antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2017 3 comments

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ ХЭСЭГ БҮЛГИЙН ЭЗЭМШИЛ БИШ БАЙЛТАЙ

нийтлэсэн Admin

Хэзээ, хэн углаж байсан нь мэдэгдэхгүй майжийж, хоншоор нь эргэсэн хуучин гуталнууд,  хэн тоглож байсан юм бол гэмээр халтар хүүхэлдэй, ноорхой чихмэл, одон медаль, тогооны таг, сэтэрхий шаазан аяга, будаа агшаагчны сав гээд ёстой л нөгөө “Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байна” гэдэг шиг зүсэн зүйлийн хог новш “Хархорин” захын автобусны буудалтай хаяа дэрлэн хөглөрнө. Гэхдээ тэр бүх зүйл хог биш, хэрд таарсан үнээр худалдаалдаг “бараа” юм.

Автомашины хүнгэнэх чимээ, микро автобусны кондукторын орилох дуу, хоорондоо чанга ярилцах хүмүүс гээд хонь хурга нийлсэн мэт шаагилдана. Басхүү хаанаас хэн түүж ирсэн, хэр удаан хадгалсан нь мэдэгдэхгүй төрөл бүрийн жимсийг цаасан хайрцаг дээр уутлан зарах аж.

“Ажлын байр”-ндаа тамхи баагиулж,  хагархай хэнгэрэг шиг зогсоо  зайгүй утсаар ярих эмэгтэй. Нэгнийхээ наймаанд саад боллоо гэх шалтгаанаар амаа урах шахан хэрэлдэх эр, эм. Уусан сархаддаа хөлчүүрхэн төмөр хашаа руу сэжим ч үгүй “сарих” согтуу эр. Баригдаж буй барилгаас тусгаарлах төмөр хашааны ёроол нус, цэр, бөөлжис, тамхины иш, хогоор дүүрч, зөрж өнгөрөх хүмүүсээс хир даг, архины эхүүн үнэр ханхлах нь цөөнгүй. Хаа нэг салхи сэвэлзэхэд  шээс, шивтэрийн үнэр сэн хийж, хамар цоргино. Энэ бол “Хархорин” захын хойд талын нийтийн эзэмшлийн явган хүний замын нийтлэг нэгэн төрх. Угтаа энд жижиглэнгийн худалдаа эрхлэхийг хориглодог юм билээ. Гэвч, нийтийн эрх ашгаас өөрийнхөө эрх ашиг, өнөөдрийн ашгаа илүүд үзсэн худалдаачид хувьдаа эзэмшин худалдаа эрхэлнэ.

Ил задгай худалдаа эрхлэгчдийн цар хүрээ БГД-ийн 20 дугаар хороо, “Барс 2” худалдааны төвөөс зүүн тийш Хархорин хороолол хүртэл, төв замын хойд хэсэг буюу СХД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр байрны урд талын автобусны буудлын ойр орчмыг хамрах аж. Байдал өнөөдрийг хүртэл ийм байв. Тэгвэл эдүгээ байдал өөрчлөгджээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер  наймдугаар сарын 25-ны өдөр А/134 тоот тушаал гаргаж, гар дээрээс худалдаа эрхлэгчдийн лангууг албадан буулгаж, чөлөөлөх ажлыг тухайн дүүрэг бүрт нь хариуцуулсан байна. Ингэснээр нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлөх ажлыг дүүргийн цагдаагийн алба хаагчид, нийслэлийн мэргэжлийн хяналтынхан болон ТҮК-ийнхэн хариуцан ажиллаж эхэлсэн байдаг.

Ерөнхий менежерийн тушаал ёсоор Хархорин захын орчмын задгай худалдаа эрхлэгчдийн лангууг Баянгол дүүргийн холбогдох албаныхан албадан буулгаж эхэлжээ. Мөн III, IV хорооллын 1000, 10000 нэрийн барааны дэлгүүр, Москва их дэлгүүр орчмын гар дээрээс бараа бүтээгдэхүүн борлуулах худалдаачдад үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох мэдэгдэл хүргүүлж, шаардлагыг үл биелүүлэн хууль зөрчсөн худалдааг албадан зогсоох арга хэмжээг авч буй аж.

Хууль зөрчигчид төрийн шийдвэрийг уландаа гишгэсээр байх уу

Өнөөдрийн байдлаар Хархорин зах, Хорооллын нийтийн эзэмшлийн явган хүний зам талбай чөлөөлөгджээ. Манай сурвалжлах хэсэг өчигдөр дээрх хоёр талбайг зорьсон юм. Юун түрүүнд Хархорин захыг зорилоо. Өмнө нь ажиглагддаг өнөөх хог новш энэ удаад ор мөргүй алга болжээ. Гэхдээ талбайн хэд хэдэн хэсэгт хуучин гутал, хувцас, самар худалдаалж буйтай таарлаа. Гар дээрх худалдаа эрхлэгчдээр дүүрч байсан талбай чөлөөлөгдөн цэлийж байв. Захын ойролцоо “Эрин” хороололд амьдардаг 30 гаруй насны болов уу гэмээр бүсгүйг Ц.Маргад гэдэг. Тэрбээр энд нүүж ирээд жил гаруй болж буй аж. Ц.Маргад “Энэ хавиар явахад хэцүү байдаг байсан. Согтуу, хөлчүү хүмүүс ихтэй. Би явган хүний замаар явж чаддаггүй , шороон замаар явбал амар байдаг. Манай хорооллын булан тохой, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт ойр орчимд архи ууж, ил задгай бие засаад сууж байгаа хүмүүс мэр, сэр харагддаг. Зам чөлөөлөгдсөн чинь амар байна. Гэхдээ өнөөдөр даваа гараг учраас задгай худалдаа эрхлэгчид цөөрсөн байх. Маргаашнаас эхлээд дахиад л гараад ирэх вий дээ. Төр, засгаас нэгэнт нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байгаа бол чөлөөлсөн шиг чөлөөлөх хэрэгтэй болов уу” гэлээ.

III, IV дүгээр хорооллын явган хүний замын ил задгай худалдаа эрхлэгчид ч цөөрчээ. Өмнө нь харж байгаагүй мэт цэцгийн мандал, явган хүний сандал тэнд ярайж бай­лаа. Худалдаа эрх­лэг­чид ир­гэ­дийн хөлөө амраах сандал, цэцгийн мандлыг эзэлдэг байсан учраас тэнд ямар бүтээн бай­гуулалт хийгд­сэнийг ч иргэд мартах дөхсөн байж.

Хэдий жижиг­лэнгийн худалдаа эрхлэхийг хориглосон ч тэнд хэд хэдэн цэгт хүмүүс ирж, лангуугаа засч харагдсан юм. Тэдний зарж буй бараа Хархорингийн өмнөх худалдаачдыг бодвол шинэ юм билээ. Тэдгээр худалдаа эрхлэгчид улсын төсөвт татвар, аль нэг байгууллагад түрээс төлдөггүй. Тийм атлаа нийтэд зориулагдсан талбайг үнэ төлбөргүйгээр хувьдаа ашиглан, басхүү төрийн шийдвэрийг үл ойшоох аж.

Учир юу вэ гэвэл, өөрийн бизнесийг нь хориглосон гэх шалтгаанаар III, IV дүгээр хо­рооллын орчимд жижиглэнгийн худалдаа эрхлэх иргэд, Хархорин захын автобусны буудалд ил задгай худалдаа эрхлэгчид Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар руу дайран оржээ.

Басхүү гадаах талбайд нь өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө эсэргүүцлийн жагсаал хийж байлаа. “Газар бол ард түмний өмч”, “Баривчилдаг цаг 1930-аад он биш” гэх мэт үгсийг бичсэн уриа лоозон барьж, цагаан хоолой барин хашгирч байв. Цагдаа нар, албаныхан тэдэнтэй уулзан учир байдлыг лавлахад тэд үл ойшоон, шүгэл үлээн шуугилдана.

Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын өрөөний хаалгыг эвдэнэ хэмээн танхайрч, биднийг гадна талбайд худалдаа хийлгэ хэмээн эрээ цээргүй аашлав. Тэд хэнийг ч үл сонсоно.

Чухам ямар учраас ийн аашилж буйг нь асуухад “амьдрал хүнд байна” гэх ганц хариултаар ам таглана.

Хархорин захын гадна худалдаа эрхлэгч Сонгинохайрхан дүүргийн иргэн Б “Бид Хархорин захын гадна худалдаа эрхэлдэг. Биднийг хөөж, туугаад зогсоохгүй учраас дүүрэг дээрээ ирээд жагсаал хийж тэмцэж байна. Үр хүүхдээ тэжээмээр байна. Улс орон ажил өгөхгүй байна. Маш хэцүү байна. 10-аад хоногийн өмнөөс лангуунуудыг буулгаад, худалдаа эрхлэгчдийг хөөж, тууж эхэлсэн. Ер нь бол байдал хэцүү байна. Бүх хүмүүс л банк, өдрийн зээлтэй. Би гутал пүүз зардаг. Хархорин захын орчимд 120 орчим хүн гадаа жижиглэнгийн бараа зардаг. Түрээслэх байр, лангуу алга. Байсан ч түрээс нь өндөр. Эргэлтийн хөрөнгө бага учраас тэр бүр түрээс төлж чаддаггүй” гэж ярилаа. Түүнтэй цөөн хором ярилцахад Засаг даргын Тамгын газрын үүдэнд цугласан 40 гаруй эмэгтэйчүүд голдуу худалдаа эрхлэгчид юу хэлж буй нь үл мэдэгдэм ам амандаа хашгиралдаж байсан юм. Харин зарим нь учир утгагүй шүгэл үлээж байлаа.

Тиймээс үүссэн нөхцөл байдлын талаар Баянгол дүүргийн Хүнс, худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Э.Сансараас дараах тодруулгыг авлаа.

Э.Сансар: Төрийн албан хаагчийн биед дур зоргоороо халдаж байна

/Баянгол дүүргийн Хүнс, худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга/

-Нийслэлийн Ерөнхий менежерийн захирамжийн дагуу ил задгай худалдаа эрхлэгчдийн лангууг албадан буулгаж эхэлсэн. Энэ үеэр маргаан, үймээн болсон гэсэн мэдээлэл байгаа. Тэнд ажиллаж байсан хүний хувьд та нөхцөл байдал ямар байсан талаар тодруулахгүй юу?

-III, IV дүгээр хорооллын орчмын худалдаа эрхлэгчдийн хувьд эсэргүүцэл үзүүлээгүй. Дийлэнх нь ойролцоох томоохон дэлгүүрээс бараагаа татдаг учраас дэлгүүр онгойхоор бараагаа зөөнө гэдгээ илэрхийлсэн. “Ямар ч байсан лангуугаа хураа” гэсэн шаардлага тавьсан, хураасан. Эргэн тойронд цөөн тооны зөвшөөрөлгүй ТҮЦ байсан. Эздийг нь дуудаж,  шаардлага тавихад өөрсдөө ачаад явсан. Нэг л хэсэгт маргаан үүссэн юм. Тэр нь Д.Цэцгээгийн хариуцдаг том цагаан асар. Асрын түрээслэгчид нь нийтдээ 30 орчим хүн байна билээ. Тэд “Бид Д.Цэцгээд сарын 300-500 мянган төгрөгийн түрээс төлдөг. Түрээсийнхээ мөнгийг төлчихсөн атлаа үйл ажиллагаагаа зогсоож чадахгүй” гэдгээ бидэнд хэлж байсан. Харин иргэн Д.Цэцгээгийн тухайд өмнө нь манай дүүргийн Засаг даргатай ч уулзаж байсан хүн. Түүнд, өмнө нь хэд хэдэн удаа нийтийн эзэмшлийн талбайд худалдаа эрхэлж болохгүй, таслан зогсоо гэсэн шаардлага тавьж байв. Тэр бүрт “Өөрөө асраа буулгачихья, хүмүүсээ дуудаад бараагаа хураана” гэж хэлдэг байсан ч маргаан үүсэх үед дотор нь ажиллаж байсан хүмүүсээ турхирч эхэлсэн. Түүнээс болоод төрийн албан хаагчид,  хууль хяналтын байгууллагынхан болон тус асарт түрээс төлж  худалдаа эрхэлж байсан иргэдийн хооронд маргаан үүслээ. Нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын орлогч Батбилэг ажиллаж байгаа. Би ажил үүргийнхээ хүрээнд тэнд ажиллаж байсан хэрэг. Гэтэл гэнэт л худалдаа эрхлэгчид бослого гаргаж, учир зүггүй бүгд  дайрч эхэлсэн. Бүгд л над руу “асуудал шийдэж өг” хэмээн дайрч, түлхэх нэг нь түлхэж, чимхэж байлаа. Тэр бүх үйл явцыг цагдаа нар камерт бичиж авсан. Нийслэлийн ерөнхий менежерийн тушаалыг аль нэг дүүргийн хэлтсийн дарга зогсоох, түдгэлзүүлэх эрхзүйн үндэс байхгүй шүү дээ. Миний хэр хэмжээнээс хэтэрсэн шаардлага тавьж байгааг нь тэдэнд учирласан ч, ойлгоогүй.

Тэр үйл явцын өмнөхөн Хархорин захын ил задгай худалдаа эрхлэгчид хороололд ирсэн юм. Дүүрэгт удирдлагууд байдаг гэдэг утгаар. Тэгээд биднээс  нийслэлийн Ерөнхий менежерийн тушаалыг аваад явсан. Гэтэл III, IV дүгээр хорооллынхон бидний ажлыг ойлгохгүй, бас намайг явуулахгүй “Эндээ байж байгаад бидний асуудлыг шийд” гэх шаардлага тавьж байсан.

-Түр хугацаанд газар чөлөөлөлтийг зогсоосон гэсэн. Үймээнээс болсон хэрэг үү?

-Тэр үймээний дараа ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа Батбилэг дарга худалдаа эрхлэгчдийн зүгээс тавьсан есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл худалдаа эрхлэе гэсэн хүсэлтийг хүлээж авсан юм. Тэгээд газар чөлөөлөх ажиллагааг хоёр өдрөөр сунгасан хэрэг. Гэтэл өнөөдөр /өчигдөр/ өглөө 08:30 цагт миний ажлын өрөө рүү III, IV дүгээр хорооллын 20 гаруй худалдаа эрхлэгч дайрч орж ирсэн.

Миний хувьд “Та нар албан ёсоор уулзах хүсэлт гаргавал хурлын танхим бэлдэж, холбогдох удирдлагатай уулзуулна  шүү дээ” гэж хэлсэн боловч, огт тоогоогүй. Тэнд үнэндээ учир зүйгээ ололцоё, шийдье гэсэн хүн байхгүй юм шиг байсан. Бүгд л өрөөнд дайрч орж ирээд зэрэг орилчихсон. Миний хоолой тэдний дууг давахгүй юм билээ. Манай Захиргаа, хуулийн хэлтсийн албаны дарга тайлбар хийсэн ч тоогоогүй. Тамгын газрын дарга хүртэл үүссэн асуудлыг зохицуулахыг хичээсэн боловч, бүгд л учир зүггүй дайрч, цохихоор гараа далайж байсан. Аргагүйн эрхэнд цагдаа нар ирж, асуудлыг зохицууллаа. Тэд төрийн албан хаагчдад дур зоргоороо халдаж байна.

-Нийтийн эзэмшлийн газар чөлөөлөлтийг оршин суугчид яаж хүлээж авч байгаа бол?

-Оршин суугчид талархлаа илэрхийлж байгаа. Өнөөдөр гэхэд III, IV хорооллын томоохон худалдааны төвийн төлөөлөл гээд 4-5 хүн ирсэн. Дүүргээс нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил хийж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ил, задгай худалдаа эрхлэгчдийг холдуулчихвал өөрсдийн байгууллагаас 50 метр хүртэлх зай талбайг өөрсдийнхөө хөрөнгөөр тохижуулья, ногоон байгууламж тарья гээд зураг төслөө хүртэл гаргасан байсан.  Нийслэл даяар ийм арга хэмжээ авч байгаа. Бусад дүүргүүдийн тухайд асуудлаа шийдчихсэн. Манай дээр л ийм асуудал үүсээд байна.

Оршин суугчдаас мөнхийн гомдол ирдэг. Тэр орчмын оршин суугчид нь албадан лангуунуудыг буулгаж эхэлсний дараа дүүрэг дээр ирж талархал илэрхийлсэн. Яагаад зогсоочихов үргэлжлүүлээч гэсэн хүсэлт тавьж байсан. Чиг үүргийнхээ хүрээнд цагдаагийн хэлтэс хяналт тавьж ажиллана.

-Хархорин захын худалдаа эрхлэгчид эсэргүүцлийн жагсаал хийж байна. Тэр хавийн лангууг хэзээ буулгасан бэ?

-Наймдугаар сарын 2-нд дүүргийн Засаг даргын ил задгай худалдааг цэгцлэх захирамж гарсны дагуу ажлын хэсэг гарсан юм. Эхэндээ  Хар хорин захын худалдаа эрхлэгчид зөвшөөрөлгүй ТҮЦ, контейнрээ холдуулчихвал өөрсдөө буучихья гэсэн шаардлага тавьж байсан юм. Тэр шаардлагыг биелүүлэхэд тодорхой хэмжээний зардал гарахаар байсан. Улмаар дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шаардагдах хөрөнгийг шийдэж, зөвшөөрөлгүй байрлуулсан 16 контейнр, хоёр шавар байшинг албадан буулгаж газрыг чөлөөлсөн. Тэгээд эргэн тойрных нь хогийг цэвэрлэхэд зөвхөн тэр орчмоос 3.5 тонн хог хаягдал гарсан. Хогийг нь цэвэрлэж, газрыг цэгцэлснийхээ дараа “Одоо та нар үйл ажиллагаагаа зогсооно уу”  гэсэн ч, тэд үгүй гэсэн. Ерөнхийдөө газар чөлөөлөлт эхлэхээс өмнө Хархорин захын 40-50 иргэнийг  дүүргийн Засаг дарга хүлээж авч уулзсан юм.

Тэр уулзалтын үеэр “үйл ажиллагаагаа үргэлжлүүлье” гэсэн хүсэлт тавьж байлаа. Бидний тухайд ямар ч боломжгүй гэдгийг тайлбарлаж хэлсэн. Сүүдрэвчтэй худалдаа гэж манайд байхгүй. Ямар нэг худалдааны төв байгуулагдлаа гэхэд, заавал нийслэлийн Засаг даргын захирамжтай газарт байгуулах ёстой. Стандартын шаардлага хангасан бараа таваарыг хадгалах шаардлага хангасан орчинтой байх ёстой шүү дээ. Тэгээд боломжтой газруудад зуучилья. Түрээсийн асуудал хүнд байгаа нэг, хоёр сарын түрээсийг нь хөнгөлөх талаас нь ярья гэж хэлсэн. Ингээд бүртгүүлчих гэхэд бүгд бүртгүүлэхгүй гээд гарсан.

-Биднийг ирэхэд хэсэг хүмүүс Засаг даргын өрөө рүү хүч түрэн орж байсан. Тэд ч бас худалдаа эрхлэгчид хэрэг үү?

-Тийм ээ. Тэд чөлөөлсөн нийтийн эзэмшлийн талбайг бидэнд олго. Бид тэнд сүүдрэвч бариад худалдаагаа хийе гэсэн санал тавьж, гадаа жагсаал хийж байгаа. Тэр хүсэлтийг нь хүлээж авах эрхзүйн үндэслэл байхгүй. Дүүрэг жижиг, дунд худалдаа эрхлэгчдийг дэмжинэ. Гэхдээ хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй худалдаа эрхлэгчдийг л дэмжинэ. Үүнийг тайлбарлаж хэлсэн ч, өнөөдөр /өчигдөр/ манай байрны гадна жагсаал хийж байна. Үдээс хойш 13:00 цагийн үед биднийг зөвлөлийн хурал хийж байхад 20-30 хүмүүс хүч түрж орж ирсэн. Үүдэнд байсан туслах ажилтныг түлхэж унагаагаад үүд хаалга саваад дайрч орж ирнэ лээ. Одоогоор лоозонгоо бариад л зогсож байна. Энэ бол 10-20 хүний л асуудал. Хархорин зах хоёр, гурван мянган түрээслэгчтэй. Тэр түрээслэгчид зохих татвараа төлөөд, нийгмийн өмнө хариуцлага хүлээгээд ажиллаж байгаа. Тэр хүмүүс эднээс болоод орлогоо алдсан. Бидэнд байнга гомдол гаргадаг. Оршин суугчид нь байнга гомдол гаргадаг. Хороолол ч гэсэн мөн л 20, 30 хүний асуудал байгаа.

Монголын мэдээ
Б.Даваахүү


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ЗОЧИН (September 06, 2017 6:57:34 pm )

    Даварсан шээснүүд вэ төр төмөр нүүрээ харуул болохгүй бол бууд

  • Anonymous (September 07, 2017 11:25:46 pm )

    sariin ayan gesen balai yumaa zogsoogood huulia urgelj dagadag bolmoor bn, narantuul hoosorson shahuu. bugdeeree l gudamjind shavaad 1 3 4 horoolol gej avah yumgui bolson bnlee. delguuruud n languugaa gargaad. zahiin baahan yumnuud ochood egneed taglachihsan iim hotod bid chimeegui l amidraad bn. mash tesvertei teneg ard tumen shuu er n

  • Зочин (September 08, 2017 6:07:58 pm )

    Улаанбаатар хотод “Амдрах, амьжиргаа залгуулах” нэрээр нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа наймаа хийж байгаа хумуус нэг талаас унэхээр амьжиргаа залгуулахын тулд худалдаа эрхэлж байгаа боловч негее талаас бусдын бур тодруулбал: олонхийн эрх ашгийг бодох естой! Хууль зерчиж зевхен еерсдийн эрх ашгийг урдаа барьж, бусдын эрх ашгийг уландаа гишгэж байгаагаа ойлгохгуй бол “Терийн темер нуурээр” тэдэнтэй ярих нь зев! Тэд гудамж талбайд хог тарьж, бусдын зорчих хеделгеенд саад болж, дураараа дургиж байх эрхгуй! Цаашлаад еертее л ашигтай худалдаа наймаа хийж, улсад ганц ч тегрегийн татвар телехгуй “БЯСАА” шиг бусдыг шимж амьдрах хусэлтэй байгаа эд нарт зохих хариуцлагыг терийн нэрийн емнеес хулээлгэх л естой! Гудамж талбайд ил бие засдаг ОРКУУДТАЙ цагдаагийн байгууллага хатуу тэмцмээр байна! ХХААЯ-наас урагш”БАЯНЗУРХ”зах орчмын байруудын булан тохойд ил бие засах, хог ил задгай хаядаг узэгдлийг БЗД-ийн 6-р хорооны засаг дарга, цагдаагийн хэсэг буур давраачих юм! Аль 2010 оноос хойш тэндэхийн архичид, танхайчууд буур”ДААМ” гарчихсан. Тэр орчмын иргэдийг элдвээр доромжилж, ил хунд, хенгенеер бие засаж, дуртай газраа хог хаяж байгааг болиулмаар байна! Цэвэр, аюулгуй орчинд амьдармаар байнашдээ6-р хороон засаг дарга, ЦАГДААГИЙН ХЭСГИЙНХЭЭН!!!!

antalya rent a car