3 гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа аж. Намайг бусадтай бүлэглэж, аавыгаа машинаар дайрч алсан гэж хэрэгт татсан Төв аймгийн цагдаа, прокурорынхны энэ «ичгэвтэр» хууль бус үйл ажиллагааны талаар талнйгаачийн хүү, хохирогч Д.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Болсон хэргийн талаар яриагаа эхлэх үү?
-Бид хөдөө байдаг өвөө, эмээгээ эргэх санаатай Номгон руу явж байсан юм. Дархан явдаг 124-ийн давааны наана машин эвдрээд ачааны машины урд зогссон. Тиймээс бид том тэрэгний дугуйг нөхөлцөөд, чирүүлэхээр зогсож байтал ийм аймшигтай хэрэг болсон.
-Та нар замаа чөлөөлсөн байсан биз дээ?
-Тэгсэн. Оройн 20:40-21:40 дагийн хооронд болсон үйл явдал л даа. Ачааны машин, манай машин ч аваарын гэрлээ асаасан байсан. Тэгээд машинаа холбох гэтэл уяа нь бага зэрэг дутчихаад болдоггүй. Харин аав том машины жолоочид жаахан ухарчих гэж хэлэх гээд эргэтэл гэнэт урдаас мэлийсэн цав цагаан гэрэлтэй машин асар хурдтай орж ирээд тас гээд л аваад явчихсан. Тэгэхэд аав том тэрэгний хажуугаас өөрийнхөө машиныг өнгөртөл шидэгдсэн. Бид ч сандралдаад очтол аав амьд үгүй нь мэдэгдэхгүй байсан.
-Дайрсан машин нь зогссон уу?
-Нэлээн хол тоормослож байж зогссон. «Хүн дайрчихлаа» гээд бөөн юм болж байгаад дүү бид хоёр дайрсан машинаар аавыг аваад явсан. Хамгийн ойроор нь Борнуур сумын эмнэлэгт хүргэсэн. Гэтэл аав газар дээрээ өнгөрчихсөн юм шиг байна лээ. Тухайн үед бид өнгөрснийг нь ч мэдээгүй. Эмч нар нас барсныг нь хэлээгүй. «Тариа хийж байна, та хоёр гарч бай» гээд дүү бид хоёрыг оруулаагүй.
-«Ланд Круйзер »-ийн жолооч согтуу байсан юм уу?
-Тийм байх. Аавыг аваад явж байхад машинаас нь архи, пиво үнэртэж байсан. Гэхдээ жолооч нь өөрөө уугаагүй гээд байна лээ.
-Тэд хэдүүлээ явсан бэ?
-Дөрвүүлээ. Нөгөө гурав нь архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч жолооч нь уугаагүй гээд байдаг юм. Гэхдээ би итгэхгүй байна. Шөнө уул руу уруудаж байж маш хурдтай явсан. Урд нь ачааны том машин гэрлээ асаагаад зогсож байхад харахгүй байна гэж байх уу. Тэгэхээр тэр жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн байх гэж боддог.
– Аавыг чинь дайрсан хүн нь байсаар байхад чамайг яагаад хэрэгт татсан юм бол?
-Намайг тэр дайрсан жолоочтой бүлэглэж аавыгаа алчихсан хэмээн хэрэгт татаад байна. Хамт явж байсан охин дүүг минь хэрэгт татаагүй нь яамай даа. Уг нь манай хоёр машин дүрмийнхээ дагуу зам руугаа хангалттай шахаж зогссон. Гэтэл эсрэг урсгалаас ирсэн машин аавыг минь дайрч алчихаад байхад намайг болон манай машиныг чирч даваан дээр гаргаж өгөх гэж байсан ачааны машины жолоочийг буруутгаж байгаад гайхаж байна.
-Чи хэрэгтнээр татагдсан юм бол хохирогч нь хэн бэ, дүү чинь үү?
-Үгүй. Аав, дүү бид гурав-тай хамт явж байсан ээжийн ахыг хохирогч болгосон. Мана нагац ах гэсэн үг л дээ. Аавтай бараг хамаагүй хүнийг хохирогч болгоод, аавыгаа алдан шаналж байгаа намайг эцгийгээ хөнөөсөн гэмт хэрэгтэн болгосон.
-Чамайг хэзээнээс сэжиггнээр татаж, байцааж эхэлсэн бэ?
-Энэ хэрэг шалгагдаж эхлээд л намайг сэжигтэн болгосон. Би ямар ч хууль, дүрэм мэдэхгүй. Тэгсэн ч аавыгаа алдсан хүн хэзээ ч хэрэгтэн болдоггүй гэдгийг мэднэ.
-Цагдаа нар өөрийг чинь сэжигтнээр татсан үндэслэлээ юу гэж тайлбарласан бэ?
-Ямар үндэслэлээр, яагаад хэрэгтэн болгоод байгааг нь би ойлгоогүй. Би хүмүүстэй хуйвалдаад эцгийгээ хөнөөчихсөн биш. Манай гэр бүл аавыгаа алдаад үнэхээр хүнд байна. Гэтэл хүүг нь эцгийгээ хөнөөсөн гээд шалгаж байгаад ээж дүү нарт минь үнэхээр хэцүү байгаа. Би болон бидэнд туслах гэж байсан жолооч энэ хэрэгт ямар буруутай юм бэ. Манай улсын хууль ийм байдаг юм болов уу гэж үнэхээр гайхаж байна.
-«Ланд Круйзер»-нйн жолооч одоо шалгагдаж байгаа юу?
-Тийм. Бид гурвыг нийлж хүн алсан хэргээр шалгаж байна. Нэг мэдсэн чинь ачааны машины жолооч бид хоёр жийпний жолоочтой нийлж аавыг хөнөөсөн болж таарсан. Прокурор нь овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг шиг юм яриад бүлэг хэрэг гэж үзсэн.
-Цагдаа, прокурор байцаалт авахдаа юу асууж байх юм?
-Би болсон бүх явдлыг л тайлбарласан. Прокурор дуудахаар нь очтол «Чи хохирол төлсөн үү» гэж асуусан. Би гайхаад «Би юун хохирол төлөх юм бэ» гэхэд «Чи хохирол төлөх ёстой хүн юм байгаа биз дээ» гэсэн. Би гэр бүлийнхээ үнэ цэнтэй хүнээ алдчихаад дээр нь хэнд, ямар хохирол төлөх ёстой юм. Талийгаач эцэгтээ хохирол төлөх юм уу, өөрөө өөртөө хохирол төлөх юм уу, ойлгохгүй байна.
-Энэ хэрэгт хэн гэдэг прокурор хяналт тавьж байгаа вэ?
-Төв аймгийн хяналтын прокурор Ц.Сонинмөнх гэдэг эмэгтэй. Надаар хохирол төлүүлж, аавыг минь дайрсан жийпний жолоочийн хохирлыг хуваах гээд байгаа юм болов уу гэж бодсон.
-Талийгаачийг дайрсан жолооч хохирол төлж байгаа юу?
-Буяны ажилд зориулаарай гээд гурван сая төгрөг өгсөн.
-Ачааны машины жолооч яасан бэ?
-Уг нь тэр хүн бидний машиныг чирч өгөх гээд л зогсож байсан. Машинаасаа ч буугаагүй. Өөрт нь үнэндээ өгье гээд мөнгө байхгүй гэдгээ хэлж байна лээ. Манай гэрийнхэн түүнийг буруутгаж, хохирол төл гэхгүй байгаа. Бид л өөрсдөө гуйж очсон юм чинь.
-Дайрсан машины жолооч юу хийдэг хүн бэ. Хуулийг гуйвуулж чадахаар тийм хөрөнгө мөнгөтэй хүн үү?
-«Тулгуур инвест» гэдэг барилга, зам, гүүрийн компанийн жолооч Б.Батсайхан гэсэн. Нүд муутай хүн байна лээ. Жолооч юм уу, захирал юм уу, бүү мэд. Ямар ч байсан хууль мэддэггүй, мөнгө төгрөггүй бидэн шиг хүмүүсийг хэрэгтэн болгох хэмжээний хөрөнгөтэй хүн юм шиг байна.
-Танайх хэдүүлээ амьдардаг вэ?
-Бид эхээс дөрвүүлээ. Би том нь боловч группт байдаг. Би хоёр хүүхэдтэй. Тусдаа гарсан болохоор аав л ээж, дүү нарыг болгодог байсан юм. Тийм учраас би үнэхээр гомдолтой байна.
Би бүтэн дөрвөн cap Төв аймаг руу явж байна. Тэндээс өмгөөлөгч ав гэсэн. Надад өмгөөлөгч авах мөнгө алга. Би өөрийгөө хохирогч гэж боддог. Хохирогчоор тогтоогдсон ээжийн ахыг шүүх хурал дээр нь л ир гээд явуулсан. Зайлуул, байнга Төв аймаг рүү ирэх гэж хэцүү шүү дээ.
-Шүүхэд хэзээ шилжсэн бэ?
-10 гаруй хонож байна. Хамгийн гол нь хохирогч болох ёстой намайг яагаад гэмт хэрэгтэн гэж үзээд байгаа юм бол. Уг нь аавыгаа алдчихсан хохирогч шүү дээ. Би одоо шүүхэд л найдаж байна. Шүүгчид энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө гэдэгт итгэж байна.
Б.Даваахүү
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 25, 2012 8:33:15 pm )
mongoliin shuuh shudargaar shuuh bailgui dee.tanai ger buld emgenel ilerhiilii!!!!
-
Anonymous (February 25, 2012 10:07:19 pm )
huduunii ene lalar huuliinhan ajlaa meddeggui ih teneg nohduud baih yumdaa. engiin ardaar togloj tenegtej duusahgui yumaa. ed nar mergejliin bish baihoo.
-
Anonymous (February 25, 2012 10:17:11 pm )
IIM XUULICHID XAR TIBD CH BAIXGYI BAIXAA. MOHGOL ULC MAAHI ODOO YAHAAAAAAAA.
-
Anonymous (February 26, 2012 12:43:05 am )
myy tuv aimgiin shanaga ni tav shavhruu ni gurav yumnuud huulchud ni hurtel halh juram geed hyamdhan surguuliig hahuulaar tugssun hugiin yumnuud. erunhii prokroriin gazar gej baidag bol naad hegee neg oligtoihon hyanaad ner turuu tseverleech
-
Anonymous (February 26, 2012 12:38:54 pm )
estoi heleh ug ch alga
yana daa mongolchuud min -
Anonymous (February 26, 2012 4:58:19 pm )
soror durak bsn bn daa
-
Anonymous (February 26, 2012 5:53:41 pm )
ter soninmunh gedeg yasan ichdeggvi gar we emegtei hvn baij tumur shig garuu vgvi yu ingej amidrahaar vh za hogiin tsagdaa
-
Anonymous (February 26, 2012 6:03:11 pm )
huuliig shamruulj bdag adguusnuud
-
Anonymous (February 26, 2012 6:04:59 pm )
aawiigaa aldsan geed buruutai bsan ch hergees multarana gesen uguu setgegdel uldeegeed bgaa humuusee
-
Anonymous (February 26, 2012 6:07:26 pm )
er ni aawiigaa alchaad bi hohirogch geel gvih estoi yumuu davaahvv setguulchee
-
Anonymous (February 26, 2012 6:08:49 pm )
emegtei huniig ni yaj medee ve tanidag yumuu
Anonymous says:
2-р сарын 26, 2012 at 5:53 pmter soninmunh gedeg yasan ichdeggvi gar we emegtei hvn baij tumur shig garuu vgvi yu ingej amidrahaar vh za hogiin tsagdaa
-
Anonymous (February 26, 2012 6:11:17 pm )
oo zailuul yadarsan yum geed buruu ch bsan hergiig ni haah estoi bsan uu mglchuudaa
-
Anonymous (February 26, 2012 8:34:05 pm )
124 davaanii yag ene gazar orchim autoavaar bainga garch xvnii ami erseddeg davaanii uruu jolooch nar mash ix erchtei uruuddag autozamiin manuuxai nar temdeg demdeglegee xiigeesei prokuror xvvxen arai ulaan caim tenegtexgui baiglui dee
-
Anonymous (February 26, 2012 8:55:02 pm )
Ер нь хуулийн сургуулийг арын хаалгаар төгссөн энэ мэт хэрэг бүртгэгч,хяналтын прокурор хичнээн иргэдийн хувь заяагаар тоглож буруу олсон мөнгөөрөө үр хүүхдээ сургаад,гэр ороноо тохижуулаад хорвоо хатуу төлөөс хатуу гэдэг бурханы шиитгэл айсуй төрийн албанд мэдлэг чадвар муутай хүмүүсээр дүүрлээ,төр сохор болжээ.bidniig sohor gej buu anduur.
-
Anonymous (February 26, 2012 11:14:22 pm )
avgai nar tord ajilaad hereggvi dee medleg homc….deereec n hyyliin ajliig bvr cndahgvi sndee snydraga byc um ih hiideg avgaicnyydiig hyyliin baigyylgaac halii…..hogsnrood nas ahiad ireheeree mongo goridcon malyyd boldog um bnlee
-
Anonymous (February 27, 2012 4:53:11 am )
eooe naad sonınmunh gedeg sdadaa haraal hıılge.yasan hunıı zovlongoor jargal hııdeg al be.deed shuuh ene ter ter erunhıılugch ed nar deer nı or haana l turıın undurlug bdgıın teren deer or bolohguı bol ter tsagaan mongol geed bgaa hudhulguunııhunteı uulzaad uz dee
-
Anonymous (February 27, 2012 4:55:37 am )
tur gj bhguı boljee .uuchlaaraı ıım hereg nadad bolvol bı shuud l ter jııpnıı joloochııg nı alna ur huuhed nı bsan ch yahav shuud l al
-
Anonymous (February 27, 2012 4:58:52 am )
and mını.chamd byatshan zuvulguu helehed herev shuugch nı buruugaar erguulvel shuud l talbaın urd suult hıı.tegeheer uls ard chın henıı zuvııg heleed ugnu bız dee
-
Anonymous (February 27, 2012 7:26:11 am )
Mongols huuli get bugle humuusee!huulinhan Bolton tsagdaanar bugs barag l yanhanuud -mungo l hardag novshnuud baihgui yu
-
Anonymous (February 27, 2012 7:35:06 am )
Mongols huuli gej baihgu ee humuusee!huulinhan bolon tsagdaanar bugd barag l yanhanuud -mungu l hardag novshnuud baihgui yu
-
Anonymous (February 27, 2012 12:33:19 pm )
ene bol baij bolomgui soliorol…
iim ch huuli gej bdgui bhaa -
Anonymous (February 27, 2012 4:16:32 pm )
hot huduugvi l ajilaa medehgvi malnuud zunduu bna mongolchuudaa iimerhvv ymnuudtai temtsie taslan zogsooe
-
Anonymous (February 28, 2012 8:18:39 pm )
Tanai ger bvld emegnel elerhiilii…. Muusain mongonii toloo yuch hiihee bolison novshnuud hiisen vil laigaa hezee negen cagt oorsdoo bish ymaa gehed vr hvvhed n edlene gedgiig bodoosoidoo oodgvi hvmvvs mongold ih bnaa tolgoidoo ym hiigeesei muusain malnuud mongo bish oyun uhaanaaraa hvn amidardaggiig mdehgvi bj ter prokuror gj dee hoorhii mal ym bnshdee
23 Comments