antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 3, 2017 12 comments

Ц.Элбэгдоржийн суганы үс Х.Баттулгад ямар хэрэгтэй юм

нийтлэсэн Admin

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг зөвлөх болох нь гэсэн мэдээлэл нь “Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржийн суганы үс явсан энэ бандиар яах гэсэн юм бол. Бага дунд шатанд Ц.Элбэгдоржийн нэрээр байнга хууль бус үйлдэл хийхийн зэрэгцээ МоАХ-ны шошготой бүхнийг нухчин дардаг энэ нөхрөөр яах гэсэн юм бол” гэсэн хүмүүсийн яриа үүсчээ.

Өндөр эрх мэдэлд гарсан хүмүүстэй дотносох гэсэн оролдлого нь бүтэлгүйтвэл тэдний нэрийг ашиглах, тэдний хүн мэтээр харагдах гэсэн санаархал манай залуу улстөрчдөд байсаар байна. Үеийн үед л ийм зүйл байсан бололтой. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад ийм залуусын эгнээ улстөрд хүчтэй байсныг улстөр сонирхогчид нэрлэж чадах байх. Дээр хэлсэнчлэн дотносож чадахгүй нэг нь нэрийг нь ашиглаж явсан нь ч олон бий. Тэр ч бүү хэл сугных нь үс болон явсан зарим нэг залуус өдгөө ч улстөрд хорлон сүйтгэгч хэвээрээ байна. Тухайлбал, дээр дурдсан Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг намынх нь нөхөд “Ц.Элбэгдоржийн сугны үс” хэмээн сэм өвөр зуураа ярилцаж байхыг олонтаа сонсожээ. Тэрбээр улстөрд хөл тавьсан цагаасаа хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид налж, энэ хүний гар хөлийн үзүүрт зарагдаж явсан гэдгийг ч нөхөд нь хэлдэг. Ц.Элбэгдоржийн хувьд өнгөрөгч найман жилд өрсөлдөгч МАН бүү хэл АН-даа ч халгаатай байв. Өөрт нь налаагүй, өөрийнх нь бүлэглэлийг дэмжээгүй хэнтэй боловч хүйтэн харилцаа үүсгэдэг байсан. Энэ л үед олж авсан сугных нь үс Д.Пүрэвдаваа Ц.Элбэгдоржийн үед Баянзүрх дүүргийн АН-ын эв нэгдлийг бутаргасан нэгэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Нөгөө талаар тус дүүргийн нутаг дэвсгэрт маш олон хууль бус зүйл хийсэн ч Ц.Элбэгдоржийн нэр нүүрээр мултарч чаддаг ийм Засаг дарга өдгөө ч хууль бус зүйлээ хийсээр байгааг Х.Баттулга Ерөнхийлөгч ч хэдийнээ анхааралдаа авсан биз ээ.

Тэр тусмаа Баянзүрхийн МоАХ-ны нөхдийг бол жинхэнэ утгаараа заналхийлдэг байсны цаад учир нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэх хоёр эрхмийн хоорондын сэм тулааны нэгэн үзүүр нь мөн байхыг үгүйсгэхгүй. Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд Ц.Элбэгдорж Х.Баттулгыг барьж шалгахаар чамгүй хөөцөлдсөн ч амжилгүй зодгоо тайлж, цаадхи нь Ерөнхийлөгч боллоо. Одоо тэгэхээр Элбэгийн сугны үс нь Х.Баттулгын сугны үс болохоор дайрч байгааг юу гэж ойлгох вэ. Сугны үс болдоггүй юм гэхэд Х.Баттулгын хүн гэж нийгэмд ойлгуулахаар мэдээлэл бэлтгүүлэн цацаж байгааг ч гадарлаж байна.

Өнгөрөгч дөрвөн жилд тэрбээр олон хууль бус зүйл хийснийг намынх нь нөхөд илчлэн дэлгэхээр зэхэж байгааг ч Ерөнхийлөгч болон АН-ын дарга С.Эрдэнэд дуулгах нь зүйн хэрэг байх. Баянзүрх дүүргийн олон хороодын Засаг дарга, ИНХ-ын дарга нарыг эзгүй үед нь хаалгыг нь эвдэн тамга тэмдгийг нь авах зэргээр өөрийнхөө хүнийг тавьж байгаа нь дээрмийн шинжтэй. Гэхдээ энэ тамга тэмдгээ алдсан бүх хүмүүс АН-ын гишүүд, тэр дундаа МоАХ-ны угшилтай хүмүүс. Үүний цаана ямар хорлон сүйтгэх ажиллагаа явж байна вэ. Саяхан гэхэд л тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ц.Цогзолмааг өглөө ажилдаа ирэхэд нь өрөөг нь лацдан оруулахгүй байсаар бараг нэг сарын нүүрийг үзлээ. Хамгийн олон хүн амтай дүүргийн хүүхэд багачуудын сурах мэдэх эрхэнд халдсан энэ ноцтой үйлдлээ хэзээ зогсоох юм бэ гэсэн эцэг эхчүүд олон байна. Тун удахгүй сургууль цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт болох гээд бэлтгэл ажилдаа орчихсон энэ үед Боловсролынхоо хэлтсийн даргын өрөөг лацдаж, ажил хэрэг явуулах боломжгүй болгож байгаагийн цаана ямар санаа нуугдана вэ. Энэ дүүргийн ИТХ-д Ц.Элбэгдоржийн хүү хууль бус төлөөлөгчөөр сууж байгааг анхаарах цаг нь болсон юм биш үү. Өрсөлдөгчид нь Ц.Элбэгдоржийн хүүгийн хууль бус үйлдлийг гурван шатны шүүхээр зарга үүсгэсэн боловч дийлсэнгүй. Аргагүй хүчтэй байгаагаа харуулж байна. Харин үүний цаана нэр нөлөөтэй эцэг нь байсан хэдий ч өнөөдөр тэр бол хэн ч болсон учраас хуулийн дагуу шийдэж өгөхийг сонгогч олон хүссээр байна. Баянзүрх дүүрэгт байгаа энэ олон хууль бус үйлдлийг таслан зогсоох эрх нь АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгч Х.Баттулга нарт бий.

Гэтэл Д.Пүрэвдаваа нь энэ мэт хууль бус үйл ажиллагаа удаа дараа явуулж байгаа хэрнээ Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болно хэмээн энд тэндгүй мэдээлэл цацуулж байгаагийн цаана Ерөнхийлөгч асны сугны үс болж, хууль бус үйлдэл хийж байснаа үргэлжүүлэхээр санаарахсан бололтой юм. Ёстой нөгөө намынх нь нөхдийн хэлснээр Ц.Элбэгдоржийн сугны үс Х.Баттулгад ямар хэрэгтэй юм. Түүнд Д.Пүрэвдаваа шиг хууль бус үйлдлээр бөөстсөн зөвлөх хэрэггүй байх. Хууль ёсыг хэрэгжүүлнэ, төрийн бүхий л шатанд дэг журам тогтоох уриатай гарч ирсэн Ерөнхийлөгч маань хэрвээ Д.Пүрэвдаваад ямар нэгэн байдлаар тал засвал сонгогч олны өмнө шившгээ дэлгэнэ гэсэн үг.

Х.Баатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • nergui (August 03, 2017 12:56:48 pm )

    arai ugui bailguidee

  • Чааваас (August 03, 2017 1:13:42 pm )

    Суганы гэдэг үгээ зөв бичиж сурчихаад донгосож бай. Эсвэл чи “суга”-гүй “Суг”-тай юмуу ичээч

  • худэр (August 03, 2017 1:47:05 pm )

    za yamatai ch elbegdorjiin ued har bor ajliig ni hiij l yavsan etgeed bna

    • худэр (August 03, 2017 1:48:03 pm )

      Odoo iim ulsuudaas salahgui l bol bid urgashlahgui

  • pk (August 03, 2017 1:59:28 pm )

    namiin dargiin sungaand H.Battulgiig demjihgui geed Amarjargaliig demjij baisan buur mungu ugsun ch shuugian baina.zugeer l duurgiin zasag dargaa hiij baigaad 2020 ond ih hurald ner devshihgui dee

  • зочин (August 03, 2017 4:10:55 pm )

    3 ч удаа намаа ялуулчихаад засаг даргаа ч авч чадахгүй ядарч яваа нөхрийг яах нь энэ вэ. Түүнгүйгээр Баянзүрх дүүргийг АН авч чаддаг байсан билүү

  • zochinzochin (August 03, 2017 4:48:15 pm )

    arai ugui bailgui dee ene balai huneer yu gej dutah bilee tegj ner nuuree barahgui bailgui dee yanaa ih muu zaluu ….

  • зочин (August 03, 2017 6:18:07 pm )

    АН гэдэг улс орныг сүйтгэгч бүлэглэлийг хурдан тарааж улсад учруулсан олон их наяд төгрөгийг түлүүлэх хэрэгтэй,

  • зочин (August 03, 2017 6:48:39 pm )

    Баттулга ерөнхийлөгчийн хүн гэж өөрийгөө хэлдэг зарим нэг үл бүтэх хүмүүс бор-өндөрийн АН-ыг тарааж байна да ерөнхийлөгчөө та үүнийг анхааралдаа аваач

  • Anonymous (August 03, 2017 8:48:34 pm )

    Suganii gej yagaad helj baiga ni? Saltaaanii us gevel taarhiin bishuu ene amitnii tsaraig harhad ene nuguu emegtei hun zoddog baahan shuugad bsn gar mun uu

  • Зочин (August 04, 2017 9:58:37 am )

    МОНГОЛД ДҮР ЭСГЭСЭН ХЭДХЭН ХҮМҮҮС АРДЧИЛАЛ НЭРИЙН ДОР МОНГОЛЫГ УСТГАЖ БАЙНА. АЛТАНХУЯГ ЗИ ЭНХБОЛД МЭТИЙН НИЙГЭМД УЛСТӨРИЙН БУГ БОЛСОН ГАРУУД МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭН ГЭВЭЛ ТЭРЭН ШИГ ХУДЛАА ЗҮЙЛ БАЙХГҮЙ.

  • Зочин (August 04, 2017 1:43:27 pm )

    Алтанхуяг, А,Гансүх гээд дандаа гэмт хэрэгт мөрдөгдөж байгаа хүмүүсийг ерөнхийлөгч хажуудаа авлаа итгэх ч юм алга

antalya rent a car