antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 28, 2017 19 comments

АН-ыг засагт урих төлөвлөгөө яваад байна уу

нийтлэсэн Admin

Хүндэрсэн эдийн засгийг сэхээнээс гаргаж, нийгэмд бодит тусгалаа өгсөн олон ажлыг богино хугацаанд амжуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар МАН-ын бүлгийн нэр бүхий 30 гишүүн өргөх бичиг үйлдчихлээ. Үйлдээд зогсохгүй УИХ-ын дарга М.Энхболд шалтгаантай учраас Дэд дарга Я.Санжмятавт өргөн барьсан. Намынхаа даргыг эзгүйчлэн өргөн барьж байгаа хандлага ч нийгэмд сайнаар нөлөөлсөнгүй. Нийгэм, эдийн засгийг өөд татаж хөл дээр нь босгох сууриа нэг жил гаруйн хугацаанд тавьсан Засгийн газраа огцруулах тухай бичиг өргөн бариад гүйлдэж байгаа гишүүдийг сонгогч олон чухам яаж харж байгаа нь тодорхой. Илүү сайн ажиллаж, зассан суурин дээрээ бодит үйл хэрэг мандуулахыг хүсэх ёстой тангараг өргөсөн УИХ-ын гишүүд ийнхүү огцрох тухай бичиг үйлдсэний цаана чухам ямар ашиг байна вэ гэхээр улс эх орон, ард түмэнд эерэг тусах зүйл огтхон ч үгүй. Гагцхүү өндөр дээд албан тушаал хүссэн нэгний захиалгаар зөөлөн суудал хүссэн учраа мэдэхгүй нөхөд л зогсож харагдана.

Уг нь ард түмнээсээ сонгогдсон энэ 30 нөхөр ийн ажиллах арга барилаа олж аваад байгаа засгаа унагаах тухай ярьж байснаас харин ч дэмжиж, тал талаас нь түших ёстой. Энэ бүхний цаана Шадар сайд У.Хүрэлсүх хэмээх нөхөр бий. Тэрбээр саяхан болж өнгөрөсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгатай хавсран намынхаа даргыг унагаад авсан. Тэдний дараагийн төлөвлөгөө бол МАН-ын Засгийн газрыг унагаах байсан учраас 30 нөхөр Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын шахалтаар гарын үсэг зурчихлаа гэж харж болохоор. Үүний дараагийн төлөвлөгөө бол Засгийг унагаад АН-ыг засагт урих юм байна гэдэг нь харагдана. МАН-ын 65-ын бүлэг АН-д найр тавьж засагт урьж байгаа зэрэг улстөрийн галзуу гэмээр төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд У.Хүрэлсүх намаа самраад зогсохгүй, эх орон, ард түмнийхээ амьдралыг самрахаар харагдана. Харж байхад улстөрийн туршлагатай намын нялх голдуу гишүүд ийнхүү АН-ын захиалгаар Засгийн газраа унагаах гэж байгаад харамсаж байна. Нөгөө талаар АН-ын цаад төлөвлөгөө бол нялхасаар гал өдөөгөөд улмаар МАН-ын дунд хагалан бутаргах ажиллагааг хийж байгаа нь илт боллоо. У.Хүрэлсүхийн хувьд ч АН-д Х.Баттулгад өртэй учраас ийнхүү ордонтойгоо ч бүрэн танилцаж амжаагүй шинэ голдуу гишүүдийг өмнөөсөө турхирлаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах нь нийгэмд ямар хортойг энэ мэт нялхасууд яаж мэдэх билээ дээ.

Өргөх бичиг үйлдсэн гишүүдийг харж байхад нялхасаас гадна дандаа албан тушаал горилогчид харагдана лээ. Улстөрд олон жил болж доль цохисон, өндөр дээд албан тушаалд азаа үзэхээр шийдсэн нөхдийн хувьд дүүрсэн хэрэг. Улстөрийн сүүлчийн сумаа тавьж байгаа хэрэг биз ээ. Харин Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Н.Учрал, Х.Нямбаатар, Хэнтийгээс сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ гээд учраа мэдэхгүй залуусын хувьд чухам ямар зорилгоор ийнхүү ард иргэдийнхээ өөдөөс турхирч байгааг мэдэх юм алга. Сонгуулийн үеэр чухам л эв эеийг хичээж, эдийн засгаа сайжруулах тухай л ярьж явсан санагдана.

Үүнээс гадна Н.Амарзаяа, М.Оюунчимэг нарын нөхөд бол ёстой юугаа ч мэдэхгүй зогсож байгаа болов уу. Энэ мэт олон гишүүд учраа мэдэхгүй, цаана нь ямар хортойг мэдэхгүй гар хөлийн үсгээ өгснөөс гадна өмсөж явсан дотуур өмдөө мартаж санадаг Д.Гантулга гэж учраа мэдэхгүй банди хүртэл гарын үсэг зурчихсан байх юм. Энэ мэт болж байгаа процессоос харахад албан тушаал байвал ард түмэн, эх орон хамаагүй болсон бололтой.

Х.Баатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Zochin unuree (August 28, 2017 8:37:17 pm )

    Shaal teneg

  • horchin (August 29, 2017 1:54:15 am )

    zahialgaar bitgii shaa avilgachdiin zasgiin gazar odoo ungursun

  • иргэн (August 29, 2017 9:07:48 am )

    ENE nuhur ch holiod bantan hiih ni ee yana daa

  • 60 тэрбум (August 29, 2017 9:15:48 am )

    Асуудалтай болоод огцоруулах гээд байгаа байх хүнийг юунд ингэж доромжилон вэ сэтгүүлчээ

  • зочин (August 29, 2017 10:45:45 am )

    У.Хүрэлсүх намаа шинэчлээрэй иргэд бид дэмжиж байна аа, 60 тэрбумын мафи-ыг устгаж шинэ засагаа байгуулж улс орноо сайхан өөд нь татаарай.

  • Anonymous (August 29, 2017 10:49:20 am )

    Хүрэлсүхийн эдгээр үйлдлүүд яав ч ухаантай хүнийх биш дээ

    • батаа (August 29, 2017 1:20:44 pm )

      Ингэж бичиж байгаа чи лав эрүүл биш, харалган сохор байхаа чи нүдээ том болгож байгаад эсвэл харааны шил хийж байгаад сайн хар. Энэ хүн бүх юмаараа дэнчин тавиад чиний төлөө бидний төлөө зүтгэж байна. Донгио хар новшооо эээ чаа бас гэж

  • Anonymous (August 29, 2017 10:50:12 am )

    Энэ Баатар гэнэ үү?Яасан хачин хүн бэ? МАН тань шиг тэнэг биш шүү

  • ЗОЧИН (August 29, 2017 11:23:30 am )

    баатар битгий шаа ард түмэн дэмжиж байгаа

  • Anonymous (August 29, 2017 12:21:08 pm )

    Баатар балайрчихаж галт тэрэг хөдөлсөн МАНАН нүран унаж сүйрч байгааг ойлгохгүй байна гэж үү

  • ДГ (August 29, 2017 12:38:00 pm )

    Баатар балайрчихаж .Манжийн дарлалаас салахад ноёд түшмэл лам хар энгийн ардууд гээд бүх монголчууд нэг талдаа гарч нэгдэн сэтгэл шулуудсан байсан. Одоо хужаа рио-той сүлбэлдсэн эх орон ард түмнээсээ урвагч М.Энхболд,Элбэгдорж, С.Баяр болон нүүрсчид тэргүүтэй олигархи бүлэглэл болох МАНАН-гийн дарлалаас ангижрахын төлөө монголчууд нэгдэж чаджээ .Энэ агуа түүхэн тэмцлийн ачааний хүнд нь МАН-ын улс эх орон ард түмнээ гэсэн гэсэн чин сэтгэлтэй эх орончдод УИХ-ын гишүүдэд ноогдож байна даа.

  • od (August 29, 2017 10:18:49 pm )

    baatar genee ner chini neg l zohiogui yu ugui yu……………………………………

  • Банзрагч (August 29, 2017 11:36:32 pm )

    Битгий нэг талыг барьж тэнэгт.Сандал суудалтай зууралдсан горьдсон муусайн тэрбумтнууд хувийн эрх ашгаа дээдэлнэ.Энхболд Хүрэлсүхтэнгүүд ав адил Ард түмнийг бодож харагдаач . идсэн уусан чинь одоо болоо Төрөөс хурдан зайлаач. Бурхан минь шуналтангуудыг хорвоогоос арилгаж ард олныг амаржуулж хайрла.

  • Anonymous (August 30, 2017 8:27:46 am )

    Yndsen Huuli zurchij toriin erhiig hudaldaj avsan ZG bol hychingyi shd Baabar guai ta yagaad gemt etgeedyydiig umuuruud bna ve?

  • Anonymous (August 30, 2017 9:32:30 am )

    Ardchilsan namaas saltsgaay l daa ..hezee bhdaa uudtei zasagtai bla ene nam …odoo uudluhuu bodoy ..muu hvnii balgaar mongol urund orj vzle odoo salah tsag bolsoon

  • Иргэн (August 30, 2017 4:30:04 pm )

    Хүрлээ өөрөө л намаасаа гарах хүсэлтээ гаргаж АН-д элсээч, хүмүүс ингээд л байдаг шүү дээ

  • зочин (August 31, 2017 12:06:29 pm )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг хагалан бутаргаж МАН, МАХН болгосон. Одоо МАН-ыг хагалан бутаргах үйл ажиллагааг эрчимтай явуулж байна. Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна. Болгоомжлогтун!!!

  • зочин (August 31, 2017 12:06:57 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • зочин (August 31, 2017 12:07:17 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

antalya rent a car