antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2017 32 comments

ХАР ХҮЧИН-ий эсрэг ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдэд БАЯР ХҮРГЭЕ

нийтлэсэн Admin
Засгийн газар өнөө маргаашгүй унаж магадгүй боллоо. Долоо хоногийн өмнө хонон, өнжин хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын дараа энэ процесс явагдах нь тодорхой болсон байх. Ингэхээр дараагийн Засгийн газрын тухай яригдах нь жам юм.
Гэвч Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын суудлаас бууж өөр хэн нэгэн энэ албан тушаалд очих нь асуудлын гол нь биш ажээ. Шалтгаан нь энэ мэтийн эрх мэдэл, албан тушаалаас том юм.
Эхэндээ УИХ-ын хэдэн гишүүн нэгдэж, Засгийн газраа унагаад оронд нь өөрсдөө очих гэж байна гэж нийгэм харж байсан. Өөрөөр хэлбэл, энэ нам доторх эрх мэдлийн төлөөх тэмцэл гэж байв. Одоо ч ингэж үзэх хүмүүс байгаа.
Гэхдээ МАН-ын энэ залуус маш том үйлийг эхлүүлжээ. Тэдний тэмцэл зөвхөн МАН доторх “тэгш бус хуваарилалт, элдэв бусармаг явдал”-ын эсрэг биш. Харин Монголын улс төрд олон жилийн турш бугшсан том бүлэглэлийг хөндөж байна. Нам дамжсан улс төрийн бүлэглэлийн улс төрийн эрх мэдлээ ашиглан хийж байгаа өнгөн дээрээ хуульд нийцүүлсэн юм шиг боловч үнэн чанартаа тэс өөр зорилго бүхий үйлдэл хийгээд байгаа нөхдийг хар бараанаар нэрлэсэн байдаг даа, олон улсад. Тэгэхээр Монголын улс төрд бугшсан нам дамжсан бүлэглэлийг ХАР ХҮЧИН гэж нэрлэж болох.
Монголын улс төрд М.Энхболд, Ц.Элбэгдорж, С.Баяр нар гэсэн гурвалын бүлэглэл байгаа тухай олон жил ярьж ирсэн дээ. Ц.Элбэгдоржийг байхад С.Баяртай хэн ч хууль ярьж чадахгүй, М.Энхболдын цаана С.Баяр байна, Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдыг гаргаад дараа нь Ц.Элбэгдорж улс төрд эргэн ирэх нь гэх мэтээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олонтаа яригдаж бичигдсэн.  Энэ гурвалын улс төрийн замнал хамтын ажиллагааг тэдний улс төрд явж ирсэн үүх түүхээс нь харьцуулан харвал сонин содон баримтууд гарч ирж байгаа юм. Тухайлбал, МАНАН гэдэг үг хэзээнээс гарч ирсэнийг эргээд саная. 2008 оны  сонгуулийн дараа тухайн үеийн МАХН /МАН/-ын дарга С.Баяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж нар нийлж Засгийн газар байгуулсан. С.Баярын гаргадаг стандарт бус хэмээх тодотголтой олон шийдвэр нь угтаа энэ гурвалын л шийдвэр байдаг нь хожим тодорхой болсон.
Ингээд 2009 оны Ерөн­хийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшсэн Н.Энхбаярыг унагаж, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болгов. Энэ сонгуульд С.Баяр эсрэг ажиллаж сонгуульд ялагдуулсан гэдгийг нэр дэвшигч Н.Энхбаяр шууд нэр заан хэлдэг юм. Н.Энхбаярыг зайлуулах том шалтгаан тэдэнд байжээ. Тэр нь Н.Энхбаяр Оюутолгой, Тавантолгойг ард түмний мэдэлд байх ёстой гэсэн байр суурьтай байсанд байгаа юм. Хэрвээ Н.Энхбаяр уул уурхайн талаар өөр байр суурь дээр байсан бол 2009 онд дахин Ерөнхийлөгч болох байсан байх.
Ц.Элбэгдоржийг  Ерөнхийлөгч болсны дараа Оюутолгойн гэрээг байгуулсан. Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх нөөцтэй Оюутолгойн гэрээ яаж явагдсаныг монголчууд нийтээрээ мэднэ. 2010 оны аравдугаар сард тэр гэрээг байгуулж байв. Ерөнхий сайд С.Баяр “…Оюутолгойн гэрээ ашиггүй болбол би хар толгойгоороо хариуцна” хэмээн том том дуугарч байгаад байгуулж байсан.
Одоо хаана байна, тэр ашиг орлого. Наад зах нь Монгол Улс валютын нөөцийн байнгын хомсдолтой байсаар байгаа. Өнөөдөр Монгол улс, монголчууд Оюутолгойнхны хувьд газар нутгийнх нь эзнээс цаашгүй. Тэндээс гардаг ашиг тэднийх л болдог. Энэ зэргийн ордын эзэн гэхээс ичмээр юмнууд сууж байгаа юм. Ёстой л алтан дээр суусан гуйлгачингууд байж л байна
2013 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр дахин сонгуулсан. Энэ бас л ХАР ХҮЧИН-ий ажиллагааны үр дүн байх. Уг нь Ө.Энхтүвшин намын даргынхаа хувьд нэр дэвшихгүй гэдгээ хэлчихсэн байхад МАН дотор Б.Бат-Эрдэнээс илүүтэйгээр М.Энхболдод боломж байсан гэдэгтэй маргах хүн байхгүй. Харин энэ боломжоо М.Энхболд дарга яагаад ашиглаагүй юм бэ гэдэг нь ч бас сонин. МАН-ын толгой стратегич гэгддэг С.Баяр намаасаа нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийн тухай намын бодлогыг сөрдөг учраас дэмжих боломжгүй гэх ухааны юм хэвлэлээр ярьчихаад сууж байсан. Угтаа бол намынх нь санал хураагаад олонхиороо л аваргыг гаргаж ирсэн гэдэг нь толгой стратегичид хамаагүй байсан нь сонин юм шүү. М.Энхболд нэр дэвшээгүйг, С.Баяр намынхаа нэр дэвшигчийг дэмжээгүйд олон хүн гайхдаг. Жирийн иргэд бид ХАР ХҮЧИН-ий тохироог яаж мэдэх вэ дээ. Гэтэл Б.Бат-Эрдэнэ аваргыг явуулж, өнөөх нь ялагдаж, ХАР ХҮЧИН-ий ажиллагаа амжилттай болсон гэдэг нь энэ удаагийн сонгуулийн дараа л ойлгогдож байх жишээтэй.  Ц.Элбэгдорж улсын нэгдүгээр хүн байсан дөрвөн жилд юу болсныг хүмүүс мэдэж байгаа. Саалийн үнээ саванд нь орсон. Мөн 2016 оны сүүлчээс эхлээд Тавантолгойг өмнөд хөршийн төрийн компанид өгөх гээд юу болов доо. Гэвч хараахан тэр нь бүтээгүй. Монгол Улсад бас эзэн байдгийг энэ Их хурлын зарим гишүүн харуулж чадсан.
Ингээд 2017 оны сонгууль болж, гурвалын нэг М.Энхболд Ерөнхийлөгчид зүтгэсэн байгаа юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа  М.Энхболдыг Ерөнхийлөгч болно гэж улс төр, бизнесийн хүрээнийхэн, за тэгээд ард нийтийн олонх нь итгэчихсэн байсан даа. МАН-д Ерөнхийлөгчийн сонгуулийн хандив гэж 520 тэрбум төгрөг цугласан тухай эх сурвалжийн мэдээлэл бий. Гэхдээ энэ баттай ноттой тоо биш л дээ. ХАР ХҮЧИН ийм л хүчтэй байв.
Ер нь энэ ХАР ХҮЧИН-ий оролцохгүй, гар хөлөө дүрэхгүй юм гэж үгүй. Тэднийг бат бөх холбож байдаг “гагнаас”-ууд бий. Гурвалыг нэгтгэж байгаа хүчин зүйлийн цаана уул уурхай байхгүй гэж хэн ч хэлж чадахгүй. Хэлсэн ч хүн үнэмшихгүй.
Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, илэрсэн ч нууцлаад байгаа том ордууд гэх зэргээр уул уурхайн баялагт шунасан ашиг соирхол тэднийг нэгтгэдэг. Уул уурхайгаа дагадаг уу, өөр шалтгаанаар уу , ХАР ХҮЧИН урд зүг рүү их гүйдэлтэй.
Бас тэгээд газрын наймаа байна. Үүнийг бүр дамжуулан зардаг хүнтэй нь хүртэл мэддэгээ хүмүүс барим тавим ярьдаг. Гэсэн атлаа “…Энэ үнэн” гээд ил хэлчихдэг нь бараг байхгүй. ХАР ХҮЧИН-ээс айдаг байх.  Ямар сайндаа л Оюутолгойн гэрээнээс болж байнга хардагддаг С.Баярын талаар “…Ц.Элбэгдорж байхад С.Баярыг дууддаг хууль хүчний байгууллага гэж байхгүй” гэсэн яриа гарах вэ дээ.
Дээрээс нь төрийн албаны томилгоо гээд үргэлжилнэ. 60 тэрбумын бичлэг энэ тэр бол “…Худлаа” гэж гүрийх аргагүй үнэн юм. Энэ яриа зүгээр л нэг удаагийн жижигхэн танилцуулга төдий эд. Цаашилсан бол нэртэй устай томилгоонууд нь гарч ирэх байсан нь гарцаагүй.
Хэрвээ М.Энхболд Ерөнхийлөгч болсон бол чухамдаа олны дунд ам дамжин яригддаг 17 онд М.Энхболд, тэгээд 20 онд Элбэгдорж гүйцэтгэх засаглалын тэргүүнээр эргэж ирнэ гэдэг яриа биеллээ олох байсан буй заа. Хамгийн гол нь хэн нэгэн өндөр албан тушаалд очихдоо бус цаана нь байгаа Монголын баялаг, түүнээс иргэд хувь хүртэх үү, эрх мэдэлтнүүд авч халаасандаа хийх үү гэх мэт олон асуудал байгааг мартаж болохгүй.
М.Энхболд өнөөдөр Монголын төрд алба хашиж байна. Тэрээр Улсын Их хурлын даргаар ажиллаж байгаа. Тэгэхээр тэр парламентын засаглалтай Монгол Улсын хамгийн том хүн болж байгаа юм. Мөн одоогийн Засгийн газрыг яг үнэндээ М.Энхболд л удирддаг. Нэр нь Ж.Эрдэнэбат дээр болохоос биш М.Энхболдын л Засгийн газар гэдэг. Тэгэхээр Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд Ж.Эрдэнэбатыг бус М.Энхболдыг унагахаар санал нэгдсэнийг энд хэлэх хэрэгтэй байх.
Тэгэхээр яг одоо ХАР ХҮЧИН Засгийн газраа, УИХ-ын даргын албан тушаалыг, МАН-ын удирдлагыг авч үлдэхээр үхэн хатан “уллаж” байгаа.
Өнөө, маргаашгүй ээлжит бус чуулган хуралдана. Засгийн газраа сольж чадвал МАН-ынхны хувьд ядаж нам доторх ХАР ХҮЧИН-ээсээ салах эхний алхам нь энэ юм. Цаашлаад МАН-ын Бага хурал, Их хурал нь хүлээж байгаа. Тэндээс гарах шийдвэрүүд бас л чухал.
Иймээс ХАР ХҮЧИН-ий эсрэг гарын үсэг зурсан гишүүдэд баяр хүргэе. Эхлүүлнэ гэдэг бүх ажлын тавин хувь нь гэдэг. Тэд эхлүүлсэн. Одоо дуусгах үлдсэн. Нэгэнт эхлүүлсэн том үйлсээсээ ухрах зам тэдэнд байх ёсгүй.
Учир нь энэ бол зөвхөн МАН-ын дотоод зөрчил, сандал суудлын төлөөх ашиг сонирхлын зодоон биш. Монголын улс төрд олон жил бугшсан, бүхнийг дарангуйлах ХАР ХҮЧИН-ий эсрэг тэмцэл юм.  Нөгөөтэйгүүр ийм юм болох цаг нь ирээд л болж байгаа хэрэг.
“…Монголын минь заяа их ээ” гэж нэг хүн байн байн хэлдэг. Тийм л дээ Монголын минь заяа их байх учиртай юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • Zochin (September 06, 2017 12:29:57 pm )

    NEG CH SONIRHOL ALGAA BALAINUUDA DUUGUI AJILAA HIITSGE HUGIIN ARCHAAGUI AMITSADAA HELEH UG ALGA

    • bataa (September 06, 2017 10:37:34 pm )

      Chinii sonirxdog ym bishee muruuruu zuv bichij sur.

  • ооооо (September 06, 2017 12:41:59 pm )

    Ene bol huvisgal shuu

  • зочин (September 06, 2017 12:52:55 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • зочин (September 06, 2017 12:53:16 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • зочин (September 06, 2017 12:53:36 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • зочин (September 06, 2017 12:53:53 pm )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • зочин (September 06, 2017 12:54:13 pm )

    Нэг нохой (У.Хүрэлсүх мэтийн) дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг. /Япон ардын зүйр цэцэн үг/

  • Монгол (September 06, 2017 12:54:31 pm )

    Яг үнэнийг өгүүлжээ. Өмнөд Солонгост яг ийм холбоо үүсээд тэд өөрслийн шуналаа хамгаалах гэж хүч хэрэглээд ард иргэддээ ялагдаж бүгд цаазлуулсан түүхтэй. Монголын газрын баялгийг нийт ард иргэдийн нийтийн өмч гэж зарласан байхад энэ гурваөлсан холбоо лициенз нэрээр авч харийнханд үнэгүй шахам өгөөд орон д өөрсдөө цулайжээ.
    ийм амьтадтай тооцоо бодох цаг нь болжээ. Тэдний эрх ашгийг хамгаалсан сурталчилгааг Баабар хийж иржээ. Бид өөрсдийнхээ өмчийг энэ гурван хулгайчийг бүлэгт тавиад туучих гэж үү?? Жишээ нь Оюу-толгойгоос энэ гурваас өөр хэн хиши,г хүртэж байгаа юм бэ??Өр л нэмэгдэж байна.

    • зочин (September 06, 2017 3:14:25 pm )

      Энэ залуучуудыг дэмжиж байна. Энхболд сая ерөнхийлөгчийн сонгуульд гарч ирэх гэж маш муухай аргууд хэрэглэж байсан, өөрийгөө хэмжээгүй эрхт хаан, хойд Солонгосын удирдагч гэж ойлгож, улайрч байсан. Бид тийм нийгэм хүсээгүй, тэр хүн улс төрөөс ичгүүртэйгээр зайлвал бусад улс төрийг баяжих хэрэгсэл болгож байгаа бжсад хүмүүст сургамж болох юм.

  • Монгол хүн (September 06, 2017 12:59:44 pm )

    Нэг хүнийг мартаж Баабар сурталчилгааныхаа хөлсөнд их мөнгө авч байгаа гэсэн. Газрын баялаг бол иргэд бидний өмч байсаар байтал биднээс асуухгүйгээр энэ хүмүүс яагаад иддэг юм бэ. Нарийн ярьвал энэ баялаг чинь алтан ургийнхны үлдээсэн өв шүү. Гэтэл харь гаралтай хүмүүс яагаад эзнээр суучихав?????

  • зочин (September 06, 2017 1:36:16 pm )

    Энэ Элбэгдо гэж ийм л хүн байж дээ. Юу гэж донгосдог билээ? Ёстой урвагч, эрх мэдлийн донтон, эд баялагийн зоорь, худалч…

  • zochin (September 06, 2017 1:44:39 pm )

    Enkhbold erunkhiilugch bolson bol mongol ulsiig maani yamar aimshig khuleej baisniig minii ard tumen meddeg l yum baina daa! Temtslee duusgakh kheregtei!

  • Зочин (September 06, 2017 1:55:00 pm )

    Харгис хүчнээс МАН-ын эсрэг зохион байгуулалттайгаар үлгэр зохиож нийгэмд тараасан нь Монголын хуульчдын ажлыг хүндрүүлж байна. Тэд Ерөнхийлөгчийн хяналт доор 3 дахь удаагаа, бас хуулийн 3 байгууллага хамтарч шалгалаа. Заавал нийгмийг зохиомлоор үймүүлэгчдийн талд шийдвэр гарах ёстой биш байхаа

  • бат (September 06, 2017 2:11:37 pm )

    Ардчилал бол АРДЫГ ЧИЛЭЭЖ АЛАХ гэсэн үг болохоор. АЛАХ Л БОЛНО.

  • N (September 06, 2017 3:50:50 pm )

    olon jiliin idee buglaagaa shahaj gargaldaa.odoo yavch uharch bolohgui shdee ta hed shig l humuus uls ornoo arai oor ontsgoos harna bh.ulsaa hoich ueee ireeduigee tsever saihan niigemtei bolgoh gesen setgeleeree dotroo demjij bgaa ene oln ulsiin setgeleer buu toglooroi buult hiij buruu ymiig haatsailj evlerel geh nuur huursan ym hiivee

  • зочин (September 06, 2017 4:36:39 pm )

    Нээрээ л энэ Энхболд толгойтой луйварчдаас салж чадвал энэ улс маш хурдан хөгжинө шүү,
    Энэ залуус сайд болохгүй, эд бол шударга ёсны төлөө тэмцэгчид,

  • ZOCHIN (September 06, 2017 5:42:43 pm )

    ED nart hkiikh ajilgyi kheruulchdiig IKH khurald songokhoo ard tumen mini buur bolie, DANDAA kheruul , ene Ayursaikhan , Oyunerdene, Oyunchimeg , garamjav , 30 g zailuul hkiikh ajil mash ikh bna, margaahsaas hkuiterch ekhelne gesen negee taria , urgats hkuraalt, ebs tejeel ee chaabaasdaa ene Ikh khurliin teneguudiig eersdee songosondoo gomdokh um, gekhdee dakhij estoi aldahkgyi…..

  • иргэн (September 06, 2017 6:28:49 pm )

    эдгээр гишүүд жинхэнэ эх оронч олон жил дамнасан эдийн засгийн бүлэглэл буюу 2 намын нийлж 27 жил хулгайлсан хулгайчдын эсрэг нэгдсэнд эр зориг гаргасанд монголын ард түмэн талархаж байгаа шүү монголчууд 100%дэмжиж байна???????????

  • zochin (September 06, 2017 8:05:23 pm )

    Ardchilsan nam teriig barij baixdaa mongil ulsaa dampuuruulcnaa martaagui l bailguidee.terd daxin garax gej yamar ix xusch b.n we

  • зочин (September 06, 2017 9:21:25 pm )

    har khuchin onoj ogson ner bn shuu

  • Bold (September 07, 2017 1:16:45 am )

    Turiin erhiig munguur avch bolno gesen gun bat oilgolt ene pizdaaguud avcheedee ih gariin useg zursan gishuudiig neg burchlen uulzaj hund ni tohiruulj daramtlah ailgah mungu amlah alban tushaal tender amlah zergeer ami tavin uzej bainda uneheer gaihmaar jigshmeer buuljis tsutgamaar uildel hiihiimda!!!!!!!!!!!

  • зочин (September 07, 2017 11:13:05 am )

    Хар цагааныг дүгнэдэг та хэн бэ? Хар масс бол Баттулга АН болон МАН-ын энэ хог новшнууд шүүдээ

  • Gungaa (September 07, 2017 11:23:59 am )

    Ene khun zob yum bichsen bna shuu demjij bna

  • Зочин (September 07, 2017 2:57:02 pm )

    ҮХЭРНҮҮДИЙН МӨӨРӨЛДӨХИЙГ ХАРЖ НЭГ САЙХАН ТААШААЛ АВАХ ЮМ ДАА ХА ХА ХА

  • Anonymous (September 07, 2017 3:44:42 pm )

    ЭРГЭЖ БУЦСАН ШИЙДВЭРҮҮД ГАРГАСАН ГЭЖЭЭ ТЭР ШИЙДВЭРҮҮДИЙГ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ТА НАР ӨӨРСДӨӨ ГАРГАСАН ШҮҮ

  • Баяраа Дарханаас (September 07, 2017 4:52:01 pm )

    Луйварчидаас салах цаг болсоон залуучуудаа битгий шантраарай монголын ард түмэн та нарыг харж хүлээж бна шүү

  • Бат (September 08, 2017 9:12:30 am )

    Хүний шуналд хязгааргүй идэх уух нөхцөлд нам хамаагүй энгэхлээр олигархи бүлэглэл гэдэг үг их зохидог томчууд хүүхдээ цагдаагийн акдемд сургадаг хууль хүчнийхэн ч томчуудын талд

  • монгол (September 08, 2017 9:16:46 am )

    дандаа худлаа хардсан юм ярьж бичих юм. Монголын улс төр бол үнэн зохиомол гаж этгээдүүд байдаг гэдэгт итгэлээ.

  • mongol er (September 08, 2017 1:18:54 pm )

    dahgui

    ta nar chadahgvi bol elbegdorjiig tus hiilgeh hun baina shyy

  • Anonymous (September 09, 2017 4:45:41 pm )

    энэ хэдэн алиалагч нар өөрсдөө тэгээд цагаан хүч болж байна уу ? нөгөө муу нэртэй хар хүчний хэдээсээ юугаараа илүү юмб дээ? хар хүчний хэдийнхээ тус дэмээрээ л гарч ирээ биз дээ ? уг нь … яг адилхан нэг голны дугуйнууд байж …

  • Буруу Цолмон (September 09, 2017 8:53:04 pm )

    Үнэндээ бол Гадаадын луйварчин нарын тэжээвэр хулгайч ирлийз бууны ноходоос Монголоо өмгөөлөн,,, Буруу зүүл их сурсан хулгай луйварт хошуу дүрсэн Монгол хоточ Банхарууд Эх орон газар нутаг баялаг Төрдөө эзэн суух гэж тэмцэлдэж байна , Хэдийгээр хулгайч гэсэн ,, МАНАН гаас ялгарах чанарын ялгаа нь энэ юм Энэ тэмцэлийн ялалт бол Монгол улс сайн сайханд хүрэх анханы хагас алхам хийлээ гэсэн үг

antalya rent a car