antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 31, 2017 4 comments

Д.Сумъяабазар гишүүний формоор “гангарсан” жаалууд

нийтлэсэн Admin

Шинэ хичээлийн шинэ эхлэхтэй зэрэгцэн сургуулийн сурагчид дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслээ бэлтгээд тун завгүй өдрүүд үргэлжилдэг. Яг энэ цаг үед нүдээ олсон нэгэн ажлыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар санаачлаад гурван жил болж буй. Тэрээр жил бүрийн намар тойргийнхоо эмзэг бүлгийн, гурваас дээш хүүхэд нь сургуульд сурдаг хүүхдүүдийг сонгож, хичээлийн дүрэмт хувцас бэлэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд тойргийнхоо 120 сурагчид хичээлийн дүрэмт хувцас бэлэглэлээ.

Сурагчдад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Хүүхэд бүрийн хувьд есдүгээр сарын 1-н гэдэг баярын өдөр байдаг. Тиймээс амьдралын боломж нөхцөлөөс үл хамааран хүүхэд бүр адилхан энэ өдөр баяр хөөртэйгөөр сургуульдаа явж мартагдахааргүй дурсамжтай өдрийг өнгөрөөх учиртай. Үндсэн хуулиар олгогдсон сурах эрхээ эдлэх тэр л гэгээхэн мөчийн баяр хөөрийг нь хуваалцан хөөрхөн дүрэмт хувцсаараа гангарах боломж болгож байгаадаа баяртай байна” хэмээн мэндчилгээ илгээсэн байлаа. Мөн сурагчдад дүрэмт хувцас гардуулахын зэрэгцээ бүх хүүхдүүдийг үнэ төлбөргүй шүд, чих хамар, хоолой, нүдний харааны нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж, зөвлөгөө өгөв. Эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдан, шинэ дүрэмт хувцсаа өмсөж үзэхээр гэрийн зүг яарцгаасан багачууд шиг олон багачууд есдүгээр сарын 1-нд сурах эрхээ эдлэх болтугай.

Дашрамд дуулгахад, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар хүүхдийн эрүүл мэнд, тэгш эрхийн төлөө дуугардаг цөөхөн гишүүдийн нэг. Тэрбээр цэцэрлэгүүдэд агаар шүүгч бэлэглэн агаарын бохирдол ихтэй тойргийнхоо бяцхан иргэдийн эрүүл мэндэд анхаарахаа ч мартаагүй байна лээ шүү.

Ш.ОЧ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Zochin (August 31, 2017 11:01:00 pm )

    Sumyibazar aa chamaig bi ahij songohgyi shyy hhh

  • zochin (September 02, 2017 1:14:00 am )

    mongolooroo bichij chadahaa baij dee. Boon aldaa.

  • Anonymous (September 03, 2017 12:25:50 pm )

    НЭГ ГЭР БҮЛИЙН АРД АРДЧИЛСАН НАМЫН БОЛООГҮЙ НӨЛӨӨТЭЙ АХ ДҮҮ ХОЁР УЛС ТӨРЧИД НЬ ЗУУРАЛДАХААС ЗОДОЛДОЖ ХЭЗЭЭЧ ЧАДДАГГҮЙ БӨХӨНЦӨРҮҮД БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ.ЁО ЁО СУМЬЯАГИЙН К2 -Т ГАРЧ БАЛБУУЛЖ БАЛБУУЛЖ НЭГ ЮМ АМЬД БУУСАН НЬ НҮДЭНД ХАРАГДЧИХЛАА.

  • Иргэн (September 04, 2017 12:59:03 pm )

    Болж байна. сэтгэлийн дэм багадахгүй шүү гишүүнээ. Энэ сэтгэгдэл бичиж байгаа нөхдүүд нэг ч болотугай хүүхэд баярлуулсан болов уу.

antalya rent a car