antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2017 132 comments

С.Баяр гэж хэн бэ?

нийтлэсэн Admin
С.Баярын том амбици
Бибээр “Баяр судлаач” биш, уг нь их сонирхолтой сэдэв юм.
Баяр яагаад ирэх болов? Энэ талаар санаа бодлыг мaaнь мэдэх гэсэн уншигчийн сониуч асуултанд хариулчихъя гэж бодоод архиваа ухтал юу ч байсангүй. Асуултанд хариулахын тулд, Баяр гэгч хэн юм бэ? гэдгийг ядаж жаахан мэдэх ёстой л доо. Энэ талаар үнэндээ маруухан, гэхдээ, Баяр яагаад буцаж ирэхээр шийдэв гэдэгт хариулчих хэмжээний мэдлэг бол байгаа шүүдээ, ѳѳрийх нь үгэнд анализ хийчхэд л учиг нь гарна гэж ѳѳрийгѳѳ зоригжуулаад компьютерын ард тухлан суулаа.
Тэр амбицидаа хѳтлѳгдлѳѳ.
С.Баяр, “Би том амбицитай хүн” гэж ѳѳрийгѳѳ хэлсэн. Амбици (ambitio) гэдгийг манай хэлнийхэн “их эрмэлзэл” гэж холбоо үгээр орчуулсан байна лээ, энийг ашиглах боломжгүй, учир нь эрмэлзэл, тэмүүлэл бол ихэнхдээ сайн чанарыг илэрхийлнэ, амбици бол тийм ч сайн юм биш.  Баяр бол зүгээр нэг амбицтай ч биш, харин том амбицитай хүн. Их том эрмэлзэлтэй хүн гэж бичих нь долигносон болчих гээд, тэгээд ч насанд нь зохицохгүй юм. Уг нь яг оносон хѳрвүүлэг байгаа, жаахан хуучирсан л хэллэг. Улайрсан эрмэлзлийг монголчууд “хэнээрэл” гэдэг. Эндээс, Ц.Баяр бол хэнээрэлтэй л хүн. Тэхээр юуны ѳмнѳ тэр хэнээрэлдээ хѳтлѳгдѳѳд буцаад ирж байгаа гэж хэлж болох нь, гэхдээ үүнийг нотлох ёстой л доо. Хэнээрэл гэдэг үгэнд монголчууд тѳдийлѳн дасаагүй байдлыг харгалзаад амбици гэдгээр нь орхилоо.
Аливаа амбици 3 хүрээнд илэрч гарч ирдэг, Баяр дээр ч ялгаагүй.
Хувийн амбици. Энэ амбици түүнийг бүх л амьдралд нь сүүдэр шиг дагасаар ирсэн. Энийгээ “нохой шуугиулдаг л байсан одоо ч шуугиулсаар л явна” гэж ѳѳрѳѳ тодорхойлсон байдаг юм. Хувийн амбицыг хэдэн гойд чанар дагаж явдаг, юуны ѳмнѳ ихэмсэг чанар. Тэр ѳѳрѳѳсѳѳ бусад хүнийг, найз гэх нѳхѳд ѳѳ ч ялгаагүй дэндүү доогуур үнэлдэг. Юмс үзэгдлийн талаар ч тэр яг голы нь олоод хэлчихэж байгаа мѳртѳѳ заавал хорлонтойгоор хэн нэгнийг тойруу замаар гутааж хэлдэг. Ийм чанараас нь болоод түүнээс, найз нѳхѳдүүд нь хүртэл зэнзийрдэг. Памперстай ардчилал гэдэг үг түүнээс гарсан. “Монголын ардчилал нялх, ѳлгийндѳѳ нойтон байна” гэж тэр хэлж байсныг санаж байна. Ѳѳрѳѳ дотор нь оршиж байгаа, тѳлѳвшүүлэх гэж ядацгааж яваа системээ ингэж басамжилна гэдэг бол маш ихэмсэг хүний араншин, гэхдээ энэ үгийг би түүний амбици чанартай нь холбож, ардчиллын гэх хэдийг дайруулаад хэлчихсэн үг л гэж ойлгож явдаг. Тэр маш олон дайсантай, яхир хатуу үгээрээ ѳѳртѳѳ дайсан үйлдвэрлэгч хүн. “Ѳѳдгүй найзаас ѳст дайсантай нѳхѳрлѳх нь хамаагүй дээр” гэж хэлж байсан удаатай, Н.Энхбаярт зориулсан байх. Ѳѳрийгѳѳ бүхнээс дээгүүр тавина, “Би чадахгүй бол хэн ч чадахгүй” гэдэг үзэлтэй. Тухайлвал, Англи улс монголыг маш их сонирхож байна, 1,2 млрд долларын Эрчим хүчний ХО шүүдээ гэж ярина. Яагаад Монголыг сонирхоод байна гэхээр “Сонирхол бол нэг хэрэг, тэр сонирхлы нь ѳдѳѳж ундрааж чаддагт л хамаг сэжүүр нь байгаа юм” гэж хэлсэн байдаг. Энэ нь би л чадна, ѳѳр хэн ч чадахгүй гээд шуудхан хэлчихсэн галзуу амбици үг, би чухал хүн шүү л гэсэн болохоос тэндээ байгаад баймаар байна гэсэн хүсэлт биш.
Амбицитай хүмүүсийг дагаж явдаг нэг чанар бол үгээр бусдыг илбэдэх чадвар,  Баярт энэ чанар бурхнаас заяачихсан юм шиг байдаг. ОТ-н гэрээ монголд ашиггүй болсон гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл,  “ОТ- н гэрээ бол миний бахархал, тэр бахархлыг минь унтраах гэсэн компанит ажлыг би хэзээ ч хүлээн зѳвшѳѳрѳхгүй” гэж тэр хэлсэн. Энэ бол аргагүй том амбици. “Хоёр агуу их гүрнээр хүрээлэгдсэн манайх, 3 дахь гүрнээр ѳѳрийгѳѳ хамгаалуулахын тулд гуравдагч том гүрний хѳрѳнгийг Монголд босгох ёстой, гуравдахь хѳрш гэдгийн утга учир үүнд оршино. Бодоод үз, ОТ бүхэлдээ, 2 хѳрш гүрэн нийлээд манайд оруулсан нийт хѳрѳнгѳнѳѳс 2 дахин их хѳрѳнгѳ. Юм боллоо гэхэд Канад гэдэг Улс, хѳрѳнгѳѳ л хамгаална биз дээ, мѳн үү?” гэхэд нь мѳѳн л гэнэ биз дээ, үгээр илбэдчихэж байгаа биз? Хоёр хѳршийн хүрээллээс хѳрѳнгѳ дамжин гарна гэж энэ гэж хэлээд бодолд оруулчихаж дѳнгѳнѳ, цул амбици.
“Жижигхээн тоо бодоодхьё ” гэнэ. “4 жилд нийтдээ 1,4 млрд долл. манай улсын тѳсѳвт тушаажээ. Бизнессийн орчин үүсгээд дээр нь 4,5 млрдыг ѳгчихсѳн байна. Нийтдээ 5,9 млрд доллар” гэж хэлээд хэсэг чимээгүй болсноо “Энэ бол Монгол Улсын 2 жилийн тѳсѳвтэй дүйх мѳнгѳ” гээд араас нь хэлчихээр, нээрээ л…гэж бодогдохоор байгаа биз? “Энэ чинь гаргаж байгаа эрдэнэсийн үнийн дѳнгѳж 5-хан хувь шүү дээ ” гэж хэлхийн завдал ѳгѳлгүй дараагийн асуудал руу шилжинэ. Угаас тэр яриа маневрлах урлагийн мастер хүн.
Амбицитай хүмүүсийн нэг чанар бол тулсан асуултаас хялбархан, үнэмшилтэй мултран гарах аргыг гарамгай эзэмшсэн байдаг. Хатан хаанд бараалхах үеэр таны эхнэр алдаа гаргасан гэж ярьдаг гэхэд “Хатан хаанд бараалхах нь нарийн дэг жаяг, хатуу заачихсан протоколтой юм билээ. Энэ дагуу алхах гишгэх, явах хѳдлѳх…хѳдѳлгѳѳн бүрийг заадаг. Бидэнд энэ нарийн юмыг заасан тэр генерал жаахан алдаа гаргачихсан юм болуу” гэх л жишээтэй. Аймшигт 7 сарын 1-ны 5 хүний бүлээн цус урсгасан асуудлыг хэн тушаал ѳгсѳн гэдэг дээр “ҮАБЗ-ийн Хурлын протколд бүх юм байгаа, хэн нь юу ярьсан нь а, б-гүй бичээстэй байгаа” гэчихдэг, нээрээ ч тийм юмуу гэж бодогдохоор.
Ѳѳрийхѳѳ эсрэг хандсан хүнийг аймшгийн эвгүй байдалд оруулж чадна. Ѳѳрийг нь буцахыг шаардан цугласаар байгаа монголчуудын талаар “Яриа хѳѳрѳѳтэй сүрхий л охид залуучууд байна лээ. Харин нэг МҮҮН-ий шар толгойтой нѳхѳр дунд нь байхаар нь их гайхсан, МҮҮН-ий цуглаан хийж баахан селфийдэж байгаа л тарчихдаг юм билээ” гэсэн байдаг. Монголчууд МҮҮН-д дургүйг маш сайн ашигласан, яг л ѳѳрийхѳѳ дуртай тоглодог бильярд шиг онилж байгаад гарцаагүй цохилт хийсэн гэсэн үг.
Хувийн амбици гэр бүлийн хүрээнд. Ѳѳрѳѳсѳѳ гадна орчноо, гэр бүлийн хүрээллийн хүмүүсээ чухал харагдуулах гэсэн галзуурсан тэмүүлэл нь амбицитай хүмүүст байдаг гол чанар, Баяр ч тийм. Үнэндээ бол түүний нэр дээр ямар ч үндсэн хѳрѳнгѳ байдаггүй юм, зувчуулсан бүх хѳрѳнгѳѳ гэр бүлд хамаарагдах хүмүүстээ тарааж бүртгүүлсэн байдаг. Хэлбэр талаасаа нуувч хийх арга юм шиг боловч үнэн хэрэгтээ голдуу амбицидаа хѳтлѳгдѳж ийм юм хийдэг, би бүхнийг хийсэн гэж харагдуулдаг.  Багаасаа л тийм байсан юм билээ, ѳѳрѳѳ бүтээгээгүй болгон юу ч биш! “Ээж минь загас үржүүлдэг ажилтай, харин би хороодог хоббитой” гэж хэлсэн байдаг.
Хувийн амбици нийгмийн хүрээлэлд. Баярын амбици хамгийн тод томруунаар илэрч гарч ирдэг орчин бол энэ хүрээлэл. Нийгмийн дунд дандаа тод байхыг  чухалчилсан эрмэлзэл нь түүний унаган чанар юм шиг байгаа юм. Нийгмийн дунд тодорч явах нь түүний хамгийн дуртай зүйл, Лондонд томилогдсон элчин сайдын ажлаа “Энэ бол миний дуртай ажил биш, ажилгүй байх нь бүр там, тэхээр арай дээр юмуу даа. Амарч, жаргаж л байх шив дээ” гэж хэлсэн байдаг. Явахдаа ч тийм дуртай байгаагүй нь түүнийг томилох хурал дээр хѳлѳѳ ачин, үл тоомсорлож байснаас нь илхэн харагддаг. Ѳѳр ажилд санаатай байсан ч юмуу. Бас л Их Британиас ОТ шиг том тѳсѳл оруулаад ирэх боломжийг хараад том амбицидаа хѳтлѳгдѳѳ л явсан байх, “суусан газраасаа чулуу атгана” гэж энийгээ томъёолсон байдаг юм.  Тэр албан тушаалд шунаагүй, түүнд тийм хачин араншин байхгүй л дээ, амбицидаа хѳтлѳгдѳѳд ЕС-ын ажлаа ѳгчихѳѳд явж байсныг нь саначихад хангалттай.
Цаг хугацааны амбици
Баяр бол том амбицитай хүн гэдгийг чадах ядахаараа нотлохыг оролдлоо, одоо түүнийг амбици нь хѳтлѳѳд буцах шийдвэр гаргачихжээ гэдгийг л хэлэх үлдлээ.
“Очиж болсон юм, буцаж бас болох байлгүй дээ ” гэж тэр хэлчихээд байгаа, энэ нь түүний ѳргѳдлѳѳ ѳх үндэслэл болсон. Үүнд 2 зүйл айхтар түлхэц ѳгсѳн байдаг юм.
1. Олон жил муу хэлүүлж таг дуугүй явсан, юм хэлсэн бүхний ѳѳдѳѳс чулуу шидээд байдаггүй нь ч түүний том амбицитай холбоотой. “Сүүлийн хэдэн жил Энхбаярын гүтгэлгэнд амьдарлаа. Тэр ард түмнийг их хуурсан, тархий нь эргүүлж чадсан. Ард түмний нэг хэсгийг байнга хуурч болно. Ард түмнийг бүхэлд нь нэг хэсэг хуурч болно. Харин ард түмнийг бүхэлд нь байнга хуурч чадахгүй” гэж хэлсэн, хэн нэгний ишлэл шиг санагдах юм, гэхдээ энэ чухал биш. Амбицидаа хѳтлѳгдѳн үнэн зѳвѳѳ олох гэж шийдсэнээ хэлсэн нь чухал юм.
2. “Монголд хямдхан жортой УТ ноёрхож байна. УТ-ѳѳс хараат мэдээллийг улс тѳрѳѳс нь салгачих ёстой юм ” гэж хэлсэн, энэ үгний ард юу нуугдаж байгааг мэдэхгүй, гэхдээ том эрх мэдэлд очих хүний үг л гэж харагдаж байна. Ямартай ч эрх мэдэлд очих нь ойлгомжтой бололтой.
Баяр интуицидээ хѳтлѳгдчихлѳѳ. 
Интуици гэдэг нь манайд “зѳн билиг” гэсэн хѳрвүүлгээр хэвшиж яваа хэллэг.  Саяхан интуицитэй хүмүүсийн дунд ЗѲН БИЛГИЙН ТУЛААН болж олон нийтийг шуугиулаад авсан. Ерѳнхийлѳгчийн зүгээс Баярыг эргүүлэн татах тухай дангаараа шийдлээ. ЗѲВШИЛЦѲЛ гэдгийг олон улсын конвенцид заасан утгаар нь Баяр л ойлгохгүй бол хэн ойлгохов дээ. “За ЗѲВШИЛЦѲЛ нурчихаж байгаа юм байна. Баяр чи цаашдаа ажил тѳрлийн хуваариар ерѳнхийлѳгчтэй л холбогдоно шүүдээ, тэхээр энэ ажил чамд хэрэгтэй юу?” гэсэн асуултыг зѳн совин нь түүнд тавьсан байх магадлалтай, тэр нь ч тиймээ л гэж хариулсан бололтой.
“Лондонд Баяр, Энхбаяр, Дорж, Дондог…ер нь хэн байх нь Английн хувьд сонин биш. Харин муухай хүн л байж болохгүй. Намайг хамгийн муухай хүн болгож хувиргасан, тэхээр энд байх мний хувьд илүү зан. Монголдоо очиж муухайгаа засъя даа” гэсэн үгийг бас интуици нь л хэлж ѳгсѳн байхаа.
Эдийн засагч,социологич Иш Цэрэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

132 Comments

  • Anonymous (August 21, 2017 11:49:15 am )

    Jinkhen uls turch gj Bayariig heleh baih ter bol
    mundag udirdagch

    • zochin (August 21, 2017 3:41:01 pm )

      tiim shuu mundag hun. ene hunii neriig oroltsuulaad l bolson boloogui yum bichij hooltoigoo zalgaj bgaa humuus olon bololtoi

      • zoljargal (August 21, 2017 4:12:39 pm )

        MAN odoo arai l holion bantangiin ulger shig bolchihood bna. tiimees ene hun irj tolgoi bugsiig ni yalgah tsag bolson

      • Батуух (August 21, 2017 4:21:47 pm )

        Англи-монголын бизнес уулзалтыг нь үзсэн. Ёстой мундаг байсан шүү Англиар ямар цэвэрхэн ярьдаг юм бэ. Юун тэр би Харвард төгссөн, англиар ус цас гэдэг хүмүүс вэ згээр л тэд нар бол хол хаягдана. Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэж ёстой С.Баяргуайд тохирсон үг

      • gunt (August 21, 2017 4:23:43 pm )

        sain hunii neriig 13 zarj idne gdg biluu yostoi ter l baih

      • sorhon (August 21, 2017 4:57:00 pm )

        ambitsgui hun gej er ni haana bnaa. yamarch ajil hiisen hun bur l uuriin gsn ambitstai bdagshuu.

      • монгол хүн (August 21, 2017 5:25:26 pm )

        Хүн л болсон хойно алдаа оноо байлгүй яах вэ. ямар төгс төгөлдрийн туйл биш. Гэтэл энэ хүнийг яагаад ингэж төгс байлгах гээд байдаг байна. Харин ч муугаасаа илүү сайн, ололттой зүйлсийг эх орондоо хийсэн хүн. 5 төгөлдөршил, атрын аян, оюутолгойн гэрээ гээд дурьдаад байвал дуусахгүй олон зүйл бий.

      • tuulaihuu (August 21, 2017 5:31:19 pm )

        s.bayariig shuumjlegch gegeersen humuus bugd taivshirliig oloh boltugai. hiisen buteesen yumtai hun urgelj shuumjluulj bdag horvoo yumdaa.

    • zochin (August 21, 2017 3:42:03 pm )

      demjdeg shuu. zangaragtai er hun.

      • ugee helne (August 21, 2017 4:25:50 pm )

        uls turchiinh ni huvid demjej yavdag. bolovsrol medleg saitia. seheeten ger bulees garaltai hun. moraltai shuu

    • UUGAN (August 21, 2017 3:50:34 pm )

      BAYAR GUAIG IRNE GEHEER SHEES NI SAVIRAH GEJ BGAA ULSUUD OLON BNA. ARGAGUI L SAIN ULS TURCHDUU. TUUNIIG MUULAH HARLUULAH OPERIATSIIG HEDEN SHAAS NI ZAVIRAH GEED BGAA NUHDUUD HIIGEED BGAA BLVUU

      • sanal neg (August 21, 2017 4:14:27 pm )

        harin tiimeee bur aij uheh gej bh shig bgaan. uimej sandraad l eldev hudal zuil tsuuraad l hahaha… uruvdultei yu. Unenees, shudarga yosnoos aij bgaa baih l daa

    • ganaa (August 21, 2017 3:52:28 pm )

      irj namiinhaa dotood asuudliig shiidee. odoo bur holion bantan boloo. dotroo hed ch huvaagdchihav buu med. iim zavharsan baij bolohgui MAN-d tani shig leader heregtei bna.

    • demjigch (August 21, 2017 4:07:34 pm )

      tuunii hiisen buhen, hen bsn be gdg ni tsagiin erheer ulam todroh blno. hedii harluulah gsn ch daldalj chadhgui

      • baagii (August 21, 2017 5:16:33 pm )

        niigem uls tur, ediin zasagt tulgarch bui hundhen asuudluudaas garah arga zam, shiidliig zuv todorhoilj chaddag hun

    • bolor (August 21, 2017 4:18:30 pm )

      sain hunii neriig 1000 zarj idehiimdaa

    • Батуух (August 21, 2017 4:20:48 pm )

      Англи-монголын бизнес уулзалтыг нь үзсэн. Ёстой мундаг байсан шүү Англиар ямар цэвэрхэн ярьдаг юм бэ. Юун тэр би Харвард төгссөн, англиар ус цас гэдэг хүмүүс вэ згээр л тэд нар бол хол хаягдана. Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэж ёстой С.Баяргуайд тохирсон үг

    • mike (August 21, 2017 5:11:44 pm )

      heleh ugtei hiisen yumtai hun. yu ch hiij uzeegui nusnuud l ingej tom tom tsuurdag bh. hiij buteej uzsen hun alivaa zuiliin une tseniig meddeg tul ingej burdaggui yum

      • duk (August 21, 2017 5:13:28 pm )

        unen shuu maniahan yuch hiij uzeegui baij alivaa zuiliig yamar hund hestuu berhsheeliig davj butdeg talaar medehgui baij amniihaa zorgoor burdag boljee. yaaltai bilee. zaluu uye maani iim baij bolohguiee

    • иргэн (August 21, 2017 5:18:33 pm )

      Дэмжиж, хүндлэж явдаг улс төрчийн маань нэг. Монголд байгаа цөөн хэдэнэ жинхэнэ улс төрчдийн нэгв боловсрол, ёсзүй, хийсэн бүтээснээрээ бүгдийг хол хаяна

    • монгол хүн (August 21, 2017 5:22:21 pm )

      монголчууд одоо бие биенийгээ харлуулж, муулах биш. Нэгдэн нийлж, дэмжин дээшлэх өөдлөх цаг иржээ. сайн яваа нэгнээ доош татаж, талцаж хэрэлдсээр бид юунд хүрэв? ямар ололт амжилт авчирав? юу ч байхгүй харин ч балран доройтож байна. Тиймээс биесээн дэмжицгээе! Туршлагатай улс төрч, авах зүйл их бий

  • Anonymous (August 21, 2017 11:53:36 am )

    Монголын төрд энэ
    хүний мэдлэг чадвар хэрэгтэй байна

  • Anonymous (August 21, 2017 11:56:40 am )

    Баярын мэдлэг боловсролыг гүйцэх улс төрч
    бйахгүэ

  • Mgl (August 21, 2017 11:58:43 am )

    Bidnii ireeduin tuluu ih yum hiisen hundee uuriiguu bodoo yavsan bol ter ergej irehguigeer yavah baisan Bayar bol ekh orniihoo tuluu uuriigii haysan hun gj bi boddog.Ter elbegdorj shig mungund shunaagui Enkhbayar shug erkh medel ch shunaagui mundag uhaantai hundee

  • Mgl (August 21, 2017 12:00:29 pm )

    mundag chadvarlag hundee Bayar dargaa taniig demjij yavdag shuu

  • Anonymous (August 21, 2017 12:03:22 pm )

    Erkhen hunii noyon nuruu uls turchiin bolovsrol uuhaantai uildel ene hunees yah argagui haragddag shuu

  • Anonymous (August 21, 2017 12:04:23 pm )

    Tuunii hiisen oyutolgoin gereenii ahaar bid odii zeregtei ediin zasagtai yavj bga gj helhed margah hun baikhgui baih gj bodoj bn

  • Anonymous (August 21, 2017 12:05:33 pm )

    Mongoliin ireeduin tuluu zuv zuutei alhamiig ene hun l hj chadnadaa boldog bol Erunkhii said bolgochih yumsan

  • Anonymous (August 21, 2017 12:07:10 pm )

    Bayar uls turd dahij orokhgui gj helj bsn harin ekh oron duudval hezeed belen baina gesen odoo ta bidend heregtei bn ene zadarsan nuhduudiig jurmand ni oruulakh tsag irlee ta bol mundag hun shuu

  • Anonymous (August 21, 2017 12:08:59 pm )

    ЭНэ Хүний хийсэн
    бүтээсэнийг цаг хугацаа харуулнаа тэр
    бол шилдэгтулс
    төрч

  • Цогт (August 21, 2017 12:14:13 pm )

    Улс төрч хүн ямар байх ёстой вэ? Улс төрч хүн мэдлэг боловсролтой, туршлагатай, хариуцлагатай, хүн чанартай гээд олон зан чанар хийгээд мэдлэг боловсролыг өөртөө агуулсан хүн байх ёстой. Чухам тийм л хүн байж тэр олон хүмүүсийг итгэлийг дааж юм хийж бүтээнэ. С. Баяр дарга бол Монголд байгаа цөөхөн хэдэн чадварлаг улс төрчдийн нэг. Их ч юм хийсэн, Их ч юм хийх хүн.

  • Sambuu (August 21, 2017 12:54:45 pm )

    Seheeten hun tsaanaa l neg ondoo. Busdiigaa bodwol heleh ug bolood hiij baigaa uildel n uur ur buteeltei baidag. Mongoliin turd baih ystoi hunii neg n S. Bayr.

  • Батнасан (August 21, 2017 12:59:48 pm )

    Улс төрч хүн гэдэг мэдлэг боловсрол хийгээд бүхий л зүйлээрээ бусдаас түрүүнд байх ёстой. Гэтэл өнөөдөр боловсрол тэр ч байтугай туршлага ч байхгүй хүмүүс улс төрд орж байна. Өнөөдөр Баяр шиг ийм мундаг улс төрч хүн монголд алга. Бүгдээрээ энэ хүн шиг боловсролтой, ухаантай, мэдлэг туршлагатай болчихвол монгол минь илүү хөгжих гээд байна.

  • zochin (August 21, 2017 1:06:16 pm )

    eh oronch setgelgui, toriig samarsan garamgai luivarchin.

    • hutsmoi (August 21, 2017 1:12:26 pm )

      chamshig yumnuud mongoliig taltsuulaad bga gedgiig medhuu

  • mi (August 21, 2017 1:10:56 pm )

    odoo ene huniig zugeer l ajiliig ni hiileg namaa tsegtsleg uls ornoo bas tsehtsleg ter hunii turshlaga,uls turiin uhaan eh orond mine heregtei bna shuu dee. mongol oron mine negdeh bolson taltshaa boliih bolson ene hun ene bugdiig zurmand ni oruulana

  • Отгондорж (August 21, 2017 1:20:31 pm )

    Одоо Монголд итгэж болохуйц улс төрч цөөхөн болжээ. Эрх мэдлээ зөвөөр ашигладаг хүн ховорхон болж. Баяр л юм хийж бүтээж өөрийн эрх мэдэл мэдлэг боловсролоо дайчилж юм хийх хүн.

  • Адр (August 21, 2017 1:44:48 pm )

    Энэ хүн одоо болноо.Энийгээ шоронгоос гарч ирээд шингээвэл болоо шүү

    • Зочин (August 22, 2017 5:38:49 pm )

      Нийтлэл болон бичигдсэн комметууд бүгд С.Баярыг магтсан, дөвийлгөсөн, түүний захиалгаар бичигдсэн байна.

      • иргэн (August 23, 2017 1:52:46 am )

        Дөвийлгөхгүй байхын арга алгаа энэ хүнийг зөндөө хараалаа одоо болно.толгойг нь ашиглах хэрэгтэй

  • Иргэн (August 21, 2017 1:48:23 pm )

    Би хувьдаа энэ хүнийг их дэмждэг. Энэ хүнийг дэмжээд явбал Монголын төр цэгцэрнэ. Монгол улс улам илүү хөгжинө.

  • Ард (August 21, 2017 1:51:46 pm )

    Баяр юу ч хийхгүй хийсэн юм юу байнаа.Нөгөа ОТ гэрээ юу.Өөр юу билээ.Ядахдаа Баттулгын хэмжээний юм ч хийгээгүй.Эндээс дайрч хэдэн төгрөгөө аваад нэг тийш явах байхаа даа.Түүний муухайг гаргаж тавиад ч авч байгаа арга хэмжээ алга.М.Энболд ч ижил Улаанбаатарыг улаан шороонд хутгасан тэрээр шагнуулаад л байгаа биздээ.Эдгээр нь дард түмнээр тоглож чадаж байгаагийн гэрч.Хөдөөнийхөн бүр харахад сайхан дарга гээд сонгоод байна гэсэн биздээ.

  • Төрөө (August 21, 2017 1:54:23 pm )

    Баяр бол нэртэй төртэй, улс эх орондоо ихийг хийж бүтээх жинхэнэ Монгол эр хүн. Монголын минь төлөө энэ л их хүн зөв зохистой шийдвэр гаргаж зөв замд биднийг хөтөлнө гэж найдаж байна.

  • иргэн (August 21, 2017 2:10:51 pm )

    Za bayaraar mongol dytaxgvi.tenegteed baitsagaa.xvnyaxaaraa lyibarchudiig umuur ch baidag bn.yls orong nvdnii bylai bolgoson xylgaichud.xylgsichud zvbxuxun xylgailaxaar irne.xarun xen budniig abarraxaar irsen be.

    • ТҮМЭЭ (August 21, 2017 3:09:03 pm )

      ЯМАР Ч БАТТАЙ ЭХ СУРВАЛЖГҮЙ ЗҮГЭЭР НЭГ АМ ДАМЖСАН ЯРИАГААР ӨӨРӨӨ Ч САЙН МЭДЭХГҮЙ БАЙЖ ХҮНИЙГ МУУЛДАГ ХҮМҮҮС ХАА САЙГҮЙ БАЙХ ЮМ. МИНИЙ МЭДЭХИЙН БАЯР БОЛ ХИЙСЭН ЮМТАЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ ХҮН ШҮҮ!

  • Anonymous (August 21, 2017 3:08:43 pm )

    Ene hun bol jinkhen turiin tuluu hun ene hun shig uls turch bidend olon heregtei bn

  • Anonymous (August 21, 2017 3:09:45 pm )

    Bayar bol Mongoliin ireedui

  • Баттөр (August 21, 2017 3:15:53 pm )

    Баяр шиг улс төрч одоохондоо монголд алга. Түүний мэдлэг чадвар, туршлага, алсыг харах ухаан төр болоод түмэн олонд хэрэгтэй.

    • Anonymous (August 27, 2017 3:42:47 am )

      Bayar uuruu bicheed baidag baihaa, bas ternii buzar urs ni buzar etsgee magtaad bichdeg biz.Ene uvgun avgai huuhen l shaah umhii tochigoo dorvoilgood goojuulj hulgai hiij hudlaa yarihaas uutgui banzal tembuursen novsh.eh ornoosoo uravsan aluurchin hulgaich hun.uur hiisen ium ene buzart iu ch baihgui.

  • ganaa (August 21, 2017 3:52:00 pm )

    irj namiinhaa dotood asuudliig shiidee. odoo bur holion bantan boloo. dotroo hed ch huvaagdchihav buu med. iim zavharsan baij bolohgui MAN-d tani shig leader heregtei bna.

  • Radnaa (August 21, 2017 4:00:53 pm )

    Odoo mongold hii hooson yrih bus hiideg buteedeg hun heregtei. Bayrt itgej bna. Demjij bna

  • Самбуу (August 21, 2017 5:04:03 pm )

    Хэлэх үгээ шударгаар хэлчихдэг, үнэний төлөө тэмцэж чаддаг цөөхөн хэдэн улс төрчийн нэг нь С. Баяр. Ер нь ийм л хүн улс орны минь төлөө юм хийнэ дээ

  • Зочин (August 21, 2017 5:13:43 pm )

    Мундаг лидердээ.

  • kkkkk (August 21, 2017 5:35:19 pm )

    kkkkkkkkk

  • Munkh-erdene (August 21, 2017 6:00:03 pm )

    Odoo Mongold Bayr l zorigloj yum hiij magadgui. Uhaantai, bolovsroltoi, turshlagatai ene l hun yum hiine.

  • ӨЛЗИЙБАТ (August 21, 2017 6:32:33 pm )

    С. БАЯР БОЛ УХААНТАЙ, БОЛОВСРОЛТОЙ ОРЧИН ЦАГИЙН ЖИНХЭНЭ ЛИДЕР ХҮН ШҮҮ.

  • Anonymous (August 21, 2017 6:53:17 pm )

    Энэ хүн бол хийсэн юмтай хүндээ

  • Anonymous (August 21, 2017 6:56:46 pm )

    Yumnii uchigriig olj hujiriig tungaaj chaddag mundag hundee ter hezee ch alban tushaaliin tuluu heruul hj yavahgui uujuu setgeltei uhaalag uls turch shuu

  • Зочин (August 21, 2017 7:43:47 pm )

    Монголын улс төрд С.Баяр үнэхээр үгүйлэгдэж байна.

  • иргэн (August 21, 2017 7:46:50 pm )

    улсаа худалдсан өөрөө баяжсан луйварчинг магтах гэж мөн ядав аа үеэ өнгөрөөсөн хулгайч , ямар сайндаа л ЭС-с хөөгдөхөвдээ.

  • мн (August 21, 2017 9:02:34 pm )

    өгөр толгои

  • Зочин (August 21, 2017 9:43:15 pm )

    Юун Багабанди, Н. Энхбаяр Элбэгдорж, З.Энхболд,Алтанхуяг, Баттулга… С.Баяр л улс орноо өөд нь авч явж чадах ганц мэдлэг, боловсрол, чадвартай, зангарагтай ганц шилдэг улс төрч юмдаа. Одоо эх орондоо ирээд энэ бутарч, сүйрч байгаа улсаа аврах хэрэгтэй.

  • tugsuu (August 21, 2017 10:16:14 pm )

    Yaasan olon hulsnii bicheechid ve.offshoriiin hergeer vldsen hedhen nasaa narsand unguruuh gej baij muu hulgaich luivarchin

  • Gombo (August 21, 2017 11:32:15 pm )

    Jinhene top hulgaichdaa

  • Anonymous (August 22, 2017 1:01:56 am )

    Оюутолгойн гэрээг бас муу гэж хэлэхгуй ? Ганц муу нь монголын засгиин газар 34 хувииг эзэмшдэг нь монголчууд 34 хувь эзэмшихгуйгээр татвараа авдаг байсан бол монгол болон монголчуудад ашигтай байлаа ? Гэрээг монголчуудад ашиггуй болгоход маш ондор тулхэц огсон хун бол С Ганбаатар байлаа даа ? Унэхээр ашиггуй гэж узэж байгаа бол уул уурхайгаа ходолгохгуй байсан нь дээр л дээ ? Монголын маш муу уул уурхайн компани бол Монгол алт , Алтан дорнод гээд л ундэснии гэгдэх компаниуд бии ? Монголынх ундэсниих гэж болно ? ОЮу толгой Энержи ресурс бол унэндээ жинхэнэ утгаар ажиллаж чаддаг ш дээ ? Мянганбаяр яаж л монголын алтаар газар нутгаар тоглолоо доо

  • zocin (August 22, 2017 2:08:52 am )

    mongoliin terd uhaantai hun heregtewi shuu

  • Батбаатар (August 22, 2017 10:52:14 am )

    Жинхэнэ өөрийхөө хүч хөдөлмөрөөр, ухаанаараа гарч ирсэн хүн чинь баяр шүү дээ. Бусад хүмүүсыг бодвол юм үзсэн чадварлаг, ухаалаг хүн. Гэхдээ арай ч эх орноо зарах, луйвардахыг хийх хүн биш гэдэгт итгэдэг.

  • З (August 22, 2017 11:01:41 am )

    Баярын хэд хэдэн ярилцлага уншиж байсан. Их ухаантай буурьтай хүн шиг санагдсан.

  • Галаа (August 22, 2017 11:04:56 am )

    Баяраас авах нэг юм нь. Юмыг зориглож хийдэг хүн байна лээ.

  • Даваа (August 22, 2017 11:08:29 am )

    Баяр бол монголд байхгүй чадварлаг улс төрч хүн шүү. Ийм л хүн юм хийнэ. Хийх чадал чансаа, мэдлэг боловсролгүй худлаа амлаж хууран мэхэлдэг хүмүүсийн дэргэд хийж чадах хүн.

  • Цэцгээ (August 22, 2017 11:30:35 am )

    . Ямар ч бартимт нотолгооо байхгүй баахан бурж гарч байна даа. Таамаглал дэвшүүлээд байгаа юм шиг энэ сайтыхан шаардлага хангахгүй байна аа.

  • zochin (August 22, 2017 11:34:33 am )

    Bayar shig uls torch heregtei. Uls toriin togoond changdaj uzsen hun baina daa yu hiihee medne.

  • anonymous (August 22, 2017 11:36:19 am )

    Humuus yor ni uls tord udaan ajillaj bgaa negnee bainga ingej doosh ni hiij kaif avah yumdaa. Unen yum saihan shuu!

  • Bayraa (August 22, 2017 11:38:57 am )

    S.Bayar l gej muulj bichheer siteiih ni rateing suga osood bnuu? Jaahan baragtsaatai yum bich ee

  • la (August 22, 2017 11:40:40 am )

    Yag unen bichsen bn. bayar mongoldoo irj shorondoo horigdoh baih

  • Anonymous (August 22, 2017 12:01:05 pm )

    bayar irj patsaanuudiig bairand ni taviach

  • Зочин (August 22, 2017 12:13:57 pm )

    Үнэхээр хүндэлж явдаг улс төрчийн маань нэг. Яах аргагүй түүнийг муу муухай болгох гэсэн хорон санаатнууд зөндөө байгаа. Х. Баттулга ч бас тэднийг нэг ерөнхийлөгч болонгуутаа л тэнэг Зигээр Баярыг Элчин сайдаас нь эргүүлэн татна гэж ТВ-ээр мэдэгдэж өш хозон өвөртлөж ажлаа эхэлсэн. Монголчууд угаасаа тамын тогооны үзлээсээ салж чадахгүйг байгаагаасаа бас нэгдэж чаддаггүйгээсээ олон жил хохирч байгаа ард түмэн. Яаж ийм арчаагүй үзэлтэй ард түмэн улс үндэстэнээ мөхөөчихгүй нэг юм байгаад байдаг юм бол гэж гайхдаг юм

  • зориг (August 22, 2017 12:41:24 pm )

    Баяр туршлагатай улс төрч. Түүн шиг мэдлэгтэй хүмүүс өнөө үед маш хэрэгтэй

  • anonymous (August 22, 2017 1:01:18 pm )

    Ажил хийж сурсан хүн гэдэг өөр байдаг даа. Чадварлаг улс төрч Монголд хэрэгтэй байна. Баярыг монголд түмэнд яг хэрэгтэй хүн гэж боддог. Нэг нэгнийгээ муулж хэмхэлж дуусахгүй юмаа. Цөөхөн хэдэн монголчууд шүү дээ бид нар

  • Maral (August 22, 2017 1:35:26 pm )

    mongol ulsiihaa toloo tuush tai temtsej baigaa hu de. Ambits ner aldar harin ch hootsolddoggui shde. Toriin deed alban tushaalaas 2 ch udaa tatgalzsan.

  • Зочин (August 22, 2017 1:38:32 pm )

    Баяр төрд олон жил ажилласан туршлагатай хүн. Мөн өдий хүртэл хугацаанд Монголд гарсан хамгийн сайн үнэмлэхүй мундаг ерөнхий сайд бол яахын аргагүй Баяр л байсан. Иргэн хүнийхээ хувьд дэмжиж байна. Монголын төрд түүн шиг хүн олон байх болтугай

  • БАРХАСМАА (August 22, 2017 2:00:19 pm )

    ӨДИЙ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ГАРСАН ХАМГИЙН САЙН ЕРӨНХИЙ САЙДЫГ БАЯР ГЭЖ БОДДОГ. УЛС ТӨРИЙН ХҮРЭЭНД ЭНЭ ХҮН БАЙХ ЁСТОЙ. ИХ ЮМ ХИЙНЭ.

  • Сувд-эрдэнэ (August 22, 2017 3:40:11 pm )

    Боловсролтой, мэдлэгтэй, хүн чанартай хүн л энэ эх орны минь төлөө юм хийнэ дээ. С. Баяр бол бас л мундаг хүн шүү дээ мундаг. Итгэж, хүндэлж явдаг хүмүүсийн минь нэг дээ.

  • Enkhbat (August 22, 2017 4:27:51 pm )

    Odoo mongold hii hooson yrih bus hiideg buteedeg hun heregtei. Bayrt itgej bna. Demjij bna

  • ГАНЖАВХЛАН (August 22, 2017 5:19:13 pm )

    С. БАЯР БОЛ ХУВЬ ХҮНИЙХЭЭ ХУВЬД Ч… УЛС ТӨРЧ ХҮНИЙХЭЭ ХУВЬД Ч ИХ БАХАРХМААР ХҮН ДЭЭ.

  • Зочин (August 22, 2017 5:40:45 pm )

    Нийтлэл болон бичигдсэн комметууд бүгд С.Баярыг магтсан, дөвийлгөсөн, түүний захиалгаар бичигдсэн байна.

    • ГАНЖАВХЛАН (August 22, 2017 6:50:31 pm )

      ОДОО БҮР ИРГЭН ХҮНИЙХЭЭ ХУВЬД САНАА БОДЛОО ХЭЛЖ БОЛОХОО БАЙЧИХСАН ЮМ УУ!!! ЯАЧИХСАН НИЙГЭМ БЭ

  • уншигч (August 22, 2017 6:37:32 pm )

    Юу ч гэсэн Баяр гуайг дэмжиж байнаа одоо л таны шийдэмгий зан улс төрчийн чадвар хэрэгтэй байна танай нам шившгээ тарьж дууслаа Монгол улс өөдлөх ёстой ч хонгилын үзүүрт гэрэл харагдахгүй болоод байна. С.Баярт амжилт хүсье.

  • зочин (August 22, 2017 7:47:45 pm )

    БаЯрыг хэн дэмжих билээ дээ.Бүгд л үхээсэй гэж харааж байнга.Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй хийсэн.Ерөнхий сайдын суудлыг зарсан зэргээс том иөнгө хийж гадаадад олон хаустай болосн нэг ёсондоо Монголоо зарсан урвагч л байна шүү дээ

  • Anonymous (August 22, 2017 9:38:48 pm )

    Tsag hugtsaa hartsoon balainuudaa .yun svrtein zahiin batsaan english.spanish.korean.japanaar yaridag bolson ergvv yum uu .yun legts luivar hiihed hamgiin tvrvvnd surdag l yum shdee.End ter xvnd shal oor shaardlaga yarij bhd Soliorood bhiin yamarch medleggui Orkuud

  • Монгол улсын иргэн (August 23, 2017 11:26:52 am )

    Иргэн хүнийхээ хувьд ямартай ч Баяр гуайг дэмжиж байна. Энэ улс төрч чадвараа ашиглаж энэ улсын минь төлөө юм хийнэ гэж найдаж байна. Идэр залуу наснаасаа улс төрд орж арвин их туршлага хуримтлуулсан мундаг хүн. Мэдлэг чадвар, туршлага, ур ухаанаараа улсынхаа төлөө ихийг хийх байх. С. Баярт амжилт хүсье.

  • Maral (August 23, 2017 11:32:48 am )

    Баях бол хамгийн сайн ерөнхий сайд байсан. Монголд ч гадаад ч ажилласан эх орныхоо төлөө сайн л ажилласан. Одоо монголдоо ирж намыхаа бүтэд анхаарах хэрэгтэйй

  • Болороо (August 23, 2017 11:34:22 am )

    Баярыг явснаас хойш энэ МАН үнэндээ л даварсан. Энхболд толгойг нь илсээр байгаад идэхдээ ичихээ ч байсан.

  • Urnaa (August 23, 2017 11:48:05 am )

    Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй. Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж. Баяр бол үнэн зүйлыг л хэлж ирсэн.

  • Hosoo (August 23, 2017 12:06:59 pm )

    Bayriig uls tuch huniihee huwid hariutslaga gedeg zuiliig meddeg tuuniigee uhamsarladag hun gej boddog. Yum hiij sursan hun gedeg tsaanaa neg uur. Ungursun hagatsaand owoo yum hiisen odoo ch bas yum hiih bailgui dee.

  • Сайхнаа (August 23, 2017 12:27:59 pm )

    Ер нь ингээд бодоод байхад улс төрд байх хүн юм үзэж нүд тайлсан, хашир бөгөөд хянамгай, алсыг хардаг … гүэ ер нь их л арвин их мэдлэг туршлагатай байх ёстой юм шиг. Одоо энэ Баяр л нэг бусдаасаа арай илүү туршлага мэдлэгтэй хүн юм уу даа.

  • Dorjoo (August 23, 2017 12:50:38 pm )

    Unendee l Mongoliin tur chadwarlag uls turchduur dutaj baina. S. Bayr shig chadwarlag uls turch olon boloh heregtei bna!!!!

  • Anonymous (August 23, 2017 12:54:14 pm )

    bayr snig agyy mongold

  • Нямбаяр (August 23, 2017 1:27:52 pm )

    Монголд юм хийдэг хүн хэрэгтэй. Баярыг дэмжиж байна.

  • Seheeten (August 23, 2017 1:46:06 pm )

    Сэхээтэн хүнийг дэмжинэ. Ядаж л улс төр ямар байдаг, ямар байх ёстойг эрт мэдэрсэн хүн гэж боддог.

  • Жаргал (August 23, 2017 1:55:19 pm )

    Баярыг чадварлаг улс төрч гэж боддог. Монголд байгаа гарын арван хуруунд тоологдох цөөхөн хэдэн чадварлаг улс төрчдийн нэг.

  • Unshigch (August 23, 2017 2:25:21 pm )

    Yadag yum yu ch medehgui oorsdiin erh ashgiig hardag humuus tord garj baigaagas bolj Bayar shig eh ornoo gesen hun taivan suuj chadahgui boloo biz. Harin ch eh orondoo hurdan ireesei Ireed ene shudraga bush zuilsiig zogsoogoosoi gej bodoj bn

  • БИ (August 23, 2017 2:45:30 pm )

    Баяр наашаа Эрдэнэ цаашаа шүү

  • Өлзий (August 23, 2017 2:49:23 pm )

    Бид өөрсдөө л засна.-С.Баяр яг үнэн. Харин энэ хятадын гар хөл болсон нөхдүүдээр Төрөө удирдуудж үймүүлж талцуулж байна. Баяр л одоо ганц найдвар болж дээ.

  • ЗОЧИН (August 23, 2017 4:57:00 pm )

    БАЯР БОЛ САЙН УЛС ТӨРЧ БАХАРХМААР СТРАТЕГЧ ХҮН ДЭЭ. МОНГОЛЫН ТӨР БОЛООД АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ОЛОН ЖИЛ ЗҮТГЭСЭН ТУРШЛАГАТАЙ, МЭДЛЭГТЭЙ ЖИНХЭНЭ СЭХЭЭТЭН ХҮН.

  • Saikhansambuu (August 23, 2017 5:26:24 pm )

    Odoo ene Bayriig owoo dorwitoi yum hiij magadgui hun gej naidlaga tawij bndaa. Ug n alsiin haraatai hundee. Ulsiinhaa tuluu ih yum hiih baih.

  • зочин (August 23, 2017 6:59:47 pm )

    эх орноо худалдагч, өөдгүй новш.

  • Anonymous (August 24, 2017 1:58:25 pm )

    Баярын өөрийнх нь захиалсан нийтлэл бололтой.Сүртэй ч түүн рүү дайрсан юм алга,харин хүмүүсийг өдөж магтуулах гэсэн заль бна даа__

  • Иргэн (August 24, 2017 5:40:47 pm )

    Ямар ч байсан маш их юм хийх гэж байгаа юм шиг гарснаа маш их идчихээд зугтсан гэж боддог ш дээ

  • Anonymous (August 24, 2017 6:09:20 pm )

    Bayar hezee ch mungu uguj uurtei medee bichuuleh hun bishee ter tm jijig yumaar uuriigee hezee ch duviilguhgui tuunii hiisen buteesen zuils ni tsag hugatsaagaat haragdanaa ter bol jinhen eh oronch jinhen uls turch yum shuu

  • Anonymous (August 24, 2017 6:11:27 pm )

    Uls turchiinh ni huvid ch huvi huniih ni huvid ch demjij yavdag ter bol bolovsroltoi mundag hun

  • Anonymous (August 24, 2017 6:12:37 pm )

    Ene hun jinhen turiin har hundee ter yu hiih hezee yamar shiidber gargahaa sain medne.Bayar bol bolovsrol medkeg turshlagaaraa ene heden nuhuduus hamaagui iluu

  • Anonymous (August 24, 2017 6:13:26 pm )

    Bayar darga mundag udirdagch shuu tuuniig demjij yavdag.Ekh orondoo heregtei hundee

  • Anonymous (August 24, 2017 6:14:14 pm )

    S Bayar bidnii ireeduin tuluu ih ch olon sain zuil hiisendee eneniihee tuluu humuusd muu heluuleh yumdaa

  • Anonymous (August 24, 2017 6:15:23 pm )

    Монголын төрл яг одоо л хэрэгтэй байна даа энэ
    хөл
    толгоогой олохгүй байгаа хүмүүсийг нэг цэгцэнд нь оруулаасай

  • Anonymous (August 24, 2017 6:16:21 pm )

    С Баяр үнэхээр сайн удирдагч шүү

  • Anonymous (August 24, 2017 6:18:06 pm )

    Баяр даргын мэдлэг боловсролыг гүйцэх улс төрч
    байхгүэ
    монголд

  • Anonymous (August 24, 2017 6:21:54 pm )

    Дэмжиж явдаг улс
    төрчдийн маань нэг түүн шиг шудрага боловсролтой улС төрч олон байгаасай

  • Anonymous (August 24, 2017 6:24:47 pm )

    S Bayariig harhad l busad uls turchduus tsaanaa l neg iluu haragddag shuu tuunii helj baigaa ug ni hurtel tsegtstei hariulj baigaa hariult ni hurtel tsuun ugeer onovchtoi hariuldag ni tsaanaasaa l uls turch baimaar hundee zaluu uls turchid tuunees suraltsah yum ih ch baigaadaa

  • Anonymous (August 24, 2017 6:42:30 pm )

    Manai heden uls turchid tuunees ulger jishee avaasai ajil hiibel hiij chaddag ugvul ug chaddag tuunii bas neg sain chanar shuu

  • Anonymous (August 24, 2017 6:43:16 pm )

    Mongolchuud sain yavaa negniigee dandaa doosh ni tatna yagaad bid iim teneg yum be

  • Anonymous (August 24, 2017 6:44:49 pm )

    Баяр мундаг хүн шүү түүнийг дэмжиж
    явдаг улс төрд
    байх ёстой гол дүр дээ

  • Anonymous (August 24, 2017 6:46:59 pm )

    Энэ хүнийг хархад л эр орноо гэсэн эх оронч сэтгэл төрдөг шүү түүний хийсэн бүхэнийг үгүйсгэх боломжгүй юм

  • Иргэн (August 24, 2017 11:27:27 pm )

    Нийгмээсээ тасарсан ухаантай хүн адлагдах нь олонтой, арай холыг хардаг нь Баяр гуай байж мэдэх юм, гэвч ухаантнаа боорлох золбин ноход элдэг болсон цаг шүү дээ..

  • zochin (August 25, 2017 1:08:46 pm )

    Surhii uhaan medleg chadvaraa zovhon huviin erh ashigtaa ashiglasan, mongoliin tord gai bolson yavtsgui uls torch.

  • ззочин (August 25, 2017 4:19:02 pm )

    БАЯР хэргүй ард түмныг цагаан цаасгэдэг хүн өрийн толгой гоор удардахгээд байдаг асууж зөвлөх гүй өрсөө өөрхүныгхүн гэж боддгүй их бие тоосон хүн та нар Баярцогтииг газрийн гаваар ортол муулдаг биздээ хамаг юмийг хийсэн хүн бол Баяр шүү дээ энэ хүмүүсийг уруу татаж энэ гэрээг гарийн үсэг зуруулсан хүн шүү дээ Баяр одоо улс төрд хэргүй хүн тэр гэрээгээ өөрчилбөл яадаг юм одоо

  • VVVV (August 25, 2017 6:03:13 pm )

    ADGIIN SHAAR.EH ORNOO ,NAMAA HUDALDSAN ADGIIN SHAAR.NEG MUU ARHICHIN,YANHAN SOLISON ADGIIN SHAAR GEDGIIG MEDEH UUU

  • zochinzochin (August 26, 2017 12:31:23 am )

    баяр бол улс торд гарах естой. еронхий сайд еронхийлогч болох хун гэж боддог. ярьж хэлж байгаа улс торийн болон энгийн уедээ ч бас хэл яриа н эмх цэгцтэй монгол хэлийг маш сайн эзэмшсэн мон англи орос хэлээр ч ялгаагуй. юмаа шулуухан хэлдэг. одоо намаа эмхлэж цэгцлэх хэрэгтэй.

  • хуульч (August 26, 2017 5:31:43 pm )

    БАЯР ГЭДЭГ ХҮНИЙГ МОНГОЛДОО АЛЬ Ч НАМ БАРЖ ИДЭХГҮЙ БОЛОВ УУ ??? ТЭР ОЮУН УХААН,,, СЭТГЭЛГЭЭ ,,САЙН ,МУУ ЧАНАР,.ӨШӨӨ ХОРСОЛОО ХҮЛЭЭЦТЭЙ УХААЛГААР БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ГАРГАДАГ БОЛОЙ,,,

  • Anonymous (August 27, 2017 2:15:09 am )

    Баахан долоогч нар шившигийн нүгэлтэн

  • Иргэн (August 27, 2017 8:36:04 am )

    КОММУНИСТУУДЫГ ИНГЭЭД Л ӨРӨВДӨЖ БОЛДОГГҮЙ ЮМ. ИЙМ ЮМ ЗАХИАЛГААР БИЧЭЭД Л…ЭД МОНГОЛЫГ ТЭНЭГ ГЭЖ БОДДОГ ЮМ. ЭРИН ЗУУНЫ ИДЭЭ БЭЭРҮҮД….БАЯРААС ӨӨР АСУУДАЛ ХҮН БХГҮЙ ЮМ ШИГ

  • Сайхнаа (August 30, 2017 1:43:15 pm )

    Хүмүүсийн сэтгэгдлийг уншлаа. Манайханд нэг муухай зан байна. Ерөөсөө байнга болгоё, бүтээе, хийе гэж байгаа нэгнээ муулдаг. Үнэндээ С. Баярт шиг монголын төлөө зүтгэж байгаа хүнийг би лав мэдэхгүй юм байна. Юм хийдэг хүнээ ингэж муулж инээ тэр ээ гэж болж байхын оронд дэмжээд өгөх хэрэгтэй бгаа юм даа.

antalya rent a car