antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 1, 2017 6 comments

НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү Сүхбаатар дүүргийн ТАВАН цэцэрлэгт ИЖ БҮРЭН ТОГЛООМ бэлэглэлээ

нийтлэсэн Admin

Өнөөдөр Монгол орны өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн анхны хонх цангинаж, эрдмийн өргөө болсон  сургууль, цэцэрлэгт бүр  хүүхэд сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдаж, эрдмийн их аянаа эхлүүлж байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч  П.Баярхүү Сүхбаатар дүүргийн 166, 205, 159, 217, 175 дугаар цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож, үйл ажиллагаатай нь танилцан цэцэрлэгүүдэд иж бүрэн тоглоом бэлэглэлээ.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхэд өмнөх оныхоос  9321 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Төрийн өмчийн 877, хувийн өмчийн 545, нийт 1,422 цэцэрлэгт 252 мянга 753 хүүхэд суралцана гэсэн тооцоо гарчээ.

Үүнээс 44.9 хувь болох 113 мянга 597 хүүхэд Улаанбаатар хотод, 55.1 хувь болох 139 мянга 156 хүүхэд хөдөө орон нутагтаа хамрагдаж байгаа юм байна.

Улсын хэмжээнд 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 595 ор бүхий 5, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 240 ор бүхий 1, дүүргийн төсвийн хөрөнгөөр 200 ор бүхий 3, концессын гэрээгээр 175 ор бүхий 2, нийслэлийн концессоор 490 ор бүхий 3, гадаадын тусламжийн хөрөнгөөр 500 ор бүхий 6, нийт 2,200 ор бүхий 20 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно. Үүнээс 1,250 ор бүхий 14 цэцэрлэгийн барилгыг 2017 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө оруулаад байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Хүннз (September 02, 2017 7:42:42 am )

    Нөгөө зүүн гар тийш эгүүлэхгүй гэж шийдвэр гаргадаг нөхөр чинь байна шүү. Энэ нөхөр шинэ юм хийж чадахгүй ээ. Сая яав сэдсэн ажил нь 14хонолгүй ард түмний эсэргүүцэлд тулаад унлаа шүү дээ. Одоо энэ нөхөрт хийх ажил байгүй босон тиймээс энд тэнд очиж юм хум бэлгэж стрессээ тайлхаас яахав.

  • Anonymous (September 02, 2017 8:56:00 am )

    Хүүхдүүдэд тоглоом бэлэглээд л

  • Zochin (September 02, 2017 1:07:18 pm )

    ih bauan nuhur baihnee

  • bat (September 02, 2017 3:58:32 pm )

    tsalingaaraa avsan u?

  • gaga (September 03, 2017 11:45:05 am )

    Ene poldgor nuhurt arga hemjee abch zailuul

  • зочин (September 04, 2017 12:01:08 am )

    Төсвийн хөрөнгөөр бэлтгэсэн зүйлийг өөрөө өгч байгаа юм шиг л тарааж чинь,Энэ тарган бор нөхөр УБ чуудыг хэд хоног түгжрүүлж бухимдуулсныхаа төлөө огцрох ёстой байтал өглөгийн хааны дүр эсгэж жүжиглээд байхын. Ард түмнийг цагаан цаас гэж боддог нөхдийн нэг яг мөндөө,

antalya rent a car