antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2017 1 comment

БЗД-ийн МАН-ын Гишүүд дэмжигчдийн холбоо ээлжит хурлаа хийж намын хороондоо шаардлага хүргүүллээ

нийтлэсэн Admin

2016 оны орон нутаг сонгууль 2017 оны ерөнхийлөгчийн хоёр шатны сонгуульд ялагдал хүлээсэн БЗД-ын МАН-ын гишүүд дүүргийн намын дарга Э.Бат-Амгаланг хэрхэн сонгуульд ялагдсан тухайгаа намын гишүүддээ тайлбарлаж, тайлагнахыг хүсээд нилээд хугацааг үдэж байна. БЗД-ийн МАН-ын дарга гишүүдийнхээ үгийг үл тоомсорлож тэдэнд хариу өгөхгүй удаа дараа бултаж байгаа учир “Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын гишүүд дэмжигчдийн холбоо” Баянзүрх дүүргийн намын гишүүдтэйгээ өнөөдөр 13 цагт хуралдсан байна.

БЗД-ийн МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо хуралдаанаар дүүргийн намыг шинэчилж хоёр удаагийн сонгуульд дүүргээ ялагдалд хүргэсэн намын дарга Э.Бат-Амгалан түүний багыг намын дүрмийн дагуу хариуцлага хүлээж албан тушаалаа өгөх хүртэл арга хэмжээг хүлээлгэх ёстой хэмээн намын гишүүд ширүүхэн ярилцсан аж. Ерөнхийлөгчийн болон орон нутгийн хоёр удаагийн сонгуульд БЗД-ийн 28 хорооны дарга нар ажлаа маш муу хийж намын дуу хоолойг гишүүд дэмжигчиддээ хүргэж чадаагүй.Зөвхөн намын удирдлагад ойр хүмүүсээ хүрээлж ажилласан. Шат шатны сонгуулийг мөнгө болгож харсан болохоор БЗД-ийн МАН өнөөдөр ялагдал хүлээсэн.

 

Жирийн гишүүд дэмжигчид нь сонгуулийн үеэр дүүргийн гишүүдээ таниж мэдэхгүй Э.Бат-Амгалан даргын шахааны хүмүүс ажиллаж сонгуулийн ялалтыг балласан хэмээн үзэж байгаагаа тус хуралдаан дээр намын гишүүд нэлээн шүүмжлэлтэй хандаж байсан . Мөн түүгээр барахгүй Э.Бат-Амгалан БЗД-т намын даргаар ирснээс хойш дүүргийн нам биш төрлийн нам болон хувирсан хэмээв. Дүүргийн намын ажил намын бодлогоор бус ургийн модоор явж ийнхүү том ялагдалд хүрсэн гэнэ.

Тиймээс “Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын гишүүд дэмжигчдийн холбоо”ны гишүүд Э.Бат-Амгаланг ажлаа өгч дүүргийн намыг цэгцэлж ургийн бодлогоор бус намын бодлогоор ажлаа явуулдаг болохыг шаардаж байна.

БЗД-ийн МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоон ээлжит хурал эхлэхийн өмнө БЗД-ийн МАН-ын хорооны дэд дарга Г.Атармаа намын хорооны хэрэглэх газрын дарга н.Галхүү нар намын үүрийн гишүүдтэйгээ ирж “Бид сайн ажиллаж байгаа гишүүд биднийг мэднэ” гэх зэргээр намын гишүүдээ энэ хуралд суухгүй байх. Бүр зарим үүрийн гишүүдийг Жанжин клуб орох замд нь тосч буцаах, зарим гишүүдийг нь ажилтай болгоно, БЗД-ийн МАН-д одоогоор шинэчлэл хэрэггүй 10 сард нөхөн сонгуульд явагдана бид ялна гэх зэргийн зүйл ярьж хурал тараах гэж оролдов. Үнэндээ 10 сард ямар ч хурал болохгүй гэдгийг улсын дээд шүүхийн шийдвэр нотлоод байгаа билээ.

Ямартай ч дотроо хагарал талцалтай байгаа Баянзүрх дүүргийн МАН-ын хороо “ШИНЭЧЛЭЛ” ярьсан гишүүд дэмжигчдийн холбооны хуралаа хүлээн зөвшөөрөхгүй гэж сөрөг мэдээлэл тараасан боловч БЗД-ийн МАН-ын хорооны дэд дарга Г.Атармаа БЗД-ийн МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Б.Ганзориг дэд тэргүүн Б.Мөнхбаяр нар хурлын зарим төлөөлөгч нарын хамт шаардах бичгийг хүлээлгэж өгсөн байна.

БЗД-ийн МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо шаардлагын хариуг 2017 оны 08 сарын 05-ны дотор холбооны нийт гишүүдэд ирүүлэхийг хүсчээ…

Бужигнаантай байгаа МАН-ын хамгийн том дүүрэг дахь гишүүд нь хөдөлгөөнд ороод эхэлсэн байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (July 30, 2017 4:45:02 pm )

    Ганзориг гэнэ үү. Энэ юун нөхөр гараад ирэвээ гэнэт. Чоно борооноор гэгчээр битгий дуулиан хийгээд байгаарай. Чамайг жирийн гишүүд мэдэхгүй. Тэр байтугай дарга нар нь ч танихгүй шүү.чи болиорой

antalya rent a car