antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 3, 2017 3 comments

М.Сарнай хүүхдийг мөнгө олох хэрэгсэл болгож, төр түмнийг залилсан уу

нийтлэсэн Admin

Сүүлийн үед цахим ертөнцөд орон гэргүй, оочих аягагүй, өвчинд шаналсан, өнчин, ядуу гээд янз бүрийн хүмүүст туслахыг хүссэн уриалга байнга шахам харагдах болсон. Хэлж ирдэггүй өвчин зовлонг өөрсөд дээрээ тохоож өөрөө өвдчихсөн юм шиг шаналан хоногийн хоолноосоо хомслон байж тусалдаг зан Монгол түмэнд минь бий. Үр шимийг нь амсаад үхэл, зовлонгоосоо хагацаад явж буй хүмүүс ч бишгүй олон. Үүнийг дагаад шуналын сэтгэлээр худал зовлон тоочиж олон түмнээс хандив нэрээр мөнгө залилах тохиолдол газар авсаар байна. Хамгийн сүүлийн жишээ дурдахад л хогийн цэгийн хүүхдүүдийг өөр дээрээ авч сургууль цэцэрлэгт хамруулан асарч тэтгэдэг Сарнай гэх эмэгтэйн тухай амтай болгон нь ярьж бараг хүн болгон чадлынхаа хэрээр хандив тусламж үзүүлсэн. Мөн хүн болгон хүртэж чаддаггүй төр засгийн хайр хишгийг хүртэж чадсан юм. Гэтэл өчигдрөөс эхлэн түүнийг шунахайн сэдлээр зүгээр ээж, аавтайгаа хамт байсан хүүхдүүдийг хүчээр шахам гэртээ байлгаж, худал түүх зохион төр, түмнийг хуурсан гэх мэдээлэл цацагдаж, олон хүнийг цочирдууллаа.

Тодруулбал, түүний тухай хамгийн анх олон түмэнд мэдээлж олон түмэнд мэдэгдсэн Ц.Сувд-Эрдэнэ гэх сайхан сэтгэлт эмэгтэй өөрийн цахим хуудсандаа, 2017 оны 1 сарын 30 – ны өдөр нэгэн хүний хүсэлтээр 15 хүүхдийг тэжээдэг Сарнай хэмээх эмэгтэйд туслаач гэсний дагуу бидний нөхөд очиж амьдралтай нь танилцсан билээ. Тухайн үед Сарнай эгч өөрийн амьдралын тухай ярьж түүнийг нь фэйсбүүк хуудсандаа оруулснаар бидний хандивын аян эхэлсэн. Бид 6 ханатай гэр авч өгөхийг зорьж хандив цуглуулан гэрийг нь авч өгсөн. Харин дараа нь асрамжийн газар барьж өгөхөөр хандив цуглуулсан. Хамгийн сүүлд сарын өмнө сонсоход ойролцоогоор 40 орчим сая төгрөг цугласан гэж байсан. Гэтэл Сарнай эгчийн хороонд амьдардаг эмэгтэй надад Сарнай эгчийн талаар миний төсөөлж байгаагүй мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийг нягталж шалгаад Сарнай эгчийнд байдаг хүүхдүүдийн 90% нь эцэг эхтэй болохыг оршин суугчдаас мэдсэн. Хүүхдүүдийн тухай судалж үзэхэд Хогийн цэг дээр амьдарч байсан хүүхэд бараг байсангүй. Мөн хүүхдүүдийн 90%- нь эцэг эхтэй гэр оронтой хүүхдүүд. Үлдсэн 10%-ийг нь би мэдэхгүй. Хүүхдүүдийн эцэг эхтэй уулзахад Сарнай эгч тэдэнд гэртэй болгоно хүүхдээ өг гэсэн байна. Мөн зарим хүний гэрийг барьцаалж хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй гэж дарамталсан байна. Сарнай эгчийн талаар сөрөг зүйлс их ирдэг байсан ч би зөндөө өмөөрч хамгаалж байлаа. Харамсалтай нь олны үг ортой байжээ. Одоо утсаа ч авахгүй. Надаас нууж хийгээд байгаа зүйлс миний, ард түмнийг эргэлзэхэд хүргэж байна. Ирээдүйд энэ төвийг бизнес болгох гэж байгаа бол бид босгож чадахгүй. Сарнай эгчийн зурагтаар ярьж хэлж байсан бүхэн худлаа байсныг хариуцлагатайгаар хэлмээр байна. Одоо таны жүжигт цэг тавих цаг болсон гэж бодож байна. Цагдаагийн байгууллагаар үнэн мөнийг тогтоолгох болно” хэмээн нийтэлжээ.

Бид анх хандивын аян эхлүүлж байхад Ц.Сувд-Эрдэнэтэй холбогдож М.Сарнай эгчийн талаарх мэдээллийг аваад түүнтэй очиж ярилцлага хийж байсан юм.  Тэрбээр, “Өөрөө хогийн цэг дээр өссөн болохоор энэ хүүхдэд өөр шигээ зовлон үзүүлэхийг хүсээгүй учраас өсгөхөөр шийдсэн. Өөрийн зургаа, өрөөлийн есөн хүүхдийг хайраар дутаалгүй л амьдруулахыг хичээж явна даа” хэмээн нулимс дуслуулан ярьж байсныг тодхон санаж байна. Тухайн үед хожмын нэг өдөр ийм нийтлэл бичээд сууж байна гэж зүүдэлж ч байсангүй. Гэрээрээ дүүрэн хүүхэд цуглуулсан, зургаан хүүхдийн эх хүнийг худал түүх зохион ярьж байна гэж хэн санахав дээ. /Ярилцлага/

Энэ мэт хүний санаанд багтамгүй явдал сүүлийн үед ихээр гарах болсон. Үүний зэрэгцээ үнэхээр таны тус хэрэгтэй, ядарч зүдэрсэн, өвдөж зовсон хүмүүс ч байгаа гэдгийг бас мартаж болохгүй. Хамгийн гол нь хэнд, хэрхэн, хэнээр дамжуулж туслах гэж буйгаа л анхаарах хэрэгтэй. Тус багаддаггүй гэдэг. Тэгээд ч ядарч зүдэрсэн нэгнийхээ төлөө гар сунгаж чадахгүй ч, сэтгэл зовнин байдаг монголчуудын сайхан сэтгэлийг ашиглах гэсэн хүмүүс бас байдаг гэдгийг санах л хэрэгтэй. Хэдийгээр “Сайн үйлс хийж бай.Тусын хариу эргээд ирдэг юм.” гэдэг ч бэлэнчлэх үзэлтэй, бусдыг шулж амьдрах сонирхолтой хүмүүст зориулж элдэв аян зохиох нь нийгэмд сөрөг үр дагавар олноор бий болгох магадлалтайг тусламжид ханаж, цаддаггүй зарим хүмүүсийн жишээ ч харуулсаар байгааг бодолцох учиртай.

Нөгөөтэйгүүр өөрсдөөсөө ч харамлах шахаж сэтгэл гарган тусалсан таны сэтгэлийн өргөл жинхэнэ эздэдээ хүрч байгааг ч нягтлан шалгаж байхад гэмгүй. Учир нь хандивын аян  хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа хүмүүс хандив өгсөн хүмүүстээ, цаашлаад олон нийтэд эргээд тайлагнахгүй, өнөө хөөрхий өвчтөн үхсэн эсэх нь мэдэгдэхгүй алга болдог нь нууц биш.

Т.Гэрэл

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (August 03, 2017 3:55:36 pm )

    Хараажийн тийм амьтан бсан юм.хохь нь

  • sanaa (August 04, 2017 8:40:49 am )

    Сэтгүүлч хүн байж асуудлыг зөвхөн нэг талаас харж бичих буруу байна ш дээ. Нөгөө Сарнайтай нь уулзаж бодит байдал дээр юу болсныг тодруулах хэргтэй байсан юм шиг санагдлаа

  • Kassie (August 07, 2017 8:06:23 pm )

    DIALYSIS will not be the only method to deal with KIDNEY DISEASE https://www.facebook.com/peter.fawler/posts/1634272283468938

antalya rent a car