antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 31, 2017 9 comments

Эдийн засагч Д.Жаргалсайхан: Авлига хэмээх хорт хавдраас АВРАГДАХ нь

нийтлэсэн Admin
Авлига нь Монголын нийгэмд туссан хорт хавдар болчихлоо гэж жил хагасын өмнө би нийтлэл бичээд авлигатай тэмцэж буй Хятадын жишээг дэлгэрэнгүй дурдсан билээ.
Түүнээс хойш энэ хавдар төр засгийн эд эсэд ямар өндөр хурдаар газар авч буйг 2016 оны сонгууль, дараа нь байгуулсан төр засгийн бүтцээс харж болно. МАН-даа хандивласан мөнгөнийхөө хэрээр төр засгийн өндөр албан тушаалууд эрэмбэлэгдэн борлогдов. Алдарт бичлэгт нь төлөвлөгдсөн 60 тэрбум төгрөг бүрдсэн байх аа.
Эрдэнэтийн 49 хувийг хуйвалдан авахдаа, ХХБ-ны эзэн нь зохиомол гэрээгээр, таван хүнийхээ нэр дээр хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөнөөс 500 сая доллар зувчуулж, шилжүүлснийг УИХ-ын шалгалт тогтоосон ч, төдөлгүй энэ тухай яриа замхрав. Нөгөө улс төрчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд лав  сайн дураараа таг чиг болчхоогүй нь мэдээж.
Саяхны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, төсвийг оролцуулаад 370 тэрбум төгрөг зарцуулсан тухай гишүүд нь мэдээлэв. АН дор хаяж энэ мөнгөтэй дүйцэхүйц хөрөнгө зарцуулж л ялсан. Энэ их мөнгө хаанаас, яагаад гарсан, яаж эргэн төлөгдөхийг улс төрчид л зөвхөн мэднэ. Ардчилсан Монголд гагцхүү илүү их мөнгөтэй нам нь сонгуульд ялдаг болов.
ХОРТ ХАВДРАА ЭМЧЛЭХ НЬ
Сэргэн мандалтын соён гэгээрүүлэгч, Италийн улс төрч Никола Макиавелли авлигыг анх Ромын хууль зүйд томьёолсныг тогтоожээ. Макиавелли авлигыг өвчинтэй адилтгаж, эхэндээ таньж мэдэхэд хэцүү ч эмчлэхэд амар, эцэстээ бол таньж мэдэхэд амархан ч, эмчлэх бараг боломжгүй гэжээ.
Авлига нь ухамсарт нөлөөлж, эцэстээ хувь хүнийг мөхөлд хүргэдэг.
Сэтгэлзүйчид авлигыг мөрийтэй тоглоомтой зүйрлэдэг. Авлига нь “тоглогчийн” адреналинийг нэмдэг сэргээш гэжээ. Таашаалаа дахин авах гэж аюултай үйлдлээ давтсаар. “Би авлига авсан ч, баригдаагүй, дахиад нэг авчихъя, яахыг нь харъя” гэх болдог гэнэ. Авлига авагчид өнгө, дүрсээ чадмаг өөрчилж сурдаг. Төрийн ажилд орохдоо авлига авна гэж хүн бүр эхлээд боддоггүй.
Төрдөө шударга зүтгэе гэж, ялангуяа залуучууд зорьдог. Гэвч тогтолцоо нь өөрөө авлигатай болохоор, өөрийн эрхгүй авлигач болдог.Манайд авлигач бол эхлээд намдаа бэлтгэгддэг. Төрийн эрхийг сонгуулиар авдаг цорын ганц байгуулал болох улс төрийн нам авлигатай болчихоор, төдөлгүй төр засаг нь авлигын намагт “шигддэг”.
Санхүүжилт олох үүрэгтэй намын дарга нэг компаниас 100 сая төгрөг аваад үнэнээр нь тайлагнах хэцүү, байх хэцүү болдог.
Манай хууль журам бодит байдал дээр хэрэгждэггүй, хэрэгжүүлэх ч сонирхолгүй байдаг. Нам хувь хүн болон хуулийн этгээдээс авах хандивын дээд хэмжээг нэг болон арван сая төгрөгөөр арваад жилийн өмнө тогтоосон нь бодит байдалд эхнээсээ л нийцэхгүй байсан.
Санхүүжилт олох үүрэгтэй намын дарга нэг компаниас 100 сая төгрөг аваад үнэнээр нь тайлагнах хэцүү, байх хэцүү болдог. Ойрын хүрээний цөөн хүндээ мэдэгддэг ч больсоор, нэг л мэдэхэд асах их мөнгө, хөрөнгө захирдаг, мафийн “босс” болдог.
Сонгуульд хэнийгээ хаана дэвшүүлж, яаж сурталчилж, ялуулахаа намын дарга, мөнгөний эзэн шийддэг. Намын дотоод ардчилал алга болж, хэн хэчнээн мөнгө оруулсан, босгосноороо ялгагдан фракц болж, нөгөө фракцын засгийн газрыг унагаж, эрх мэдэл авахыг зорьдог. Зарчимд биш мөнгөнд суурилсан, улс төрийн нам дотроосоо өөрөө өөрийгөө ийнхүү мөхөлд хүргэдэг. Яг энэ замаар явж ирсэн МАНАН өнөөдөр мөхөх, мандахын уулзвар дээрээ иржээ. Хаашаа эргэхээ шийдэхээр МАН эдүгээ ид тэмцэлдэж байна.
Бид хамгийн түрүүнд, улс төрийн намуудын санхүүжилтийг ид тод болгохгүйгээр, Их хуралд авсан суудлаар нь төсвөөс санхүүжүүлээд, иргэд нь хянахгүйгээр Монгол энэ хорт хавдраасаа салахгүй ажээ.
ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ НЬ
Авлига нь цацраг туяатай адилхан учир атомын бөмбөгнөөс аюултай. Энэ туяа харагдахгүйгээр, хүний биед шингэж, аажмаар хорт хавдар үүсгэдэг. Эрүүл мэндээ тогтмол хянаж, арчилдаггүй хүн хорт хавдраа илрүүлэхэд хэцүү. Хорт хавдар хамгийн сүүлчийн үе шатандаа илэрдэг, тэр хүртэл хүн өвдсөнөө мэддэггүй. Эрхтэн дотор хорт хавдрын эсүүд эрүүл эсүүдээ идэж устгасаар, бие хүч тэнхээгээ алдсаар, эцэст нь өвчинтэйгөө тэмцэж чадахаа больж нас бардаг. Хэрэв авлига нь өвчин юм бол түүнд эмчилгээ байх учиртай.
Тодорхой арга хэмжээ авснаар өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Авлигын хувьд хамгийн түрүүнд хуулийг хүндлэх хүмүүжлийг иргэддээ олгох шаардлагатай. “Хууль чамд таалагдаж, эсвэл таалагдахгүй байж болно. Аль ч тохиолдолд, чи хуулийг мөрдөх ёстой” гэдгийг хүн бүрийн толгойд гүн суулгах хэрэгтэй.
Манай нийгэм хүүхдийг хар багаас нь авлигад бэлдэж байна. Анги, сургуульд элсэх, төгсөх, сайн сурахын тулд багшдаа “бэлэг” өгдөг боллоо. Үнэхээр талархмаар бол чин сэтгэлээсээ баярлалаа гэхэд л уг нь болмоор. Бид талархахдаа, эргээд надад ямар ашигтай байхыг тооцдог болжээ. Авлигын хөрс нь бидний ухамсарт шигджээ.
Авлигатай тэмцвэл ганц хоёр нам л алга болно, тэмцэхгүй бол Монгол улс маань алга болно.
Авлигын хор уршгийг ойлгож, ямар ч хэлбэрийг нь жигшдэг болохуйц нийгмийн харилцааг бүрдүүлэх цаг болжээ. Анагаах ухааны хэллэгээр, авлигын эсрэг нийгмийн дархлааг бүрдүүлэх, хөгжүүлэх шаардлагатай байна. Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хямд байдаг.
Авлига нь бидний ухамсарт байгаа нийгмийн үзэгдэл учраас хувь хүний хүмүүжил, төлөвшлөөр өөрчлөх боломжтой. Өнөөдөр бид иргэдийнхээ хууль зүйн боловсролыг нэмэгдүүлэх, нийгмийн боловсролтой, боломжтой хэсгээ авлигын эсрэг тэмцэх үр шимтэй хөрс болгоход анхаарах нь чухал байна.
Авлигач нартай тэмцэхээс гадна, авлига гарах үндэс суурийг нь арилгах ёстой. Жоомоо устгахаас гадна, тэднийг үржүүлээд байгаа хоол хүнсний хог хаягдлаа тогтмол цэвэрлэх цаг болжээ.
Авлигатай тэмцвэл ганц хоёр нам л алга болно, тэмцэхгүй бол Монгол улс маань алга болно. Та алийг нь сонгох вэ?
Эдийн засагч Д.Жаргалсайхан

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Hi (August 31, 2017 7:26:36 pm )

    Ikh mundag hun, zuv bichjee.

  • Anonymous (August 31, 2017 9:52:47 pm )

    ямарваа хэлбэрээр аль ч шатны дарга болсон хүмүүс ажлаа зөв хийдэг бол яах вэ шагналын суудал авчихаад төрийн ажлыг худалдаж суухаас өөр чадах юм алга,урьд нь дарга сэтрийн бөглөөс байсанаас ард түмэн залхаад 2012 онд АН-д итгэл өгсөн, АН-ынхан итгэл хөсөрдүүлэн толгойн 3, эх орноо өөрийн өмч юм шиг үзэж ард иргэдээ илт ялган тохуурхсан байснаас эргээд л МАН-д итгэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн,. 3 дагч гүрэнд эзлэгдсэн үед үлгэр дуусах байхоо… тэнэг алсын бодолгүй хувиа хичээгсэд минь ээ

  • Anonymous (September 01, 2017 4:31:27 am )

    za chi bolio, chalchij olny tarhi ugaahaas uur chi yu hiij chadah yum be

  • Зочин (September 01, 2017 10:55:44 am )

    Авилга Монголд хар тамхи мэт нүүрэлсэн байна. Цэцэрлэгт орохоос авилга эхэлж байна. Ингэхээр бид яаж шудрага хөдөлмөрлөх вэ. Энэ олон нам эцэст нь Монголчуудыг ийм болголоо.

  • Anonymous (September 01, 2017 4:36:12 pm )

    энэ хун уул нь жаахан дохуулээд л байгаа юм.

  • Kkkk (September 02, 2017 2:16:48 pm )

    AN. Songuulid oroltson idevhten gishvvddee unaanii bolon ajliin huls avahgvi setgeleeree ajillasan hvmvvs olon baidag. Vvgeeree MAN.s yalgaatai bdag. Medej av. Jinhene MONGOL Erunhiilugchuu vr hvvhdvvdiinhee bolon mongol eh orniihoo ireedvin tuluu songolt hiihdee munguur tootsohgvi SONGOLTOO hiidgiig medetsgee!!??!!

  • зочин (September 03, 2017 5:22:23 pm )

    Авлигыг олон жил цэцэглүүлж хогийн ургамалын үүр уурхай бий болгосон М.Энхболдыг бүлэглэлийн хамт барьж ард түмний шүүхээр оруулахгүй бол хуульчдыг аргалаад сурчихсан хүмүүс дээ.

  • http://www.elbaul.es (September 09, 2017 11:58:33 pm )

    Heу there! I just wanted to ask if you ever have any problеms with hackers?
    My last blog (wordpress) was hacksd and I ended up losing many
    months off hard woгk due to no bаck up.
    Ɗo you һave any methods to prevent hackеrs? http://www.elbaul.es/user/profile/98387

  • Modesto (September 10, 2017 2:55:59 am )

    Great place to order wholesale china jerseys by Paypal. wholesale
    jerseys china us

antalya rent a car