Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох санааг анх АН-ынхан гаргаж, улмаар УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авч байлаа. МАН ч 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан юм. Гэвч засаг автал бодит байдал дээр санхүүжилтгүй болсон, мөн ОУВС-гийн шаардлага дор Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгтээ буюу нийт хүүхдийн 40 хувьд олгож байв.
Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар МАН-ын нэр дэвшигч хоёроор гарч ирснийг Хүүхдийн мөнгийг хэсэгчлэн олгож эхэлснээс боллоо гэж тус намынхан дүгнэсэн байдаг юм. Тийм учраас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан нар Засгийн газрыг хүүхдийн мөнгөө хүүхэд бүрт олгож эхлэхийг шахаж байжээ. Энэ цаг үед эдийн засаг өсч, төсвийн орлого сүүлийн 4 жилд анх удаа 530 гаруй тэрбум төгрөгөөр давсан байсан юм. Иймд намын ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежер болон сошиалын баг хариуцсан штабын дарга нар болох дээрх хоёр эрхмийн шаардснаар Засгийн газар хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох шийдвэр гаргасан юм.
Тухайн үед МАН-ын бүлгийнхэн Засгийн газрын дээрх шийдвэрт талархаж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа хэмээж байжээ. Гэтэл өнөөдөр Засгийн газрыг огцруулах үндэслэлд “хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож төсвийн хууль зөрчсөн” гэжээ. Өөрөөр хэлбэл, гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар хүүхдийн мөнгөөр дахиад улс төр хийж эхэлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахаараа хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгсөнгүйгээс боллоо гэнэ. Засгийн газрыг огцруулахаар санаархах болохоороо хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олголоо гэж буруутгана.
Монголын улстөрчид хүүхдийн мөнгө нэрийн дор хүүхдээр ингэж улстөр хийдэг болжээ.
Н.БАЯР
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 23, 2017 6:40:21 pm )
засссс битгий солиороод байцгаа Хурэлбаатар Оюунэрдэнэ нарыг дэмжиж байна
-
Amar (August 23, 2017 7:16:29 pm )
Хүрэлсүх Аюурсайхан 2 биш МАН-ын шинэ үе ирж муу муухайг цэвэрлэх гэж байна шүү дээ. МАН гэдэг чинь ядуучууд дундчуудын нам.Гэтэл луйвраар хөрөнгөжсөн баячуудын нам болоод удаж байна.
-
jj (August 23, 2017 9:32:52 pm )
Yag tmshvv
-
-
king (August 23, 2017 8:19:22 pm )
HURELBAATAR MUNDAG ZALUU SHUU MUUSAIN ERLIIZ NOHDOO
-
Anonymous (August 23, 2017 8:27:26 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
-
jj (August 23, 2017 9:32:15 pm )
Yag vnen
-
-
Anonymous (August 23, 2017 9:09:13 pm )
Энэ Оюун-Эрдэнэ гэж залуу хүний шинжгүй хоёр нүүртэй хаашаа янзын урвагч вэ,сонгуульд ялагдсан шалтгааныг хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөөгүйгээс боллоо гэж хашгирна,засгийн газрыг огцруулах болохоороо бүх хүүхдэд мөнгө өгснөөс боллоо гэх,дүү нь эмийн янхан,ах нь улс төрийн янхан,энэ янхнуудыг монгол төрийн албан тушаалаас хол байлгах хэрэгтэй.Парламентад ороод ганц жилийн дотор байр суурин дээрээ хэд эргэдэг,намынхаа нэр дэвшигчийн эсрэг тагнуул хийнэ, галзуу солиотой юмуу хаашаа юм.
-
Zochin unuree (August 23, 2017 9:55:06 pm )
Zaas buur soliorch guitsjee yun yasan hamtrah be nerterigeer ni negdchih balainaadaa
-
Zochin unuree (August 23, 2017 9:56:59 pm )
Bayachuuld zaragdah ni gutaj gene muusain ymnuud chinu
-
L (August 23, 2017 10:17:42 pm )
uhyaach humuusees salah heregtei boljee um medehgui bnaaaaaaaa
-
mnl (August 24, 2017 1:21:54 am )
МАН
iim sh dee uursduu l tsadaj bval helsen ugneesee butsah yu ch bish -
-
ган (August 24, 2017 10:36:34 am )
Сүүлийн жилүүдэд барууны аль нэг оронд цүнх үүрч дэмий тэнэж, хагас дутуу гадны хэл соёлыг өнгийж ирчихээд бүхнийг мэддэг болсон мэт “БИ” -ээр өвчилсөн ЦҮНХ баригч нар төрийн бодлого шийдвэр ярьж цэцэрхэн, сандал ширээ, эрх мэдэллүү улайран дайрах боллоо. Хоосон онол ярьж, бусдыг шүүмжлэх шиг амар ажил байхгүй. Аливаа ажлыг хийхэд цаг хугацаа, ажлын туршилга, нөхцөл байдлыг дүгнэх, мэдрэмж, манлайлал гээд олон хүчин зүйлсийг нэхдэг. Улс төрд орж буй залуучууд ард түмний нэр барьж нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэрийг гаргуулахын төлөө явж буй учраас өөрсдөө нйигмийн амьдралын бүхий давхаргын зовлон бэрхшээлийг биеэр мэдэрсэн байх хэрэгтэй. Тэдний мөрөөдөөд байдаг барууны оронд төрийн ажилд орох гэж буй хүн эхлээд нийгмийн эмзэг бүлэгт чигэлсэн сайн дурын ажил хийхээс эхэлдэг. Гэтэл манай улс төрийн манлайлагч нар архи уусан, муу хувцастай, өвчтэй хүнээс сэжиглэн тэр холуур тойрсон ганган, сэхүүн хүмүүс байх юм. Мөн чанартаа бол тойроод байгаа ядарсан хүмүүсийн амьрал, аж байдлыг дээшлүүлэх шийдвэр гаргах, хяналт тавих албан тушаалд очихоор нэгний цүнхийг барьж яваа шүү дээ. Бидны улс төр ямар замаар яваад байна даа.
-
Anonymous (August 24, 2017 10:42:35 am )
Манайд шинэчилэлт хэрэгтэй,хошуу нутаг,сум баг,дүүргээс намчирхадаггүй,эх орон газар шороогоо гэсэн сэтгэл зүрхтэй аавын хүүд байж л таараа,боловсролтой залуу үедээ хөгширсөн хүмүүс/дарга сэтэртэнгүүд/ зайгаа тавьж өгөх цаг болсон одоо болоош дээ.
-
Anonymous (August 24, 2017 10:45:11 am )
8 сарын хүүхдийн мөнгө ороогүй бндаа
-
иргэн (August 28, 2017 9:24:36 am )
Ард иргэдээ ядууруулаад 20 мянгаар хуураад саналыг нь аваад төрийн толгойд гараад байхуу хулгайч нараа Өгч байгаа авч байгаа нь таарсан тэнэгүүд
16 Comments