antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 28, 2017 13 comments

Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга тамгаа аваад зугтжээ

нийтлэсэн Admin

Төрийн байгууллагын үйл ажиллаагаа тасралтгүй байж, ард иргэддээ түргэн шуурхай үйлчлэх ёстой.  Гэтэл ганцхан хүний санаатай үйлдлээс болж Баянзүрх дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа зогсохдоо тулаад байгаа юм байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Д.Бат-Ундрах тамга тэмдэгээ авч зугтаад сар гаруй болж байгаа аж.

Төрийн тамгаас гадна Газрын албанаас гардаг бүхий л албан бланкуудыг авч яваад одоог хүртэл сураггүй байгаа юм байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиараа дүүргийн Засаг дарга нь дүүргийнхээ Газрын албаны даргыг томилдог. Гэтэл Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын томилгоог нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун дур мэдэн хийсэн байжээ. Уг нь Э.Болорчулуун дарга үүнийг мэдэхийн дээдэр мэдэх хүн. Тэрээр 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргаар ажиллахдаа дүүргийн Засаг даргын захирамжаар томилогдож байсан юм.

Гэтэл 2016 оны Орон  нутгийн сонгуулийн дараа дээрх маягаар томилогдсон Д.Бат-Ундрах нь хагас жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн Газрын албыг ёстой л бужигнуулж өгөөд алга болжээ. Тэрээр Газрын албанаас дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүргийн ИТХ-д өргөн барьж батлуулах ажлаа хийгээгүй байна. Ингэхээр иргэд л хохирч үлдэж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, уг нөхцөл байдлаас үүдэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд газраа ашиглах, өмчлөх, эрх шилжүүлэх, хугацаа сунгах зэрэг эрхээ эдэлж чадахгүй байдалд хүрээд байгаа юм.

Хамгийн хачирхалтай нь төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг санаатайгаар доголдуулж байгаа Д.Бат-Ундрахын үйлдлийн талаар өнөөдрийг хүртэл дээд шатны байгууллага нь ямар ч арга хэмжээ аваагүй байна. Зүй нь нь нийслэлийн Газрын  албаны дарга Э.Болорчулуун өөрийнхөө хууль бусаар томилсон хүний буруутай үйл ажиллагааг таслан зогсоож, иргэдийн эрх ашгийг дээдлэн, төрийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэгтэй албан тушаалтан юм. Гэтэл 350 гаруй мянган хүн амтай Баянзүрх дүүргийн Газрын албаны асуудлыг шийдвэрлэхгүй, энэ талаар хуруугаа ч хөдөлгөхгүй сууж байгааг Хотын удирдлагууд болон хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авах цаг нь болжээ.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Иргн (July 28, 2017 3:18:13 pm )

    Хүнд сурталтай муу банди байсан ингэх гээд байжилдээ Хуулийн өмнө гишгэх газаргүй Цагдаа нар ажлаа хийлдээ Даварсан бандийг бариж аваад зохих шийтгэл ялийг нь оногдуул

  • Иргэн (July 28, 2017 3:19:02 pm )

    Наадах чинь хаачих вэ дээ Болорчулуунд хариуцлага үүрүүл

  • zochin (July 28, 2017 4:52:42 pm )

    ene BZD estoi ajil gej oooooo zugeer oron tooni suudlin bugluusuud bdag shuu bugdiig tatan buulgaad hot ni avna uu yana hamaa alga ter darga geed bgaa hun eeee arai bishee tur zasag min

  • иргэн (July 28, 2017 5:37:37 pm )

    Сүүлийн олон жил энэ дүүрэг өөдөлсөнгүй дээ.

  • Shudraga negen (July 28, 2017 5:47:31 pm )

    Ta nar bolieo arail muuhai gutgej gujirdeh yumaa iim baidlaar huuli bus tomilgoogoo Purevdawaa ooroo hiij bgaa itgehgui bol oroond oruulahgui haalga ewdsen gd busad heltsuud ch medej bgaa ingej bolohguie mongolchuudaa odoo hiideg chaddag shudraga negnee helmegduulseer bgad erh choloo tusgaar togtnol chin ustah n bn

  • иргэн (July 28, 2017 6:02:03 pm )

    bi shuurhai.mn bas unen boditoi zuil bichdeg busad site-uudiig bodvol gej irgen hun talaasaa boddog bailaa.Bas yalgaagui uls torjij bgan bn…Huuchin dargadeer 2 3 udaa orj uulzaj bsan yumiig ih zuv talaas ni hardag medlegtei bolovsroltoi hun shig sanagdaj bsan.odoo bga darga deer bas 2 udaa orson het neg taliig barij medehgui gdg ugeer huniig amiig taglad sursan hun bsan meddeggui yum bol yah gj dargiin alban tushaalruu zutgedeg yum be chaddag negend zaigaa taviad zailaad ogooch zgr.

  • Үнэн бодит байдлыг мэдэгч ЗОЧИН (July 28, 2017 7:22:26 pm )

    Баянзүрх дүүргийн ажил явахгүй байгаа шалтгаан иргэн миний бодлоор эрх мэдэл-н төлөөх Улс төрийн томилгоо…
    2016 оны орон нутгийн сонгуулиас хойш дүүргийн газрын албаны үйл ажиллагаа болон “төрийн байгууллагын үйл ажиллаагаа тасралтгүй байж, ард иргэддээ түргэн шуурхай үйлчлэх ёстой” гэсэн төрийн албаны АЛТАН ЗАРЧИМ-г алдагдуулсан хүн бол дүүргийн Засаг дарга юм. Өөрийнхөн Засаг дарга байх асуудал шийдэгдээгүй байхад босоо удирдлагатай нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-н томилгоонд дур мэдэж өөрийн захирамжаар мэргэжлийн бус, туршлагагүй, өөрийн хүнээ томилж, захиргааны байгууллага байрлах байрны цоож-г солиж тэр Бат-Ундрах гэх даргыг орох өрөөгүй болгож, энэхүү мэдээллийг захилагаар хийлгэчээд ТӨР-н ажил тасралтгүй үргэлжлэх ёстой гэж мэдэгдэж, бичүүлхээсээ ичэээээч ээ…
    Эрх мэдэл, албан тушаал-н шуналаас болж хэдэн зуун өрхийн, хэдэн мянган иргэд бид хохирч байна.

  • ЗОРИГТ (July 28, 2017 7:29:13 pm )

    ЯАЖ ХОЦОРСОН АЛБАН ТУШААЛД НУГАСГҮЙ БАНДИ НАР БАЙДАГ ЮМ БЭ МАН ГАРУУДАА

  • Anonymous (July 28, 2017 8:46:00 pm )

    shorond oboo mongotei bol dsjgui shtee kkkkkkk

  • da (July 28, 2017 8:46:25 pm )

    shorond oboo mongotei bol dsjgui shtee kkkkkkk

  • Zochin (July 29, 2017 3:48:38 am )

    Ene purevdavaa gj yasan nohoin golog iimerhu zavsar zavhai ajil hiideg yatsarsan hun bdgiin be? Ene huniig Zasah bh hugatsaand duureg yaj hogjvoo dansaa avilgal heel hahuulid idegej tomilgpo ene ter metiin ajil hiij odor honogoos argat daasan ajil hj suuhin.omno bas hench gelee batsukh biluu medleggui mongo boos oor yum medehgui Malaar darga hiilguulcheerei bsan ter ni yaSan shot ond orson odoo tgd bas yamar nohoigoo tabitsiin be? Purevdavaa chi zgr ingej ajlagguie zaigaa tavij odoo

  • Zochin (July 29, 2017 3:51:32 am )

    Ene purevdavaa gj yasan nohoin golog iimerhu zavaan zavhai ajil hiideg yatsarsan hun bdgiin be? Ene huniig Zasag bh hugatsaand duureg yaj hogjvoo dandaa avilgal heel hahuulid idegdej tomilgoo ene ter metiin ajil hiij odor honogoo argatsaasan ajil hj suuhin.omno bas hench gelee batsukh biluu medleggui mongonoos oor yum medehgui Malaar darga hiilguulj bsan ter ni yaSan shorond orson odoo tgd bas yamar nohoigoo tabitsiin be? Purevdavaa chi zgr ingej ajlagguie zaigaa tavij odoo

  • irgen (July 29, 2017 12:33:34 pm )

    Ene pvrewdawaa nowshiin xiij bga zaxialagt gvtgeleg bn. Iim xvnii vr xvvxed ger bvl yaj yawdag bnaa. Nodnin jiremsen xvn zodood yawj bsn xvn iim yum xj chadnalda.

antalya rent a car