antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2017 14 comments

Монголыг онилж буй цагаачдыг байршуулах бодлого ба “Дэлхийн монгол угсаатнууд”

нийтлэсэн Admin

Дэлхий нийтийг хамарч буй  адармаатай асуудлын нэг нь цагаачлал болоод байна.Цагаачлал гэхээр зөвхөн иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сири, Ирак, Баруун болон хойт Африкийн зарим орны дүрвэгсдээр төсөөлөх нь өрөөсгөл болох биз.

Африк, Ойрхи Дорнодоос Европ руу чиглэсэн их “хүн урсгал”-ыг тогтоож барина гэдэг нь үнэхээр хүнд асууудал болоод байна. Үндсэндээ Европ тив уугуул хүн ам гэхээсээ илүүтэй дүрвэж ирсэн суугуул цагаачдаар олон болсон.

Хууль бус цагаачдаа хаана багтааж шингээх вэ гэдэг  дээр Еропын холбоо толгойгоо гашилгаж байна. НҮБ-ын оролцоог энд чухалчилж байгаа нь бас учиртай. Учир нь НҮБ гишүүн орнууддаа цагаачдыг хуваарилж суурьшуулах бодлогыг илүүд үзэж байна.

Анхаарал татаж буй нь цагаачдыг хүлээн авах боломжтой орны нэгээр Монголыг нэрлээд байгаа явдал. Цөөхөн монголчуудын хувьд энэ бол тоглоом бус шоглоом.

Өнгөрөгч оны есдүгээр сарын сүүлчээр Их Британийн Лордын танхимын лорд Мегнад Десай гэгч  дүрвэгчдийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ Сири болон Ойрхи-Дорнодын дүрвэгчдийг Төв Ази руу тухайлбал, Туркменистан, Монгол, Тажикстан зэрэг улсад байршуулахыг санал болгож байв.  Дүрвэгчдийг Монгол руу илгээх санал ганц энэ биш, харин бидний олж сонссон ил үг л энэ байх. Цагаачдыг  байршуулахаар манайхтай хамт нэрлэгдсэн Туркменистан, Тажикстан улсын хувьд  шашин шүтлэг зэргээрээ лалын дүрвэгчидтэй ижил учир боломж байж болох юм.

Харин монголчуудын хувьд огт өөр. Шашин соёл,  уламжлал, ахуйн хэвшил гээд тэдэнтэй дүйцэх зүйл үнэндээ үгүй.  Угаас тэгээд лалын дүрвэгсэд бол хүсээд байхаар зочин биш гэдэг нь тодорхой. Хаана лалынхан байна, тэнд алан хядах ажиллагаа  болж байгааг сохор хүн ч анзаарахаар байна. Терроризмынаюул гэдэг чинь л энэ шүү дээ.

Монголын эргэн тойронд  эдийн засаг, хөгжлийн том потенциалтай, хууль журам чангатай  хоёр их хөрш хүрээлж байгаа  нь   бидний хувьд цагаачдын хууль бус түрлэгээс хамгаалагдах  “хаалт”  болдог. Гэхдээ л Умард Солонгосын дүрвэгчид  урд хилээр хууль бусаар орж ирж,  хэрхэндээ хүндрэл учруулж байсныг мартах учиргүй. Эргэн тойрон хоёр хөршийн  газар нутгаар “хамгаалагдсан”  гэдэг нь терроризмын аюул биднээс хол гэсэн үг хараахан биш юм. Цагаачид хууль бус байна уу, хууль ёсны байна уу гэдгээсээ үл хамааран аюул тарьдаг аж. Үүний хамгийн ойрмогхоны жишээ гэвэл Манчестерийн алан хядах ажиллагаа. Бөмбөг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа 22 настай Салман Абеди ливи гаралтай ч Их Британид төрж өссөн нэгэн. Гэсэн ч тэр эх ороншиж чадсангүй. Хүний хүн хүрэн бөөртэй гэдэг энэ аж.

…2015 оны хоёрдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японд айлчлах үеэрээ  “Монголын зүгээс Абэгийн тэргүүлж буй Терроризмтай тэмцэх ажлын хэсэгт  хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлнэ” гэж амлаж байв.Монгол улсын Ерөнхий сайдын хэлсэн энэхүү үгийн “харгайгаар”  Исламын бүлэглэл манай улсыг “дайснаа” гэж тооцон “хар дансандаа”  бүртгэж авбал яах вэ гэсэн асуулт үүний араас хөвөрч “Холуур явсан гайг өөр дээрээ дуудна” гэгч боллоо хэмээн анхааруулж байсан билээ. Үүнийг дурдахын учир гэвэл улстөрчид ерөөс энэ асуудлаар бодитой, болгоомжтой дуугарч байх ёстой гэдгийг л сануулах гэсэн хэрэг.

Түүнчлэн сүүлийн үед Афганистан, Сириэс олон мянган дүрвэгсдийг Монголд суурьшуулах асуудал дээгүүр түвшинд яригдаж байгаа гэсэн мэдээллийг манай дипломатчид өгч эхэлсэн гэх мэдээлэл байдаг. Энэ хоёр орны хувьд иргэний дайн, олон улсын терроризмын голомт болсон  улс.

Энэ талаарх анхны мэдээллийг  Ойрхи Дорнод, Арабын орнуудаар мэргэшсэн дипломатич Д.Баярхүү  өнгөрөгч хоёрдугаар сард телевизийн ярилцлагад оролцох үеэрээ анх дуулгасан байдаг. Ийм дайн самуун, терроризмтай бүс нутгийн дүрвэгсдийг  Монголд ирүүлэх бодлогыг АНУ болон олон улсын зарим байгууллагуудын зүгээс явуулж байгаа гэдгийг тэрбээр тодотгосон. Тухайлбал тэр энэ ярилцлагадаа “Манай Гадаад хэргийн сайдад АНУ-ын ТНБД-аас бас нэг тавьсан санал бий. Хэрэв 3000  цагаач  авахгүй бол 5 сая ам.доллар төл гэсэн” санал тавьсан гэжээ. Тэгэхээр АНУ тэргүүтэй барууны зарим орны зүгээс ийм шахалт  дарамт байдаг бололтой.

 АНУ тэргүүтэй  барууны орнуудын  эхлүүлсэн “Арабын хавар” нь цагаачлалын урсгалыг бий болгосон. Яахаараа тэдний хийсэн ялыг бид үүрэлцэх ёстой гэж. 

Гэвч манай зарим улстөрчид энэ бүхэнтэй дуу хоолойгоо нэгтгэчихсэн тууж явна гэх мэдээлэл бас байдаг.

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ Афганистаны хазарчуудыг дэмжихээр болсныг тус намын гишүүд олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байв. Хазарчуудыг монгол гаралтай гэх сурталчилгаа сүүлийн үед их эрчимжиж буй. Афганистаны шашин хоорондын дайнд ядарч туйлдаж яваа нь үнэн байж болох ч тэд бол лалын шийт шашинтангууд юм.

Хазарчуудын талаар “Терроризмтой холбогддоггүй, терроризмыг эсэргүүцдэг үндэсний онцлог тэнд байна. Хар тамхи, зэвсгийн наймаа, шашны хийрхэлд ч автдаггүй, бидэнтэй л тал бүрээр төстэй зон олон доо. Хазартай нөхөрлөлөө гээд Хятад, Орос хоёр дургүйцэх зүйлгүй бөгөөд тэд хазаруудад найрамдал нөхөрлөлийн байр сууринаас ханддаг” хэмээн манайхан сурталчилж байна.

Ийнхүү Афганы дүрвэгсдийг Монголд суурьшуулах саналыг дэмжиж сурталчилж байгаа нь бид өөрсдөө юм.

Дүрвэгсдийннэг хэсгийг ч болов Монголд ирүүлэх гэсэн шахалт шаардлага гадна талдаа хүчтэй байгаа төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг үүргээ биелүүлэхийг Монголоос шахаж шаардаж байх магадлал өндөр юм байна. Манайхыг энэ энэ ажилд таатай хандахгүй байгааг анзаарсан тэд энэ бодлогыг Монголд хэрэгжүүлэхийн тулд “Дэлхийн монгол угсаатнууд”-ыг нэгтгэх зальжин аргыг бодож олжээ. Гэтэл аливааг ухвар мөчид ойлгосон манай үндсэрхэг болон нацист үзэлт төрийн бус байгууллагууд,  нэр хүнд олох гэсэн улс төрчид монгол угсаатны асуудлаар тоглолт хийсээр байгаа нь худал биш.

Дүрвэгсдийг суурьшуулах нэг арга зам нь Монгол Улсын “Харъяатын тухай” хуульд өөрчлөлт оруулж, улмаар Монголд гадны иргэдийг байнга суурьшуулах эрх зүйн асуудлыг шийдэх явдал байв. 2016 онд яг энэ чиглэлийн арга хэмжээг авч, “Харъяатынтухай” хуулийг өөрчилж, гадаад иргэдэд байнга суурьших хөх үнэмлэх олгох хуулийн төслийг Ерөнхийлөгч  асан  Ц.Элбэгдорж гаргаж, УИХ-аар батлуулахаар оролдож байжээ. Гэтэл энэ хуулийн төслөөр “Дэлхийн монгол” нэрээр афган дүрвэгчдийг Монголд олноор суурьшуулах, мөн өвөр монгол нэрээр олон мянган хятад иргэн Монголд суурьших боломжтой байсныг хэвлэлээр мэдээлж, УИХ энэ төслийг буцаасан нэн шинэ түүх бий.

Одоо ч энэ асуудал өнгө солин үргэлжилж, давхар харяаллын тухай хуулийн төсөл үе үе яригддаг. Давхар харъяаллын хувьд  агуулга зорилго нь дээрхи “хөх үнэмлэх”-ээс огт өөр, гадаадад амьдарч байгаа монгол иргэдийнхээ үр хүүхдэд харъяатын эрх олгох явдал гэж тайлбарладаг.  Хэдий тийм ч  энэ сэдэв бол Монгол Улсын хувьд маш эмзэг асуудал гэдгийг бодолцож жинхэнэ утгаараа долоо хэмжиж нэг огтлох ёстой юм.

М.Нэргүй


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Зочин (August 21, 2017 7:40:46 pm )

    Энэ чинь л ёстой Ерөнхийлөгчийн анхаарлаа хандуулах асуудалдаа!!!

  • fuck you (August 21, 2017 10:11:16 pm )

    Очуухэн хар амиа бодсон монгол ундэстэн удаан оршин тогтнохгуй. Ийм нийтлэл бичихээсээ ичээч. Золиослоод угуй болсон ундэстэн байхгуй. Харин хувиа хичээсээр байгаад арчигдсан улс олон. Очуухэн амьдралд чинь унэ цэнэ байхгуй

    • Монгол ээж (August 22, 2017 9:39:04 am )

      Монголчууд л эцэг өвгөдөөс үлдээсэн энэхэн газартаа амьдрах тэнгэрийн томилгоотой, эрлэгийн даалгавартай юм. Эсэн бусын элэг буруутанг хүлээн авах орон зай байхгүйг мэдтүгэй. Хар толгойгоо хамаарч дийлэхгүй байж харийн булай, булгайг орогнуулавал хожмоо чамайг дурсах үр хойчсгүй гэж ухаартугай

    • Anonymous (August 22, 2017 5:12:16 pm )

      chi bitgii huts

  • enkhbat (August 22, 2017 10:05:16 am )

    хэрэв гадаадын цагаач дүрвэгсэдийг оруулах хууль санаачлах, дэмжиж байгаа гишүүнийг
    нэн даруй огцруулж 9 үеэр нь зайлуулах нь зөв л дөө монгол цус өөрөө тэнгэрийн цус , Чингэсийн цус энэ цусийг зөвхөн монгол хүн л эдлэнэ тэр толгойгоо боосон алуурчин дүрвэгч нарт энэ сайхан нутагт маань санаархах эрх байхгүй

  • Anonymous (August 22, 2017 10:31:57 am )

    элбэгдорж гуай аймаар хууль санаачилжээ.

  • монгол (August 22, 2017 10:38:52 am )

    дэмий балай юм олон улсын хэмжээнд чалчиж явдаг улс төрчдийг буулгах хэрэгтэй. 2хон сая хүнээ өлсгөхгүй, дааруулахгүй, ажилтай болгоод аваад явах ухаангүй байж юун дэлхийн монголчууд вэ. Ёстой хол очиж хуцвал таарах хүмүүсийг улс төр нэрээр дээш нь гаргах юмаа.

  • Anonymous (August 22, 2017 1:54:08 pm )

    Zuv shuu. Tsagaachid oligtoi bish dandaa terror hiiz bn. Evropiig odoo har, sayahan Barselond eelzinterror garlaa. saohan setgel end yamarch hamaa baihgui, Hamgiin yaduu, deerem tonuul, hulgai zelgii ihtei Afrikiin ornuudiin erged gedgiig sana sana bas dahin sana Mongolchuudaa. Hezee ch tedniig eh orondoo oruulz bolohgui!!!!!!!!!

  • зочин (August 22, 2017 1:58:56 pm )

    магадгүй Сэм ах нар танай улс натогын эвсэл бас бидний нэг гишүүн орон учир танайх 100.000 мянган Сири дүрвэгчдийг хүлээн авах ёстой гэвэл Манайх яах арггүй үгээр нь байхаас өөрцгүй болно доо

  • ззочиночинзочинзочин (August 23, 2017 3:10:59 pm )

    манай хүйтнийг тэсэх үү

  • Zochin unuree (August 23, 2017 10:17:58 pm )

    Zaas uursdiiguu tejeej chadahgui baij yun tsaach magaash

  • зочин (August 24, 2017 6:08:50 pm )

    3-ХАН САЯ ХҮНТЭЙ МАНАЙХ ШИГ ОРОНД ГАДНЫ ЦАГААЧИД ОРЖ ИРВЭЛ МОНГОЛ ХҮН БАЙХГҮЙ БОЛНО. ОДОО Ч ГАДНЫХАНТАЙ СУУЖ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗУУД ДҮҮРЭХ ГЭЭД БАЙХАД ЁСТОЙ САНАДАГГҮЙ САНАА. ЯАГААД Ч БАЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ

  • зочин (August 25, 2017 3:59:31 pm )

    эдийн шуналд автаагүй хүнийг яаж таних вэ,тийм хүнийг сонгохгүй байх талын мэдээлэл боловсролыг ард түмэндээ өгөх хэрэгтэй байна шуналд автсан өндөрлөгт гарсан хүн бол эх орноо худалдах нь энүүхэнд ,эцэст нь монголчууд бид уусна устана

  • hh (August 29, 2017 8:16:05 am )

    лалуудыг босгоороо бүү алхуул хасгуудыг хамтад нь хөө

antalya rent a car