antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 1, 2017 30 comments

МАН-ын тохиролцооны дундын хувилбар буюу хоёр сарын настай засаг

нийтлэсэн Admin

Б.ДАМДИН-ОЧИР

МАН-ын нөлөө бүхий улстөрчид, тэднийг дагасан гишүүд нь талцаад Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хэвлэлээр нүдэлдлээ. Одоо ч дуусаагүй байна.

Гэхдээ хоосон хэрэлдэж байснаа ажил хэрэг болгож, 31  гишүүн Засгийн газрын тэргүүнийг огцруулах саналыг өргөн барьсан. Одоо энэ асуудлыг ид хэлэлцэж байна.

Түүнчлэн нөхцөл байдал хүндрэхтэй зэрэгцэн томчууд нь уулзаж эхэлжээ. Зарим тулгамдсан асуудлаар санал солилцсон байна. Гэхдээ хэвлэл болон эх сурвалжийн мэдээллээс харахад тэд тохиролцоогүй бололтой.

Үнэндээ тэд бие биеийнхээ саналыг 100 хувь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тиймээс эх нь эцэхгүй, тугал нь турахгүй байх хэд хэдэн дундын хувилбар яригдаж байгаа ажээ.

 

ДУНДЫН ХУВИЛБАР-1.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэвээр үлдэж, “тоосго сугалах” байдлаар галыг намдаах талаар Засгийн газрын талаас санал гаргажээ.

Ингэхдээ Засгийн газрыг муухай харагдуулж байгаа нэр бүхий таван сайдыг “сугалах” та­лаар ярьсан байна. Тэр нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нар юм байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэнг МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонуульд ялагдахад нөлөөлсөн гол хүн хэмээн буруутгаж байгаа ажээ. Учир нь Сангийн сайд ОУВС-тай хийх хэлэлцээг богино хугацаанд хийж санхүүжилтийн хөтөлбөр оруулж ирсэн. Ингэснээр ОУВС-гийн өмнө үүрэг хүлээж зарим татварыг нэмсэн нь М.Энхболд Ерөн­хийлөгчийн сонгуульд унах үү хаалгыг нээж өгсөн гэж байгаа гэнэ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг анх томилоход л МАН-ын дарга М.Энхболдын худ, эрүүл мэндийн салбарт ашиг сонирхлын зөрчилтэй гэж яригд­сан. Энэ утгаараа Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хөөрхөн хасах оноог авчирдаг тухай эх сурвалжууд яриад байна. Түүнчлэн түүнийг сайд болсноосоо хойш зарим асуудалд эрх ашгийн зөрчлөө ил гаргадаг гэдэг.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг энэ жагсаалтад оруулсан ганц факт бий. Тэр нь П.Сэргэлэн бол морь уядаг. ММСУХ-г удирддаг байсан. Тэр утгаар нь мань эрийг ингэж “ад” үзэж буй аж. Уг нь тэрээр бараг л “хөлдөж” явсан хөдөө, аж ахуйн салбарт шинэчлэлийн шинжтэй томоохон шийдлүүдийг эхлүүлж чадсан сайд юм.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг засгаас явуулах сонирхол хамт олонд нь битгий хэл, олон нийтэд байгаа гэчихвэл хэтийдэхгүй. Гуравхан сая хүн амтай бидэнд хүнээс үнэтэй зүйл гэж юу байх билээ. Гэтэл Б.Бат-Эрдэнэ сайдын хариуцсан сал­барт дараалан цэрэг эрсийн амь эрсэдсээр байгаа. Мань эр үүнийг мэдэрсэн бололтой юм билээ. Хэдхэн хоногийн өмнө телевизээр “..Би хариуцлага хүлээнэ” гэж мэдэгдсэн билээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатыг мөн л энэхүү “сугалах” сайдуудын жагсаалтад оруулсан байна. Үнэнийг хэлэхэд энэ эрхэм гэнэтхэн тодорсон сайд. Хэл ам болоод байгаа концессын гэрээний нэлээд хэсэг нь замынх байгаа. Түүнчлэн төмөр замын асуудал дээр МАН-аас эсрэг байр суурь баримталдаг гэх үгийг улстөрчид нэг бус удаа хэлж байсан. Шуудхан хэлэхэд түүнийг одоогийн Ерөнхийлөгчтэй холбогдог юм. Тэр утгаараа тал талын эрх ашгийг хангаад ажиллах дундын хувилбар байж чадахгүй гэж үзсэн бололтой.

 

ДУНДЫН ХУВИЛБАР-2.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох найдвар маш бага. Энэ бол хууль. Хэрвээ У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох юм бол  одоогийн эрх баригчдад жинхэнэ “сүх” болно. Тиймээс түүний талынхан яадаг ч байсан Ж.Эрдэнэбатыг  унагахаар зүтгэж байгаа шиг М.Энхболд нар У.Хүрэлсүхэд хэзээ ч Ерөнхий сайд болох боломж олгохгүй гэж үзнэ.

Хэрэвзээ Ж.Эрдэнэбатыг унагаад У.Хүрэлсүх оронд нь Ерөнхий сайд болох юм бол тэдний талд тууштай зогсож байгаа 25 гишүүн дээр нэмж байгаад Засгийн газрыг нь буцаагаад унагачихна. Ингэвэл У.Хүрэлсүх МАН-ын Их хурлаас өмнө шороотойгоо хутгалдаж дахин ирэхээргүйгээр улс төрөөс холдож мэднэ.Тиймээс намын Их хурал хүртэл ажиллах Ерөнхий сайдаас нэрээ татаж, МАН-ын даргад зүтгэвэл өнөөдрийн нэр хүндийнхээ хүчээр гараад ирж мэднэ гэдгийг хашир улстөрчид зөвлөж байгаа бололтой юм. Гэхдээ түүний эргэн тойронд “..Одоо л та Ерөнхий сайд болно шүү. Таны үе ирж байна шүү” хэмээн хатгаж буй хүмүүс цөөнгүй байна гэнэ лээ.

 

ДУНДЫН ХУВИЛБАР-3.

М.Энхболд нарын зүгээс “…Хэрвээ ээлжит бус чуулганаар Ж.Эрдэнэбатыг унагавал оронд нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа зүт­гүү­лэх бодолтой” бай­гаа­гаа илэрхийлжээ. Д.Хаянхярваагийн намт­рыг харвал улс төрийн шатаар дороос нь өгсөж яваа эрхэм. Орон нутагт олон жил ажилласан. Хэн нэгний барьцаанд орчихсон, баларсан элийр­сэн юм хийгээд байдаг гэж дуулддаггүй.

МАН-ын удирдлагуу­дын зүгээс түүнийг сонгож байгаа нь эрх мэдэл өгчихөөр өөдөөс цоролзоод байхааргүй, итгэж болох хүн гэсэн байх. Хүн нь аядуу, асуудлыг эвээр зохицуулчих гээд үздэг нөхөр л дөө.

Д.Хаянхярваа өмнө нь богино хугацаанд ч гэсэн Сангийн сайдаар ажиллаад үзчихсэн. Ажлын туршлагын хувьд ярих юм байхгүй. Одоо хашиж байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга гэдэг гишүүдийнхээ дэмжлэгийг хүлээх хамгийн магадлалтай кандитат юм.

Харин түүнийг Ерөнхий сайд болчихвол номхон тэмээ ноолоход амар гэгчээр одоо байгаа зарим сайд шиг нөхдүүд тархин дээр нь гараад суучихаж л мэднэ.

 

ДУНДЫН ХУВИЛБАР-4.

Хууль зүйн сайд С.Бямбацогт сүүлийн хоёр, гуравхан хоногт Ерөнхий сайдад албан бусаар нэр дэвшиж, яригдаад эхэллээ. Намынх нь хэрүүл эхлэхээс өдийг хүртэл дуугүй суусан энэ хүн хэд хоногийн өмнө “…Эв эеэ хичээе” гэсэн утгатай айхтар ухаантай ярилцлага хэвлэлүүдээр гаргасан. Ингээд араас нь “…С.Бямбацогт дараагийн Ерөнхий сайд” гэсэн мэдээлэл яригдаад эхэллээ. Эх сурвалжийн мэдээллээр С.Бямбацогт М.Энхболдод ч, У.Хүрэлсүхэд ч тал алдах­гүй байгаа гэх юм билээ. Уг нь С.Бямбацогтод аль хэдийнэ Ерөнхий сайдад зүтгэх боломж байсан гэдэг. 2016 оны сонгуульд орж нам нь ялалт байгуулахад С.Бямбацогт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан. Нэр хүнд нь ч гайгүй байв. МАН гэнэтхэн бялууртал суудал авч хэнийгээ хаана томилох вэ гээд сонгуулийн дараах хэд хоногт шоргоолж шиг бужигнасан. Тэр үед нутгийн ах, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг дэмжье гэдгээ хэлсэн гэдэг. Гэвч мань эр Ерөнхий сайдын суудал руу зүтгээгүй. Бүр Сангийн сайдын суудлаас нэгэн тохироо хийж аваад нэрээ татсан гэж намынхан нь ярьдаг юм.

Боловсон хүчний чадварын хувьд С.Бямбацогт Ерөнхий сайд байх боломжтой. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад хамгийн ихээр нөлөө үзүүлж буй концессын асуудалд хувийн компани орооцолдсон хоёр, гурван сайдын нэг нь С.Бямбацогт шүү дээ. Ажиллаж байсан Засгийн газраа унагаасан гэдэг нэр түүнд ч бас тохоогдоно. Ингэхээр дараагийн Засгийн газрын тэргүүн болно гээд гүйж явах нь хэр зэрэг оновчтой юм бол гээд эргэлдчихсэн эрхмүүд МАН-д олон байна лээ.

 

ЭЦЭСТ НЬ

Яг одоо яригдаж байгаа хувилбарууд бол энэ. Эдгээрийн аль нэгийг МАН-ынхан сонгож таарах байх. Гэхдээ энэ Засгийн газар уналаа гэхэд дараагийн Засгийн газар нь ердөө л хоёр сарын настай байх юм. Дээд тал нь шүү.

Учир нь МАН-ын Их хурал болж намын дарга сонгоно. Намын дарга болсон хүн Засгийн газраа эмхэлж таарна. Тэгэхээр дараагийн Засгийн газрын Ерөнхий сайд болсон хүн МАН-ын Их хурлаар намын дарга болж чадах уу. Чадахгүй бол тэр Засгийн газар ердөө л хоёр сар насална гээд байгаа нь тэр юм.

Нөгөөтэйгүүр МАН-ын Бага, Их хурлаар яригдах намын даргын суудалд Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх хоёр яригдсанаараа зүтгэнэ гэж байгаа. Өөр бас дундын хувилбаөрууд ч дуулдаж байна. Энэ бүгдээс харахад МАН-ын зодоон мөддөө дуусахгүй нь. Юутай ч энэ намрыг иймэрхүү сандал, ширээний хэрүүлтэй өнгөрүүлэх нь ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Иргэн (September 01, 2017 6:22:49 pm )

    Оюунхорлол гэж балай авгай яагаад үлдэх гээд бна. МАН-ын нэр хүндийг уганааж буй том балай шүү

  • Anonymous (September 01, 2017 8:36:40 pm )

    Концесийн хулгайч осгосон ишиг шиг юм арай дэндэнээ

  • энерелZochin (September 01, 2017 10:26:17 pm )

    оюунхоролыг зайлуулах хэрэгтэй ш дэ удирдлага нь доор байдаг албан тушаалтан нь авилгын хэрэгт холбогдсон шалгагдаж байгаа мон ажлын ороондоо шал согтуу гитар бариад тасарчихсан байсан биш бил уу Хариуцлага тооцож байгаа бол энэ сайдыг ч гэсэн огцоруулах шаардлагатай

  • Anonymous (September 02, 2017 12:52:23 am )

    Hurelsuhed zasgaas 1 suudal ugch bolohgui.Mun ter Ganbatiig ogtsruulah heregtei ene hoer Battulgat uilchilen iimees namaas huuj ybuulah heregtei

  • Har (September 02, 2017 12:53:22 am )

    Hurelsuhed zasgaas 1 suudal ugch bolohgui.Mun ter Ganbatiig ogtsruulah heregtei ene hoer Battulgat uilchilen iimees namaas huuj ybuulah heregtei

  • Anonymous (September 02, 2017 2:58:47 am )

    hulgaichuud tai yu giin dohiroltsdog yum bee. Ednar negel tom hulgai hiihgeed bndaa. Zoliggej Man ene yanzaaraa jinhen butehgui yu bna. Buh yum oilgomjtoi bhad Enkhbold j.Erdenbatiig zailuulahgui bol butehgui dan hulgaichuud busad orond bol hariutslag ald val hamag buduun darguud ni huleedeg yum. Manaid harin buh yum esergeeree. novsh yumaa.

  • жүрмэн (September 02, 2017 3:16:29 am )

    сайхан алалцаасай тОПОР

  • Anonymous (September 02, 2017 7:33:16 am )

    Оюунхоролыг явуулаач

  • Хүннү (September 02, 2017 7:52:25 am )

    Энэ засгийг огцруулж болохгүй. Байдал улам дордоно.

  • swqфыцбжаэ (September 02, 2017 9:20:36 am )

    Оюунхорол болих хэрэгтэй дээ.Орхон сургууль дээрээ очиж гитараа тогло

  • зочин (September 02, 2017 10:18:45 am )

    Ажлаа мэдэхгүй чадахгүй байгаа дээр нь хувийн сонирхол ихтэй Эрдэнэбат ,Чойжилсүрэн,Номтойбаар шиг хүмүүсийг солих хэрэгтэй болов уу

  • Зочин (September 02, 2017 5:42:29 pm )

    Оюунхорол Янхан Хар авгайг зайлуул энхболд хятадийн шээс тэйн Хурэлсух сайд болох естой АНХААР !!!!!!!!!!! Засаг огцор естой шинэ цус сэлбэх чухал тэгж байж шударга ЕС ярих естой маны тэрбумтанууд мэрэгжилийн Луйварчидийн засаг шд огцруулавал огцруулсан шиг бугдийн огцруул Луйварчид аа!!!!!!!!!!! Бузар булэглэл !!!!!!!!!!! Ан ч адил Луйварчид !!!!!!!!!!!!!! Баяр элбэгдоржийг шоронд хийх Болсон шуу!!!!!!!!!!!! ЕРОНХИЙЛОГЧ ОО !!!!!!!!!!!!!!!!! АНХААР !!!!!!!!!!!!!!!!!!!!!! Шударга л байьяа !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Зочин (September 02, 2017 5:44:42 pm )

    Vнэн шд ОГЦРУУЛАХ

  • Anonymous (September 02, 2017 8:09:49 pm )

    Hvrelsvh said bolj bj daraagin ajil emh jurmandaa ornoo Luiwarchidig ovtsorulah heregtei MaPig zadalj shorond hii

  • Anonymous (September 02, 2017 8:17:47 pm )

    MAN garud bvr eliirchihej odoo Hayanhyrwaa Byambatsogt gsen juldrainuudaar yahin be Ergvv malnuud ashig harj bga bhgvi yu .5 n said ogtsorulna gd bh yum bhgvi bvgd ogtsoroh heregtei vhej baiwal taarsan luiwarchid yum da

  • зочин (September 02, 2017 9:03:27 pm )

    Oюунхорол гэж авилгач авгайг засгаас зайлуул. Хоргилсон байсан эмийн ургамлыг маш ихээр гаргах зөвүөөрөл өгсөн. Мөн жирийн мэргэжилтнийг өөрийн авилгын хөлд чирж хохироосон зэрэг маш будлиан бий.
    Харин ХХАА сайд чинь овоо юм хийгээд байгаа залуу шүү.

  • Anonymous (September 03, 2017 12:21:06 am )

    Дундын хувилбар 3 нь хамгийн зөв санагдлаа

  • Unen (September 03, 2017 9:29:05 am )

    Unen teneg maluud yumaa ta nar odoo bolioch ard tumnesee ucheech mongoliin tuluu ajilmaar baina bitgii bie bientegee surgulduud baildaa ta nariin ner hund ulam unaad baina ymar yum oilgodgui tanguud be ta nar yn gej uls turd orson maluud be

  • Балдан (September 03, 2017 10:52:30 am )

    Ж Энхбаярыг ерөнхий сайд болгоочээ тэгвэл улс төр төвхнөнө дөө

  • zochin (September 03, 2017 11:18:52 am )

    Harin Sergelen chin sain ajillaj bgaa yum bish uu

  • zochin (September 03, 2017 11:21:47 am )

    Daraagiin songuulid MANAN-g l songohgui yumsan

  • Зочин (September 03, 2017 11:58:54 am )

    ХХААЯ уяачид болоод хуучинсаг үзэлтнээр дүүрсэн учир шинэчлэх хэрэгтэй

  • horchin (September 03, 2017 2:01:28 pm )

    HAMGIIN INEEDTEI N NOMTOIBAYARIIG YAGAAD ULDEEH GEED BAINAA HUVIIN KOMPANI RUUGAA ULSIIN OLON TERBUM TUGRUGUUR TOG TATUULAK KONTSESSIIN GEREEE HIIISEN YUM BISHUU SHALGAH HEREGTEIDEE

  • зочин (September 03, 2017 5:15:11 pm )

    Намын бага хурлаар шийднэ гэвэл М.Энхболдын тоыон хүрээлэгчид байгаа. Яаралтай их хурлаа хий. Удсаны гай хэрүүлээр дүүрч нэр хүнд улам унана. М.Энхболд хэн ыэ гэдгээ харуулж намаа баллаж байна.

  • Зочин (September 03, 2017 10:49:41 pm )

    Анхнаасаа Отгонбаяр, Гантулга, Сауле гуравыг сайд болгосон бол хэн ч мөнгө гэж харахгүй чадвартай боловсон хүчнүүд байсан

  • зэв (September 04, 2017 10:02:41 am )

    Явж явж Хаянхярваа нь дээр дээ

  • тогтох (September 04, 2017 10:42:00 am )

    ХХААХҮ сайдыг арай дээр нь гэж бодож байна Морь уях ямар хамаа байна морь уясан хүн төрд ажиллаж болдоггүй болсон хорвоо юу харин ч ХАА-тай ойр байгаа юм бишүү

  • Иргэн (September 04, 2017 12:52:06 pm )

    Харин Оюунхорол сайд чинь бодитой юм хийгээд байгаа юм шүү. Юм хийж байгаа хүн л шүүмжлэлд өртдөг жамтай. Сэргэлэн сайд бас сайн ажиллаж байгаа. Энэ 2 сайд гаднаас хөрөнгө оруулалтыг сайн татаж байгаа нь ард түмэнд илт байгаа шүү дээ. Монголчуудаа шударга л байя л даа.

  • irgen (September 04, 2017 5:27:57 pm )

    Oyunhorol said uneheer daicnin boditoi ajil hiij baigaag humuus harj baigaa ataarhagcnid eldev yum bicnij baina

  • j (September 04, 2017 11:28:18 pm )

    mori uyach genet tord garaad said bolohoor tord zvtgej bgaa ni hezee deesh garah bee galzuu soliotoi oyunhoroliig bas zailuulah heregetei bna daa manai yam bol arai dendvv uyach chadvargvi oborhangaigaar dvvrsen dee vneheer haramsmaar

antalya rent a car