antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2017 24 comments

Ерөнхийлөгчийн сонгууль засагт ямар хамаатай юм бэ

нийтлэсэн Admin

Статусаа мэддэгүй малнууд юм байх даа, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын ажлыг Ерөнхийлөгчийн сонгуулиар дүгнэж үзсэн, тэр хэрээр Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн Засгийн газарт дүн тавьж, М.Энхболд унасан гэх юм. Тэгээд ч зогсохгүй Засгийн газартай хариуцлага тооцно гээд дайраад байх юм. Ерөнхийлөгчийн сонгууль Ж.Эрдэнэбатын Засгийн газарт юуны хамаа байна,аа. Хэрвээ хариуцлага тооцох хүн хайгаад байгаа юм бол өрсөлдөгч АН-аас нэр дэвшсэн Х.Баттулгын талд ажилласан У.Хүрэлсүх байгааг яагаад мартчихав. Намаасаа төдийгүй МАН-д итгэл үнэмшлээ өгсөн мянга мянган гишүүдийн үзэл баримтлал дээр гишгисэн У.Хүрэлсүхэд хариуцлага тооцооч. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг ажиллачихаад өдгөө намын даргын суудалд санаархаж, сул дорой гишүүдийг уруу татан Засгийн газрыг унагаах ажиллагаа эхлүүлээд байна. Доройтсон эдийн засгийг босгох замынхаа уулзвар дээр ирчихсэн, олон төсөл хөтөлбөр боловсруулаад зарим нь гараанаас гарч байгаа энэ чухал үед Засгийн газрыг огцруулахаар улайрч байгаагийн цаана зөвхөн хувийн эрх ашиг л байна.

У.Хүрэлсүхийн хамтрагчид болох “Херо” Б.Баатар, Ерөнхийлөгч Х.Баттулга нар “Топор” нэр хайрлачихсан байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мартахгүй болтлоо цацагдлаа. Тэгэхээр У.Хүрэлсүх нь Х.Баттулгын захиалгаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах ажиллагааг удирдаж байгааг харж болно. У.Хүрэлсүхийн командаар хөдөлж байгаа 30 гишүүнийг харахад дандаа улстөрд шинэ гарууд. Баруун зүүнээ мэдэхгүй эргүүтсэн нөхөд. Байр сууриа илэрхийлж байгаа зарчмаа ч мэдэхгүй. Ямар сайндаа л Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгааныг Ж.Эрдэнэбатын Засгийн газраас хайж байхав дээ. Харин ч Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засаг нь хасах цэнэгтэй байхад өнөөдөр таван хувьд авчирсан бодит өсөлттэй, гадаадын хөрөнгө оруулагчдын нүүрийг наашаа харуулчихсан байхад энэ Засгийн газраас чухам ямар өө хайгаад байгааг ойлгох юм алга.

Үнэхээр л МАН-ын гишүүд мөн болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгааныг олж тогтоох гээд байгаа бол “Хэргийн эзэн хэнгэргийн дохиур” нь У.Хүрэлсүх гэгч байж л байна. Бөх Ерөнхийлөгчтэй хавсран МАН-ыг булшлахаар улайрч байгаа энэ нөхөрт намынх нь гишүүд хариуцлага тооцож, намаасаа хөөх хэрэгтэй. Та бүгдийн итгэл үнэмшлээ өгсөн улстөрийн туршлага бүхий намыг чинь булшлахаар улайрч байгаа нөхрийг арай дэмжихгүй биз гэж найдая. АН У.Хүрэлсүхийн гараар МАН-ыг устгуулах  төлөвлөгөө хэрэгжүүлж байгааг мэдэхгүй УИХ-ын 30 гишүүн байгаад харамсаж байна. Хамгийн наад зах нь Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг Засгийн газрын ажилтай хольж хутгаад хаанаас хариуцлагаа нэхэхээ мэдэхгүй байгаад л харамсаж байна.

Х.Баатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Дарь (August 29, 2017 5:21:00 pm )

    Төлбөртэй бичлэг байна.

  • bid (August 29, 2017 5:54:28 pm )

    Ene kh.baatar gej yamar nohor ve. Bichsen bugd ni MAN-g omoorokh yum.

  • зочин (August 29, 2017 5:58:00 pm )

    60 тэрбумын мафи-г задлаарай, устгаарай, зайлуулаарай,,,,, Хүрэлсүх ээ, шударга нийгмийг авчирч улс орон, ард түмний амьдралаа өөд нь татаасай,,,, гэж жирийн иргэд бид ямар их хүсэж байгааг биелүүлээрэй.

  • ЗОЧИН (August 29, 2017 6:17:55 pm )

    ЭНЭ ӨӨРӨӨ МАЛ ШИГ ЮМ БИЧИХ ЮМ. НААД ЗАСГИЙН ГАЗАР ЧИНЬ КОНЦЕССИЙН АСУУДЛААСАА БОЛООД УНАЖ БАЙНА,М. ЭНХБОЛД ЧИНЬ 60 ТЭРБУМЫН АСУУДЛААСАА БОЛООД УНАСАН,ХҮРЭЛСҮХ БИШ ХАРИН М. ЭНХБОЛД ЧИНЬ Л ТӨРИЙН АЛБЫГ НАЙМААЛЖ, ХУУЛЬ БУСААР АВАХ ОРОЛДЛОГО ХИЙСЭН ЮМ БИШ ҮҮ??? ХУУЛИЙН ХЭЛЛЭГЭЭР БОЛ???АТГ -АА МИЕЭГИЙН ХҮҮГ ШАЛГА????

  • jiriin irgediin bodol mon (August 29, 2017 6:46:18 pm )

    60 тэрбум гэх хэргээр хичнээн жил шоудаж хүсэл шуналаа гүйцэлдүүлэх болж байна аа. Төрийг хэсэгчилж зарлаа л гэх.Ингээгүй нам.сонгуул байгаа юм уу Анх 1996 оны сонгуулийн зардлаа босгохдоо нэг сая төгрөгөөр үнэлж дараа нь Намбарын Энхбаяр 2000 онд цэцэглүүлж арван саяаар үнэлжтүүнээс хойших сонгуульд цэцэглэсэн. Саяхны жишээ гэхэд АН -ийн их хурлаа хийх,ерөнхийлөгчийн сонгууль гэхэд юу ярьж байлаа даа.Зөвхөн АН үз-ийн хулын гишүүнд өрсөлдөх хүн 250 сая төгрөг намдаа тушаа гээд л байсан биздээ үүнийг АН аа мөчилж худалдлаа гэж яриагүй биздээ. Тэгээд цаасан дээр буулгасан Доржзодов гэгчийн схем. тэр нь ажил хэрэг болоогүй авсан өгсөн нь тогтоогдоогүй асуудлаар мөн чих тоглолоо.Одоо болоогүй юу

  • Anonymous (August 29, 2017 6:52:21 pm )

    Маш их хамаатай…..Монгол улсын ерөнхийлөгч Монгол хүн үү? Хятад хүн үү? Маш их хамаатай…

  • зочин (August 29, 2017 7:01:58 pm )

    энэ ямар тэнэг зүйл сараачаа вэ

  • мн (August 29, 2017 7:14:26 pm )

    60 тэрбумын хууль бус УИХ ЗГ тарсан дээр

  • zochin (August 29, 2017 7:23:20 pm )

    Ugaasaa shde ter biuchleg garah hurtel ergelzej bailaa Hurelsuh iim hun gedgiig estoi medehgui bailaa namaas huiuh barag bagadnadaa .ODOO ZASAG SOLIGDLOO GEHED BELEN HOOLON DEER ORJ BAINA GESEN UG IDEH GEED BGAA ULSUUDAD HELHED .Ene zasgiin gazar chini bidnii amidrald gerel gegee az jargal belgelsen um. Bid ajilgui hen ch bish busdiin nudend muuhai haragddag luivarchin aytai shunu tsuram hiihgu.margaashiin lombarda yaj tuluhuu nuguu DORJ dULMAAD yaj huugee tuluhuu bank geed ajilchidin tsalin tatvar geed zuun zovlontoi bailaa odoo bid ajiltai nar giisen uduruud udur ireh tusam urnuusuu salj amidralin saihnig mederch baina yagaad ta nar uchuuhen bodoltoi bdag unuu margaashaa boddog uudgui muuhai haralgan humuus ve sain bod bodloo tsegtsleed evtei nairtai bidniihee tuluu zutge gej heleh bainadaa…..

  • Зочин (August 29, 2017 7:23:37 pm )

    Аливаа намын ерөнхийлөгчид дэвшиж байгаа хүн,тухайн намынхаа засгийн газарын үйл ажилгаатай шууд хамааралтай,Эрдэнэбатын засгийн газарын явуулж байгаа ажилд ард түмэн дүнгээ тавичихсан,тэгээд нэр дэвшсэн хүнийг нь сонгосонгүй.

  • horchin (August 29, 2017 8:33:40 pm )

    ene zasag dandaa avilgalaar butsen zasag shdee

  • Anonymous (August 30, 2017 2:49:38 am )

    Хүрэлсүх өөрөө цэвэрхэн шударга хүн мөн үү? Дандаа хөрөнгө мөнгө идсэн уусан хэрэгт нэр нь явж байдаг ч мултраад үлдчихсэн байдаг. 60 тэрбумаас намаа цвэрлэе гэх юм Хүрэлсүх Хадгаламж банкны 14 тэрбумаар тоглосон хүн шд. Чимидцэрэн яаж ч идээд тоглоод 14 тэрбумийг ганцаараа барах уу? Тэр үеийн 14 тэрбум одоогийн 100 тэрбумтэй тэнцэх байх шүү. ОБЕГ-ын дарга Бадралын идсэн ашиглсан их мөнгөнөөс Хүрэлсүхэд хэд нь очсоныг АТГ шалгах хэрэгтэй дээ.

  • Anonymous (August 30, 2017 8:01:58 am )

    хүүхдийн мөнгө, пруисын татвар хоёр л ард түмний сонголтонд нөлөөлнө

  • батаа (August 30, 2017 10:20:49 am )

    Баатар баатар баатар гөлөөг гөлөг жов жов чи ха ха хаааааааааааааааааааааа

  • Anonymous (August 30, 2017 10:42:16 am )

    bhj

  • Anonymous (August 30, 2017 10:44:07 am )

    хамаатай лдаа, ЗХГДарга нь сонгууль улсын ажил хийхгуй хуухэд мнго бас бус намын сонгууль хийгээд байсан тэрэнд дургуйцээд бга маа тэрнээс биш огт хамаагуй эээ

  • Anonymous (August 30, 2017 10:44:49 am )

    Х.Баатар МАНАН гийн хулгайч байна

  • зочин (August 30, 2017 11:11:29 am )

    Засгийн газар татвар нэмж, хүүхдийн мөнгийг хасаж, ард түмний унаанаас татвар авч буруу ажилласанаас болж сонгуульд унасан шүү дээ, тэхээр хамаагүй байна уу,,,,,,,

  • seegii (August 30, 2017 11:59:23 am )

    Ene zasgiin gazar mash sain ajillaj baigaag ard tumen medej baina aa.Hundlungiin yimuulegchdiin yavuullagand avtaj bolohgui.Ajlaa erchimtei urgeljluuleerei.Amjilt

  • философич (August 30, 2017 1:39:06 pm )

    баатар бацаан төлбөртэй нийтлэл бичихий оронд өөрөө төрий эрх мэдлийн хувиарлалтын тухай анхны ойлголт ав. чамд ах хчээл заая. Төрийн эрх мэдлийг хууль тогтоох гүйцэтгэх шүүх гэж 3 ангилдаг юм. үүнийг эрх мэдлийн хувиарлалт буюу эрх мэдлийн 3 салаа мөчир юм. хуулийг эх хурал тогтооно, зг гүйцэтгэх буюу хуулийг хэрэгжүүлэх ажлыг збна. шүүх мэдээж шүүнэ. ерөнхийлөгчийн иституц хаана орж байна орох газар байхгүй байна уу, танайд орох уу хэхэ үгүй гүйцэтгэх засаглалдаа ордог юм. тэгэхээ гүйцэтгэх засагтай хамаарах ерөнхийлөгчийн сонгуулийн зг нь эргүү эргүү шийдвэр гаргаад байхаар яахна уу ерөнхийлөгч нь сонгуульд мулт болж байгаа юм. эцэст нь хэлэхэд хүрэлсүх урваагүй эрдэнэбат чинь мэдэн будилж мэдрэлтэж нөгөө талд ажилласан хэрэг юм.

  • Иргэн (August 30, 2017 4:28:37 pm )

    Өөрсдийнхөө толгой дээрх өвсөө мэдэхгүй нээх шударга хүн болох гэж жүжиглээд яах вэ? Хүрэлсэх гуай

  • ЗОЧИН (August 30, 2017 4:37:31 pm )

    инээдтэй гар бэ энэ бичигч

  • ззочин (August 30, 2017 5:27:05 pm )

    М Энхболд бол өөрийхөө ухсан нүхэд унаж байгаа хүн бусад хүнд хамаагүй гадны хүмүүсыг дэмждэг монгол хүнийг тоодгүй иймэл хүн ухсан нүхнээсээ өрөө яаж гархийг харя

  • ЗОЧИН (September 01, 2017 4:33:37 pm )

    Мэдээж энэ бол төлбөртэй бичсэн байна. Жаахан соёлтой үг хэллэгээ бодож бичмээр юм. Ийм юм уншаад тархиа угаалгах хүн одоо байхгүй шүү.

antalya rent a car