antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 30, 2017 7 comments

ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ АА, ЭНХИЙН ЦАГТ ЦЭРГҮҮД АМИА АЛДСААР БАЙХ УУ

нийтлэсэн Admin

-Осолдсон гурван цэрэг өнгөрсөн хавар Увс аймгаас цэргийн албанд татагдаж ирсэн залуус аж-

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 27-ны өдөр буюу ням гарагт 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэх ажилд томилогдож хадлан хадах газар руугаа явах замдаа Ховд аймгийн Мянгад сумын нутаг “Цагаан тохой” гэдэг газар усанд осолдсон харамсмаар хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тус ангийн байлдагч Б, Е, С нарыг усанд осолдсон мэдээллийг ням гарагийн үдээс хойш БХЯ-ны удирдлагуудад мэдэгдэж цэргүүд осолдсон газарт эрэн хайх ажиллагааг явуулж эхэлсэн ч мэргэжлийн туслалцаа төвөөс хүсжээ. Тухайлбал, ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга Бригадын генерал П.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн авран хайх эрлийн булгийн бүрэлдэхүүн осол болсон газар руу өчигдөр өглөө яаравчлан хөдөлж ослын газарт ажиллаж байгаа аж.

Ямартай ч осолдсон гурван цэрэг өнгөрсөн хавар Увс аймгаас цэргийн албанд татагдаж ирсэн залуус аж. Хэдийгээр осолдсон цэргүүдийг яагаад осолдсон талаарх дүгнэлт хийх нь эрт боловч үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг нь бас л асуулт болон үлдэж байна.

Тухайлбал, 2013 оны аравдугаар сарын 6-ны өдөр тус ангийн байлдагч Д харуулынхаа цэг дээр сургуулийн сумаар өөрийгөө буудсан хэрэг гарч байсан. Тухайн үед энэ асуудлыг БХЯ-ны удирдлагууд нухацтай авч хэлэлцсэн ч хэн гэдэг даргад хариуцлага тооцож өөрийгөө буудаж гэмтээсэн цэрэг юуны улмаас өөрийгөө зэрэмдэглэх болсон талаарх дүгнэлт тодорхойгүй үлдсэнээр дээрх хэрэг аажимдаа мартагдсан.

Энэ мэтээр тоочоод байвал Зэвсэгт хүчинд маш олон ноцтой хэргүүд ар араасаа гарсан ч хариуцлагын асуудлыг хэрхэн шийддэг нь бүрхэг хэвээр үлдсээр байгаа юм. Яг үнэндээ БХЯ-ны удирдлагуудын зүгээс энхийн цагт хорвоогоос хальсаар байгаа цэрэг эрсийнхээ ар гэрээс хүлцэл өчсөн болж, хэдхэн төгрөгийн тусламж үзүүлээд тэднийг мартдаг нь бодит үнэн. Хатуухнаар хэлэхэд нэг цэрэг нас барлаа гэхэд гэр өгч, ар гэрийнхэнд нь тусалсан болсоор хэдий хүртэл явах вэ эрхэм дарга, сайд нараа.

Уг нь эх орныхоо төлөө зүтгэж явсан эр цэргийн амийг хэдэн өрөө байраар үнэлээд өнгөрөхөд ч чамлалтай. Өнөөдрийг аргацаасан биш ирээдүйг харсан алхам хийж байж батлан хамгаалах салбарын аюулгүй байдлыг хангаж ажиллах нь хамгийн чухал бус уу. Энэ удаад гурван цэргийн амь эрсэдсэн ч дараагийн удаа хэдэн хүн осолдож, эндэхийг хэн ч хэлж мэдэхгүй.

Сүүлийн зургаан сард л гэхэд зэвсэгт хүчинд зургаан удаагийн осол гарч цэрэг эрс гэмтэж бэртэж, нас барсан гэсэн тоон үзүүлэлт цагаан цаасан дээр хараар дурайж байгаа. Уг нь эдгээр залуус эр хүн болсных эх орныхоо төлөө хил хязгаараа хамгаална хэмээн итгэл дүүрэн цэргийн албанд мордсон залуус шүү дээ.

Гэтэл осол аваар гарч цэрэг эндэх тоолонд БХЯ болон ЗХЖШ-ынхан асуудлыг өөрсдөөсөө бултуулж хэн нэгэн ангийн захирагч, ахлагч нарт хариуцлагыг үүрүүлээд өөрсдөө ял зэмээс мултардаг мэргэн түргэн аргатай болжээ. Нарийндаа тухайн ангийн захирагч, ахлагч нар бус БХЯ-ны удирдлагууд нэр бүхий дарга нартаа хариуцлага тооцож асуудлыг шийдэх ёстой баймаар.

Гэтэл эрх мэдэл албан тушаалынхаа сэнтийгээс буух зүрхгүй том дарга нар доод тушаалынхан руугаа бурууг чихэж тэднээс хэл амгүй салахын тулд цол бууруулж нэг ангиас нөгөө анги руу шилжүүлсэн болж үүнийгээ хариуцлага тооцсон мэтээр олон нийтэд мэдээлдэг нь бодит үнэн.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ сарын 5-ны өдөр малаа хариулж явсан иргэн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо, тусгай хамгаалалттай бүсээс сум олж улмаар дэлбэрснээр нэг иргэн амиа алдаж, нэг нь шархадсан хэрэг гарсан.

Энэ асуудлаар тухайн үед БХЯ-ны удирдлагууд мэдээлэл хийхдээ “Олон улсын сургуулилтын үеэр байлдааны галт хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйлс ашигладаггүй, энхийг дэмжих ажиллагааны сургалт зохион байгуулдаг” гэсэн бол ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, акт баримт үйлддэг. Сүүлийн жилүүдэд болсон сургалтаас үлдсэн зүйлс байхгүй” гэх мэдээллийг өгч хариуцлагаас бултаж амжсан.

Тиймээс л усанд осолдсон цэргүүд яагаад осолдсон талаарх дүгнэлтийг тэд яаж, ямар байдлаар гаргах бол гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

 Өглөөний сонин
Р.Саруул


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (August 30, 2017 4:08:10 pm )

    жудогийн тамирчдаа дасгалжуулж байхад юун цэрэг амиа алдах завгүй байна за

  • Anonymous (August 30, 2017 4:59:23 pm )

    Эх орноо хамгаалах эр цэргийн үүргээ биелүүлж яваад осолдсон нь харамсалтай. Монголчууд энгийн цэргийн хөгшин хөвөө гэлтгүй бүгдээрээ усанд муу. Энэ явдлыг улс төржүүлэх хэрэггүй шд. Ар гэрийнхэнд нь хэцүү байхад санаатай алчихсан юм шиг бичих юм. Нэг тэнэг малчин цэргийн буудлагын талбайд 3өвшөөрөлгүй мал маллаад мөрөөрөө явахгүй хээрээс сум олчоод цохиж балбаад дэлбэрээд үхчихэд яахаараа цэргийнхэн буруутай гэж? Энэн тэнэг юмыг өмөөрөөд байгаа нь өөрөө тэнэглэл биш үү? Тэгсэн хэрнээ 10-н хэдтэй охид банди нар нийлээд таксины жолоочийг алаад машиныг нь 3арах гэж байсныг болдог л юм боллоо гэсэн шиг хүлээж авахын.

  • сүх (August 30, 2017 7:40:58 pm )

    маанагаа хэнд гайхуулна вэ

  • Офицер, бэлтгэл (August 30, 2017 7:58:35 pm )

    Цэргийн албыг ЗХЖШ хариуцна.Тэгэхээр цэргийн албаны зохион байгуулалт,сахилга дэг журам суларч,хаиуцлагага гэж байхгүй болжээ.ЗХ-нд шинэчлэл хийх нөхцөл бүрдэж байгаа бус уу

  • Anonymous (August 31, 2017 2:12:36 am )

    Эх орон нь хагаралдан бутарч эмх замбараагүй байдал газар авч байгаа энэ үёд нөгөө энхийг сахиулагч маань хаачив аа. Жудо бөхийн тэмцээн үзээд уйлж суух шив дээ. Ай хөөрхий гэж.

  • хххн (August 31, 2017 7:04:23 pm )

    Ганзага нийлдэггүй нөхөр гэдэг шиг Батэрдэнэ ганзага нийлэхгүй бн

  • evgenita (August 31, 2017 9:53:23 pm )

    engiin irgenii ami nas yalaanii daitai bolson ni ene

antalya rent a car