antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 1, 2017 2 comments

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

нийтлэсэн Admin

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар “Ипотекийн зээлийн үйл aжиллагааны журам”-ыг баталсан.Гэвч өнөөгийн цаг үетэй нийцэхгүй болсон зарим зохицуулалтыг шинэчлэн, хэт нарийвчилсан заалтуудыг өөрчилж, банкуудын орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохистой аргачлалаар хангах зорилгоор журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 62.1 дэх заалтын дагуу олон нийтээс санал авах зорилгоор “Орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын төслийг Төв банк танилцууллаа. Хамгийн сүүлд оруулсан өөрчлөлтөөр иргэн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө хаанаас, ямар эх үүсвэрээс бүрдүүлснээ арилжааны банкуудад заавал тайлагнах үүргийг хүчингүй болгосон юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Zochin (August 01, 2017 8:48:48 pm )

    Mkv chuluulj 80-mkv deeshiig yadahnaa 8%. hamaruulj uguuchee mash hvnd bolloo

  • Зочин (August 02, 2017 6:36:22 pm )

    Ипотекийн зээлийн нөхцлийг хөнгөвчлөх хэрэгтэй, тэртэй тэргүй барьцаа байр нь байхад. Мөн 40-өөс дээш насныхан ялангуяа тэтгэврийнхэнд олгох хэрэгтэй, нас нөхцсөн тохиолдолд өвлөөд цааш нь лизенгээ төлөөд явах үр хүүхэд нь байж л таараа. Ганцхан анхаарах гол зүйл нь орлого нь лизенгээ төлөх боломжтой эсэх нь гэж үзэж байна. Мөн эхнэр нь лизингтэй байхад зээлийг даагч нөхөр нь өөрийн нэрээр дахин 2 дахь байр авах/үр хүүхэддээ зориулж/-ийг ч зөвшөөрөх хэрэгтэй. Ингэж л байж энэ олон баригдсан байр зарагдана. Гэхдээ байрны үнийг зах зээлийн журмаар бууруулах нь жинхэнэ түлхэц болно гэдгийг мартав.

antalya rent a car