antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 28, 2017 18 comments

АТГ & У.Хүрэлсүх

нийтлэсэн Admin

Сүүлийн үед Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, биед нь халдахыг завдсан гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл түүнийг хэн тагнаж чагнуулсан бэ гэх асуудал өнөөг хүртэл хүмүүсийн сонирхлыг татаж байна. Олон нийт түүнийг Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа тагнаж чагнасан хэмээн ойлгож байсан ч өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээс эхлэн тагнаж байсан тухай Шадар сайдын ажлын албанаас мэдэгдсэн билээ.
Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Шадар сайдын ажлын албанаас мэдээлэл хийхдээ төрийн өндөр албан тушаалтай нэр бүхий хүмүүс У.Хүрэлсүхийг тагнаж, чагнах даалгавар өгч, улмаар биед нь халдахыг завдсан гэнэ. Тус ажлын алба болоод Шадар сайд энэ асуудлыг шалгуулахаар өнгөрсөн долоодугаар сарын 3-нд АТГ, ТЕГ, УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарт хандсан аж. Түүнчлэн уг мэдээллийг хийсний дараа буюу энэ сарын 11-ний өдөр Шадар сайдын өмгөөлөгч Ц.Баасандорж хэвлэлийнхэнд дараах мэдээллийг өгч байв. Тэрбээр “Монгол Улсын Шадар сайдыг 2017 оны тавдугаар сараас эхлэн хэд хэдэн хүн дагасан, мөрдсөн, тагнасан байдаг. Ажлын хөлс нь 50,000,000 төгрөг гэдэг. Нэг сая төгрөгийн урьдчилгаа төлбөр авч дагаж байсан Ч.Батболд гэх залуу хэргээ илчилснээр уг хууль бус ажиллагаанд МАН-ын байрыг гэрээгээр хамгаалж байсан компаниудын удирдлагууд захиалгаар зохион байгуулсан болох нь гэрчийн мэдүүлгээр нийтэд ил болсон. Хэргээ илчилсэн гэрчийн мэдүүлснээр “Нью Фалкон” ХХК, “Очир” ХХК гэх харуул хамгаалалтын компанийн захирлууд болох З.Золбаяр, Энхмэнд нар уг хэргийг Ерөнхий сайдын даалгавраар хийж байгаа гэж хэлсэн гэдэг. Тиймээс Монгол Улсын Шадар сайдыг дагаж, мөрдөнө гэдэг нь зүгээр нэг иргэний, хувийн харуул хамгаалалтын компанийн хийх ажил биш, ашиг сонирхлыг зөрчил бүхий төрийн өндөр албан тушаалтны захиалгаар л хийгдсэн гэж хардаж байгаа. Энэ хэрэгт гардан оролцож байсан гэрч Ч.Батболд оролцсон, зохион байгуулсан, захиалсан хүмүүсийг илчилснээр энэ сарын 03-ны өдөр Шадар сайдын Ажлын албанаас ТЕГ, АТГ-т гомдол хүргүүлсэн байна. Гэвч нэг сар гаруйн хугацаанд тэдгээр байгууллага юу ч хийгээгүй нь уг байгууллагуудын хэргийг шалгахгүй байх ашиг сонирхол байсан гэж хардах үндэслэл болж таарч байна. Түүгээр ч үл барам хэргээ илчилсэн гэрч мэдүүлэг өгөх гээд очтол зугтаасан, байцаагч нь солигдсон тохиолдол ч гарчээ. Үүнээс гадна энэ хэргийг илчилсэн гэрчүүд, гэмт хэргийг илрүүлэхэд үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн хоёр албан хаагчийг сар гаруйн дараа цонхыг нь хагалж, үүрээр гэртээ унтаж байхад нь баривчилсан байна. Эдгээр гэрчүүдийг баривчлах үндэслэл байхгүй, хэргээ илчлээд байгаа гэрчийг хорих асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчим болоод, 14.9-т нийцэхгүй” хэмээж байсан юм. Тэгвэл энэ асуудлаар өнгөрсөн баасан гарагт АТГ-аас мэдээлэл хийж, хэргийг хэн захиалсан бэ, үнэхээр тагнаж, чагнасан уу, хэрэг ямар шатандаа явж байгаа талаарх мэдээллийг олон нийтэд өгсөн юм. Тухайлбал, тус хэрэгт холбогдсон есөн хүнээс дөрвөн хүнийг нь хууль хяналтынхан саатуулж, таван хүнийг гадуур байцааж байгаа аж. Мөн Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү У.Отгонбаяр болон төрөл садны хүмүүстэйгээ хамтран эвлүүлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр нийслэлийн Прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэхээр саналаа явуулжээ.

Э.Идэрцог: У.Хүрэлсүх зохиомол хэргийг зохион байгуулсан

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Энэ асуудалд есөн хүнийг шалгаж байна. Өнөөдрийн байдлаар тогтоосон асуудал нь гэвэл Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ асуудалд яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ асуудалд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон гэх зүйл тогтоогдоогүй. Харин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн дүү, төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ үндэслэлээр нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна хэмээн прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн” гэв. Тэгвэл энэхүү мэдээллийг хийсний дараа Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албанаас түүнийг яллагдагчаар татсантай холбогдуулан дараах мэдээллийг хийсэн юм.

А.Үйлстөгөлдөр: ТЕГ, АТГ бодит үнэнийг мушгин гуйвуулж байна

Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр “Шадар сайд У.Хүрэлсүх удаа дараа хуулийн байгууллагад гомдол хүсэлт гаргасан байдаг. Гэтэл гомдол гаргаснаас хойш сарын хугацаанд мөрдөн шалгах ажлыг эхлүүлэхгүй, ямар нэг ажиллагаа хийхгүй удсан. Өөрөөр хэлбэл, ТЕГ, АТГ сарын хугацаанд энэ хэргийн дагуу ямар ч дорвитой алхам хийгээгүй атлаа өнөөдөр /өнгөрсөн баасан гарагт/ ийм мэдээлэл хийж буй нь илтэд нэг талыг барьсан, улс төрийн зорилготой, бодит үнэнийг мушгин гуйвуулсан үйлдэл гэж үзэж байна. Хэргийн гэрч, оролцогч болох иргэн Н.Батболд болон холбогдох гэрчийн этгээдүүд хууль хяналтын байгууллагад хандан бодит үнэнийг хүлээн зөвшөөрч нотолсоор байсан. Гэтэл хууль хяналтын байгууллага үнэнийг олон нийтэд мэдээлээгүй. АТГ, ТЕГ-ын холбогдох албан тушаалтнуудын гаргаж буй энэхүү үйлдэл нь зарим төрийн өндөр дээд албан тушаалтан хүссэн үедээ улс төрийн зорилгоор хууль хүчний байгууллагыг өөрийн эрх ашигт үйлчлүүлж буйг нотолж байна. Удахгүй Шадар сайд У.Хүрэлсүх болон түүний өмгөөлөгч нар бодит байдлыг өөрийн биеэр тогтмол олон нийтэд мэдээлнэ” гэв.

Д.Болдбаяр: У.Хүрэлсүх намын эсрэг үйл ажиллагаа явуулсан бол намаасаа хөөх хэрэгтэй

Эдгээр дээрх мэдээллүүдийн дараа МАН-ын гишүүд болон тус намын 33 дугаар үүрийн дарга Д.Болдбаяр нарын тэргүүтэй хүмүүс Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэд “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбоотой мэдээллийг АТГ-аас хийлээ. Тухайлбал, МАН-аас өндөр албан тушаал хашиж буй У.Хүрэлсүх нь өөрийгөө тагнаж, чагнуулсан гэдгийг нь хууль хяналтын байгууллагаас тогтоож, прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Намын удирдах албан тушаалтан хүн ийм увайгүй үйлдлийг өөрөө хийсэнд харамсаж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд намыг хагалан бутаргах, хоёр хуваах гээд олон зүйлийг хийсэн хүн. Тухайлбал, өнгөрсөн 2012 онд нам ялагдсан байхад У.Хүрэлсүх гэдэг хүн огт байгаагүй алга болсон хэрнээ сая 2016 оны УИХ-ын сонгуульд олонх болонгуут гэнэт гарч ирээд Шадар сайдын албан тушаалыг авсан хүн. Гэтэл өнөөдөр ийм увайгүй үйлдэл хийж МАН-ын жирийн гишүүд болон намын олон мянган залуусын итгэлийг эвдэж байгаад харамсаж байна. У.Хүрэлсүхийн иймэрхүү увайгүй үйлдлүүд ээлж дараалан ил гарч эхэлсээр байна. Тиймээс энэ хүнийг намаасаа хөөж, МАН-ын нэр хүндийг цэвэрлэхийг намын хяналтын хорооныхонд анхааруулж байна. Хоёр дахь асуудал нь 60 тэрбумтай холбоотой асуудлаар Монголын ард түмнийг хоёр талцуулж байна. Хэрвээ үнэхээр 60 тэрбум төгрөгийг авсан, идсэн, уусан хүн нь байдаг юм бол Шадар сайдын хэргийг мөрдсөн шигээ яаралтай шийдэж өгөөч ээ гэж хүсмээр байна. Дахин хэлье. МАН өөрийн гэсэн дүрэм журамтай нам. Иймэрхүү увайгүй үйлдэл хийж байгаа хүмүүсийг намаасаа хөөх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • иргэн (August 28, 2017 10:44:26 am )

    Өөрөө өөргөө мөрдөнө гэж юу байсан юм Луухаан шээснүүд зохиол бичлээ юу хэнд найдаж энэ вэ

  • Anonymous (August 28, 2017 11:30:15 am )

    Хүний итгэлийг олж авахын тулд өөрийгөө мөрдүүлэх тэр бүү хэл удирдагчийнхаа амь насанд халдах юм зохиочоод өөрөө илчилж нэрд гардагууд дэлхийн түүхэнд олон бий ш дээ

  • C (August 28, 2017 12:34:49 pm )

    МАН-н нэр хүнд газрын шороотой зууралдаж эцэстэй хагаран бутаргаж байна.МАН-г өөр хүн өөр арга барилаар удирдах хэрэгтэй байна.Энхболд болон түүүний нөхөд огцрох болсон

  • СЭРЭЭНЭН (August 28, 2017 12:38:49 pm )

    АТГ ТАТАН БУУГДАХ ХЭРЭГТЭЙ ИНГЭЖ АЖИЛ ХИЙХГҮЙ ЭЭЭ

  • Морьтой Чингис... (August 28, 2017 12:45:28 pm )

    АТГазар тэнэг мангар хүмүүсийн олонлог болциймуу хаашээн

  • ААЛЗ (August 28, 2017 12:48:16 pm )

    АТГ дарга Энкболд, Эрдэнэбат 2оос зөөлөн суудалаа худалдаж авсан байхөө

  • POxy (August 28, 2017 1:06:29 pm )

    АТГ бол худ шүү. Энхболд хүн ал гэвэл хэлс хэрэг тохоод байцааж байхдаа алж ч мэдхээр хүмүүс болсон

  • П (August 28, 2017 3:38:47 pm )

    ХҮРЭЛСҮХ мөн дөө аймар хорчин гар ш дээ

  • зочин (August 28, 2017 4:46:06 pm )

    АТГ арай л юмаа санал асуулгад оруулаад татан буулгая

  • Zochin (August 29, 2017 1:09:06 am )

    ATG uls torchdiin gar col boljee tatan bulga mongold chufara es alga boljee

  • хүрэлсүхийг намаас хөө (August 29, 2017 12:04:00 pm )

    женкотой нийлж уб-т намын даргаа ерөнхийлөгчийн сонгуульд унагааж сонгуулийн чухал үед намын эсрэг ажиллаж урвсан бичлэг нь илэрч батлагдсан тул намаас хөөх ёстой..ялагдсан үед яваад өгдөг ялсан үед идэш авдаг бясаа маягаар намаар амьдарагч.намын залуусыг хагалан бутаргах ажлыг зохион байгуулдаг. 148мя долларыг шавшсан. улаан хамгаалагч төрх гарган шоудаж намын нэр хүндийг унагадаг

  • мн (August 29, 2017 2:00:42 pm )

    ATГ ТАТАН БУУЛГА

  • Зочин (August 30, 2017 1:05:50 pm )

    манай хууль хяналтын байгууллага ялзарч гүйцэждээ. Өмхий үнэртэж байна. АТГ-ыг татан буулгаж шинэчлэн зохион байгуулах цаг болжээ. МАН шинэчлэлээ яаралтай хийж залуучуудаа гаргаж тавихгүй бол хуучин хэдэн хулгайчдаасаа болж улс төрийн тавцангаас буух цаг нь болжээ.

  • Irgen (August 30, 2017 4:36:11 pm )

    Sain horchin hun shuu Hurelsukh

  • зочин (August 30, 2017 8:58:32 pm )

    Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг хагалан бутаргаж МАН, МАХН болгосон. Одоо МАН-ыг хагалан бутаргах үйл ажиллагааг эрчимтай явуулж байна. Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна. Болгоомжлогтун!!!

  • зочин (August 30, 2017 8:58:56 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • зочин (August 30, 2017 8:59:20 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • zochin (September 04, 2017 5:07:05 pm )

    zochid buudald 13 nastai ohiniig alsan etgeeduud arai zugeer unguruhgui bailguidee……..gar utasiign shuureed zugtsan gj bga…..aluurchinn barigdaasaidaaa

antalya rent a car