antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 4, 2017 10 comments

“Хаан” банкны дээрэм хэрээс хэтэрлээ

нийтлэсэн Admin

Монгол Улсад иргэдийг хэрхэн яаж мөлжих вэ хэмээн стратеги төлөвлөгөө боловсруулж байдаг юм уу гэмээр арилжааны банкууд бий. Тэдний тэргүүн эгнээнд “Хаан” банк байдгийг хүн бүхэн мэдэх ч эртний танил, өргөн сүлжээг нь бодон үйлчлүүлсээр байна. Гэхдээ “Хаан” банк үйлчлүүлэгчийн хүрээ нэмэгдэх тусам үйл ажиллагаагаа чангатгаж, үйлчлүүлэгчдийг хүндрүүлсэн, луйвардсан хэвээр байгаа нь алс хэтдээ үйлчлүүлэгчдээ алдахын дохио биз ээ.

Саяхны нэг жишээ дурдахад “Хаан” банкнаас үйлчлүүлэгч олонд зориулан “Алтан карт” хэмээх зүйлийг санаачилан хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Нэг жилд 50 мянган төгрөг төлдөг “Алтан карт” эзэмшигч оочёрт зогсохгүй тусгай үйлчилгээ авдаг сайн талтай, өөр ямар ч ид шидгүй шармал өнгөтэй цаас. Харин саяхан “Хаан” банкны “Алтан карт” эзэмшигч картаа гээгдүүлсэн тул банкин дээр захиалах гэж очтол “Хаан” банкныхан “Манайх Алтан картныхаа үйлчилгээг зосгоож байгаа тул ахин олгохгүй. Та өөр карт захиалж болно” хэмээн хариулжээ.

Картаа гээгдүүлсэн үйлчлүүлэгч ядахад тэр “ид шидтэй” картыг нь захиалаад удаагүй тул харамсахаас яахав. Иргэд олон нийт цаг заваа хэмнэх үүднээс 50 мянган төгрөгөөр “Алтан карт”-ыг хэдэн мянгаараа захиалсан нь дамжиггүй. Нэг жилд хамгийн багаар бодоход 2000 хэрэглэгч “Алтан карт” захиалахад 100 сая төгрөг шүү дээ. Магадгүй “ид шидтэй” карт эзэмшигч 20 мянга, бүр 200 мянга байхыг ч үгүйсгэхгүй. Өнөөдөр нийгэм, цаг үеэ дагаад ажил хэрэгч иргэд олон болсон учраас бүгд л цаг заваа хэмнэхийг зорих болсон нь үүнийг төвөггүй илтгэнэ. Хэрвээ 20 мянган хэрэглэгч гэж үзвэл нэг тэрбум төгрөг, цаашилвал 200 мянган иргэн гэж үзвэл ой тойнд багтахгүй тоо гарна биз. Шууд бус утгаараа ийм их хэмжээний мөнгийг иргэдээс залилан дээрмийн замаар авч байгаа нь гэмт хэрэг мөн биз дээ.

Гэтэл иргэдийн ийм их хэмжээний мөнгийг авчихаад “Манайх энэ төрлийнхөө үйлчилгээг зогсоосон тул та ахиад өөр карт захиална уу” гэж байгааг луйвар дээрэм гэж ойлгохоос өөр арга алга. Саяхан картаа гээгдүүлсэн иргэн гэхэд өнгөрөгч зургадугаар сард “Алтан карт”-аа захиалсан гэж байгаа. Гэтэл хоёр сар ч хэрэглэж чадалгүй ийнхүү үрэгдүүлсэн байна. Ийм замаар өдөрт хичнээн иргэн “Алтан карт”-ыг үрэгдүүлж байгааг таахад бэрх. Ингэхээр иргэдийн мөнгийг шууд л дээрэмдэж байгаагаас ямар ч өөрцгүй.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ч гэж байдаг даа. Банк бол бизнесийн байгууллага мөн. Гэхдээ үйлчилгээ явуулаад ашгаа авахын оронд иргэдийг ийнхүү дээрэмдэх замаар мөнгө угаадгаа болих хэрэгтэй. Болж буй процесоос харвал “Хаан” банк нь магадгүй “Алтан карт” эзэмшигчдийн тоо дээр тооцоолж байснаас буюу 200 мянгад хүрсэн учраас энэхүү ээлжит залилангийн хэргээ өдүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Өдөр бүр л иргэд бичиг баримтаа хаяж үрэгдүүлж байдаг. Өчигдөр “Алтан карт” захиалсан иргэн өнөөдөр картаа гээгдүүлж болно. Нэг сарын өмнө, хоёр сарын өмнө, гурван сарын өмнө гээд захиалсан иргэд өдөрт хэдээр нь гээгдүүлж л байгаа. Энэ бүхний өмнөөс “Манайх Алтан картны үйлчилгээгээ зогсоосон” гэх хариу өгөөд байхаар “Хаан” банкид хэчнээн зуун сая, магадгүй тэрбумаар хэмжигдэх мөнгө дээрмийн аргаар орж ирж байгааг уншигч та ч анзааран харсан байх.

Ерөөсөө “Хаан” банктай холбоотой луйврын шинжтэй үйлдэл байнга л гарч байдаг. Тэр бүгдийг дурдана гэвэл цаг завны гарз биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн Х.Баатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • зөв ажил (August 05, 2017 7:07:50 am )

    ХААН банкнаасаа татгалз. Өөр зам байхгүй. Өөр банк байна

  • зочин (August 05, 2017 9:54:24 am )

    Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ.
    99041126

  • Irgen (August 05, 2017 11:09:38 am )

    Haan bank dendej bn bigd tatgalzia

  • Anonymous (August 05, 2017 4:08:49 pm )

    Haan bank bol luiwarchid shuudee

  • Naraa (August 05, 2017 6:16:10 pm )

    Manaihan uursduu buruutai tsagaa tulgaj asuudaliig huutsulddug.tsagaa tulgaj buh yumaa hiihiig oroldohiin catsuu tanil nuhud ariin haalga hereglehiig iluud uzdeg.uursduu bid hunii amamd guigeed ordogiin neg jishee.bugd altan card avchuul hen oocerloj zogsohiin.haan bank bol ugaasaa mongolchuudaar naadaj bgaa ajilchid ni ch bas setgel hangaluun bggui blguidee.zugeer l bugd orohoo baichih dansaa avchih td l boloo eldev yum yarij gonshigonoh hereggui.uzlee harlaa hanalaa bhad l boloo.

  • Zochin (August 06, 2017 12:56:14 am )

    Uursduu yumaa haychaad busdaas buruug haij baidag bna. Zarimdaa neg udaa oldoh bolomj gej baidag uym!!!!!

  • Иргэн (August 06, 2017 6:36:57 am )

    Хаан банкнаас болгоомжил,банк жулагч шуу

  • Zochin (August 06, 2017 9:41:32 pm )

    Baiguullagin dansand mongo hiiheer 200 togrog. kartnaasaa mongo avahaar bas mongo avna.Arai denduu.

  • Нараа (August 07, 2017 4:29:27 pm )

    энэ сарын 1-4 ний хооронд ХААН банкинд мөнгө шилжүүлэх гэсэн нь Олимп хотхоны салбар Шөнийн дэлгүүрийн салбар, Зүүн 4 замын салбарууд нь бүгд засвартай дотоод засал хийж байгаа гээд ажиллахгүй байлаа Яахаараа ч нэг зэрэг засдаг юм Нэг асуудал үүссэнээ л засвартай гэж нуугаад байх шиг байсан Нарантуулын салбар нь дилэр үйлчилдэггүй экспрес банк гэнэ Ойр хавийн бүх салбарууд нь засвартай гээд ажиллахгүй байгаа тул бөөн очер байлаа. ХААН банкны картгүй болон мөнгөний орлогын машинээр үйлчлүүлж мэдэхгүй хөгшид хүүхдүүд маш бухимдалтай байсан Туслах дилер гэж өөрийгөө танилцуулсан залуу манай банк ер нь дилергүй үйлчилгээ нэвтрүүлж байгаа юм Одоо ер нь бүх банкууд дилергүй болно гэж мэдэгдээд би автоматтай харьцаж чадахгүй хүнд туслах үүрэгтэй надад картаа өгчих би шилжүүлээд өгье гэх юм Би хэн нэгэнд итгээд картаа өгөхөд тэр хүн залилбал яах вэ Тэгээд ч надад ХААН банкны карт байхгүй гэтэл Та энд байгаа нэг хүнээс картыг нь гуйгаад авчих гэх юм Үгүй энэ банкны үйлчилгээ аль зүг рүүгээ яваад байнаа Сайжирч боловсронгуй болж байгаа нь энэ үү Би ойлгохгүй байгаа юм болов уу Намайг та ХААН банкны карттай болсон нь дээр гэж жаал ятгав Ийм банкны карт эзэмшиж ингэж нервтсэнээс өөр банкаар 500 төг төлөөд л шилжүүлж байсан нь хол дээр санагдсан шүү

  • Anonymous (August 08, 2017 12:05:26 pm )

    Хаан банкны сүүлийн үед хийгдээд байгаа шинэчлэл нь банкных нь нэр хүндийг ихээр унагаж байгаа гэдгийг дээдчүүл нь мэдэж байгаа болов уу. Монголын бүх сумдад салбар нь байдаг, монгол хүн бүрт данс нь байдаг ийм банкнаас татгалзана гэдэг асуудал шүү.

antalya rent a car