antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 22, 2017 34 comments

Ганцаардсан У.Хүрэлсүх УИХ дахь АН-ын бүлгээс дэмжлэг хайж эхэллээ

нийтлэсэн Admin

-Намын гишүүдийнхээ дэмжлэгийг олж чадаагүй У.Хүрэлсүх “Би намын дарга болох юм бол хамтарсан Засгийн газар байгуулна” гэсэн амлалтыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд өгч байгаа гэнэ-

Шадар сайдын албан тушаалаас халагдах өргөдлөө өгсөн У.Хүрэлсүхийг тойрон үнэн худал нь мэдэгдэхгүй олон яриа өрнөж байгаа. Түүний нэг нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан тухай мэдээлэл. Зарим эх сурвалжууд МАН-ын гишүүд энэ саналаа өнөөдөр (2017.08.22) өргөн барих гэж байгаа хэмээн мэдээлж буй.

Гэвч УИХ-ын гишүүд мэдээллийг үгүйсгэж байна. Засгийн газрыг огцруулах саналыг У.Хүрэлсүх санаачилсан. Энэ нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бланканд буучихсан байгаа нь харин үнэн аж. Бичиг У.Хүрэлсүхийн гарт байсан. Тэр УИХ дахь намын гишүүдтэйгээ уулзаж Засгийн газрыг огцруулах саналаа дэмжүүлэхээр ятгаж байсан гэнэ.

У.Хүрэлсүх албан тушаалаа сайндаа ч өгөөгүй бололтой юм. Ширүүхэн өрнөж, хэвлэлүүдээр янз бүрийн өнцгөөр мэдээлэгдсэн, протоколын хагас нь нийтлэгдэж ч амжсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр гишүүд нь “Эсрэг ажилласан хүмүүсийг МАН-аас хөөнө” гэсэн яриа хөндөгдсөн юм байна. Энэ яриа түүнийг ажлаа яаравчлан өгөх шалтгаан болсон бололтой.

Ажлаа өгч байгаа Шадар сайдад Засгийн газраа дан өөрийн МАН-ын УИХ дахь гишүүдийн санаачилгаар огцруулчих бодол байсан ч түүний энэ санал гишүүдийн дунд газар авахгүйгээр гацчихсан аж. Тэд У.Хүрэлсүхийн барьж яваа цаасанд гарын үсэг зурахаас татгалзсан гэнэ. Ийнхүү ганцаардаж, мухардмал байдалд орсон У.Хүрэлсүх одоо УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг тойглож яваа сурагтай.

Ингэхдээ АН-ынханд “Би намын дарга болох юм бол хамтарсан Засгийн газар байгуулна” гэсэн амлалт өгч байгаа талаар УИХ-ын гишүүд ярьж байна. УИХ-д 65 суудалтай эрх баригч нам АН-тай хамтарсан засаг байгуулна гэдэг бол үлгэр. Ийм үлгэрт АН-ын УИХ дахь гишүүд итгэх нь гэнэн хөнгөн хэрэг биз ээ. Гэхдээ тэд МАН-ын засгийг шоглохын тулд гарын үсэг зурахаас татгалзахгүй байх магадлалтай. 

Д.ХАЛИУН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • Mgl (August 22, 2017 12:27:11 pm )

    Халиун минь жаахан баримжаатай шаалдаа.

    • Зочин (August 22, 2017 1:03:46 pm )

      Хэлд ч ороогүй зулбасга хэнийг доромжилхоо бодоорой

      • батаа (August 28, 2017 10:30:46 am )

        Халиун алаа битгий шаагаад бай

  • зочин (August 22, 2017 12:51:54 pm )

    ХҮРЭЛСҮХ ЧИНИЙ ЗӨВ НААД ЗАСГИЙН ГАЗАРАА ҮТЭР ТҮРГЭН ОГЦОРУУЛ,,,,ХАРИН ЧИ ӨНДӨР СУУДАЛД ОЧООД СЭХЭЖ БОЛЛОО ГЭХЭД СЭВЭХГҮЙ БАЙхыг БОДОХ ХЭРЭГТЭЙ???ЖИХЭНЭ ШУДАРГА БАЙЖ ГЭМЭЭВЭЛ ЧИ БААТАР БОЛНОШҮҮ?????????

  • Мангарууд (August 22, 2017 1:04:29 pm )

    Энэ одоогийн МАН-ын удирдлагууд бүүр хаан суухнээ. Ямар ч хамаагүй аргаар унагаах хэрэгтэй

  • сүх (August 22, 2017 1:35:50 pm )

    энхболдод харин арай чүү амьсаглах орон зай үлдсэн юм бишүү намд нь

  • зочин (August 22, 2017 2:05:55 pm )

    Худлаа шаагаааааал,,,, бүх зүйл У.Хүрэлсүхийн зохиолын дагуу явж байна даа, УИХ-ын 32 гишүүн гарын үсэг зураад дэмжсэн байхад юу бичээд байна аа,
    М.Энхболд мөнгө төлж бичүүлээд байгаам уу, ийм худлаа зүйл,,,,,,,,
    Мөнгөөр юм бичиж болно, гэхдээ баримжаатай зүйл бичил дээ, эргүү ямаа Халиун аа

  • зочин (August 22, 2017 2:56:35 pm )

    Энэ хүрэлсүх дандаа хөгийн юм хийж явдаг юм зайлуул наадахаа МАН-ынхан

  • зочин (August 22, 2017 3:47:29 pm )

    худал

  • ЗОЧИН (August 22, 2017 3:55:00 pm )

    ХҮРЭЛСҮХЭЭ, НААД “МИ ОВОГТЫГ” ХУРДАН УНАГААЖ, УРД ЗҮГ РҮҮ НЬ АМБААРД???МАН-Ы ТОЛГОЙД ГАРСАН БУЗАР БУЛАЙ ГАЗРЫН НАЙМААЧ АВИЛГАЧ УРД ЗҮГИЙН ХУ ЖААГ ХӨӨЖ БУУЛГАНА ГЭДЭГТ ЧИНЬ ИТГЭЖ БАЙГАА ШҮҮ.МОНГОЛ ЯЛАХ БОЛНО. ХҮРЭЛСҮХ ЯЛНАА.

  • уугий (August 22, 2017 4:44:10 pm )

    хүрлээ ганцаардахгүй харин ч их дэмжлэг авч магадгүй тэгвэл нэг талаараа сайн нөгөө талаараа муу

  • иргэн (August 22, 2017 5:18:52 pm )

    Хүрэлсүх мэтийн юмнууд тэгэж ч төр засгаар тоглоод хүслээ биелүүлээд дарга сайд болоод явдаг цаг ирээгүй байна.Цаг нь ирэхээр болохыг хэн бай гэхэвдээ.Эхлээд өөрийнхөө толгой дээрхи хялгас биш өвсийг хараад түүнийгээ засчихаад дараа нь бусдын хялгасыг хардаа.АН-д намаа худалдах гэж оролдох чинь хир шударга хүн бэ.МАН чам шиг бандид муу муухайгаараа дуудуулаад явдаг нам биш.Өөрт чинь МАН гай болоод байгаа юм бол мөрөөрөө өөрөө энэ намаас гараад Баттулгынхаа зөвлөхийг хийгээд АН-д ороод явах эрх чинь байна хөөе малаа.Наад Оюунэрдэнэ,Аюурсайхан Ж.Энхбаяр Болорчулуунаа хамт аваад зайлдаа.Наад 4-өө АН-д ор тэдний бүлгийн тоог нэмж МАН-н эсрэг тэмц гэж хэлдээ.Та нараар дутахгүй шүү.Та нар гарах тусам МАН цэвэрхэн болж нэр хүнд нь өссөнө.Амарбаясгалнч гэсэн АН-н бүлэгт орвол болно.Төлөөлөгч сэтэр зүүхээс өөр юмгүй болсондоо хорсож Сандуйг огцруулах өс хонзонгийн юм хийж байгаа нь ил боловоо.Ингэж Хүрэлсүхтэнгүүд галдаа унаваа хөөрхий.

  • Баадай (August 22, 2017 7:16:14 pm )

    Топор одоо улс төрөө бүр орхисон нь дээр.Чи яагаад ч төрд байх хүн биш б.на.Хаашаа юм ганц чиний зааснаар монгол төр явах болж б.на уу??? Сэрж зүүдлэ.Снхээ хүү минь.

  • зочин (August 22, 2017 7:24:30 pm )

    Хүрэлсүх ямар хувийн эрх ашгаа бодсон хүн бэ!! засгийн газар гэдгийг ер нь ойлгодог л байгаа даа? Намынхаа төлөө өгсөн ард түмний итгэлийг ойлгож үнэлэх чадвар мэдлэг түүнд алга байна. Түүний хувийн эрх ашиг нам ард түмнийхээс чухал гэж үү. Яасан суудалд дуртай хүн бэ. Ийм хүн том улс төрч байж намын олон түмний итгэлийг авч явна гэхэд эргэлзээтэй ер нь урваж шарваж мэдэх юм гэж бодогдож байна.

  • deedes (August 22, 2017 7:36:23 pm )

    DANDAA HANDIV UGJ SAID BOLSON LALARUUDIIG OGTSRUULAH L HEREGTEISHDEEEE

  • king (August 22, 2017 7:37:15 pm )

    ^)terbumiin hereg yu bolood tag bolchvoooo

  • king (August 22, 2017 7:37:50 pm )

    60terbumiin hereg yu bolood tag bolchvooooo

  • ххахха (August 22, 2017 7:54:56 pm )

    халиун чи хүүхэд ч итгэхээргүй гэнэн гэнэн юм бичих юмаа АН-ын гишүүд тэртээ тэргүй огцруулах саналд нэгдэнэ хамтарсан засаг байгуулы гэж ямар ч солио гажигтай хүн яриад явахгүй

  • zochin (August 22, 2017 9:45:13 pm )

    ХҮРЭЛСҮХ ШУДРАГА ЦӨСТЭЙ ЗОРИГТОЙ ШУУРХАЙ ЗАЛУУДАА.ХЭСЭГ ЛУЙВАРЧИДТАЙ ТУЛАЛДАЖ БГААДАА МИ ЖА ГЭЭД Л СҮҮЛИЙН ҮЕД САХАЛ БАТЭРДЭНЭ ГЭЖ ХУДАЛАА ГАР ГАРААД ИРЖ БАС ХАЛИУН ГЭЖ ЮУН БӨӨСНИЙ ШУЛСАН ГУЯ ЗАХИАЛАГААР ЮМ БИЧИГЧ БНАДАА ПЯЛДАГА ГЭЖ

  • zochin (August 22, 2017 9:46:37 pm )

    Hurelsuh namaa 2 huvaaj Yalagduulsan, hariutslaga huleene geed huleegeegui ehneriin ner barij zugtsan hun. Odoo zasgaa unagah gej hor nairuulj yavna. Tegeheer ene hunii zorilgo todorhoi baina. Alban tushaald olon udaa tomilogdoj baisanch Yaasan ih dur tachaal ve? Urvagchidyg Mongolchuud ertnees uzdeggui shuu!

  • Anonymous (August 22, 2017 10:39:11 pm )

    herees hetersen evlvvleg zamaa aldlaa …bas hiih umgvi ard tvmend zugaaatai ch umuu …mongoliin uls tur urvagchdaar dvvrnee gedeg chin gadnii gar hul bolsnii dohio doo …shudarga l bai daa haachsan be 8 jil tsaaashlaad 27 jil turiig iim uvaigvi bolgohod tom haalga neej ugsun hoshgirogch haachivaa amid uu

  • пүрэв (August 23, 2017 3:49:22 am )

    шал худлаа юм бичжээ

  • Иргэн (August 23, 2017 1:39:00 pm )

    АН-д элсчихээ

  • юуни суурхай байхв дэ. (August 23, 2017 6:02:15 pm )

    ..юуний шуурхай сайт байхв дээ хоцрогдсон сайт тэлвөзийн малууд солнгос кино хов жив .гаргаж байхаар дэлхийн аваргууд болоод. спртийн алдартнуудийнхаа тулаанийг ард тумэндээ шууд узуулж чадахгуй байж .

  • иргэн (August 23, 2017 6:29:32 pm )

    үнэн шаах юм аа

  • зочин (August 23, 2017 6:38:58 pm )

    М. Энхболд гэж увайгүй новш, газрын наймаачин, албан тушаал наймаалагчийг улс төрийн тавцангаас арчих хэрэгтэй.

  • zkvin (August 23, 2017 7:40:14 pm )

    ХҮҮГИЙ ЭР ХҮН, ЭНЭ ТОМ 15 ТОЛГОЙТОЙ МАНГАСЫГ УНАГАЖ ЧАДАХ ХҮН МОНГОЛД БАЙГААМУУ

  • irgen (August 23, 2017 7:52:04 pm )

    erhem setguulchee alduul maliig surgaar haidag yum!
    ard tumnii dund surag,sejig,taamag tudii zuiliig bichij niigmiin buhimdaliig devergeh hereg bainuu? boditoi,barimttai medeelliig unen zuv oilgogdohoor bichee.

  • Anonymous (August 23, 2017 8:30:30 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ

  • jiriin irgediin bodol mon (August 23, 2017 10:08:49 pm )

    Хүрэлсүх минь дээ чи их даачинтай хүү байнаа. Төрөөрөө тоглох санаа байгаа бол эхлээд Ухаа аав чинь сэрүүн байгаа бол тогойг нь нэг сайхан маажаад өг.Хэрвээ унчихсан бол нойрсож байгаа ариун дагшин газрыг нэг сайхан хөндөөд өг Тэгээд санаархалдаа хүрч чадахгүй бол Өвөө эмээигйнхээ цогцосыг сэрээ . Тэгвэл есөн хүсэл тань ногоон гэрэлээр бүтнэ,Үнэн шүү

  • Zochin unuree (August 23, 2017 10:16:40 pm )

    Ene hun teneg ym hiuh ni ee

  • Anonymous (August 24, 2017 2:31:26 am )

    Xurelsuxiin unen torxiig xero-toi yarisan yarianas gadarlala. Alban tushal, erx medliin toloo ene uls torchid yaxasch butsaxgui bolje. Shadar saidn bagadad namiin terguun, zasgiin terguun zuudlegded bga ym bnld. Altan zagasni ulgeree gj!!!!!!!

  • Иргэн (August 24, 2017 5:38:25 pm )

    Хүрэлсүх шууд АН-д элссэн дээр ш дээ

  • zochin (August 24, 2017 5:54:18 pm )

    hurelsuhiin avir bgaa turh n yag ANiin gishuun bval taarah hun odoo elsvel daraa n erunhiilugch uguidee l ih hurald gishuun bolno MAN nam yaj sain ajillaad ch ard tumen uidamhai tuilbargui bolohoor daraa jil nuguu nam garna hurelsuh bolon tuunii nuhud uursund n bol ashigtai alham hiij bna ner hund yah be odoo ueiin mood bolson yum bna Hairan olon jiliin tuuht nam ene nuhdiin garaar bulshlagdah yum bj tenger urshuuhgui l bolov uu

antalya rent a car