antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 29, 2017 21 comments

5 мянган талийгаачийн нэрийг барьсан хэрэг ба С.Эрдэнэ даргын эрин үе!

нийтлэсэн Admin

5 мянган талийгаачийн   нэрийг барьж, хуурамч баримт бичиг бүрдүүлж тэтгэвэр авч байсан асуудлыг Нийгмийн хамгааллын яаманд байгуулагдсан ажлын хэсэг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилтнууд, АТГ-тай хамтран шалгахаар болсноо өнгөрөгч дөрөвдүгээр сард мэдэгдсэн билээ.  Энэ хэрэг илэрч мэдэгдсэн нь УИХ-ын сонгуулиас өмнөх явдал.  Тухайн үед нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчидтай холбоотой хэрэгт С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг  цагдаагийн байгууллагаас өгч байсан удаатай ч, сүүлдээ уг асуудлаар юм дуугарахаа больсон. Нэг зүйлийг тодотгоход, нийгмийн даатгалынхны булхай луйврын ажиллагаа янз бүрийн хэлбэрээр явагддагийг мэдээллүүдээс харж болох юм.Нийгмийн даатгалын салбарт нуугдаж байгаа тун ноцтой асуудлыг дэлгэсэн “Нас барагсдыг амьдруулах “шидтэн”-үүд нийгмийн даатгалд одоо ч байна” нэртэй материал “Өнөөдөр” сонинд анх нийтлэгдэж байсан билээ. Тэнд бол нэлээд нарийн тодорхой зүйлсийг өгүүлсэн байдаг.

Нийгмийн даатгалын газрын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургадугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан байдаг юм. Уг нь нас барсны хоёр дахь сараас нь тэтгэврийн санхүүжилт зогсох ёстой. Гэтэл манай зарим албан тушаалтан хууль зөрчин, 45.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдон шалгуулж байгаа. “ хэмээн ярьсан байдаг. Тэрчлэн 2006 оноос хойшхи судалгаагаар улсын хэмжээнд 14 мянга гаруй хүнд нас барсны дараа сарын тэтгэвэр олгосон бөгөөд зөвхөн нийслэлд л гэхэд нийгмийн даатгалынхан дээрх нас барсан хүмүүсийн 500 гаруйд тэтгэвэр олгохоо зогсоолгүй, амьд байгаа мэтээр тэмдэглэл хийн, 1000 гаруй удаагийн гүйлгээгээр 1.5 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар, за мөн тэтгэврийн эрх нээлгэж, арилжааны банкуудаас, зээл авчихаад байгаа гэх асуудлыг, зээлийн эргэн төлөлт нь нийгмийн даатгалын сангаас төлөгдөөд байгаа талаар, нас барсан хүн өдгөө амьд мэт тэтгэврээ аваад зогсохгүй, түүнийгээ барьцаалан зээл авч, төлөөд явж байж болох уу гэхчлэн асуудлуудыг тус нийтлэлд хөндсөн байдаг.

За харин өдгөө АН-ын дарга болсон С.Эрдэнэ сайдын хувиар сонгуулийн өмнхөхөн  НДЕГ-ын дарга Д.Мэндбаяр нартай хамт  мэдээлэл хийх үеэрээ энэ асуудлаар дуугарсан. Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол Нийгмийн даатгалынхан хуулиа зөрчин тэр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн нь хоёр шалтгаантай болохыг холбогдох шат дараалсан зургаан удаагийн хяналт шалгалтын үр дүнд холбогдох байгууллагууд тогтоосон гэнэ. Тухайлбал, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо сул байсан нь нэгдүгээр шалтгаан гэнэ. Үүнээс болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцож байсан гэлээ. Харин хоёрдугаар шалтгаан нь нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг байсантай холбоотой гэж хэлэв. Нас барсан гэх мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага сарын дараа авч байсан, энэ хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө банкны данс руу шилжчихсэн байдаг. Ингээд нас барсан гэдгийг нь мэдээд данснаас нь мөнгөө эргүүлж татах үйлдэл хийсэн гэх зүйлийг тэр хэлж байв. Тэгэхээр албаны хүний эл тайлбар бас л эргэлзээ дагуулсан хэвээрээ л байгаа гэдгийг энд тодотгоё. За мөн дээрх нийтлэлд өгүүлсэн анхаарал татсан бас нэг асуудал бол гадаадын харьяат болсон хүмүүст тэтгэвэр, халамжийн мөнгө олгосон үйлдэл байгаа аж.Монгол Улсын харьяатаас гарч буцаж харьяатын эрхээ сэргээлгээгүй 2000 орчим иргэнд бас л 1.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон байдаг. Хууль хяналтын байгууллагаас тогтоосноор 10 мянга орчим иргэнд нас барсны дараа нь тэтгэвэр олгож, Нийгмийн даатгалын сангийн найман тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй гэх асуудал байсан.

Харин НДЕГ-ын дарга Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол “150-300 орчим хүний мөнгө нас барснаас хойш нэг сарын дараа данс руу нь шилжсэн гэх тооцоог шалгалтаар гаргасан. Нас барсан гэдгийг нь мэдээд энэ мөнгөний 90 хувийг харилцах данснаас буцаан татсан. Одоо 19 сая төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байна.” гэж байгаа юм. За мөн түүний хэлснээс ойлгоход тэдэнд алдах эрх бол байгаа юм байна. Учир нь тэрбээр, Олон улсын нягтлан бодох бүртгэлээс зөвшөөрөгдөх алдааг нэрлэсэн байдаг. Бид сард 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, жилд нэг их наяд тэтгэвэр тэтгэмжийг 360 гаруй мянган иргэнд олгодог. Ийм нөхцөлд дээрх алдааг зөвшөөрөгдөх хэмжээ хэмээн тооцдог.” хэмээн хэлж суусан.

 Энэ бол хариуцлагагүй үг л дээ. Салбар хариуцсан сайдын хувиар С.Эрдэнэ тэрийг нь хүлээн зөвшөөрөөд хажууд нь сууж байсныг хэлэх хэрэгтэй. С.Эрдэнэ бол цагтаа Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан, дараа нь энэ салбарын сайдаар ажиллаж байсан хүн. Тиймээс ч нийгмийн даатгалынхны өнгөрсөн жилүүдийн луйврын хэрэгт түүнээс хариуцлага асуух ёстой гэдгийг хэлэх хүмүүс олон бий. Монголын улстөрийн гол хоёр хүчний нэг АН-ыг удирдаж буйн хувиар ч, түүнээс хариуцлагатай байхыг нийгэм шаардаж буй юм.

Эх сурвалж: Hunnu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Anonymous (July 29, 2017 2:44:08 pm )

    Эрдэнэ шиг балиар луйварчин ховор доо, хор найруулна бусдыг өдөөн хатгана. АН энэ хэдэн хүнээсээ салж арай гайгүй дунд үеийнхэндээ эрх мэдлээ шилжүүлмээр юм. Зика вирус энхболд, батүүл, эрдэнэ, женко, эмэгтэйчүүдээс эрдэнэчимэг, бурмаа, оюунгэрэл нтр бүгд хор хутгагч мөнгөний төлөө улайрагчид. Нэг ардчилалын дунд үеийнхэн нь арай дээр. Ер нь боловсон хүчин муутай явцгүй нам!!!

  • Anonymous (July 29, 2017 2:44:55 pm )

    Ганцаараа идсэн гахай таргалдаг кк

  • ззочин (July 30, 2017 1:11:59 pm )

    тэр мөнгийг ар гэрийн хүмүүс нь л авсан юм байгаа биз дээ тэр хүмүүст хариуцлга тооцохгүй юу авсан хүнээр нь буцааж төлүүлэхгүй юу тэр мөнгө авсан хүн буруутай юм шиг харгдаад байх юм Эрднэ авсан юмуу тэр нас барсан хүний ар гэр хүнээ буруу бүртгүүлээд заль хиисэн юм бишүү та нар ялгаж салгаж биёих хэргтэй хүны нэр төрд хамаагүй халдаж болхгүй санаанаасаа юм бичих юм Эрднээ ганцаараа аваад идсэн бол энэ хүний буруу хариуцлга тооцох хэргтэй хэн нэг хүний бурууг шүүх тогтоох хэргтэй

  • Anonymous (July 30, 2017 6:53:06 pm )

    sain shalgaachee

  • zochin (July 30, 2017 11:35:27 pm )

    erdene gej neg gaihaltai gahai bainaa. edseer daigaad gahain gedes ni delbereh bolj baigaadaa hahaha

  • zochin (July 31, 2017 12:59:04 am )

    Солонгост ажиллаж байсан иргэдэд тэндээс НДШ бэлэн мөнгийг нь шилжүүлсэн юм байна лээ. Монголдоо ирээд НДШ ээ төлж болох байсныг хуулинд өөрчлөлт орсон нэрийдлээр маш олон хүний мөнгийг луйвардсан. С.Эрдэнэ бол иаш их мөнгө идсэн нөхөр.

  • Anonymous (July 31, 2017 10:02:04 am )

    Ingej hudlaa helj bolohgui ee. Hen negen nas barlaa Niigmiin daatgalaar orj devteriig ni haalgaj orshuulgiin zardliig avdagiig zahiin teneg hun ch andahgui shuu Erdenee guai.

  • zochon (July 31, 2017 10:54:56 am )

    ene horboogoos butsaad yauahaaraa tamd ochix bailgui burhan tuunig shitgene

  • Зочин (July 31, 2017 12:54:48 pm )

    Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

    Энэ Эрдэнэ гэдэг хүний асуудлыг шударга үнэнээр нь нэг тийш болгож өгөөч.

  • зочин (July 31, 2017 1:34:00 pm )

    5000 нас барсан иргэний мөнгө энэ балайгийн шонхор нэртэй өндөр байшин болсон байх аа,

  • Би (July 31, 2017 3:35:36 pm )

    амьгүй албатууд гэж ном байдагсан :)) Мёртвые души

  • bat (July 31, 2017 8:56:41 pm )

    Erdene bol eruugiin tom gemt heregten shalgaj horih heregtei deer ni ih ym bii shuu

  • Zochin (July 31, 2017 9:53:36 pm )

    Erunxiilugch Battulga Ta S.Erdenetei xariutslga tootsxiig ard tumn xarj bn. Ardchilliin neriig gutaasan berduudese slx tsag ni blsn

  • jiriin irgediin bodol mon (July 31, 2017 10:36:25 pm )

    Монгол улсын нам, төр замарсан. Арай гайгүй нь МАН-ийн ххучуул. АН-аас авах ганц нь Амаржаргал түүнийгээ бас эрлийз хурлийз гэж ад үзэж хавчин гадуурахдаг гэсэн.,С. Эрдэнэ,.Д.Эрдэнэбат, З,Зика вирус, Халт.Женко,Гарамгайбаатар Портуна Батбаяр, С.Бат-Үүл,Ц.Оюунгэрэл,Эрдэнэчимэг гээд чөтгөр,шулмын орон гэлтэй .Бүгд шуналын Н7N9 загварын хамгийн сүүлийн шинэ вирус. Энэ төрөл нь гадны нөлөөнд маш амархан мутацад ордог аюултай

  • Anonymous (July 31, 2017 10:37:14 pm )

    battulga chin nam bus um san odoo huguu chirj bna daa erdenee ziigaa metiin darhlagdsan erhmvvded erlegiin elch dvn tavih biz

  • zochin (August 01, 2017 11:28:00 am )

    Баянгол шиг жишиг дүүрэг хаана байна та нар Эрдэнэ ван шиг л бай л даа чадахгүй бол чацага царайлаад л дуугай бай

  • zochin (August 01, 2017 11:30:38 am )

    Баянгол шиг жишиг дүүрэг хаана байна та нар Эрдэнэ ван шиг л бай л даа чадахгүй бол чацага царайлаад л дуугай бай харин БГЭМТ-ийн дарга Батжаргал бас НЭМО Болдбаатар нар нь л нэрийг нь баастаад байх юм

    • зочин (August 01, 2017 2:53:06 pm )

      С.Эрдэнэ-гээ дагаж эмнэлгийн дарга, нягтлан нар нь хулгай хийгээд нягтлан нь лав шоронд суусан гээ биз дээ, Батжаргал дарга нь удахгүй орно гээ биз дээ, луйварчин дагавал тэгнэ шүү дээ

  • ИРГЭН (August 02, 2017 2:52:13 pm )

    ЭНДЭЭС НЭГ ЮМЫГ АЖИГЛАХАД НАС БАРСАН ХҮН ХААНА БАЙНА ГЭЭД ТЭРНИЙ МӨНГИЙГ ИДЧИХЭЕ ГЭЭД ЯВЖ БАЙДАГ ТИЙМ ЗАВТАЙ САЙД БАЙДАГ ЮМ УУ.НОМТОЙБАЯРТ Л ТИЙМ ЗАВ БАЙДАГ БАЙЛГҮЙ ДЭЭ.ЭСВЭЛ ЭРДЭНЭ ГЭДЭГ ХҮНЭЭР ДАМЖУУЛЖ АН-ЫГ ҮЗЭН ЯДДАГ ҮЗЛЭЭ ГАРГАЖ БАЙХАА ХАНГАЖ БАЙГААГААС НЭГ ИХ ХЭТРЭХГҮЙ БОЛ УУ.САНАА МУУТ ЯВАН ХАТДАГ ЮМ ШҮҮ.МЭХТ МЭХЭНДЭЭ УНАДАГ ХОРВОО ДОО.

  • иргэн (August 02, 2017 7:24:29 pm )

    Ungursun jiluuded hairan saikhan zaluuchuud darga said nariin uildsen hergiin umnuu ul shiitgel huleej shorond orj , zarim ni odoog boltol shuuhiin haalga tatsaar l baina . Ulsiin hurungiig zavshigshdaas mungu tulburuu hezee avch shuuh shudarga ajillah bol doo

  • Anonymous (August 02, 2017 10:21:57 pm )

    үхсэн буурын толгойноос амьд ат айна…гүйээ мөн үнэн үг шүү,ямар ч эрх мэдэлгүй АН-с айдаг хүмүүс сонин шүү

antalya rent a car