antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 18, 2017 1 comment

Монгол үндэстэн, угсаатны үзэл бодлын уламжлал, шинэчлэлийн зарим асуудал

нийтлэсэн Admin
Хүний сэтгэл гэдэг үзэл бодлын тогтолцоо бөгөөд “Түмэн хэргийн үндэс, сайн, муугийн гарах орон” байдаг бол сэтгэлийн амь нь үнэлэмж, амилал нь үйл юм. Үйл, тухайн ард түмний үнэлэмжийн илэрхийлэл болдог бөгөөд үндэстэн бүрт утга агуулга, учир холбогдлоороо өөр өөр байдаг. Тухайн ард түмний оюун сэтгэлгээний мөн чанар, онцлог шинжийг танихад үнэлэмжийн судалгаа нэн чухал үүрэгтэй. Үүнд,
Хүний бие, хэл, сэтгэлийн бүх үйлийн мөн чанар, бод бие, хүний оюуны ухамсарт үйлдлээр бий болсон хүсэх, үл хүсэх утга илэрхийлэх үнэлгээ буюу биет бус(субъекгив) үйлийг үнэлэмж гэнэ. Өрнө дахины гүн ухааны сэтгэлгээнд үнэлэмж гэж юу болохыг олон зүйлээр тодорхойлсон байдаг бөгөөд тэдгээрийн ерөнхий санааг хураангуйлан томъёолж илэрхийлбэл, бүгдээс дээгүүр, бүхнээс илүү хэмээн үзэж, түүнд тэмүүлж түүнийг хүсэн, санаж бясалган, ихэд хүндэтгэн шүтэж биширч харилцдаг мэдрэмжийг үнэлэмж гээд, “Үнэлэмж бол логик бүтцээрээ гурван чухал элементтэй. Үүнд,
1.ҮНЭЛЭГЧ СУБЪЕКТ
Энэ бол тухайн бодгаль юм уу бүлэг хүн, байгууллага, эсвэл улс орон, бүр цаашилбал, хэд хэдэн улс, ард түмэн, нийт хүн төрөлхтөн гэх мэт мөн.
2. ҮНЭЛЭГДЭГЧ ОБЪЕКТ.
Энэ бол материаллаг ба санаалаг, бодитой ба уран сэтгэмжийн, ерийн ба ер бусын гэх мэт зүйл мөн
3. ҮНЭЛГЭЭ.
Энэ бол холбогдох тодорхой объектийн талаар тухайн субъектэд төрж буй сэтгэгдэл, бишрэл юм уу жигшил, дүгнэж, цэгнэсэн нь мөн” (Гомбосүрэн нар.2002. х-307) гэх буюу “…үнэлэмж бол субъектээс аль нэг хэрэгцээгээ хангах үүднээс тухайн объектийг хүсэх юм уу үл хүсэх утга бүхий үнэлгээ мөн” (Дорждагва.2005. х-40); “Бидний хийж байгаа үйлдэл дотор ямар нэгэн үнэлэмжтэй холбоогүй нэг ч үйлдэл байхгүй. Үнэлэмж гэдэг бол бидний бүх үйлдлийг утга учиртай болгодог юуг буян, сайн юм, сайхан юм гэж үзэх төдийгүй зорилго болгон эрхэмлэж, түүнийхээ төлөө тэмцдэг, юуг нүгэл, муу юм, муухай юм гэж жигшдэг үйлдлийн утга учир юм. Үнэлэмж бол хүн, улс, үндэстний оюуны гень гэж хэлж болох юм” (Баатартогтох.2007.х-24- 25) гэх мэтээр тодорхойлсон байна. ‘Үнэлэмжийг объектийн шинж гэж үзэх юм бол нэгдүгээрт, нэг объект субъектээсээ хамааран өөр өөр ялгаатай үнэлэмжтэй байдаг. Угтаа нэг үзэгдэл, үйл явц, эд юмыг үнэлэмжийн хүрээнд субъект бүр өөр өөр үнэлдэг. Нэг субъектийн хувьд эерэг үнэлэмж нөгөө субъектийн хувьд үнэлэмж биш байх, эсвэл сөрөг үнэлэмж болж байх нь хүн төрөлхтний түгээмэл үзэгдлийн нэг юм. Ёс жудаг, гоо сайхан, шашны үнэлэмжинд ийм үзэгдэл элбэг байдаг. Хоёрдугаарт, энэ хандлагын үүднээс объект огт өөрчлөгдөөгүй байхад үнэлэмж өөрчлөгдсөн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн субъектийн хувьд үнэлэмжийн объект болж байсан зүйл үнэлэмжийн объект биш болох, сөрөг үнэлэмжийн объект болох нь бас л үнэлэмжийн хүрээний нийтлэг шинж юм. Гуравдугаарт, хамгийн их эрхэм дээд үнэлэмжийг илэрхийлдэг объект эд зүйлийн тапаасаа ямар ч үнэгүй, ашиггүй зүйлээс бүтсэн байдаг нь объектив хандлагын бас нэг няцаалт болдог. Жишээ нь: Бурхан шүтээн байна. Шүтээн бол хүн төрөлхтний мэдэх хамгийн ариун нандин зүйл, хамгийн эрхэм дээд үнэлэмж юм. Үнэлэмж болж буй зүйлд нь жирийн нэгэн чулуу, шавраар бүтсэн эд, алт мөнгөөр хийсэн зүйл ордог. Гэтэл сүсэг бишрэлийн үнэлэмжийн үүднээс алтан бурхан илүү үнэлэмжтэй, шавар бурхан бага үнэлэмжтэй гэж байхгүй, эдгээр үнэлэмж бүгд адил” (Баатартогтох. 2000. х – 29) байна.Үнэлэмжийг эзнийх нь хүрээний үүднээс хувь хүний, айлын, бүлгийн, анги давхрааны, үндэстний, тухайн нийгмийн, хүн төрөлхтний гэх мэтээр ангилж болохын дээр агуулгаар нь биеийн болон оюуны үйлийн, харилцааны; хэлбэр талаас нь бол эерэг, сөрөг, харьцангуй ба туйлын, биет, биет бус гэх зэргээр ангилах боломжтой аж. Бас үнэн ба үнэн бусын тухай ойлголтыг харьцангуйгаар авч үзвэл үнэлэмжтэй нэлээд холботой болно. Учир нь, харьцангуй үнэн болон ; үнэн бус гэдэг ихэнхдээ эзний үнэлэмж давамгайлсан ойлголт байдаг. Тухайлбап, социализмын жилүүдэд хийрхлийн коммунист суртал номлогч нар Марксизм-Ленинизмийг туйлын үнэн болгон номлож,үзэл суртлын бүхий л хэрэгслээр зогсоо чөлөөгүй магтан дуулж байсан нь зөвхөн тэдний хувьд л үнэн байсан болохоос бус нийт ард түмэн, ялангуяа тэргүүний сэтгэлгээтэй хэсгийн хувьд үнэн бус болж байсан билээ. Ер нь үнэлэмж гэдэг хүний оюун ухааны үйлийн янз бүрийн төрлийг тодорхой нөхцөл, тодорхой харилцааны орчинд өөрийн юм болгож байдаг онцлогтой үзэгдэл бөгөөд тухайн эзэн аливаа юм, үзэгдэл, үйл явцад өөрийн гэсэн байр сууринаас хандан  харилцдаг байна.Хүний хэрэгцээ, үйл, мэдрэх арга маш олон зүйл байхын дээр сэтгэлгээний хэв маяг, танин мэдэх хэмжээ, ертөнцийг үзэх үзэл, аливаад хандах хандлага харилцан адилгүй учраас адил мөн чанартай юмыг ч харилцан адилгүй үнэлэмжийн хэмжүүрээр үнэлж дүгнэх нь байдаг. Өөрөөр хэлбэл, тодорхой нэг юмыг зарим нь маш үнэтэй, чанар сайтай гэж үзэж байхад мөн тэр юмыг зарим нь үнэтэй биш, чанар муутай гэж үзэх нь бий. Ийм учраас үнэлэмж нийт хүн төрөлхтний болон тодорхой анги, бүлэг, хувь хүний онцлогоос хамааран өөр өөр байж болох харьцангуй шинжтэй ойлголт юм. Тэр ч байтугай, байгаль, цаг уур, нийгмийн орчноос шалтгаалан, янз бүрийн үнэлэмж бий болж болох бөгөөд нийгмийн хувьсгал, цаг уурын огцом өөрчлөл зэрэг ч хүний үнэлэмжид хүчтэй нөлөөлдөг байна.
Үнэлэмж амин ба амин бус хоёр зүйл бөгөөд оршихуйн үндсэнд тулгуурлан бүтэж, оршихуйг дээдлэн нөхцөлдүүлдэг, орших эсэхийг шийдвэрлэдэг үнэлэмжийг амин үнэлэмж, түүний эсрэг буюу оршихуй бусыг чухалчлах үзлийг амин бус үнэлэмж гэнэ. Амин бус үнэлэмжид автвал оршихуй алдагдаж, мөхөл сүйрэл болно.
Монгол үндэстэн, угсаатны оршихуйн үндэс – амин үнэлэмж бол,
А.Амь бие аюулгүй амгалан оршихын үндэс-Эх нутаг, газар шороо, түүнийг эрхэмлэн дээдлэх
Б.Амин тэжээл элбэг хангалуун оршихын үндэс-Мал сүрэг, түүнийг эрхэмлэн дээдпэх
В.Эрдэм ухаан тэгш дүүрэн оршихуйн үндэс-Эх хэл, үндэсний монгол бичиг, түүнийг эрхэмлэн дээдлэх
Г.Сэтгэл санаа амгалан ариун оршихуйн үндэс-Бурханы шашин, туүнийг эрхэмлэн дээдлэх
Д.Хүч чадал төгс бадрангуй оршихуйн үндэс-Эв нэгдэл, түүнийг эрхэмлэн дээдлэх
Е.Улс орон ашид мөнх мандан бадрахын үндэс-Төр, засаг, түүнийг эрхэмлэн дээдлэх явдал бөгөөд эдгээр үнэлэмж салгаж үл болох нягт холбоо, барилдлага шүтэлцээтэй тул аль нэгийг нь чухалчлан үзэх аргагүй байдаг.Өнөө цагт Монгол үндэстэн угсаатны амин үнэлэмж үлэмж сүйдэж, үндэстний сэтгэлгээ ихээхэн эвдэрч харьжсан байдалтай байгаа ба энэ үйл явц бүр Өгэдэй хааныг тэнгэрт халимагц амин үнэлэмжийн Д-гээс эхэлж, даамжран даамжирсаар, Е-д халдан сүйрүүлж, Манжийн боол болгосон бөгөөд монгол үндэстэн Афганистанд могол, хазаар; Иранд хазаар; Орост алтай, буриад, тува, халимаг монголчууд; Хятадад Өвөр Монголын олон аймап Шинжианы монгол, Ганьсү, Хөхнуурын монгол гэх мэтээр сарнин хагацсан билээ. Гэвч, тэр цагийн монгол дээдсийн амин үнэлэмж сайн байсан учраас, А,Б бараг сүйдээгүй, В бага зэрэг эвдэрсэн, Г хэт сайжирсан түүхтэй. Энэ Г-ийн хэт сайжирсан нь монгол хүний сэтгэлийг ихээхэн ариусгасан, А-г шүтээн болгосон сайн талтай ч, хэтэрсэн бүхэн хор болдог жамын дагуу В-г нэлээд
Амар амгалан ашдын, ашдын бус хоёр зүйл бөгөөд хүний туйлын хүсэл тэмүүлэл бол ашдын амар амгалан (төгс гэгээрэл).
Сав, шим ертөнцийн бүх юм, үзэгдэл, түүний дотроосхүний явдал суудал, ярих хэлэх цөм утга агуулга, нөхцөл шалтгаан, уялдаа холбоо, зорилго чиглэлтэй байдаг тул төгс гэгээрэлд хүрэх их аян замын өчүүхэн тасархай болсон энэ яваа насандаа хүн, нягтлан тунгааж зөвийг онох саруул сэргэлэн ухаанаар аливаад ямагт сэрэмжтэй хандаж, сэтгэлийн эрдэмд цаг наргүй шамдан, үг хэл, үйл хэргээ үргэлж хичээн боловсруулж явах нь нэн чухал бөгөөд ерөөс хүн бол Өрнийн гүн ухааныхаар,”… түүхийн үйл явц, Дэлхийн эдийн болон оюуны соёлын хөгжлийн онохуй, амьдралын бусад хэлбэртэй удмын холбоогоор холбогдсон бөгөөд хөдөлмөрийн багаж зэвсэг хийх чадварынхаа ачаар тэдгээр хэлбэрээс ялгаран гарсан, авиа ялгаатай хэл яриа, сэтгэхүй, ухамсар бүхий байгаль нийгмийн амьтан… хүний мөн чанар бол нийгмийн бүх харилцааны цогц мөн” (ФТ.1990. х-497) учраас нийгмийн гадна байх боломжгүй. Зөвхөн нийгэм дотор аж төрж, бусадтай байнга ярьж харилцаж, хамтран ажиллаж, бүтээж туурвиж яваа цагтаа л хүн жинхэнэ хүн байж чадна. Товчхондоо бол, жинхэнэ харилцах үйлгүйгээр хүн нийгмийн гишүүн байж чадахгүй, бие сэтгэхүйн төгөлдөршил, сэтгэлийн эрдэм, үндэстний сэтгэлгээний соёл боловсролгүйгээр жинхэнэ харилцах үйл бүтэхгүй. Тийм учраас нийгмийн гишүүн хүн бүр,
1.Хүний хөгжил буюу бие, сэтгэхүйн төгөлдөршилд байнга шамдах хэрэгтэй. Эрүүл биед саруул ухаан оршдог учраас эрүүл чийрэг бие бялдартай байх хэрэгтэйн дээр учрахуйяа бэрх атлаа алдагдах нь хялбар эрдэнэт хүний биеийг олж төрсөн бахархлаар ёс журам, тэр тусмаа, монгол хүн бол Монгол ёс журмыг чанд сахиж, өөрийн болон монгол хүний, цаашилбал, эрдэнэт хүний нэр төрийг өндөрт өргөж явдаг, энэрэн нигүүлсэх, туслан дэмжих өр нимгэн сэтгэл, чин шударга, цэвэр ариун, эрхэм дээд ёс суртахуунтай, “Номд мэргэн, нойрт сэргэг, дайнд баатар, далайд усч, үйлэнд уран, үгэнд цэцэн, дээдэд хүндлэлтэй, доордод асралтай, Төрдөө түшигтэй, түмэн олондоо ачтай элбэрэлтэй”, хувийн ашиг сонирхлыг нийтийнхээс дээгүүр тавьдаггүй буюу хувийн үнэлэмжийг үндэстний амин үнэлэмжид захируулж чаддаг, аливаад мухар сүсгээс ангид, шинжлэх ухаанчаар ханддаг, бүтээлч, өөдрөг сэтгэлтэй, тал бүрийн боловсролтой, өв тэгш(хувь тэгш, арван хуруу тэгш, эрхэм сайн) хүмүүжилтэй буюу саруул ухаанаар жигүүр хийж, сайн үйлд цаг наргүй шамддаг болох нь чухал.
2.Сэтгэл ариусахуйн эрдэмд ямагт боловсрон гэгээрэх хэрэгтэй. “Сэтгэлийн туйлын мөн чанар нь тунгалаг гэрэл мөн. Сэтгэл олон төвшинтэй бөгөөд эгэл төвшин нь муу хүчинд өртсөн байдаг. Сэтгэлийн хамгийн нарийн төвшин бузартаагүй ариун байдаг… Сэтгэлийн нарийн төвшинг тунгалаг гэрлийн сэтгэл гэдэг… Сэтгэлийн эгэл төвшинтэй нөхцөдөг юм бол эндүүрэл, орчлонгийн хүлээс(нисваанис), эргэлзэхүй(үл итгэхүй буюу хоёрдмол сэтгэл), энэрэл,хорсол…Эндүүрэл сэтгэлд  давамгайлахад сүүтгэр үйл дагалдаж, үүгээр орчлонгийн (санфын) хорт цагариг биднийг урсгалдаа оруулснаар удапгүй бид биеэ хянан барих чадваргүй болно. Амьдрал биднийг харанхуй руу хөтөлж, үхэл нүцэглэж, хоосон мөрөөдөлтэй үлдээнэ… Эндүүрэл, бодитоор оршоогүй юмыг бодитой гэж гүн итгэсэн итгэл дээр үндэслэсэн тул билиг оюун, сүсгийн бусад чанар эндүүрлийг хурдан арилгана… Зовлонгоос ангижрахын тулд хүн хувийн сахилга(шагшаавад), бясалгал(самади), хоосон чанарын билиг гэсэн гурван суртлыг төгсгөх ёстой… Эдгээрийн дотроос хамгийн чухал нь хоосон чанарын билиг юм. Сүсэглэх, бясалгах ажлыг сэтгэлийн эгэл төвшин дотор эхэлж, амьдралын мөн чанарыг тунгаах ёстой… Хорслын оронд энэрлийг, уурлахын оронд хүлцэхийг, шуналын оронд чөлөө учрал 1.Тамд  эс төрсөн, 2.Бирдэд эс төрсөн, 3.Адгуусанд эс төрсөн, 4.Тэрсүүдэд эс төрсөн, б.Урт наст тэнгэрт эс төрсөн, б.Буруу үзлээс ангид төрсөн,7.Бурхан залраагүй оронд 8.Эрхтэн гүйцэт бусаас зайпан төрсөн найман чөлөө;
1.Хүн байхын, 2.Бурханы орноо төрөхийн, З.Эрхтэн бүрэн байхын, 4.үйлийн  хязгаар үл буруудсаны, 5.Номд сүсэгтэй байхын,  6.Бурхан заларсан байхын, 7.Дээдийн номыг айлдсан байхын, 8.Шашин оршин байхын, 9.Түүнийг даган орохын, 10.Бусдын тусад насад энэрэхийн арван учрал) -ыг буюу сэтгэл ханахуйг, балмадын оронд ач тусыг гэх мэтээр санах ёстой. Ингэвэл сэтгэл уужирч, амгалан болно… “Би”-гийн болон юм үзэгдлийн язгуурын мөн чанар хоосныг танивал үнэнхүү бодит хэмээхээс үүдсэн эндүүрлийн тоо томшгүй хэлбэр шууд алга болно. Хоосон чанарын билгийг төгс бөгөөд хүчтэй болгохын тулд юуны өмнө бясалгал(самади)-ыг хөгжүүлэх ёстой. Бясалгал(самади)-ыг тэтгэн хөхйүлж хөгжүүлэхийн тулд сэтгэлийг амарлиулж, бясалгалд нэмэрлэх уур амьсгалыг нөхцөлдүүлдэг хувийн сахилга(шагшаавад)-ын суртлыг үүсгэн хөгжүүлэх ёстой. Орчлон гэдэг сая сая жилийн амьдралын хэвшилтэй. Бидний амьдрал олон он жилээр орчлонгийн амьдралын замд идээшсэн учраас байнгын шаргуу, лавшруулах сэтгэл л амжилтанд хүрэх урьдчилсан нөхцөл болно…” (Тунгаамал алтан.УБ. 2003. х – 32 – 35) . “Ялсан этгээд үзэн ядах үзлийн үрийг суулгаж, ялагдсан нь зовлон шаналалд автана. Ялах, ялагдахын аль алинаас ангижирсан хүн амар амгалан, баяр баясгалангийн дээдийг эдэлнэ. Өлсөх хамгийн шаналгаат өвчин, биеийг олох хамгийн шаналгаат зовлон. Энэ бүхнийг үнэн зөв ухаарвал нирваан цэнгэлийн дээд гэдгийг ойлгоно. Намар цагт лянхуа цэцгийг тайрах лугаа адил хүслийнхээ үндсийг таслах нь зүйтэй… Сэтгэл санаагаа төгс төгөлдөр болгож, амар амгаланг ологтун. Эрдэнэт хүний биеийг олж төрөх хэцүү. Үхэх цаг ирэхэд үхэхгүй байх хэцүү. Ариун үнэнийг олж сонсох хэцүү. Бурхан багшийг олж харах хэцүү. Ариун ёст хүнийг олох хэцүү. Тийм буянтан газар сайгүй мэндлэх нь үгүй. Тийм ухаант хүн мэндэлсэн овог удам жаргал цэнгэлд умбаж, цэцэглэн мандана” (Сургаал.1996. Дармабада).
Сэтгэлийн эрдмийг боловсруулан ариусч гэгээрэхийн тулд ямагт сэрэмжтэй байж,
“Үйлийн шалтгаан нь өөрийн сэтгэл мөн
Тэр сэтгэл ариудваас үүссэн үйл нь ариухан…
 Хожмын алдаа хонжоог
 Сэтгэлийн үндсэнд шинжил…
Хаана суувч сэтгэлээ аж
Хатуу үг, омгийг тэвч
Цагаан лянхуа мэт хир халдалгүй
Цасан өнгө мэт цагаан сэтгэлт бай” (МЗТББ.1968.х-54;60;79-80) хэмээсэн болон “…зөв үзэл, зөв байдал, зөв үг, зөв үйл, зөв амьдрал, зөв тэмүүлэл, зөв дурсамж, зөв төвлөрөл…” (Сүхбаатар. 2006. х-54) гэсэн найман зөв замыг насад алдалгүй дагаж, “Ослыг хичээнгүй дийлбэл сайн, хичээнгүйг осол дийлбэл сөнөнө. Хүслийг журам дийлбэл сайн болно. Журмыг хүсэл дийлбэл муу болно. Омгийг бадруулж болохгүй. Цэнгэлийг туйлд хүргэж болохгүй. Эдтэй учирвал олохыг бүү хичээ. Хилэнд дийлэхийг бүү хичээ. Хуваахад илүүг бүү эр. Үгэнд шударга бат, явдалд чин үнэн хичээнгүй бол”(Хүрэлбаатар. 2002. х-163-164) хэмээсэн эртний сургаалыг үргэлж санаж явах нь чухал юм.
З.Улсын иргэний боловсрол буюу үндэстний сэтгэлгээний утга, тэмдэг, туурвил, соёлд үргэлж хичээн суралцах хэрэгтэй. Иргэний боловсролын удиртгал буюу Монголын оршихуйн 6 үндэс, 6 амин үнэлэмжид тургуурлан, Монголын улстөрийн түүх, гун ухаан зан сэтгэлгийн түүх, шашин суртахууны түүх, эдийн засгийн түүх, газар нутгийн түүх, сэтгэлгээний түүхийг нарийвчлан судалж, монгол аж төрөх ёсноос тасралтгүй суралцан, хэвээ сахисан аж амьдрал(гэр орон, амин зуулгын хөрөнгө, хөрөнгөө сэлбэх арга, сэтгэлд зохист хань ижил) – тай жинхэнэ эх оронч иргэн болж төлөвшөөд, “Биеэ засаж, биеэ засаад гэрээ засаж, гэрээ засаад төрөө* засах” буюу биеийн төр, гэрийн төр, Улсын төрд боловсроод, оршихуйн бүх үндсийг хайрлан энхрийлж, хамгаалан бататгахын төлөө мөнхөд тэмцэх ёстой бөгөөд хүн бүрийн, түүний дотроос, Монгол Улсын иргэн бүрийн бодож сэтгэх, хэлж ярих, хийж гүйцэтгэх бүх ажил үйлийн дотор Эх орны хувь заяа, ард түмний оршихуйтай холбоогүй юм нэг ч байхгүйг хэзээ ч үл умартан, үндэстний оршихуйн эсрэг чиглэсэн буруу үзэл санаа, аюул учруулж болох аливаа хорт түрэмгийлэл бүрийг ямагт соргогоор мэдрэн шинжилж, жинхэнэ утга, мөн чанарыг нь уудлан таньж, улс үндэстнээ өнө үүрд мандуулан бадраах үйлсэд ухамсарт амьдралаа бүрэн зориулж, “Хэл, хил, мал гурвынхаа төлөө Энэ яваа насаа эцэслэн дуустал . . .”тэмцэж, “Хэл, хил, мал гурвынхаа төлөө үхсэний дараа сүнс гэж байдаг бол Үргэлжлүүлж бас…”тэмцэх хэрэггэй. Товчхондоо бол,
“Эрдэнэт хүний биеийг олоод
Этгээд буру ухэргээс зайлуулж
Эдүгээ ирээдүйн хоёр үйлсийг бүтээхүй…
Сайн үйлсийн тулд
Амин зүрхнээсээ
Сайхан Төрийн тулд
Ахуй чинээгээрээ
Сайтар шамдан зүтгэлтэй . . .”(Түмэн эх.1986. х-3) .
Энэ бүхний амин сүнс, гол зориулга нь өөрийн Эх орон, ард түмэн, ерөөс хүн төрөлхтний өнө мөнх зөв оршихуй бөгөөд төгс гэгээрэх нөхцөл бүрдүүлэхийн тулд эрдэнэт хүний эрхэм дээд төрлийг хайрлан сахиж төгөлдөрших, гэгээрэн боловсрох нь энэхэн насанд хүлээсэн ариун ганц үүрэг, асар их хариуцлага мөнийг гүнзгий ухамсарлах ёстой.
 Доктор  Г.Буянтогтох

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (August 20, 2017 12:23:17 am )

    буянтогтох дохуулсэн бна. гэхдээ болоогуй байна оооо.

antalya rent a car