antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 18, 2017 22 comments

Баатар аа, Баатар шиг биш ч эр хүн шиг бай л даа!

нийтлэсэн Admin

Монгол түмний хамгийн хайртай эрхмүүдийг урьж оролцуулдаг “Монгол тулгатны зуун эрхэм” гэж сайхан нэвтрүүлэг байлаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон нарын бичлэгийн “хар дүрс” элдэв план алдагдаж нэвтрүүлгийн хамт олны эв нэгдэлд сэв сууж найруулагч Б.Баатар хуулийн байгууллагад хандаж байв.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон нарын бичлэгийн “хар дүрс” элдэв план алдагдаж нэвтрүүлгийн хамт олны эв нэгдэлд сэв сууж найруулагч Б.Баатар хуулийн байгууллагад хандаж байв.

Дараа нь түүнтэй ханилан амьдарч байсан олны хайртай жүжигчин Ч.Ундрал Монголд үлдсэн сүүлчийн эр мэт Б.Баатарын талаар “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, улстөрч бүсгүй П.Анужинтай маргалдсан муухай бичлэг дуулиан тарьсан. Тэрбээр “Шударга ярья” гэдэг нэвтрүүлэгт оролцохдоо “Би Баатартай нэг өдөр ч хамт амьдарч үзээгүй. Харин ч бүр эхнэр нь намайг гүтгэх гэж их хэмжээний мөнгөөр хүн хөлсөлсөн талаар Баатар надад сануулсан юм шүү” гэж ярьсан байдаг. Улс төрд хөл тавьж намын Бага хурлын гишүүн болж, УИХ-д нэр дэвшиж явсан хүний хувьд хэлдэг л үг.

Саяхан Шадар сайд У.Хүрэлсүхтэй утсаар ярьсан бичлэг нь сошиалаар тараагдаж “хохирогч” Б.Баатар тагнуулж чагнуулж байгаагаа гайхан прокурорт бичсэн өргөдөл гарган түүнийгээ сошиалд дэлгэж гоё бичлэгийн уралдаанд оролцож байгаа мэт юм болов.

Гэтэл өнөөдөр бас л “алдагдсан” бичлэгийн сураг.

Арай Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярьсан бичлэг нь задарч, “Херо маань хохирчихоогүй байгаа” гэж гайхтал арай өөр сэдэвтэй юм. Бас олны танил нэгэн гэх эмэгтэйтэй холбоотой “нандин” бичлэг нь ил болж байв. Бүр эхнэрийнх нь найз Дэлгэржаргал гэх бүсгүйтэй ярьсан бичлэг байж таарав.Дэлгэржаргал гэх эмэгтэй түүнтэй ярилцахдаа дахин дахин “Чи бичлэг хийгээд байгаа юм уу” гэж лавлаад байгаа нь анхаарал татахаас аргагүй. Шадар сайд У.Хүрэлсүх ч бас утсаар ярихдаа “бичлэг хийгээгүй биз” гэж анхааруулж болгоомжлоод байсан шүү дээ.

Одоо тэр дахиад л прокурорт захиа бичих болж дээ. “Намайг мөрдсөн хэвээрээ л байна. Би хохироод л байна” гэж бараг өдөр бүр бичих бололтой.

Б.Баатар аа, чамд хүмүүстэй ингэж харилцах хэцүү биш үү. Хамгийн сүүлчийн капитал итгэл гэдэг байх аа. Гэтэл түүнийг чи аль хэдийнэ үгүй болгочихож.

Чамайг хамгаалаад байгаа Төрийн тэргүүнээс эхлээд, Шадар сайд, УИХ-ын дэд дарга хүртэл өнөөдөр чамд баялаг, үнэт зүйл мэт санагдаж байж болно. Гэхдээ хүн итгэлцэлгүйгээр хол явдаггүй юм даа. Би хүний итгэлийг алдаж байсаан. “Зам нийлэхгүй нь уучлаарай” гээд салдаг болохоос араас нь хутгалж, утсаар ярьж үг унагаж түүгээр нь оосорлож боож алдаггүйгээрээ өөр юм байна.

УИХ-ын дэд дарга гэснээс тэрбээр өчигдөр “60 тэрбумын эвлүүлгийн талаар” телевизээр ярьсан. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ц.Сандуйг “сугалах” гээд бүтэхгүй болохоор нь уурсаад хурал хаясан хүмүүс эхнээсээ ам нээж эхэлсэн нь энэ. Доод шүд дээд шүдээ хазаж чаддаггүй шиг түүний хувьд М.Энхболдыг сөрөхөд эвгүй байгаа учраас “түүнийг ялагдуулсан” гэдэг номинациар “самар цөмж” эхэллээ. “Нямдоржийн хоолойг Чапи дуурайхыг эвлүүлэг гэдэг болохоос Энхболд, Сандуй хоёрын яриаг эвлүүлэг гэдэггүй” гэж ярилаа. Харин эвлүүлэг яаж хийдгийг мэргэжлийн хүмүүс, ялангуяа тэдний намынхан сонгуулийн үеэр залхтал тайлбарласан.

Одоо олон нийт тэдэнд л итгэж эвлүүлгээс залхсан. Дээр нь шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс албан ёсны тайлбар хийлээ. Насаараа “хууль идэж” амьдарч байгаа түүний хувьд шүүх, прокурор, шүүхийн шинжилгээний хүрээлэн гэдэг байгууллагын албан ёсны эх сурвалжууд тоглоомоор буюу захиалгаар ярьдаггүйг сайн мэдэж байгаа.

Түүнээс биш Бага хурлын гишүүнээс түүнд хэн таалагддаг, эс таалагддаг тухай асуудал үүнд хамаагүй.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ялагдахад ямар хэмжээний риск дагуулдгийг скандал үүсгэдгийг тэр сайн мэднэ. Үүний төлөө хэзээ нэгэн цагт хэн нэгэн Ерөнхий сайд, намын албан тушаалтнуудтай хариуцлага тооцож байсан түүх байгаагүй. Ерөнхийлөгчид нэр дэвшигч өөртөө л гомдож үлдэх сэтгэлзүйн бэлтгэлтэй байдаг. Харин одоогийн МАН дахь зарим “дургүй хүмүүсээсээ” салахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг ашиглах хэрэггүй. Тэр тусмаа тэр бичлэг эвлүүлэг мөн биш тухай, тагнаж чагнадаг тухай УИХ-ын дэд дарга ярих шаардлага байсан гэж үү. Өөрөө утасны жагсаалтаас мессеж уншиж өгч хэвлэлийн хурал хийлгэж байсан хүн өнөөдөр тагнадаг чагнадаг болсныг гайхах муухай юм.

Өмнөх парламентын үед Тагнуулын Ерөнхий газраас Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд чагнах төхөөрөмж тавьсныг УИХ-ын нэгдсэн чуулган дээр зарласан Ерөнхий сайд Н.Алтанхуяг АТГ-ын ажилд саад болсныг санагдуулж байна. Өөрөөр авлигын хэргийг яаж илрүүлнэ гэж та хуульчийн хувьд хардаг вэ. Тэр тагнуулж “хохирсон” Шинэбаатарын хэрэг тодорхой, 60 тэрбумынх бол нотлогдоогүй теорем. Хэн, хэнд, хэнээр дамжуулж хэдэн төгрөг өгч ямар албан тушаалд очсоныг та илчил л дээ. Тэгвэл олон нийт танд итгэнэ.

“Цамц чинь бүтэн байна. Эрдэнэт үйлдвэрийнхээ тухай л санаа зов. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Тунгалаг тамир” киноны гол дүрүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг төлөөлж байгаа та ярьж сонгогчдыг ихэд инээлгэж байв. Харин та одоо Эрдэнээс Бадарч тахар гэгч түрэмгий эр рүү “нүүж” яваа харагдана.

Аугаа их Ц.Нямдорж, “Херо”-ийн Б.Баатарын “хийц”-үүдийг оргиналь гэдгийг баталж улс төрийн дэмжлэг үзүүлж байгааг өөрөөр юу гэж ойлгох вэ. Найруулагч Б.Баатар та ч гэсэн том ах нарын дэмжлэгээр том болдоггүйг санаж яваарай. Та хэзээ ч тэдний ангилалд орохгүй. Ийм аргаар ордоггүй юм. Хүнд “Баатар” болох чухал биш, эр хүн шиг л байх чухал.

Baabar.mn  У.Оргилмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • zochin (August 18, 2017 4:11:36 pm )

    Миний үеийнхэн чам шиг юмыг жинхэнэ лалар гэдэг юм.60 гарсан надтай нударган зодооноор эр хүн үзэх үү эсвэл камерын өмнө бүх л сэдэвээр мэтгэлцэх үү . Хэрэвээ би аль нэгэнд ялагдвал 1сая доллар

  • иргэн (August 18, 2017 4:58:49 pm )

    энэ баатар гэгчид үнэхээр хэлэх ч үг алга, ямар арчаагүй эр сүвт вэ, эр эм. улс төрч, найз нөхөд, ах дүү хэнийг ч яаж ч хорлож чадах шившигийн хутгуур байна. энэ эрээс үнэхээр сэжиг төрлөө.

  • zochin (August 18, 2017 5:41:09 pm )

    Асуудал энэ Баатар гэдэг баатартаа биш юмаа, өөр шалтгаан өий байх

  • gambush (August 18, 2017 6:50:39 pm )

    Hogin bandi. Ve!? Amjilt husey. Dandaa. Ingej. Amjiltand hurehiig ni harna !?

  • gambush (August 18, 2017 6:52:35 pm )

    Sanasan. Buhen ni setgegchlen buteg huurhii. Yvah zamd ni buu saad. Hii. Kkk

  • z (August 18, 2017 7:03:34 pm )

    Archaagvi er baatar

  • зочинЗОЧИН (August 18, 2017 10:37:24 pm )

    ийМ ХҮН БАЙСАН ГАЗАР ТАНИХ ХҮН БЭТГИЙ ХЭЛ ГАЗАР ШОРООЧ АМАР БАЙХГҮЙ

  • Зочин (August 19, 2017 3:29:09 pm )

    Энэ Баатар гэж ямар адгийн новш вэ, хүмүүс одоо бие биедээ итгэхээ болих нь дээ. Ёстой арчаагүй эрийн сүг юм, хэлэх ч муу үг олдохгүй нь.

  • зочин (August 19, 2017 4:26:35 pm )

    Тиймээ , Эрчүүл олонтой газар бол иймэрхүү Итгэл даадаггүй Хогийн юмнуудыг Лалар гэж нэрлээд үздэггүй л байсан байхгүй юу, Хүнд найз нөхрийнхөө Итгэлийг алдах шиг хамгийн муухай зүйл байдаггүй л байхгүй юу, Баатарын энэ Зан бол Эрт орой хэзээ нэг цагт өөрийнхөө Толгойг цустана шүү, Баатар Хүүхэн шуухантай орооцолдож Орон даяар Онигоо болсон, Одоо найзууд ойр дотныхоныхоо Итгэлийг алдаж тэдэндээ Ад болж эхэллээ дээ

  • zaluu (August 19, 2017 9:53:17 pm )

    baatar gej huhur uuriiguu yu gej bodson boldoo. chamshig teneg hun baidag yumuu odoo bolhoor gemgui tsarialsan hovsh ve

  • zochin (August 19, 2017 10:11:13 pm )

    archaagui novsh uuriiguu er hun gej boddog baih daa

  • zochin (August 19, 2017 10:23:32 pm )

    Baatar gej hun ehleed ehner nuuts amragiin asuudlaar olnii umnu od bolj garch irsen odoo humuusiin yariag ebluulj uls turiinhund uilchilj hooloo olj iddeg jisheeg mongolchuudad uzuulj od bolj bn gehde odo ene huntei ajil turul amidralaaraa holbogdohiig huseh hun oldohgui l bhaa daa barag l hureelelgui bolson gej oilgon bno huurhii doo oldon munguuruu udaan saihan amidraaraa

  • Баатар бна (August 20, 2017 3:49:39 pm )

    Холочиж юу яацгаа. Жингэрүүд хуцалдаж байхад ч жин явж л байдгийм за юу

  • deedes (August 20, 2017 5:27:05 pm )

    YU CH BOLOOGUI BAIHAD HUDLAA INEEGEED YARIAD BN BICHLEG HIIJ BAIJEEEEE

  • Zochin (August 20, 2017 9:00:46 pm )

    Nobshiig zasaad xeliig n.I suglaad gudmand xaya

  • Anonymous (August 21, 2017 10:38:48 am )

    anujintai yg adil nuhuustei dugui

  • Ganbaa (August 21, 2017 1:11:48 pm )

    Fuck Baatar Chubby lil cock sucker.

  • Зочин (August 21, 2017 2:56:42 pm )

    Хогийн амьтан. ДАНДАА ӨӨРӨӨ ХИЙСЭН ХЭРГИЙГ ХҮНД ТОХНО. ЯГ Л… МӨН ДӨӨ

  • Zochin (August 21, 2017 9:12:22 pm )

    Surguulid surj buten nom unshij uzeegui hun shuu dee yandaa….

  • Баадай (August 22, 2017 7:48:54 pm )

    Одоо монголд херо Баатар шиг хогийн хүн алгаа таминь ээ.Ерөнхийлөгч ийм хүнийг өөртөө татаж б.гаа нь нэр хүндээ л алдахын эхлэл.Баатар аа чи”баатар” болохоо болье,эр хүн шиг хийморьтой нэртэй төртэй амьдараач.

  • ЗОЧИН (August 25, 2017 3:46:11 pm )

    адгийн амьтан.

  • Зочин (August 26, 2017 1:41:26 am )

    Баатараас бүх юм боллоо гээд байгаа юмуу,алдах юмтай хүн юмаа алдаал биз,бүх асуудлыг түүнд тохичоод эр хүн шиг байсангүй гээд амарчихдаг бол тэгээд хэвтэцгээж байхгүй юүдээ.

antalya rent a car