antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 25, 2017 16 comments

МАН байхад дайснаар ч яах…

нийтлэсэн Admin

Монголыг монголчууд л өөрсдөө мөхөөнө өө гэж Баабар мөн ч их бичсэн дээ. Эрх барьж байгаа намуудын хийж буй үйлдэл үүнийг улам л батлаад байх. Намуудын гэсэн учир нь ийм үйлдэл анх удаагаа болж буй бишид юм.

Одоогоос гурван жилийн өмнө парламентад хамгийн олон суудалтай АН-ын Засгийн газрыг АН-ын гишүүд өөрсдөө огцруулж байлаа. Тэдний нэг нь өнөөдөр Ерөнхийлөгчийн сэнтийд заларч буй. Тэгэхээр урвах мөн чанар “хамгийн хамгийн” монгол хүний ч яс, цусанд байдаг бололтой юм. Одоо парламентын 76 суудлаас 65-ыг нь дангаараа эзэлсэн МАН дотроосоо Засгийн газраа нураагаад АН-тай хамтарч засаг байгуулах гэнэ. Огцруулах шаардлагад гарын үсэг зурсан МАН гишүүдийн тоо 30 хүрээд зогссон тул сөрөг намаасаа дэмжлэг авахын Засгийн газарт урьжээ. Есөн жилийн өмнө, 2008 оны сонгуулийн дараа парламентад 45 суудалтай МАН-ын дарга С.Баяр 25 суудалтай АН-ыг Засгийн газартаа урьсан нь долдугаар сарын 1-нд болсон эмгэнэлт явдлын үр дагаврыг зөөллөх гэсэн санаа байв. Харин өнөөдөр…

Жилийн өмнө АН-ын дотоодын тэмцлээс болж онцын хүч заралгүйгээр үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-д үнэ төлбөргүй олдсон “хоол” нь эргээд хор болж эхэллээ л дээ. Засгийн газрын нэг гишүүн нь танхимаа нураахаар намаа сандааж, их хурлын даргын эзгүйд АН-ын бүлгийн дарга Я.Санжмятавд /УИХ-ын дэд дарга/ огцруулах шаардлагаа гардуулсан гэнэ. АН-ын бүлэг тэдний шаардлагыг дэмжвэл МАН-ын хоёрдугаар ээлж хоолондоо хүрч, МАНАН-гийн шинэ эвсэл төр барина гэсэн үг. АН ядаж ийм зүйлд бүү оролцоосой л гэж найдахаас, МАН хэргээ бүтээж аваад эргээд гудамжинд хөөж гаргах нь алга урвуулахын төдий.

Хэрэвзээ энэ Засгийн газар унавал хамгийн наад зах нь М.Энхболдын багийнхны амласан Үндсэн хуулийн шинэчлэл дахиад дөрвөн жилээр ухарна. Одоо олон нийтийн хэлэлцүүлэгт ороод байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл 100 хувь зөв зүйтэй гэдэгтээ ч биш, буруу зөв ч бай ярьж эхэлсэн нь хамгийн чухал. Өргөн баригдсан төсөлд хуулийн хэрэгжилтийг тэртэй тэргүй 2021 оноос гээж заачихсан, дараачийн парламент хэрэгжүүлж эхлэх учраас дахиад гурван жил хэлэлцэх, буруу зөвөө ярих цаг хугацаа хангалттай байна. ОУВС-тай тохирсон гэрээ хэлцэл, хөтөлбөрийн хэрэгжилтэд ч хэн хариуцлага хүлээх билээ. Намаа шинэчлэх нэг хэрэг. Харин засгаа нураах, Монголын төрөөр тоглох чинь огт өөр хэрэг шүү, МАН-ынхаан! Сонгосон түмэн чинь та нараас ял асуух өдөр ирэхдээ л нэг ирнэ.

Тиймээс 65 суудалтай МАН ядаж энэ үедээ хариуцлагаа бүрэн дүүрэн хүлээдэг улс төрийн наад захын соёлд суралцаж, сөрөг хүчин ч бас тэр соёлыг эрх барьж байгаа намаасаа шаарддаг болмоор байна. Хаалгаар гаргахаар тооноор ороод ирэв гэгчээр ард түмний сонгуулиар, хуулиар олгоогүй эрх мэдлийг хуйвалдаанаар эргүүлж авна гэвэл Засгийн газар нь ч, тэнд багтсан намууд нь ч олон нийтийн жигшлийг төрүүлэхээс хэтрэхгүй. Ингэвэл дөрвөн жилд нэг удаа явуулдаг сонгуулийн ч хэрэг алга. Сүүлийн хоёр удаагийн сонгуулийн хугацаанд эрх барьж байгаа хоёр нам маань өмнөх хорин жилд бүтээсэн ардчилсан засаглалын өнгөтэй өөдтэй болгоныг нураах, муу муухайг нь өргөмжлөхөд л хүчин зүтгэлээ. МАН байхад дайснаар ч яах юм…


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (August 25, 2017 1:13:43 pm )

    Алтанхуяг АНыг МАХНам буюу НЭнхбаярын доогуур хийснээс МоАХыхны дургүйг хүргэж унасан юм Баттулга тэр үед МоАХны дарга байсан одоо ч хэвээрээ байна

  • зочин (August 25, 2017 3:21:11 pm )

    энэ авгай мөн их балайрчээ нөгөө манжин байхад махаар яахав гэдгийн үлгэр болох юм биз дээ энэ ч хужаа хэлц байх шүү

  • ЗОЧИН (August 25, 2017 3:22:02 pm )

    Хэдэн цөөхөн хүний үйлдэлтэй Монгол түмнийг бүү жиш. Монголчуудын яс, цус ямар онцлогтойг мэдэж байж бич. Санаан дураар элдэв зүйл бичдэгээ боль. Аливаа юмны сайн талыг харж сураач.

  • Би (August 25, 2017 6:02:31 pm )

    Үнэнийг л бичсэн бна, төр засгаараа тоглохоо болимоор л байнашд, хариуцлагаа ухамсарламаар л байнашд , толгойд нь тархи байдаг л бол …

  • зочин (August 25, 2017 7:04:00 pm )

    Төр самрахгүй гээд Энхболдыг албан тушаал зараад улсаа самрахыг нь дуугүй хараад суух уу. Энэ тэмцэл улс төрийн бүлэглэлүүдэд том цохилт болно. М. Энхболд хэмжээгүй эрхт хаан шиг аашилж байсан, бүх хүмүүсийн нүдийг боож, чихийг дүлийрүүлж байгаад хүчээр өөрөө гарч ирэх оролдлого хийсэн. Азаар ард түмний сонголт түүнийг зогсоосон. Одоо түүнийг унасан дээр дэвсэж хаяж, босож ирэхгүй болгох хэрэгтэй.

  • Го (August 25, 2017 11:10:44 pm )

    Хятадын эрлийзүүд л бутаргаж байгааг харахгүй байна уу. Баабар эрлийз . Сохорсон балай авгай

  • иргэн (August 26, 2017 8:25:51 am )

    Энэ ч харин уншаад байвал ,ойлговол нэгийг бодогдуулж хоёрыг тунгаахаар л нийтлэл байна Эргүүнүүд минь тогтож ушаач

  • Anonymous (August 26, 2017 10:19:29 am )

    Одоо энэ намд нэр хундтэй зангарагтай шудрага тийм хун л илбэн тохинуулах еерчлелт хийнэдээ. Хэрэв тэгэж чадахгуй бол улам доошоо орох ньдээ. Тийм хун нь Нямдорж
    Улс терчдын рейтингээр нэгт байгаа хунээ ашиглах ухаан энэ намд байна уу. Тэр нехер гарч ирээд чангалаад егех байх гээд одоогийн удирдлагууд ухаан алддаг биз. Гэтэл намын ихэнхи гишууд уунийг л хусч байгаа билээ. Зангарагтай шудрага хун л еерчлелт хийнэ.

  • Anonymous (August 26, 2017 11:17:09 pm )

    TORIIG,CHAMAIG NAMAIG BVGDIIG ZARNA GEED SUUJ BGA MIYE TERGVVTEI MAN-XAN TEGED URBAGCH BISH SAIN XVMVVS MON GEJVV

  • mgl (August 28, 2017 2:32:41 am )

    ene erguu awgai mungu awch baibal yu ch hamaaguichuudiin 1 bn songuuliar taraaj amjaagui 90 terbum ene ued dahiad garaad irlee

  • just dance now free vip (August 28, 2017 6:43:54 am )

    just dance now hack

  • Anonymous (August 28, 2017 9:15:12 am )

    Монголчууд Мажин зулгаагаад цадхуу Луухаан нар 27жил Монгол төрийн толгойд сууж Монголчуудыг Манжин зулгаалгаж баялагыг минь цөлмөж байгаа энэ байдлаас Арай гэж одоо нэг юм хагас хугас хагцах ядаж байна Өөрийн хулгайч одоо яаймай хамтарч нийлээд Хар санаатай хархийн гар хөл болсон эрлийз луухаан нарыг Монгол төрөөс зайлуулий Дараа нь учираа олно Монголчууд

  • Anonymous (August 28, 2017 9:20:12 am )

    АН ийн өөрчлөлт шиг өөрчлөх юм бол яг 60тэр бум шиг өөрчлөлт болно Угтаа энэ арга бол АНийн дарга Эрдэний анх би болгосон арга МАН дээд шатанд нь хэржүүлсэн нь одоо Шүүх АТГ Цагдаа зэргийн үүль ажилгаанаас харгадаж байна

  • иргэн (August 28, 2017 10:51:18 am )

    Алтанхуягын зөв байсан Алтанхуягийн энэ санаа биелсэн болодоо АН сонгуульд ялаж МАХН тай хамтарсан засгын газар байгуулаж Их хуралд олнох байлах байлаа Алтанхуяг бол болон Алтангадас бол хуучин СДН СД үзэл бодолын төлөөлөл МАХН бол СД нам юм

  • батаа (August 28, 2017 12:13:46 pm )

    тэнэг сохор авгай мөнгө авчээ чаа бас гэж. Чамд энэ нийгэмд болж байгаа бузар булайг харах харалган нүд байхгүй ч оюуны мэлмий баймаар юм сохор номингоос дор ямаа

  • зочин (August 28, 2017 6:22:37 pm )

    Энд Монголын мафи-н эсрэг тэмцэл явагдаж байна, Хүрэлсүх энэ тэмцэлдээ ялбал Монгол ялна,, гэсэн үг,,, үгүй бол 60 тэрбумын дээрэмчдэд дахин хэдэн жил ард түмэн доромжлуулна гэсэн үг,
    Ийм л амархан юм даа,
    энэ мөнгөөр бичдэг манагуудад улс орны хувь заяа хамаагүй ш дээ

antalya rent a car