Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр танаа
Гомдол гаргах тухай
Сошиал буюу интернет орчныг ашиглан бусдыг гүтгэн доромжлох, нэр хүндийг нь унагаан харлуулах зохисгүй үзэгдэлд хэрээс хэтэрч байгааг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах шаардлага бий болжээ.
Иргэдийн интернетийн хэрэглээ өргөжихийн хэрээр энэ мэт саар үзэгдэл газар авч, улмаар хэсэг бүлэг хүмүүс зөвхөн дээрх зорилгоор нэгдсэн зохион байгуулалтанд орсон нь нууц биш болжээ.
Өчигдөр буюу 2017 оны 8 сарын 2-ны өдрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сайтуудыг ашиглан миний беийг зохион байгуулалттайгаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг танхайн гэмт хэрэг үйлдсэн мэтээр харагдуулах зорилготой ажиллагааг бусдад захиалга өгч гүтгүүлсэн мэт дүрс, дуу бүхий бичлэгийн тараасан байна. Уг бичлэг мантаж дуу оруулалт найруулга зохиол бүхий байгаа нь тодорхой хөрөнгө шаардсан нарийн зохион байгуулалт бүхий ажил болох нь харагдаж байна.
Миний ажил хэргийн болоод хувь хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжлох зорилготой энэхүү үйл ажиллагаа нь тухайн бичлэгийн зохиомол байдлаар хязгаарлагдсан, эсхүл үнэхээр дүрс бичлэгт нэр дурдагдсан нэр бүхий хүмүүс болох н.Золбаяр, н.Энхмэнд гэх хүмүүсийн оролцоотойгоор хийгдсэн бодитой зохион байгуулалттай ажиллагаа юу гэдэг асуудал, түүний үнэн мөнийг олж тогтоох нь чухал байна.
Дүрс бичлэгт байх гэрч нарын мэдүүлэгт нэр дурдагдсан н.Золбаяр, н.Энхмэнд нарын хүмүүс өмнө нь тагнуулд ажиллаж байсан, гүйцэтгэх ажлын туршлага мэдлэг бүхий хүмүүс байгааг шалгалтын ажиллагаандаа онцгой анхаарч үзэх шаардлагатай байна.
Иймд дараах асуудлыг шалгуулах хүсэлтэй байна. Үүнд:
- Уг бичлэгийг зохион байгуулалттай урьдаас төлөвлөж, найруулж, монтаж, дуу оруулалт, тайлбар бүхий зохиомжилсон нь нэгэнт тодорхой байна. Иймд дүрс бичлэгийг хэний захиалгаар хэн, хэзээ хийсэн болох,
- Дүрс бичлэгт дурдагдсан үйл явдал үнэхээр болсон эсэх, үнэхээр дээрх зохион байгуулалт бүхий ажиллагаа явагдсан бол үүнийг хэний захиалга, хүсэлтээр гүйцэтгэсэн болох, ямар учраас миний биеийг хамаатуулсан болох зэргийг богино хугацаанд нэг мөр шалгаж тогтоолгох хүсэлтэй байна.
Дээрх үйлдлийг бүхэлд нь дүгнэн үзвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлгийн 20.3 дахь хэсэгт заасан “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” гэмт хэргийн шинжтэй байгааг анхаарна уу.
Миний бие өөрийн гаргасан гомдолд дурдсан асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд биечлэн тайлбар, мэдүүлэг өгөх, баримт сэлт гаргах зэргээр иргэнийхээ хувьд эрхээ эдэлж, үүрэг хүлээж оролцох бөгөөд та бүхэн шалгалтын ажиллагааг миний эрхэлж буй албан тушаалын байдлыг үл харгалзан шударгаар явуулж бодит үнэнийг тогтоож өгнө гэдэгт найдаж байна.
Холбоотой мэдээ
-
зочин. (August 03, 2017 7:58:17 pm )
Монгол ялсан шүү ЦЕГ шудрага хүмүүс өөрийн чинь шантаажыг гаргаад ирэхээ мэдэх байлгүй дээ
-
Нямка (August 03, 2017 7:59:08 pm )
60 тэрбумын суганы үс болохоор дээгүүр асуудлаа шийдүүлэх гээд байна уу? Өөрийхөө булшны нүхийг өөрөө ухлаа даа
-
иргэн. (August 03, 2017 7:59:32 pm )
за мэдэхгүй дээ ичсэн нүүрэндээ янз янзынм хийхнээ Намын даргад санаархаад хамаг ажилаа цалгардуулаад байгаа Ж.Эрдэнэбатад хэлэхэд жинхэнэ дэлхийгээс зайл шүү Ард түмэн биш Энхболдыхоо талд орж араас нь орж байна.
-
Zochin* (August 03, 2017 8:00:02 pm )
Uuruu zoxion baiguulalttai xvnii erx ashigt aldax gej baisa baij bas ingje boloxgvi ee. Xeniix ni vnen gedeg ni garaad irex bailgvidee. Ta buruu l yum xiij baina daa.
-
Ochiroo* (August 03, 2017 8:00:51 pm )
Shalgaad xereg bnuu. Uuriinxuu xiisen xergiig uuruu shalguulna gej yu bsin bee. xaxa
-
Xulan* (August 03, 2017 8:02:01 pm )
Bas ymar jvjig ee tawix gee wee. Jvjiglej xanaxgvi yumaa neree. Odoo uurtuu l gomddoo
-
Gazarchin (August 03, 2017 8:13:06 pm )
za zailaa urdah ajlaa l sain hii dotroo alaltsaad yahav Бүгд Нэг Эвтэй Монгол geed bgaagui biluu yasan be shouchid
-
Ochmaa (August 03, 2017 8:17:20 pm )
Erdenebatiin zasgiin gazar zuvhun saiduudiin bulegleliin heden kompaniudiig tejeedeg zasgiin gazar bolj huvirsandaa
-
Erdenee (August 03, 2017 8:18:12 pm )
Za odoo bas heniig huurah geed bn??? Ene jujigt chn oskar ch bagadah bhda
-
Nansalma (August 03, 2017 8:18:46 pm )
Hahaha za boliochdee.. Say songuuliar Enkhbold ch gsn mer ser iimerhuu jujig tavij l bsn, odoo Erdenebat ni ingehiimu? Hiisen hergiiihee laig uurch chadahgui muusain yumnuud ogtsorvol taarna
-
Зочин (August 03, 2017 8:21:52 pm )
Манжын үлдэгдэл минь хурдан огцрооч
-
Зочин (August 03, 2017 8:22:46 pm )
Бүүр нэг явцан санаатай. Яаж хүн чам шиг байж чаддаг байнаа. Мл
-
Зочин (August 03, 2017 8:24:06 pm )
Mongoliig awch ywah hvn uchnuun olon bhad yagaad chamaar tur tushiltsuuleh estoi gej
-
Дорж (August 03, 2017 11:21:10 pm )
Асуудлыг ЕТГ-ын даргийн ороонд сэдэж боловсруулсан байхдаа
-
Zochin unuree (August 04, 2017 12:15:52 am )
Alban tushaalin tuluu uhen hatan guij yAbaa nobshnuudin eeljit jujug shuudee buu too buten 3 jil iim hugiin ym hubursuur huusursuur baih ni okon tumend il baigaa hen ch itgehgui ed shuudee harin ajlaa ner turtui hii ulsin bayalagaas hulgaij dotood gadaadad nuuj shibshigee hutgaj yabah hun bish gedgiig chini tumen olon mednee
-
Зочин (August 04, 2017 10:36:20 am )
Монголын ардчилагч нар ийм зүйлийг сайн хийнэ. 4 жилийн хугацаанд ийм зүйл хийх төлөвлөгөө гарган ажиллахаар АН гэх зангиатай луйварчид зөндөө байна ш
-
Ganbaa (August 04, 2017 7:51:09 pm )
Zaaaaa shaaldaa chi hulgai hiij bayan bolson shdee 2016 Lexus 570 ISEM House Enkhboldiin Hamaatan geed zondool yumtai bolson chin vne shdee aalzaa.
-
ln (August 05, 2017 9:35:37 pm )
Хятад хүн харагдаад байх юм
-
зочин (August 07, 2017 10:06:28 am )
ийм зүйл хөөцөлдөх хүн үнэхээр бишээ. Тулхтай ул суурьтай зөв суурь хүмүүжилтэй хүн шүү. АН-ынхан мөлжүүргүй яс шидээд түүнийг нь булаалдаад байвал ардын нам дуусна.Эцэстээ ард түмэн хохирно шүү эрхэм гишүүдээ
-
ай хөө (August 07, 2017 4:24:51 pm )
өмнө зүгийн цариатай юм аа
-
zochin (August 11, 2017 3:33:44 pm )
zuv shalguul iim erguu togloomoor togloh hun munuu erhem gishuud yagaad duugui baigaad bnaa ardiin namiihaan evtei bai zasgiin gazraa togtvortoi bailgaa odoo neg Dorj ch umuu neg hugiin gar garch ireed buun lai ….bid ediin zasag jaahan gaigui bolj baigaa deer setgel taivan amidarmaar bain ta narin ene hudla jujignuud taalagdajgui bna shuu uzen yadaj baina.
21 Comments