antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 7, 2017 2 comments

Хөнгөн атлетикийн ДАШТ-ний 100м-ийн зайд У.Болт Америкийн тамирчин Ж.Гэтлинг барсангүй /Видео/

нийтлэсэн Admin
ЛОНДОН./TASS/. Америкийн тамирчин Жастин Гэтлин дэлхийн хөнгөн атлетикийн бэлэг тэмдэг болсон Ямайкын алдарт тамирчин Усэйн Болтыг ялагдашгүйгээр спортоо орхих боломжийг олгосонгүй. Америкийн тамирчин Жастин Гэтлин 2017 оны ДАШТ-ний 100 м-ийн зайд дэлхийн аваргын түүхэнд хамгийн муу амжилтаар алтан медаль хүртжээ.
Ж.Гэтлин 9,92 секундын амжилтаар аваргалсан бол удаахь байранд түүний эх орон нэгтэн Кристиан Коулман 9,94 секундээр орж, 100м-ийн зайн дэлхийн гурван удаагийн аварга У.Болт 9,95 секундын амжилтаар гуравт жагсжээ. Ж.Гэтлиний энэ амжилт нь дэлхийн аваргын түүхэнд хамгийн муу амжилтын нэг болж байгаа юм. Энэ зайд 9,92 секундээс удаан амжилтыг зөвхөн 1983, 1987, 1995, 2003 онд үзүүлж байжээ.
Ж.Гэтлин 2004 оны Олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга, дөрвөн удаагийн мөнгөн медальт ойрын зайн гүйлтийн тамирчин юм. 2006 онд тэрбээр допинг хэрэглэсний улмаас тэмцээнд оролцох эрхээ түр хугацаагаар хасуулж байсан юм.
Тэмцээн болохоос дөрөв хоногийн өмнө У.Болт хэвлэлийн хурал дээр ялагдалгүйгээр спортоо орхихыг хүсч байна гэж мэдэгдэж байсан ба тэрбээр энэ ялагдлаа бэлтгэл дутуу байсантай холбон тайлбарлажээ. “Би гүйлтийн төгсгөл хэсэгт хурдаа гаргаж чадсангүй, би үүнийг хийж чадах ёстой байсан ч чадсангүй” хэмээн өдгөө 30 настай Ямайкын тамирчин ялагдлаа тайлбарлажээ.
“У.Болтын амжилтанд мэдээж хэрэг нас нөлөөлж байгаа, тэр өөрөө ч урьд нь жижиг гэмтэл бэртэл зэрэг таагүй зүйлээс салахгүй байна гэж ярьж байсан. Тэр одоо үлдсэн тэмцээнүүдэд өөрийгөө хэрхэн харуулахыг харцгаая” гэж 1972 оны дэлхийн аварга Валерий Борзов ТАСС-ын сурвалжлагчтай ярилцах үеэрээ хэлжээ. .
“У.Болт надад баяр хүргээд, чи үнэхээр чадлаа гэж хэлсэн” хэмээн 100 м-ийн зайн дэлхийн шинэ аварга Ж.Гэтлин ялалтынхаа дараа хэлжээ. “Ж.Гэтлин бол мундаг өрсөлдөгч, тиймээс та нар түүнтэй өрсөлдөхийн тулд форм сайтай байх ёстой, би түүнтэй өрсөлдсөндөө баяртай байна, тэр их сайн хүн” хэмээн 2017 оны ДАШТ-ний дараа спортоо орхих гэж буй Ямайкын алдарт тамирчин Усэйн Болт сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө ярьжээ.

О.Барс
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • yeezy shoes (August 19, 2017 4:17:11 pm )

    I would like to show my admiration for your kind-heartedness giving support to persons who have the need for help with this important area of interest. Your very own dedication to getting the message across had become quite important and has consistently encouraged people like me to reach their aims. Your own informative information indicates much to me and a whole lot more to my colleagues. Warm regards; from all of us.
    yeezy shoes

  • adidas stan smith men (August 19, 2017 11:11:36 pm )

    Hi there! I simply wish to give an enormous thumbs up for the good data you have here on this post. I can be coming again to your weblog for more soon.
    adidas stan smith men

antalya rent a car