antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 30, 2017 14 comments

Ж.Мөнхбат: Хөрөнгө оруулахад таатай орны нэг нь Монгол Улс байхыг зорьж байна

нийтлэсэн Admin
“Өнгөрсөн онд хасах хувьтай байсан эдийн засаг 5.3 хувиар өсч, он гарснаас хойш төсвийн орлого тогтмол давж биелж байгаа нь Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа, ОУВС, бусад байгууллага, улс оронтой хамтарч ажиллаж байгаагийн үр дүн. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, аж ахуйн нэгжүүд ч ашигтай ажиллаж эхэллээ. Цаашид хөрөнгө оруулахад таатай орны нэг нь Монгол Улс байхын төлөө хамтран ажиллахыг хүсье” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат хэллээ.
Тэрээр өнөөдөр /2017.08.29/ АНУ-ын Элчин сайдын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан Монгол дахь Америкийн худалдааны танхимын наймдугаар сарын уулзалтад оролцож америкийн хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй уулзсан юм.
Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр тодорхой ажил хийж хэрэгжүүлж байгаад АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд, хатагтай Женифер Зимдал Галт талархал илэрхийллээ. Мөн Монгол Улс ОУВС-ийн нөхцөл, болзлыг биелүүлснээр тогтвортой хөгжлийн бодлого, зорилт нь хангагдах учиртай. Хөрөнгө оруулалттай холбоотой хууль эрхзүйн орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын гомдол, санал, маргааныг хэрхэн шийдвэрлэх, ийм зүйл гаргахгүйн тулд талууд хамтран ажиллах шаардлагатай гэдэг нь судалгааны дүн мэдээллээс харагддаг гэдгийг тэмдэглэв.
Монгол Улсын төр, засаг нь тогтворгүй, хууль, дүрэм, журмаа байнга өөрчилдөг нь эргэлзээ төрүүлдэг бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнууд хүнд сурталтай, дарамт, шахалт үзүүлдэг талаар хөрөнгө оруулагчид хөндлөө. Мөн татварын бодлогоор хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжих, томоохон төсөл, хөтөлбөрийн дэд бүтцэд анхаарах, шинээр хөрөнгө оруулалт татах чиглэлээр төлөвлөсөн ажлын талаар тодруулав.
Өнгөрсөн онд Дэлхийн банк групп гадаад, дотоодын 33 аж ахуйн нэгжийн дунд судалгаа явуулахад төрийн байгууллагууд гомдлыг шийдвэрлэх, шийдвэрээ хэрэгжүүлэхдээ “Маш тааруу” үнэлгээ авсан байна. Гомдолтой холбогдон 1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эрсдэлтэйд тооцогджээ.
Иймээс Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү тогтвортой, таатай болгох үүднээс “Хөрөнгө оруулагчаас төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын төсөл боловсруулсан. Мөн хуулиудын зөрчил, давхардал, хийдлийг арилгах зорилготой хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат ойрын өдрүүдэд Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй уулзаж тэдний санаа, бодлыг сонсоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • зочин (August 30, 2017 3:25:58 pm )

    орж ирсэнийг нь хуйвалдаж хулгай хийхэд амар байгаа биз дээ муу хулгайчаа энэ төрд юу хийж гийгүүлсэн муу новш вэ чи ах дүү авгай хүүхэдтэйгээ нийлж хулгай хийгчид төрөөс зайлах цаг болсон татвар нэмж амьдралд дарамт учруулаад араар нь өөрсдөө хулгай хийж байгаа нь урвалт

  • Зочин (August 30, 2017 4:32:56 pm )

    Өнөөдөр Монгол Улс гадны томоохон хөрөнгө оруулагчдын нүдээр ямаршуу харагддаг болоо? Тэдний Монголын талаар хэвлэлд өгсөн ярилцлага, бас уулзаж ярилцаж байхад төрж байсан бодол сэтгэгдэл дээрээ үндэслэн доорхи төсөөллийг бий болголоо. Өөдрөг үзэлтэй хөрөнгө оруулагч нэгэн яагаад Монголд хөрөнгө оруулахаар сонирхож байгаа тухайгаа дараахи маягаар илэрхийлэх болов уу. Монголын говь нутаг бол тэр чигээрээ урт хугацаатай, өндөр чанартай, хямд өртөгтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм. Учир нь энергиэр өлсөж буй Хятадын ар нуруун дээр байгаа учир Африк, Австралитай харьцуулахад тээврийн зардал хямд гэсэн маш том давуу талтай. Өөрөөр хэлбэл, Монголын түүхий эд Хятадад хамгийн хямд өртгөөр тээвэрлэгдэн хүрэх боломжтой. ОТ, ТТ ашиглалтанд ороод, том компаниудын санхүүгийн гүйлгээ, хувьцаа зэрэг нь Монголын банк, Монголын Хөрөнгийн Биржээр дамжаад эхэлбэл Монголын санхүүгийн зах зээл асар хурдтай томорно. Монголын өсөлтөөс хувь хүртэх гэсэн компаниуд ч ихэснэ. Энэ бялуунаас хүртэх сонирхол бидэнд байна. Харин Монголтой, Монголын улс төр, эдийн засаг, эрхзүйн орчинтой нилээн гүнзгий танилцсаны дараа дараахи маягаар шүүмж, гомдол хэлэх нь олонтаа. Жишээ нь, Монголчууд зам тээврийн асуудлаа өөрсдөө шийдэх мөнгөгүй. Баялагаа тээвэрлэж чадахгүй бол борлуулж чадахгүй бөгөөд хичнээн их нүүрс, зэстэй байгаад үнэ цэнэгүй. Магадгүй хөрш орнуудынхаа хэлсэн үнээр дэлхийн түвшнээс хамаагүй доогуур бага хэмжээнд өгөхөөс өөр аргагүйд хүрнэ. Байгалийн асар их баялагтай ч, эндээс орж ирэх мөнгөө зөв удирдах эсэх, ер нь Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй, хаашаа явах гээд байгаа, яг юуг эхэлж хөгжүүлэх гээд байна гэдэг нь ч тодорхойгүй. Өөрөөр хэлбэл Монголын бодлого яг хөдөөгийн шороон зам шигээ газрын зураг үгүй. Монголд найдвартай, мэдлэгтэй ажиллах хүн тэр бүр олдохгүй юм. Танайд хөрөнгө оруулалтын орчныг хамгаалсан өмчийн эрхзүй, бизнесийн эрхзүйн орчин сул хэвээр байна. Жишээ нь бид зээлдэгчийн хувиар Монголын аль нэг компанид зээл өглөө гэж бодьё. Ямар нэг асуудал гарвал бидэнд барьцаагаа борлуулаад, зээлийн алдагдлаа нөхөх боломж хомс. Шүүх дээр яг ямар зарчмаар хэний талд шийдвэр гарах нь ч үзэмжийн асуудал болсон байдаг санагдана. Товчхондоо өмчийн эрхзүй баталгаажаагүй. Монголтой ажиллахад хамгийн хэцүү нь ямар улс төрч ямар албан тушаалд байна гэдгээс их зүйл хамаардаг. Тэд бизнесийн талаар юу бодож байгааг мэдэхэд цаг зав их гарздаг. Бодлого нь тогтвортой байх эсэх нь ч бас тодорхойгүй. Компаниудынх нь тайлан балансад нь итгэх аргагүй. Монголд капиталын өртөг их өндөр, жишээ нь зээлийн хүү, дээр нь инфляци болон төгрөгийн ханш тогтворгүй учир хөрөнгө оруулалтын далд нэмэлт зардал өндөр. Банкуудыг хянах тогтолцоо сул, банкуудад болон тэднийг хянадаг тогтолцоонд итгэхэд хэцүү. зэргээр Монголд хөрөнгө оруулсан хойноо толгой өвдөх, шаналах асуудлууд хэтэрхий олон гэж үглэх болов уу. Дээр нь Монголчууд их бардам, Монголтой Монголгүй дэлхий эргэдгээрээ эргэнэ гэдгийг ойлгодоггүй гэж толгой сэгсрэх биз ээ. Дээрхийг базаад үзвэл байгалийн асар их баялагтай Монгол оронд дэд бүтцийн хэрэгцээ, бодлогын тогтворгүй орчин, чадварлаг хүний нөөцийн хомсдол, банк санхүүгийн жижиг, дорой зах зээл, компаний засаглал, ханшны эрсдэл гэх зэрэг бэрхшээл, сорилтууд тоочсоныг харж болно. Гадна хөрөнгө оруулагчид мэдээж Монголыг хөгжүүлье гэж орж ирээгүй нь ойлгомжтой. Тэд их мөнгөний эзний хувьд зарим талаар хэт цэмцэгнүүр гэмээр шаардлага тавих нь ч зүй ёсны хэрэг. Гэсэн хэдий ч дэлхийн аж үйлдвэрт хэрэгцээтэй түүхий эд нь манайд байна. Үнэ нь ч олон улсын зах зээл дээр өсч байна. Тэгэхээр тэд голж, шилэлгүй манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулж л таарна. Тэвч бодох юм байна. Манай экспортын 80 орчим хувийг нүүрс, зэс тэргүүтэй уул уурхайн түүхий эд бүрдүүлэх боллоо. Төсвийн орлого ч тэр уул уурхайгаас асар их хараат болж байна. Баян чинээлэг уул уурхайн компаниуд бусад салбарт ажиллаж буй шилдэг боловсон хүчнийг хуу хамьж, цалингийн дундаж түвшний хүлээлтийг өндөр болгож байна. Төгрөгийн ханш чангарсны улмаас экспортоор амь зуудаг худалдаа, үйлчилгээ, аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарын компаниудын орлого хумигдаж, бусад зардал нь өсөх болов. Үүнийг Голланд өвчин гэх бөгөөд, гарах арга зам нь эдийн засгийн төрөлжилт болно. Өөрөөр хэлбэл ноос ноолуур, банк санхүү, аялал жуулчлал, транзит тээвэр гэх зэрэг ажлын байр олноор бий болгох чадавхитай салбаруудаа хөгжүүлж, экспорт болон төсвийн орлогод эзлэх хувийг нь зэгсэн нэмэгдүүлэх ёстой. Мэдээж бид гадны хөрөнгө оруулагчдыг шууд энэ салбаруудад хөрөнгө оруул гэж тулгаж чадахгүй нь тодорхой. Тийм учир уул уурхайд орж ирж буй хөрөнгө оруулалтын үр ашгийг үндэстний эдийн засагтаа шингээх авхаалж, самбааг манай үеийнхэн гаргах учиртай. Үүний тулд гурван түвшинд зэрэг анхаарах хэрэгтэй болов уу. Нэгдүгээрт, Монгол улсын хөрөнгө оруулалтын ерөнхий орчныг бэхжүүлэх, Хоёрдугаарт, мөнгө санхүүгийн орчныг хөгжүүлэх, Гуравдугаарт, тодорхой салбар кластрт дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татахыг хөхиүлэн дэмжих зэрэг болно. Мэдээж хөрөнгө оруулалтын орчин ялангуяа хууль, эрхзүйн орчныг шинэтгэхэд цаг хугацаа их орно. Харин үүний зэрэгцээ даруй хийж эхлэх хоёр гурван зүйл байгаа юм. Монголын Засгийн Газар ийм өрийн бичиг гаргаснаар хувийн хэвшлийнхэн, ялангуяа банк санхүүгийнхэн гаднаас мөнгө босгох зам нь илүү дардан болох юм. Учир нь Засгийн газрын олон улсын бонд нь бенчмарк өөрөөр хэлбэл Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч хүмүүст суурь, босго болж өгнө. Өнөөдөр гадны санхүүгийн хөрөнгө оруулагчдын хувьд Монгол улс түнэр харанхуй шөнө адил харагдаж байгаа юм байна. Засгийн газар бондоо борлуулаад, суурь хүүгээ зах зээлийн жамаар тодорхойлуулах нь харанхуй гэрт лаа асаасантай адил ач холбогдолтой болох билээ. Индонез улс жишээ нь гаднаас мөнгө босгох тал дээр сүүлийн үед оройхон гараад ширүүхэн дайрч байна. Байгалийн баялаг их, аялал жуулчлал хөгжүүлсэн энэ орон өөрсдин боломжоо багцалж барьцаалах замаар санхүүжилт их сайн олж байна. Монгол Улс цаашдаа Чилийн Сан юм уу Хятадын Хөрөнгө оруулалтын корпораци шиг эсвэл Сингапурын Темасек шиг өөрсдийн хөрөнгө оруулалтын сантай болох ёстой. Энэ сан нь уул уурхайн бус салбаруудад инноваци болон экспортыг дэмжсэн санхүүжилт хийх бөгөөд гадныхны хөрөнгө оруулалтыг шууд бусаар төрөлжүүлэх үндсэн хэрэгсэл болох боломжтой.

  • Anonymous (August 31, 2017 9:29:37 am )

    mash zuv yrij bma

  • Anonymous (August 31, 2017 9:32:07 am )

    99110777 erdenebileg ene huniig ta medehuu tun udahgui taniig naad hun chini megmusun ballandaa

  • Дотоодын хөрөнгө оруулагч асан (September 01, 2017 9:13:32 pm )

    5 жилийн өмнө ах дүү аав ээжийнхээ насаараа зүтгэж хуруу хумсаа хугалж байж шахам цуглуулсан таван цаасыг нь хамтарсан засаг байгуулагдлаа одоо л монгол төр тогтвортой болох нь гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг адилран дэмжинэ гэж байна гээд 100 шахам ажлын байр сэлэнгэ аймагт шинээр бий болгож нэг жижигхэн компани байгуулсан. 3 жилийн дараа монгол төрийн татвар, авилгын дарамтын хүнд ачаа дарангуйллыг даалгүй хаалгаа барьсан. Нэгэнт эхэлсэн болохоор дахин хөрөнгө оруулагч хятадаас олж ирж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Харамсалтай нь нөгөө дарамтууд бүр хүчтэй үргэлжлэв. Хятад хөрөнгө оруулагчтай болохоор бүх шатны төрийн албан хаагч нар бүр хүчтэй дарамталж эхлэв. Яг өнөөдөр 4 хөрөнгө оруулагчийг маань аймгийн гихг-н хүмүүс бариад явлаа, аймгийн мхг-аас үйл ажиллагааагаа зогсоо дээрээс нь 5.0- саяар торгох аймаар бичиг ирэв. Учир нь тэдний нэхсэн мөнгийг өгч чадаагүй юм. Хөдөө орон нутагт бодит байдал ийм л бна, сайд аа??? Kомпаниа хаагаад чих амар явья гэхээр ажлаа хииж цалингаа авья гээд өрөвдөлтэй гэгч нь дугаарлан зогсох монголчууддаа хатуурхаж үнэндээ чадахгүй юм. Доод шатныхаа хүмүүсд засгийнхаа бодлого чиглэлийг сайн ойлгуулахгүй бол өрөө болгонд нэг нэг том ерөнхий сайдаас ч том эрх мэдэлтэй бодлого гаргагч нар засгийг чинь шороотой хутгаж байгааг анхаарч үзээсэй эрхэм сайд дарга нарааа!!!!

  • Anonymous (September 02, 2017 4:42:18 pm )

    Энэ бол хөөрхий зүгээр л яригч шүү дээ

  • peluang usaha (September 09, 2017 3:20:35 am )

    Wһat’s up, itss gooԀ article concerning media print, wwe
    all be familiar with media is a impressive source of facts. http://www.222pass.com/zbxe/?document_srl=54930871

  • jual tumbler insert paper (September 09, 2017 7:17:48 am )

    Ӏ relish, result in I found exactly what I was looking for.
    Y᧐u have ended my 4 ɗay long hunt! God Bless you man. Have
    a nice day. Bye http://vip124.cafe24.com/board_naWD77/1141351

  • Michaeldeapy (September 09, 2017 7:18:22 am )

    wh0cd5866025 propecia

  • CharlesdaK (September 09, 2017 7:52:25 am )

    wh0cd5278239 provera

  • KennethAtrox (September 09, 2017 7:56:49 am )

    wh0cd3514847

  • AaronTeerb (September 09, 2017 7:57:14 am )

    wh0cd4984348 cytotec

  • jual payung promosi (September 09, 2017 8:00:20 am )

    What’s Going down i’m neѡ to this, I stumblked uponn this I have found It positivelʏ helpful and it has һelped me out loads.
    Ι hope to contribte & help other users like its helped mе.
    Good job. https://megacityads.ca/user/profile/127065

  • Michaeldeapy (September 09, 2017 8:08:00 am )

    wh0cd4323084 amoxicillin

antalya rent a car