antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 15, 2017 6 comments

“Хүннү эйр” компани 66 хүний амийг эрсдэлд оруулжээ

нийтлэсэн Admin

“Хүннү эйр” компанийн Улаангом-Улаанбаатар  чиглэлийн (ULO-ULN)  MR 162 дугаартай “MML-161 Fokker-50” загварын онгоц ослын буулт хийжээ. Хөөрөөд төд удалгүй  онгоцны нэг хөдөлгүүрт нь гэмтэл гарч эрсдэлтэй нөхцөлд хүрсэн байна.

Улмаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх онгоны буудалд  ослын буулт хийж, газарджээ. Тухайн үед “Fokker-50” загварын онгоцонд 66 хүн зорчиж явсан байна. Энэхүү ослын буултын шалтгаанд дүгнэлт хийхээр ИНЕГ-ын Нисэхийн Аюулгүй Ажиллагааны Хяналт Зохицуулалтын Албаны мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн, “Хүннү эйр” компанийн инженер техникийн ажилтнууд Улаанбаатараас Мөрөн хотыг зорьсон ч өнөөг хүртэл энэ талаарх мэдээлэл тодорхойгүй байна.

Хамгийн харамсалтай нь олон хүний алтан амь тээж явдаг тус компанийнхан жилийн жилд байс гээд ослын буулт хийж, нислэгээ хойшлуулдаг. Одоогоос гурван жилийн өмнө Ховд аймаг руу УИХ-ын гишүүн М.Зоригт, М.Батсуурь гишүүний хамт Хүннү айр ХХК-ийн нислэгээр нисч явах үед ослын буулт хийсэн талаар өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ. Энэ талаар эх сурвалжууд “Онгоцонд техникийн саатал гарсан.

Уг нь Ховдоос Улаанбаатар руу нисч байсан ч онгоц нь эвдэрсэн учраас замдаа Улиастайд буусан” хэмээн мэдээлсэн байдаг. Түүнчлэн Улаанбаатараас – Манжуур чиглэлийн Хүннү айр ХХК-ийн MR841 тоот нислэгийн онгоц хөөрөхөөр хөдөлж байгаад нислэгээ хойшлуулсан, Хонконг-Улаанбаатарын чиглэлийн онгоцонд техникийн саатал гарсан, мөн энэ чиглэлийн “MR 885” онгоц нь гурван цаг гаруй саатсан гээд “Хүннү эйр” компанийн зорчигчдынхоо амь насыг эрсдэлд, аюулд оруулсан мэдээллүүд цөөнгүй байна.

Эх сурвалж: 24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Uukaa (August 15, 2017 10:43:40 am )

    Hunnu air iin ongotsnuud bvvr huuchirsan. Hugatsaa duussan muu ongotsnuud baidag shvv!!!. Ter ajilchdiinx n nvvr tsarai. Ongotsond ugj baigaa xool muudaad umhiirsun maxaar zorchigchdoo dailax gex met mash muu uilchilgeetei

    • Anonymous (August 16, 2017 3:46:40 pm )

      Huduu aimguudad nisleg hnaj baigaa hamgiin shine ongotstoi ni shuu hehe. Busad umnuud ni ch gesen shaal hudlaa bichjee

  • Anonymous (August 15, 2017 1:00:47 pm )

    Хүннү айр үйлчилгээ сайн. МИАТ ыг хар л даа. Үнээ байна нэмж бна. Билет байхгүй гээд өндөр үнээр билет аваад онгоцонд ороход сул суудал байж л байдаг. Хүннү айрыг олон улсад МИАТ тай өрсөлдүүлэх хэрэгтэй байнаа.

  • orko (August 15, 2017 1:35:09 pm )

    harinch arga hemjee avch garch bolzoshgui osloos urdchilan sergiilj ter olon hunii ami nasiig avarsand ni bayr hurgeh yostoi yum bishuu

    • Anonymous (August 15, 2017 3:00:41 pm )

      Tiinshdee harinch ayultai osloos uridchilan sergiilj buult hiisen n zovshdee bayr hurgie

  • халиун (August 17, 2017 3:32:40 pm )

    миат иргэний агаарын тээврийнгазар яам төрийн өмчийн хороо харьяалдаг бүх газар анхааралдаа авах цаг аль хэдйин болсон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж сэтгэлзүйн талаар өгт хайхрамжгүй хандаж байгаа хамгийн наад захын ажилуудаасаа л эхлэж сайжрах дээрээ дарганар сольж холиод нэмэргүй анхан шат хувь хүмүүсийн ажлын алдаа хариуцлага тооцох хандах ажлаас эхлэх хэрэгтэй

antalya rent a car