“Пума” зочид буудлын цахилгаан шат унаж хүмүүс хүнд, хөнгөн бэртсэн нь нийслэлчүүдийг түгшээж байна. Тэнд цахилаан шат унана гэдэг цаашид бүхэл бүтэн барилга нурах ч аюулын дохио байж болзошгүй. Учир нь анх долоон давхар хичээлийн байрны өргөтгөл барина гэж зөвшөөрөл авчихаад 17 давхар болгосон. Ингэхдээ дан тоосгоор барьсан байдаг. Барилгын тэнхлэг хазгай суулт өгөх, цаашлаад барилга нурах аюултай талаар ч хэл ам бишгүй гарч байв. Дээр нь улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тухайлбал, дэлхийн жишигт парламентын ордныхоо хажууд түүнээс дээш өндөртэй барилга байшин бариулдаггүй атал уг барилга дүрэм, журмыг зөрчин Төрийн ордонтой хаяа нийлэн ийнхүү сүндэрлэсэн.
Хууль дүрэм зөрчлөө гэдгийг холбогдох газрууд хэлж байсан ч тэр нь хэрэгжээгүй. Яагаад, ямар учраас гэдэг нь одоо ч учир битүүлэг, хэн гэдэг даргын тушаал, шийдвэр байсан нь бүү мэд. Ямартай ч барилгын ажил явдгаараа явсаар ашиглалтад орж тууз хайчлахдаа хичээлийн байрны өргөтгөл биш “Пума” зочид буудлын байр болж “хувирсан” нь олон нийтэд ил болсон. Тэгтэл тухайн үед мэргэжлийн байгууллагуудын шаардлага, хууль дүрмийг дагаагүйн гор өнөөдөр ийнхүү гарч уг барилга тараа таниулж эхэллээ.
Барилгын ажлын явцад гэхэд л Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржав “Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөл гэдэг нэртэй барилга анх 1-7 давхар байхаар зураг шийдэл нь гарсан ч сүүлдээ олон давхартай болчихсон. Анх зураг гаргасан зохиогчийн шийдлийг өөрчлөөд цонхны дээд, доод хучилтад төмөр гагнаад, тоосгоор өрөөд баахан юм хийчихсэн байгаа юм. Ийм шийдэл ерөөсөө байдаггүй. Барилгын тэнхлэг хазгай байгаа учраас тэнхлэгээ хэмжүүл, бетоны бат бөхийг шинжилгээгээр тогтоолго, зураг хийсэн хүмүүсийнхээ дүгнэлтийг авчир хэмээн “Пума” компани, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд хоёуланд нь 2.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэвч 17 давхар болж сүндэрлэтлээ Мэргэжлийн хяналтынхныг тоогоогүй. Энэ удаа цахилгаан шат нь 4-5 давхраас унасан тул хүмүүс хүнд, хөнгөн бэртээд өнгөрч. Хэрэв 17 давхраас унасан бол сууж явсан хүмүүсийн амь насыг хэн хариуцах байсан бол. Чанаргүй, барилгын хууль дүрмийг зөрчсөн барилга ганц “Пума” зочид буудлын энэ байр ч биш, нийслэлд хаа сайгүй ийм барилга, байшин баригдаж байгаа нь нууц биш. Тэдэнд “Пума”-гийн жишиг том сургамж, бас нийслэлийн иргэдэд сэрэмжлүүлэг болог. Мэргэжлийн хяналтынхан энэ байдлыг газар авахуулалгүй зогсоогоосой.
Зууны мэдээ
С.Уянга
Холбоотой мэдээ
-
zochin (August 04, 2017 2:56:36 pm )
iimerhuu zuiliig yaraltai taslan zogsooh heregtei
-
myagmar (August 04, 2017 2:58:19 pm )
ene metchilen zuilsiig sain todruulah Pumagiin barilga gej haragdsan. Sunderlej bosgohdoo hurdan bas nurj unahdaa hurdan yum
-
зочин (August 05, 2017 9:55:35 am )
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ.
99041126 -
Anonymous (August 05, 2017 10:28:57 am )
Пума нацагдорж дандаа иймэрхуу юм хийдэг гар. Хэзээ нэг цагт аливаа зуйлийн хариу заавал эргэдэг шуу хее
-
zochin (August 05, 2017 5:49:39 pm )
chuluundorjiin balag , urgeljlel ihee tsaashaa ih yum garna daa yaj bultah bol doo olon avgaitai daa hna nuugdah bol…
-
зочин (August 05, 2017 7:34:54 pm )
Хариуцлага гэж энэ мэтийг л хэлэх хэрэгжүүлэх ёстой. Үүнийг хэрэв дагаж мөрдөх хууль дүрмээ зөрчсөн бол шууд зогсоож буулгах хүртэл арга хэмжээ авдаг төртэй болохыг л ард түмэн хүсч, хүлээж байна. Үүнийг эзэнтэй улс гэж хэлээд байгаа юм. Хэн дуртай нь хаана юугаа хийх нь хамаагүй л болчихоорл төр байхгүй, эзэнгүй улс, амьд явах баталгаагүй ард түмэн гэж ойлгогдоод байнаа.
-
дорж (August 06, 2017 9:13:31 am )
хүмүүсээ энэ барилга руу бүү зүглээрэй. хажуугаар нь ч өнгөрч болохгүй нурах аюултай гэж НМХГ-аас мэдэгджээ
-
Аюултай барилга, нэг л өдөр хүн ална. Брррррррррр!!! (August 07, 2017 12:27:09 pm )
Энэ зочид буудал тэгээд хаанаа зочидоо буулгаж, хаанаа байрны олон хэрэглэгчдийнхээ машины зогсоол (паркинг) хийх гэж байгаа юм бэ? Зогсоолын гарцыг гудамж талаас гаргах гэж байгаа бол ёстой уучлаарай, тэгэж болохгүй байх. Лифт нь унана, цонх хаяг нь дээрээс унана, газар жоохон чичрэхэд байшин нь бүхэлдээ нурах аюултай. ХИС-ийнхэн ийм “том” барилга бариулсан гээд хахууль ихийг л авсан байхдаа…
-
Зочин (August 08, 2017 1:10:17 pm )
Менежментийн хувьчлалд орсон ХИС Пумагийн өмчлөлд орж байгаа нь гутамшиг. Удахгүй дампуурах нь. Будлианы эзэд дэд сайд /МАН / Т.Гантулга, /АН/ Ц.Нанзаддорж / МАНАН / нар юу хийж байнаа ???????
9 Comments