antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 14, 2017 56 comments

У.Хүрэлсүх их санасан газартаа 9 шөнө хоосон хонож, С.Баяр намын дарга болно

нийтлэсэн Admin

Монгол Улсаас Англи улсад суух Элчин сайдаар томилогдоод удаагүй байсан С.Баяр эх орондоо эргэж ирэх хүсэлтээ өгсөн тухай мэдээлэл сүүлийн үед олны анхаарлын төвд оров. Тэрбээр ямар учраас ийн аашлав гэх асуултын тэмдэг үүнтэй зэрэгцэн олон хүнийг эргэлзэхэд хүргэж байна. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр аашилж байсан нөхөд ч байх ёстой байрандаа очиж байх жишээний.

Ямартай ч С.Баяр намаа авахаар ирж яваа бололтой. Түүн шиг зангарагтай улстөрчийг олоход хэцүү гэдгийг өрсөлдөгч намынхан нь хүртэл хүлээн зөвшөөрдөг. Тэр ч утгаараа нэр хүндийг нь унагаахын тулд олон ч башир арга хэрэглэж, шороотой хутгах гэж оролдож байсан удаатай. Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах зөвлөхийн суудалд суухаар улайран зүтгэж яваа хатагтай Г.Уянга нэгэнтээ түүнийг авлигын загалмайлсан эцэг болгох гэж кампанит ажил явуулсан ч тусыг эс олсон. Иргэд хэн нь хэн бэ гэдгийг мэддэг байсан учир энэ ажил нэг их урагшлаагүй биз.

Хөл, толгойгоо олохоо байх дөхсөн МАН-ынханд яг одоо С.Баяр шиг хүн хэрэгтэй байгаа. Намаа сүйрэн унахыг харж тэвчихгүйдээ С.Баяр Элчин сайдаасаа татгалзах саналыг гаргасан болов уу.

УИХ-н сонгуульд нэр дэвшихээс айж, Д.Гантулга гэгчийн араар нуугдаж байсан У.Хүрэлсүх өнөөдөр Шадар сайдын суудалд суучихаад намын даргын суудлыг авна гэж даналзаж яваа нь түүнд шударга биш санагдаа биз. Угтаа бол сонгуульд нэр дэвшиж, хариуцлага үүрэхээс татгалзсан У.Хүрэлсүхэд Шадар сайдын суудал ч ахдахаар байсан ч намынхан нь түүнд өгөөмөр сэтгэл гаргаж, гар сунгасныг түүний оронд ухаантай хүн байсан бол хэдийнэ ойлгоод нэгэн сэтгэлээр 2020 оны ялалт руу намынхантайгаа хамт зүтгэх байсан нь лавтай. Харамсалтай нь У.Хүрэлсүх тийм биш гэдэг нь тогтоогдлоо. Төрсөн ах, дүүсээрээ өөрийгөө тагнуулах жүжгийг зохион байгуулж, өөрийгөө доог тохуу болгоод амжив. Ерөнхийлөгч Х.Баттулгыг ямархуу арга барил хэрэглэж, сонгуульд ялсныг тэр хажуунаас нь харж суусан эрхэм. Харамсалтай нь түүний санаахраж буй намын даргын сонгуульт ажил Монголын ард түмний дунд биш намын бага хурлын гишүүдийн санал хураалтаар явагдана гэдгийг тооцоолоогүй бололтой юм. Тэд юмны наад цаадахыг ойлгохтойгоо хүмүүс учир асуудалд нухацтай, шүүлтүүртэй хандах нь гарцаагүй. Тэгэхээр У.Хүрэлсүх их санасан газартаа 9 шөнө хоосон хонож, С.Баяр намын дарга болох нь ээ.

 

 

У.Жанцан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

56 Comments

  • зочин (August 14, 2017 4:37:08 pm )

    У.Хүрэлсүх нь дээр биз дээ, С.Баяр ч мундаг л улс төрч л дөө, гэхдээ, одоо нэр хүндээ алджээ, Миеэ шиг,
    Нэр хүндээ алдсан улс төрч юу болдогийг Миеэгийн жишээ харууллаа даа

  • kkk (August 14, 2017 4:51:38 pm )

    2 har heree negiigee gaihav daa hen henii ard nuugdaj IH -d aigaad ner devsheegui ve haha ha Sbayraiin talaar yag iim umiig Hurelsuhiig demjdeg humuus bishij chadna. hamgiin numsaa nuusan muur SBayar baih shuu hudlaa songuuli dohohoor ene tend ochij uhaantai tsarailj donholzdog hun bol SBayar BagaBandi Enkhbayar Enkhbold hajuud naaldaj hooloo olj idej irsen jihene avilagch Uyanga togtooson za MAH daa AH namiin Bayartsogt gesen ug ene 2 iin hen ni heniihee bagshiig togtoogoogui ch jinhene ene tend hudlaa yarij avilaga avch amdardag gedeg ni togtoogdson

  • bi (August 14, 2017 5:07:07 pm )

    arai ygui blgyi de bi hyrelsyhiig man ii hosgyi lider gej hardag shy ynehee iim jyjig tawilaa gej yy hudlaa bhaa bayr hyrelsyhiin derged yu ch bish heregleed haysan belgewch l bhgyi yu hyrelsyh chi zaawal namiin darga bolooroi erdene darga shig bn shyy za yu

  • Зочин (August 14, 2017 5:22:20 pm )

    Баяр аа ! Май салаавч май май чи БОЛ ШОРОНД ОРОХ ЕСТОЙ май салаавч май май тэгвэл ман хэзээч сонголт ард тумэн хийхгуй ман естой сонгууль болгоноор ялна гэж байхгуй оффшор Хаус намын дарга гэж ЕСТОЙ байхгуй шуу чамд ганц л зам бий ШОРОНД орох оор юм байхгуй май салаав ч баяр хулгаачид багадан шуу! Ялтан болох естой еронхийлогч х Баттулга АНХААР!!!!!!!!!! Оохшуулж болохгуй Луйварчидийг

  • Зочин (August 14, 2017 5:26:30 pm )

    VНЭН БАЯРЫГ ШОРОНД ХИЙ !!!!!!!!!! ЕРОНХИЙЛОГЧ Х БАТТУЛГА БАЯР НАМЫН ДАРГА БОЛОХ ЭРХ БАЙХГУЙ ХVРЭЛСVХ БОЛОХ ЕСТОЙ !

  • Зочин (August 14, 2017 5:30:41 pm )

    Баярыг нам нь дарга болгох юм бол ман ы нэр бурэл гуталын алчуур болхон тодорхой хэнч дэмжихгуй Хаус оффшор монголыг самарсан хулгаач нэртэй бузар хун шд ман больж уз !!!!!! Манд оор хунгуй юмуу Сонин шд Баярын намыг хэнч ялуулан гэж байхгуй ич Тор шударга байх естой тэгж байж тусгаар шударга орон болно

  • мн (August 14, 2017 5:41:29 pm )

    60 тэрбумын хулгаичаа ОТ хулгаичаар солиод ман ч бүүр алиагаа алдаж дээ

  • Tungaa (August 14, 2017 5:51:20 pm )

    Za arai bayar bolokhgui biz dee tegbel ardiin nam budaa bno doo

  • C (August 14, 2017 6:16:07 pm )

    MAH iin namd shinchlel heregtei thdee Bayr bol bish ee

  • Зочин. (August 14, 2017 6:19:32 pm )

    Өрөвдөлтэй гэх үү өгөөжтэй гэх үү тэр олон оффшорчид нэг дор нэг намыг эвдэхэд би дургүй. Энэ Баяр зугтаж явсанаа мэдэхгүй их савсаганахнээ. Ирээд оймсоо гозолзуул

  • иргэн. (August 14, 2017 6:19:57 pm )

    зайлоо Тэнэг Баяр бол энэ хэдээсээ долоон дор шүү

  • Bolsiin Bayar... (August 14, 2017 6:21:54 pm )

    МАН гаднаасаа биш дотроосоо идээ бээрэндээ баригдаж байгаа ч бас дотроосоо түүнийг шахаад гаргах зүрх зоригтой шинэ ЭД ЭС байгаа гэдгийг мэдрүүлээд гаргаад шахаад зайлуулах хэрэгтэй

  • Emmy (August 14, 2017 6:22:21 pm )

    yoo bolio Bayr chin hoogdohoosoo omno orgodoloo ogood neg yosnii zugtaagaad irj bga shd. tegcheed yun surhii ih yum sanadiin icheesei

  • erdennaran... (August 14, 2017 6:22:45 pm )

    ТӨРД БАЙГАА БҮХ ТОМЧУУД НЬ ЦАГДАА ХҮЧНЭЭ ХУДАЛДААД АВЧИХСАН. ӨӨРСДИЙНХ НЬ МУУ МУУХАЙГ Л ДЭЛГЭВЭЛ БАРИАЖ ХОРИОД АЛАХ НЬ ХОЛГҮЙ ТӨРТ УЛС ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ИРГЭДИЙН ТАЛД АЖИЛЛАХ ТАНГАРАГТАЙ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА МАНАНГ ИЛРҮҮЛЭХ ЁСТОЙ БАЙХАД ТЭДНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙХ Ч ГЭЖ. ЭРДЭНЭБАТ НАМЫН ДАРГЫН ТӨЛӨӨ ХҮН АЛХААС Ч СИЙХГҮЙ БОЛЖЭЭ. ЭНЭ БАЙДАЛ ХУРЦАДВАЛ ИРГЭД ХАМТДАА ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. ХЭН ТЭДНИЙГ ЭНЭ СУУДАЛД СУУЛГАЖ ХЭНИЙ МӨНГИЙГ ИДЭЖ УУДГИЙГ НЬ САНУУЛАХ ЦАГ БОЛСОН

  • Tugsuu* (August 14, 2017 6:23:16 pm )

    MAN-d shinechlel xeregtei bga ni vnen gexdee Bayr bol xereggvi l baix. Xvrelsvx darga bolwol adgiin naad zax ni awilga bagasgana. MAN sergene. Gazriin naimaa awdag zardag xvmvvs baixgvi bolnoshde. ireedvigee bodotsgooy.

  • Lhagvasuren (August 14, 2017 6:24:21 pm )

    za bur teeer tendees shunan bj ireh shaardlaga bga ch yumuu? urdah ajilaa l sn hiine bz shunaltain

  • Отгоо* (August 14, 2017 6:25:18 pm )

    Хүрэлсүх угаасаа бусармаг зүйл хийх хүн биш. Үнэний төлөө тэмцэж чаддаг ардын баатар шүү дээ. Яарсандаа биш байхдаа харин төр засгаа яааралтай солихгүй бол хэцүү л байна ш дээ. Баярыг хэрэггүйдээ нэр нүүрээ алдсан

  • Nansaa) (August 14, 2017 6:26:20 pm )

    Za bolij uz yadag Bayr??? umnu ni yu hsen bilee? baahan idej uugaad zugtsan. Elchin said nereer anglid nuugdaj bgad l irlee.. odoo MAH zasgiin gazriig terguulj bga uyd Bayr shg huneer udirduulna gdg yu l bol…

  • Bold) (August 14, 2017 6:27:30 pm )

    Bayr metiin eh ornoosoo hulgai hiisen humuus suudald sanaarhaj bga ni shunaltai zan gj boloh yum. Harin Hurelsuh shg hiiy buteey gdg hun suudliin tuluu shunaltah ni yu l bol..

  • Монгол хүн (August 14, 2017 6:30:11 pm )

    Эх орноо зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө зарсан хүн шдээ. Тэр олон гэрээг хайран юм энэ хүнийг зайлуулах ёстой

  • алдараа (August 14, 2017 6:31:53 pm )

    Баяр лав бишүү хүн бүр л энэ хүнийг луйварчин гэдгийг мэднэ яаж ичихгүй эх орондоо ирж чадаж байнаа

  • ТӨРБОЛД (August 14, 2017 6:34:27 pm )

    ЗА УУЧЛААРАЙ…. МАН -ЫХАН МОНГОЛЫН УЛС ТӨРД БАЯР ШИГ БАЛИАР ЗАВААН ХҮН ХЭРЭГГҮЙ ШҮҮ…НАМАА ЭНЭ БОХИР ЗАВААН ХҮМҮҮСЭЭСЭЭ САЛГАХ ЧАДАЛ БАЙНА УУ…АРД ТҮМЭН ХАРСААР ЗАЛХАЖ БАЙНА…ЭРДЭНЭБАТ БАЯР ЭНХБОЛД ГЭЭД ХЭДЭН ЛУЙВАРЧИН НОВШНУУДАА ЗАЙЛУУЛАХ ЧАДВАРГҮЙ БАЙГААГ ХАРААД АРД ТҮМЭН ИТГЭЛ АЛДАРЧ БАЙНА.БИД ТА НАРЫГ СОНГОЖ ЧАДСАН ОДОО БУУЛГАЖ БАС ЧАДНАА ШҮҮ

  • Зочин (August 14, 2017 6:40:18 pm )

    Архичин болсон хүнээр монголын төр яахав дээ.

  • Бузар цаашаа (August 14, 2017 6:41:10 pm )

    Өнгөрснийг чинь бид мартаагүй шүү Санжын шээс Баяраа
    Өрийг нь тэглэж амжаагүй байна лалараа өөрөө дар

  • зочин зочинзочин (August 14, 2017 7:14:26 pm )

    Баярыг эргүүлэн татах асуудлыг ерөнхийлөгч их хуралд тавьсан. Тэр сургаар өөрөө сайн дураараа татгалзаж байгаа нь түүний удаа дараа хэрэглэсэн башир аргын нэг. Баяр бол Монголыг худалдсан №1 дайсан. Энэ итгээдийг МАН даргаараа тавивал нам нэр навс унана.

  • Anonymous (August 14, 2017 7:38:19 pm )

    Баярын хошного долоогч гарч ирж гэнэ улсаа 1 удаа дампууруулж чадсан хүн дахиад чадах байлгүй. Их санасан газар 9 шөнө хоосон гэдэг үг чинь С.Баярт тохирох үг байна

  • zochin (August 14, 2017 7:44:28 pm )

    Hench darga bolno geegui hench darga bolgono geegui baihad yahaaraa ium nedeelel tavij taltsuulaad tashaal avdag gehed ch haashaa yum morooroo ajlaa hiij baigaa humuusiig zugeer vaulgaj bolohgui yu

  • smile (August 14, 2017 7:53:55 pm )

    mongoliin ard tvmen tanai namiin baga hurliin gishvvdees teneg gj hutsnuu chi bayriin nohoin boosoo. bayrtaiga hamt dald or. mongoliin ard tvmen songoson eronhiilogchtegei mandan badrah bolno haraarai nas chin gvitsvvl.

  • RR (August 14, 2017 8:05:00 pm )

    Ард түмэн минь ээ. Яах вэ?

    • Зочин (August 19, 2017 10:22:39 am )

      Ард түмнийг нэгээс илүү хуурч чадахгүй.

  • bid (August 14, 2017 8:36:06 pm )

    7sariin1nd:bayar!!! Barimtjuul barimtjuul gej baisniig sanatsgaaya

  • Зочин (August 14, 2017 9:06:01 pm )

    Төрийн эрхийг ээлжлэн башир аргаар аваад удаж байгаа 2 намын удирдах албаны эрхэмүүд заавал хулгайн мөнгөөрөө сонгууль луйвардах башир аргад мэргэшсэн луйварчид байх естой юу? Монголын улс төрийн намуудад өөрөөр оршин тогтох арга байхгүй юу ???

  • zochin (August 14, 2017 10:08:35 pm )

    c.bayar namìin darga bolvol neg ih uurchlult bolohgui. namaa neg mur shinechlene gevel hurel suh ni deer de.

  • зочин (August 15, 2017 9:56:44 am )

    БАЯР БОЛБОЛ МАН СҮЙРНЭ. АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙ

  • dorj (August 15, 2017 10:23:00 am )

    Bayar 7 baishin 3 avgaigaa huuhduudteigee avaad delhiigees zailah heregtei!

  • жирийн гишүүн (August 15, 2017 10:40:06 am )

    МАН-д шударга зангарагтай дарга хэрэгтэй болсон, уймраа, барьсан тавьсанаа санадаггүй нэгэн хэрэггүй, энэ бол нийгмийн захиалга, өнөөдөр МАН-ын дарга хийчихээр хүн Хүрэлсүхээс өөр алга гэдгийг бүгд мэдэж байгаа боловч Ми нар сандал ширээтэйгээ зууралдсаар л байна, энэ байдлаар удвал МАН “капут” болно доо

  • МАН ШУДАРГА ГИШУУД (August 15, 2017 12:07:09 pm )

    ЯМАР Ч БАЯР ЯМАР Ч ХУРЭЛСУХ, ЯМАР Ч ЭРДЭНЭБАТ БАЙХГУЙ ЭДГЭЭР ХУМУУС БУГД МОНГОЛЫН АРД ТУМЭНД МУУГИЙН МУУГААР НЭР НЬ УНАСАН ХУМУУС ОДОО БИД НАР НЯМДОРЖИДОО Л ХАМАГ БУРХАНАА ДААТГАХ Л УЛДЭЖ ДЭЭ

  • Anonymous (August 15, 2017 12:35:03 pm )

    Bayar bol deerdeh uym bhgui. Mongold gai avchirna!!!!!!!!!!!!!!!!!

  • батаа (August 15, 2017 12:43:01 pm )

    Жанцан СТА чи тэнэг юм уу ийм юм бичих гэж ийм ста-гийн юм бичих эрхийг нь ыүх насаар нь хас хас

  • иргэн (August 15, 2017 2:03:29 pm )

    20 онд орох булшны нүхээ ухцгаа. хүрз нь С.Баяр байх болно МАН-ын журмын нөхдөө.

  • иргэн (August 15, 2017 2:07:19 pm )

    Хүрэлсүх шиг эх оронч шударга хөдөлмөрч хүнийг намын дарга болговол улс оронд хэрэгтэй байх. баяр мэтийн англи канадын тусгай албадад төмсөгдүүлсэн нөхдөөс хол байсан нь дээр. авлигын хэргийг чинь илчлэнэ шүү гэхэд МУ-ын үндэсний аюулгүй байдлын хамаг мэдээ, баримт сэлтийг аваачиж өгөх нь ойлгомжтой шүү дээ. гэмт хүн гэлбэлзэнэ гэж айхавтар үг байна шүү цаана чинь.

  • Anonymous (August 15, 2017 3:05:27 pm )

    AN s doloon dor nam gedgee haruullaadaa

  • ИРГЭН (August 15, 2017 3:48:41 pm )

    МОНГОЛЧУУД АА? МАНд энэ хулгайч нараас өөр хүн алга уу? энэ нам бүүр дуусчээ? ха ха ха,,,,

  • иргэн (August 15, 2017 4:52:27 pm )

    Энэ 2 аль аль нь хэрэггүй.Цоо шинэ залуу хүн нь л болох хэрэгтэй.Хуучин хүмүүс ингээд ээлжилж дарга болоод сайд болоод байдаг моод одоо өнгөрсөн.Шинэ үеийн залуучууд шинэ сэтгэлгээгээр ажиллах хэрэгтэй.МАн-хан хууччуулаа солих цаг болсон.Тэдгээрийнхээ санаа оноог авах нь зөв.Тэднийг ор тас хая гэж байгаа биш туршлага байлгүй дээ хөгшүүлд нь.Хүрэлсүх Ж.Энхбаяр шиг нөхдүүд бүр хэрэггүй.Эд нар бол МАН-г боддог хайрладаг хүмүүс мөн үү үгүй л байхгүй юу даа.Хуурамчууд бан өмсөгчид түүний нөхөд бас адил.Оюунэрдэнэ Аюурсайхан Хүрэлбаатар гэх мэт.

  • 66 (August 15, 2017 11:09:48 pm )

    uvsinhan semeerhen yu hiitsegeegeed bndaa

  • irgen (August 16, 2017 11:34:55 am )

    Bayar boloosoi. Tegvel ene MAN 1 moson balarna .Mongold mash kheregtei dee

  • irgen (August 16, 2017 11:36:38 am )

    Arkhi ikh uudag gesen olon zaluu avgaitai gesen ikh mongo idsen gesen ene Bayriigaa dargaarai taviasai bil ee

  • irgen (August 16, 2017 11:37:36 am )

    Ashgui dee arkhichin bayariigaa ardiin nam dargaaraa taviad neg moson duusaasai

  • Anonymous (August 16, 2017 2:29:47 pm )

    Jantsan gej xun naad taldaa bol Bayariig demjij bichsen met bolovch tsaad taliig ni uxaj oilgovol Xurelsuxiig demjij ene yumww bichij dee gej oilgogdoj bna.bas l uxaantai setguulch bna oo…..

  • zochin (August 16, 2017 8:45:11 pm )

    zuv shuu ene hun tulhtai hun Bayar ni deer shuu Hurelsuh estoi hereggui 7 uulin tsaaguur dald or

  • Zorigo (August 17, 2017 12:14:33 pm )

    Fuck Nooooooooooo

  • zochin (August 18, 2017 3:45:00 am )

    Нямдорж байна.энэ хүн чанга хуульч

  • зочин (August 18, 2017 12:54:37 pm )

    Баяр ч тэр ,Хүрэлсүх ч тэр Эрдэнэбатаас юугаараа дээр юм. Тэд намын өндөр дээд албуудыг ээлж дараалан, хашсан юу ч хийгээгүй, зүгээр л албан тушаалын донтонгууд, авилгачид ш дээ.Харин Эрдэнэбатыг зөв залаад байвал ажлаа үр дүнтэй хийдэг хүн байна.Намынхаа ач тусыг , хариуцлагыг ойлгодог хүн харагдаж байгаа.Хэрэг эрхлэх газраа ,Засгаа мэдлэг чадваргүй бэртэгчингүүд, олон нүүртнүүдээс хурдан зоригтой цэвэрлэж аваач.Тэгээд гол нь намыг ард түмний эрх ашгийг юунаас түрүүнд тавьдаг шударга хүмүүсээр дүүргэх л тулгамдаж байна .Нэгэнт үеэ муу муухайгаар өнгөрөөж буй баяр, хүрэлсүхүүд одоо намд хэрэггүй.

  • Anonymous (August 18, 2017 12:57:56 pm )

    Нэг хүн дахин хийдэг сонгуульт ажил мөн үү,намын дарга? Эхний удаа яаж хийгээд яагаад ажлаа өгсөн гэдэг нь дахин сонгох үндэслэл болох уу? Үгүй дээ…

  • zochin (August 18, 2017 2:06:20 pm )

    BVGDIIN OGTSRUULAAD SHALGA

  • Оогий (August 19, 2017 7:20:37 pm )

    хүрэлсүх ч бас нэр нүүрээ алдлаа даа.

antalya rent a car