antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 20, 2012 3 comments

Г.Баярсайхан МАН алуурчин биш гэдгээ нотлох ёстой

нийтлэсэн admin

Өдгөө дээрх өргөдөл хуулийн дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ирээд байгаа юм. Тиймээс тус хорооны дарга УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас дараах тодруулгыг авлаа.

-Х.Тэмүүжин гишүүнтэй холбоотой гомдол Ёс зүйн дэд хороонд иржээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Ёс зүйн дэд хороонд өнгөрөгч лхагва гаригт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын МАН-ын тавдугаар үүрийн гишүүн И.Равдангаас өргөдөл ирсэн. “УИХ-ын нэгдсэн чуулган дээр Х.Тэмүүжин гишүүн МАН-ын гишүүдийг “Алуурчин” хэмээн дуудсан.

Энэ нь тус намын олон мянган дэмжигч гишүүдийг доромжилсон хэрэг. Тиймээс арга хэмжээ авч өгнө үү” гэсэн байсан.

Ёс зүйн дэд хорооны дүрмийн дагуу өргөдлийг тодорхой хугацаанд шийдэх ёстой. Үүний дагуу Х.Тэмүүжин гишүүнд өргөдлийг танилцуулсан. Дүрэмд ёс зүйн дэд хорооны дарга асуудлыг шийдэх үүргийг хэн нэг гишүүнд өгч болох тухай заасан. Мөн өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуг нь өгөх боломжтой ч тусгасан байгаа.

-Тэгээд та ямар хариу өгөх гэж байгаа юм бэ?

-Асуудал Х.Тэмүүжин гишүүн МАН-ынхныг “алуурчин” гэсэнд байгаа. Энэ үгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар долдугаар сарын 1-тэй холбоотой асуудлыг хэлэлцэж байх үеэр хэлсэн. Тэр үед мэтгэлцээн болсон. Гишүүд ч эмоцтой байсан. Бие, бие рүүгээ хатуу чулуудсан. МАН-ын гишүүд ч Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нарт хандан хатуу үг хэлсэн байна лээ. Миний хувьд 1937 онд болсон их хэлмэгдүүлэлт, 2008 оны долдугаар сарын 1-нд таван хүний амь нас эрсэдсэний гол буруутан нь хэн бэ гэдгийг тодруулсны дараа Х.Тэмүүжин гишүүний асуудлыг хэлэлцэх боломжтой гэж үзэж байна. Эдгээр хэрэг МАН буюу МАХН төр барьж байхад бол-сон. Тиймээс Ардын намынхан хэлмэгдүүлэлт, долдугаар сарын 1-ний хэргийг үйлдэж хүний амь хороогоогүй гэдгээ нотлох ёстой. МАН-ынхан “Бид долдугаар сарын 1-нд иргэд рүү буудах тушаал өгөөгүй” гэдэг. Хууль хяналтын байгууллага энэ асуудлыг бүрэн шийдээгүй байхад Ёс зүйн дэд хороо хэлэлцэхэд эрт байна.

-Долдугаар сарын 1-нд иргэд рүү гал нээх тушаалыг тухайн үед Засгийн газрын гишүүд байсан МАН-ын гишүүд өгснийг нь нотолчихвол Х.Тэмүүжин гишүүнд хариуцлага тооцох шаардлагагүй гэсэн үг үү?

-Ер нь бол их хэлмэгдүүлэлт, долдугаар сарын 1-ний асуудалд цэг тавих ёстой Буруутан нь буруугаа хүлээж хариуцлагаа үүрэх ёстой. Буудах тушаал өгсөн улс төрийн албан тушаалтнуудын ард нам байгаа. Яг хэн буруутай гэдэг нь тодорхойгүй. Тиймээс л буруутныг тогтоосон цагт Х.Тэмүүжин гишүүнд хариуцлага тооцох талаар ярих боломжтой гээд байгаа юм. Үнэхээр хүнийг гүжирдэж гүтгэсэн байвал уучлалт гуйх ёстой. Ийм л асуудал байна. Долдугаар сарын 1-нд хүн буудах үед МАН засаг барьж байсан, тус намаас томилогдсон цагдаагийн дарга нар үүрэг гүйцэтгэж байсан. Тушаал өгсөн албан тушаалтнуудын ард нам, улс төрчид байгаа. Шийдвэрийг үнэхээр МАН гаргасан нь  тогтоогдвол асуудал өөрөөр л яригдана.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (February 20, 2012 11:30:00 am )

    MAN aluurchin bish gedgee notloh estoi gedeg harin ch teneg hariult bna. Ugaasaa Temuujin buhimdahdaa tegj helsen, tegj heluuleh zuilsyg ch ter 2 ”zaluu” gishuun n helsen, gehdee notloh estoi gedeg chin teneg sonsogdoj bna, doktoryn huuhed ee!

  • Anonymous (February 20, 2012 3:30:50 pm )

    ene odoo uy soliorood baigaam

  • Anonymous (February 20, 2012 7:02:16 pm )

    unheer aluurchan nam ene aluurchadaas bolj myng myangan arg tumen hohirson

antalya rent a car