antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 18, 2017 2 comments

Х.Баттулга: Москватай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна

нийтлэсэн Admin

Польш улсын Варшав хотноо болох Дэлхийн наадмаас мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлээд буй “Garuda” клубын тамирчин Мөнхгэрэлийн Баярмаатай ярилцлаа.

 Польш улсын Варшав хотноо болсон Дэлхийн наадмаас жюүжицүгийн төрлөөр мөнгөн медаль, “Ulaanbaatar international pro” тэмцээнд түрүүлсэнд нь баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач? 

– Баярлалаа. Сэтгэгдэл өндөр байна. Эх орон баг хамт олноо төлөөлөөд дөрвөн жилд 1 удаа болдог тэмцээнд ганцаараа эрх аваад оролцоод медаль аваад ирсэндээ баяртай байгаа. Жиу жицу холбоо байгуулагдаад 10 жил бол байна. 10 жилийнээ ойг тохиолдуулан Монголд анх удаа олон улсын тэмцээн амжилттай зохион байгуулсан. Миний хувьд амжилттай оролцож жиндээ Алтан медаль Open буюу жингийн ангилалгүйд Алт медаль тус тус хүртсэн.

– З.Дүвчин багшийн удирдлагаар чөлөөт бөхөөр бэлтгэл сургуулилт хийдэг байсан. Яаж байгаад тулааны спортыг сонгов

– 2010 онд Монгол Улсын гавьяат тамирчин Гавьяат багш З.Дүвчин багшийн удирдлага дор 2 жил бэлтэл хийсэн. Бэртэл аваад 3 жил завсарлаад 2015 онд Жиу жицугийн бэлтгэл хийж эхэлсэн. Мөн давхар холимог тулааны спортоор хичээллэж байгаа.

– Зодоон тулаан гэж гэр бүлийнхэн тань дургүйцээгүй юу

– Холимог тулааны төрөл Дэлхийд эрчимтэй хөгжиж байгаа өөрийн сонирхлоор хичээллэж байгаа учирласан гэр бүл маань маш сайн дэмждэг.

– Самбо, жюүжицү, гардан тулаан, ушу, холимог тулаан, кикбокс, кендо зэрэг олон төрлөөр хичээллэж тэмцээнд ордог. Үзүүлсэн томоохон амжилтаасаа дурдаач

– Бөхийн төрлөөр бүгдийг л бараг барилдаж үзсэн. Адилхан л барилдаан учраас тухайн төрлийнх нь дүрмийг л мэддэг байхад тийм ч их ялгаа байхгүй ээ. Олон төрөлд орсон маань холимог тулааны спортыг сонгоход бас нөлөөлсөн байх. Бас давуу тал маань болж байгаа.

Энэ хугацаанд Чөлөөт бөхийн Mongolian Open тэмцээний Мөнгөн медаль Залуучуудын улсын аварга мөнгөн хүрэл
Жудо бөхийн улсын аварга мөнгө хүрэл
Самбо бөхийн Улсын аварга
Алт.Мөнгө хүрэл
У-Шу Санда бөхийн Улсын аварга Алтан медаль
Mонгол Японы халз тулааны Аварга
Жиу-жицу бөхийн Зүүн ази Хошой Алтан медаль
Жиу-жицу бөхийн Дэлхийн аварга Хүрэл медаль
Дэлхийн тулааны их наадмын Алт хүрэл медаль
World games 2017 Дэлхийн тоглолтын Мөнгөн медаль
Жиу-жицу Олон Улсын тэмцээний Хошой Алтан медаль тус бүр хүртсэн.

– Харахад уяхан туяхан бүсгүй хүн. Тулааны спортын юу нь сэтгэлийг тань татдаг вэ?

– Тулааны спорт бол эр зоригийн спорт миний хувьд барилдаад зодолдог энэ спортыг хараад надад их ойр санагдсан. Тэгээд л бэлтэл хийж эхэлсэн. Миний тулааны багш нар бас мундаг хүмүүс байдаг. Дамланпүрэв Төрбат Ганбаатар гэсэн хүмүүс байдаг.

 Анх спортоор хичээллэж эхэлсэн түүх. Өвөрхангайн бяцхан охиныг хэн спортод уруу татав?

– Анх бөхийн спортод хөтөлсөн хүн маань манай аав мөн аавын маань ах Ринчэнбадам ах 2 л их нөлөөлсөн бага байхад л бөх болгох юмсан бяртай шүү гэж их ярьдаг байсан гэсэн. Харамсалтай нь их орой спортоор хичээллэсэн.

– Спортоор хичээллэдэг хүн гэр бүлд тань байгаа юу. Удам

– Одоогоор байхгүй байгаа. Аав маань бага байхдаа барилддаг байж байгаад орхисон юм. Бас Өвөрхангайн аймгийн Аварга хэд хэдэн удаа болж байсан юм байна лээ.

– Шүтдэг тамирчин. Р.Роузи шиг болохыг мэдээж хүсдэг л байх

– Мэдээж Роузиг хараад л сайн тамирчин болохыг хүсэлгүй л яахав .
Бүх л эмэгтэй тамирчинг биширдэг. Өөрийгөө ялж зарим эрчүүдийн яваагүй замаар явж байгаа тэр бүх л тулаанч бүсгүйчүүдээс үлгэр дуурайлал авдаг.

– Хөгжилтэй асуулт: Эрэгтэй найзууд чинь мэдээж үг сөргөхөөс эмээдэг байх

– Эрэгтэй найзууд маань бас тоглоом хийнээ. Ккк

– Гардан тулааны дэлхийн наадмын аварга болсон. Төрийнхөө дууллыг сонсох тамирчин хүний хамгийн жаргалтай мөч байх? Яг тэр үед юу бодогддог вэ?

– Жиу-жицу бөхийн төрлөөрөө төрийн дууллаа хэд хэдэн удаа мандуулсан. Хамгийн сайхан мөч тэр л байдагаа. Алтан соёмбо руугаа хараад их л юм бодогдоно доо

– Шантрах сэтгэлээр унах үе зөндөө л тохиосон байх. Тэр бүхнийг яаж даван туулдаг вэ?

– Шантрах үе байлгүй яахав. Бэртэж гэмтсэн үед л илүү их шантардаг. Гэхдээ бэлтгэл хийхгүй удвал бэлтгэлрүүгээ бас яардаг шүү.

 Сэтгэлзүй тамирчин гэлтгүй бүх хүнд амжилт гаргах үндэс нь болдог. Энэ тал дээр хэн туслах вэ?

– Сэтгэл зүй маш чухал гэр бүл багш клубийн хамт олон гээд бүх л хүмүүс сэтгэл зүйгээр минь дэмждэг. Давуу тал маань хүнээс айдаггүй

– Эсрэг тамирчиндаа боолгох үед бас эвгүй биз?

– Тэмцээний явцад хүн байдалд ороод болгох мэдээж эвгүй ээ ккк. Хүнд байдлаас л хурдан гарахыг л хичээндээ.

 Тулаантай кинон дээр сүүлчийн хүчээ шавхаад л нам цохидог. Ялалт байгуулдаг. “7 эсрэг 7” Deep холбооны шилдгүүдтэй тулахад ганцаараа эмэгтэй тамирчин нь байсан

– 7 эсрэг 7 тэмцээн сайхан болж өндөрлөсөн Монголд анх удаа эмэгтэй Анхны тулаан ганцхан эмэгтэй гээд маш өндөр хариуцлага. Олон хүний анхааралыг татаж байсан. Миний хувьд өндөр хариуцлага үүрч байсан. Ялахгүй ч байсан хамаагүй харамсах юмгүй сайхан тулаан хийгээд цагаа дуустал үзье л гэж бодож байсан. 5 минутаар 3 үе гэдэг бол чанга шүү. Мундаг багш нарынхаа зөвлөгөөгөөр тоглож ялалт байгуулсан.

– Гаруда клубийнхээ тухай?

– Монголын Жиу-жицу бөхийн холбоо байгуулагдаад 10 жил болж байна. Энэ хугацаанд Анхны Жиу-жицу бөхийн клуб болох Гаруда клуб байгуулагдаад 2 жил гаран болж байна. Гаруда клуб Жиу-жицу бөхөөс гадна холимог тулаан, Мутай боксын анги гэж байгаа. Насны хязгаар хамаагүй учир хүн болгонд үүд хаалга маань нээлттэй байгаа шүү

– Карате олимпийн наадамд орж байгаа. Өөрт тань оролцох боломж бий юу?

– Каратегаар тэмцээнд оролцож үзээгүй. Манай жюү жицу бөх ч гэсэн олимпд орох байх гэж найдаж байгаа.

– Төрийн дууллаа эгшиглүүлэх тамирчин хүний ганц азжаргал. Төрийн дууллаа анх хэзээ сурч байв.

– Арван жилд байхдаа анх сурч байсан. Наймдугаар ангид байхад шинэчлэгдээд тэгээд бүтэн сурч байсан даа. Төрийнхөө дуулалыг дагаж дуулах мөч хамгийн сайхан. Алтан соёмбот далбаагаа харж байгаад дуулна шүү дээ.

– Тамирчин хүний дэвжээнд гарахад аавын нэр л дуудагдаж байдаг

– Хүн ааваараа, эх орноороо овоглох хамгийн гоё. Нэгд Монгол гэж дуудна, дараа аавын минь нэрээр дуудаад их гоё байдаг. Аавынхаа нэрийг ингэж сайнаар дуурсгаад явж байгаа болохоор их сайхан санагддаг. Манай аав залуу байхдаа барилддаг, штанг өргөдөг хүн байсан. Жүдогийн Төмөрхүлэгийн аав Даваадорж харцагатай бэлтгэл хийдэг найзууд байсан. Аавынхаа гаргаагүй амжилтыг гаргаад, аавынхаа тив дэлхийн төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсдэг хүсэл мөрөөдлийг гүйцээгээд явж байгаадаа баяртай байгаа.

– Цаашдийн зорилго?

– Тив дэлхийн олон тэмцээнд амжилт гаргаж Эх орныхоо нэрийг өндөрт гаргах нь миний гол зорилго.

– Таньд спортын өндөр амжилт хүргэе

– Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсэн ерөөе

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (August 22, 2017 2:21:38 pm )

    Путин тоож харьцахгүй л байх даа

  • Anonymous (August 23, 2017 1:32:51 am )

    Ta chadnaa. amjilt husie.

antalya rent a car