antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 21, 2017 42 comments

З.Энхболд & УИХ

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын даргад хаяглан ирүүлсэн нь энэ долоо хоногийн анхаарал татсан үйл явдал байсан. Тэгвэл түүний албан бичигт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу илгээсэн нь, мөн л анхаарал татсан үйл явдал боллоо. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандсан “Хариу өгөх тухай” эл албан тоотод:

“Танаас ирүүлсэн “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичигтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна” гэж тус тус заасан.

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.

Дээрх хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Улсын Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг. Хуулийн энэ зохицуулалт 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр Улсын Их Хуралтай харилцаж ирсэн болохыг Танд үүгээр мэдэгдэж байна.

Цаашид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр Улсын Их Хуралтай харилцаж байхыг хүсье” гэжээ.

За харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Ц.Цолмон даргаас ийм хариу авсныхаа дараа сошиал хуудсаараа байр сууриа илэрхийлжээ.Тэрбээр “С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахыг УИХТГ дарга зөвшөөрөхгүй гэнэ. Өөрийн чинь ишэлсэн Үндсэн хуулинд ЗГ-аас зөвшөөрөл авах тухай алга. Үндсэн хуулинд байхгүй заалтаар ЗГ-тай зөвшилцвөл Үндсэн хууль зөрчсөн гээд огцорно биз дээ.

Монголын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч элчин сайдыг эгүүлэн татна гээд, УИХ, ЗГ нь үгүй гэдэг тохиолдол үүслээ. Ийм тохиолдолд Үндсэн хуулийн 33.1.5-аа л барина. УИХ-тай зөвшилцөн эгүүлэн татах эрх зөвхөн Ерөнхийлөгчид бий. ЗГ энд ямар ч хамаа байхгүй. ЗГ хууль, Үндсэн хууль зөрчилдвөл сүүлийнхийг нь барина” хэмээн бичсэн байна.

 

Ямартай ч элчин сайд нарыг эгүүлэн татах тухай асуудал ийм маягаар өрнөж байна. З.Энхболдын тухайд УИХ-ын дарга байсан хүн. Тэр ч утгаараа Ерөнхийлөгч болон УИХ-ын хооронд албан ёсны харилцаа хэрхэн явагддаг болохыг мэдэх ёстой. Гэхдээ тэрбээр сэдвийг өөр тийш хазайлгаж байна. Монголын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч элчин сайдыг эгүүлэн татна гэтэл  УИХ, ЗГ нь үгүй гэдэг тохиолдол үүслээ хэмээн тэрбээр тодотгож буй юм.

Эх сурвалж: Hunnu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

42 Comments

  • z (July 21, 2017 7:27:44 pm )

    ene nohoi zeeh uuruu enhiin tsagaan tagtaa yu aan

  • БИ (July 21, 2017 9:58:09 pm )

    төрийн өндөр албыг өс хонзонгийн талбар болгомооргүй байнаа

  • зочи (July 21, 2017 10:01:30 pm )

    Ц.Цолмон УИХ-д оруулахгүйгээр өөрөө хариу өгсөн нь хууль бус гэж бодож байна.Өшөө авалт биш ард түмний хүсэл шаардлага гэдэг нь илэрхий шүү дээ гадаадад амьдардаг Монгол бүсгүйчүүд хүртэл тэмцэж байгааг мартаагүй биз дээ

  • Зочин (July 21, 2017 11:22:13 pm )

    Дэндүү өсөрхөг блхоор нохой зээх гэдэг хочтой болоо биздээ. Энэ хүн л ерөнхийлөгчий монголчуудын эв нэгдлийг сахин хамгаалах үүрэгт садаа болж бузар хэрүүлээрээ монголчуудыг ахиад 4 жил талцуулна даа. Одоо болимоор юм.

  • Zochin unuree (July 22, 2017 12:18:23 am )

    Zuge,er suubal deergui yu hu gj yarij baina tsaana chini humuus

  • Зочин (July 22, 2017 1:55:18 am )

    Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр УИХ-н гишүүн Гантулгын гэр бүлийн зургийн постолж төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнд баймгүй ёс суртахуунгүй, тавьтаргүй үйлдэл гаргасандаа. Тэр Гантулгынхаа зургийг л тавихгүй зовж шаналж байгаа гэмгүй даруухан бүсгүй, төр хөөрхөн охины зургийг тавьж олны хэл амны бай болгож яах нь вэ дээ, Тэр үеэс энэ хүний царайгий нь харахаас ч ой гутдаг болсон.Үнэхээр нинжин сэтгэлгүй, ёс суртахуунгүй, хэрүүлч, өширхөг хүн ийм албан тушаалд тэнцэхгүйдээ.

  • Anonymous (July 22, 2017 9:49:59 am )

    Зика вирус мафи ерөнхийлөгч 2 одоо тэнэгтэж өгнөө. Хуулиа ч сайн мэдэхгүй бж нээх мундаг царайлж өс хонзонгийн сэдэлтэй ажиллагаагаа явуулна. Харж л бай. Юун төлөө зика вирус хочтой боллоо доо аймаар хүншдэ. Хоёр хутгууш улсын хөгжилд түгжил болж лай болно. Хэрүүл өс хонзон өвөрлөхөд улс орон төр өөдлөхгүй уруудмаар л юмдаа. Ийм тарвагаар тамгын газрын даргаа тавьж бдаг дүүрцэн дурак вэ.

  • Anonymous (July 22, 2017 9:51:42 am )

    Энэ 2 тарваак ингээл солиорч эхэлнэ дэ. Та нар яаж ч мундаг бх гээд МАН ынхны мэдлэг чадвар ухааны хөлийн хурууны чигчийн чинээнд ч очихгүй бх. Угаасаа чадваргүй намын хорчингууд нийлэхээрээ юу бүтээх үү??!!!

  • Anonymous (July 22, 2017 9:52:22 am )

    ЗИКА ВИРУС ТАРХВАЛ БАЛАРЛАА ШҮҮ

  • П (July 22, 2017 10:23:28 am )

    Ингэж солиорч байхаар амалсан ард иргэдийнхээ өрийг тэглээчээ лалараа худлаа шоу хийгээд явахын

  • зочинзочин (July 22, 2017 10:41:52 am )

    төрийн албыг өшөө авах хэл ам хэрүүлийн алим болгомооргүй л байна. Энхболд ер хүйтэн зэвүүн дандаа хор найруулж бай юм . Баттулга хүний амаар будаа идэж энэ албыг хашна гэж бодож байгаа бол их эндүүрэл

  • өвгөн (July 22, 2017 3:08:30 pm )

    ОТ-гоос их хэмжээний автлга авч эх орны эрх ашгаас урван хууль бусаар баяжсан С.Баяр, Энхсайхан нэрыг эгүүлэн тэтэх нь зөв. УИХ-ын ЕНБД гэж намын бууны нохой хариу өгөөд байхдаа яадаг бна? МАН-ынхан шударга байцгаа л даа. Ер нь цаашид ОТ-гоос авилга эвч эх С.Баярцогтыг шүүхэд өгч хэргийг шалгуулж хөрөнгийг хураах хэрэгтэй.

  • Anonymous (July 22, 2017 3:18:32 pm )

    The battulga enhbold 2 Mongolian and tumend oorcdiigoo hardly Ogden ta2 mongoliig yaluulj Chanda amjilt bayariig Tatah n zob we n Mongolian hamag horongiig abch Ameritech huraacan luibarch chin C Bayar shuu dee tuuniig shuuhed of mongolchuudaa you tolgoin gereeg bayar bayarstogt nar houseboat odoo tuuniig mongolchuudad erguulj of bayar bayarstogt nara

  • иргэн (July 22, 2017 5:05:33 pm )

    УИХынөмнөөс тамгын дарга ч хариу өгөөд байдагүй байхаа энэ тэнэг сэгэгдэл бичигч нар толгойдоо жаахан юм хийж байж тэнэг постоо бичицгээ

  • иргэн (July 22, 2017 8:16:26 pm )

    Өөр хийх ажил энэ хүнд алга уу??? Өс хонзон санаад явдаг юм байхдаа.

  • мн (July 22, 2017 8:52:29 pm )

    ХЭХЭ ХУЛГАИЧИИГ БАРИХ НЬ ӨС ХОНЗОН ЮМУУ ЭНХБОЛДООС МАНЫ БӨГС ДОЛООГЧИД ҮХТЭЛЭЭ АИХ ЮМ АА

    • зочин (July 24, 2017 4:18:45 pm )

      АН-ын хулгайчуудаас хүн айлаа юу, мал аа

      • nabchaa (July 24, 2017 5:23:31 pm )

        ene gulug chabgants noxoi zeex xochit enxbold bol yabch zub yum xiix xyn bish er ni selengiinxen neg iimerxyy baliar ulsuud bdag yum daa…ene chabgants tsarailsan jab jab xiisen novsh xezee ch xynd sain yum xiix xyn bish..novshiig uls turuus zailuulax xeregtei

  • зочин зочинзочин (July 23, 2017 10:05:29 am )

    Хуулиа ойлгодоггүй Цог мэт тэнэг хүмүүс их хурал дахиад олон байдаг болов уу??? Ямар ч хуулийн биш хүн сонсоод ойлгох зүйлийг ойлгохгүй Ерөнхий нарийн бичгийн дарга байна гэдэг нь үнэндээ шившиг юм даа. Засгийн газрын хуульд байгаа дурдсан заалт бол засгийн газар санал тавих эрхтэй заасан болохоос Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлаагүй гэдэг нь бүхэнд ойлгомжтой. Тэгээд бас том үгхэлэх гэж оролдсон нь бүүр ч доогтой.

  • Уншигч (July 23, 2017 10:40:17 am )

    Энэ хууль зөрчсөн, процедураа зөрчсөн Цолмон гэж нөхөрт хариуцлага тооцоочээ. Ажил хэргийн уламжлал ч гэх шиг, уламжлал нь хуулийн дээр гарлаа юу? Энэ уламжлалыг өөрчлөх хэрэгтэй. ЕТГ ямар ч хууль зөрчөөгүй. Ерөнхийлөгчийн институц хуулийн хүрээнд албан тоот явуулсан байна. Харин УИХ ТГ хуульд нийцүүлэн хурлаар хэлэлыүүлээд хариуг өгөх ззрэгтэй техникийн ажлын алба байх шүү. Нэг их бодлогын юм яриад байх эрхгүй шүү.

  • Бек (July 23, 2017 11:54:12 am )

    Ноён зи хаана явсан газраа хор найруулж хутган үймүүлэх ажил хийж явдгаа зогсоомоор бна. Олиггүй эр хүний шинжгүй байдал тань Монгол төрийг талцуулахад хүрнэ гэдэгт эмзэглэж бна.

  • Anonymous (July 23, 2017 2:49:25 pm )

    Зика вирусэн тарвага 96-2000 оны хооронд төрийн өмчит олон газрыг хямд худалдаж улсын мөнгийг тамтаггүй их идсэн дурак да. Женко энэ 2 монголыг хөгжүүлнэ гэвэл горьдсоны зовлон. Толгой мэдлэг нь ч хүрэхгүй, өс хонзон хор найруулагчдын мастер. Ха ха ха

  • Anonymous (July 23, 2017 2:51:03 pm )

    Өвөрхангай баянхонгорынхон хаа яваа газраа бусдыг хагаралдуулсан талцуулсан хор найруулсан байх юм даа. Оюутан бхад ч тэр ийм л юмнууд бдаг бсан. Жоохон хүн чанартай бж болдгүйнмүү

    • Уншигч (July 23, 2017 6:36:48 pm )

      Тэгээд эвтэй нэртэй чацга царайлаад явцгаа.

  • pkxny (July 23, 2017 2:54:33 pm )

    З энхболдын боов өргөс шиг хэмжээтэй гэсэн ккккк

  • erdnee (July 23, 2017 3:27:26 pm )

    battulagiin esreg bichij bgaa humuus mongoloos zailuul taarna

  • DORJIj (July 23, 2017 7:15:30 pm )

    S.BAYRIIG ERGUULEN TATAHIIN TULD HICHNEEN HONOG HICHNEEN HUN JAGSLAADAA . . . !,!,!,MONGOLCHUUD BID YAGAAD INGEED CHIHGUI YUMSHIG MEDEEGUI DUR ESGEED ANBAND TUSHAALD SHUNAAD BAIDAG BAINAA.S.BAYR UURUU BOLIH HEREVTEI SHUU . . .

  • Anonymous (July 24, 2017 1:54:26 pm )

    Зүгээр л Баттулгаараа гарын үсэг зуруулаад хэл амгүй ярих юмаа яриад УИХ-ын даргаас авах хариугаа ав л даа. Зи новш оо. Тамгын дарга нь болсон юм бол УИХ-ын Тамгын даргатай харьц. Рамандаа яйжигна. Ёс ёмбогор төр төмбөгөр. Ми нь Зигээс жижигрээд хариу өглөө юу. Чи новш өөрөө эхэлж муухай харьцаж байгаа болохоор чамд ийм л хариу ирэх ёстой. Заавал ийм хоёрын хооронд хэрүүл үүсгэсэн үйлдэл гарцаагүй чамаас гарна.Тийм учраас чамайг Зика хорт вирус гэдэг юм. Монголын төрийн эсрэг хорт вирус.

  • ззочин (July 24, 2017 2:09:27 pm )

    ажил хийж байгаа хүныг элдвээр хэлэх юмаа ажил хүүхгй бол бас нэг юм ярих юм энэ өөрийн сансасанаараа ажилаа хийлгвэл яасан юм алдаатай ажилбал хариуцалгаа өрөө хүлээн шүү дээ

  • зочин (July 24, 2017 4:13:31 pm )

    Ажлаа мэдэхгүй болохоор өш хонзон авах маягтай, тэнэг 2 , их тэнэгтэх байх даа, Зика ч хорт могой доо

  • Anonymous (July 25, 2017 10:16:57 am )

    Зика вирус,тахал гэж юу хэлээд байна аа.Энд тэнд тахал гарсан уу.

  • Anonymous (July 25, 2017 3:29:52 pm )

    Ерөнхийлөгчийн үнэнч туслахууд: мөнхбаясгалан, цэрэн, аса, хулан, херо баатар, доржзодов, ууганбаатар, зика вирус, эрдэнэ. ахмадын баасан, уянга гишүүн бсан. Эд бүгдийг хардаа. Бүгд өрсөлдөгчөө тамтаггүй хайр найргүй муулдаг гүтгэдэг, мөнгөний төлөө улайрсан. Ямар хүмүүсээр хүрээлүүлснийг нь ххрахад ойлгомжтой биздэ. Мэдлэг чадвар, удам угсаа, төрөлхийн хүмүүжил хүнд маш чухал

  • тогтох (July 25, 2017 5:44:52 pm )

    Хэнээр хүрээлүүлж хэнээр юу хийлгэхийг нь л харах үлдлээ нэгэнт сонгосон сонголт яалтай билээ. Нэр дэвшүүлж байгаа царай нь тэр аль ч нам нь Гэхдээ зиндаандаа харьцах хэрэгтэй ЗИ даргаа ТГ-ын дарга бол Ерөнхийлөгч биш зөв зөвлөх хэрэгтэй Өш хонзонгийн талбар байж болохгүй

  • ЗОРИГТ (July 26, 2017 5:51:15 pm )

    ӨШ ХОНЗОН ГЭЭД ХУЛГАЙЧ НАРЫГ ХААЦАЙЛААД БАЙХ УУ . ДАРАА ДАРААГИЙХ НЬ МАНАЙ НАМ НАМАЙГ ХАМГААЛНА ГЭЭД ЭХ ОРНОО БАЯЛАГАА АРД ТҮМНЭЭСЭЭ ХУЛГАЙЛЖ ЗАРЖ БОЛОХ ЖИШИ Г ТОГТОНО БИЗ ДЭЭ .

  • Хуульч (July 27, 2017 3:06:59 pm )

    Цолмон даргын зөв байна шдээ. Зи Энхболд дарга хууль болон тогтсон уламжлалыг бүдүүлэгээр эвдэж, улс төр хийх гэсэн хийрхэлээ зогсоо…. Цолмон дарга бол жинхэнэ мэргэшсэн төрийн албан хаагч, хуульч гэдэг намтар, хийсэн ажил, явуулсан хариу бичгээс харагдаж байна шд..Эрхэм хуульчид та бүхэн улс төрөөс ангид байж мэргэжлийн нүдээр харж дүгнэлтээ хэлэх цаг болсон..Эцэст нь сошиалаар хэдхэн зохион байгуулалтад орсон хэсэг этгээдийн бичсэн зүйлээр Төр засаг нь гарч гал түймэр унтраадаг, дарга нар нь гаргасан шийдвэр, үзэл бодлоо хэрүүл маягаар хийдэг буруу, замбараагүй жишигээ болих хэрэгтэй дээ..

  • ззочин (July 28, 2017 9:01:10 am )

    хэргтэнүүдыг яасн өмөөрөх юм хамсаатануудан юмуу өмрсөөр байгаад толгой дээрээ гргчхаад дарна олон юм яриад яахвдээ энэ шунлуудыг заазалсанц багдна иим их баялтай байж гадаадийхны гар хөл болж монол орнийг иим ядуу өртөй амьдруулаж байхад өмөөрөөд байхдаа яадаг байна З Энхболд бол шудрга залуу сайн хамтргцтай бол ажилхал залуу өмөөрөөд байгаа хүмүүс хуваагаад идсэн юмуу юунд өмөөрнө вэ эх орны минь иим ядуу өртөй байхад яагаад өмөөрөөд байгаа юм бэ

  • Anonymous (July 28, 2017 2:13:50 pm )

    Нөгөө эх орончдын маань ажил ингэж л эхэлж байна даа. Хонзон авах, хагалан бутаргахаас өөр ажил хийхгүй дээ. Чадах ч үгүй биз.

  • Зочин (July 28, 2017 2:30:06 pm )

    Нутгийн нэр баригч Зи бол үндсэндээ Сэлэнгээс хөөгдсөн нэгэн гэсэн ш дээ .Нутгийн нэр барьсан монголчуудыг дөрвөн жил хагалган бутаргасан гар шүү наадах чинь .Одоо тахиад шургалж иорж ирж бас нэг дөрвөн жил талцуулан хуваах зорилготой хүн шүү . Хүнийг таньяа гэвэл нөхрийг хар гэж үнэхээр Баттулга өрөөсөн дугуй юм даа

  • Бат (July 28, 2017 3:40:17 pm )

    ӨШ ХОНЗОНГИЙН ТУЙЛ БОЛСОН ЭНЭ НӨХРӨӨС МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛ ГАРАХ УУ. МОРДОХЫН ХАЗГАЙ ГЭДЭГ ШИГ ЮМ БОЛОХ БАЙХ ДАА.

  • Иргэн (July 29, 2017 7:32:20 pm )

    Энэ З.Энхболд чинь жинхэнэ хужаагийн үр сад шүү дээ.Сэлэнгийнхэн сайн мэднэ дээ. Нөгөө талаар энэ хүн хаана байна тэнд хэрүүл хараал, өшөө хорсол бугшиж байдагийг МОНГОЛЫН АРД ТҮМЭН мэднэ хойно доо. Ямар сайндаа л УИХ-ын ангийн нөхдөөсөө өлөгчин, бэлтрэг нэр авах вэ дээ

  • Дорж (July 31, 2017 11:01:20 am )

    Энэ зика монголын торд байгаа цагт монголчууд бид хоорондоо байнгын хагарал бутрал нэг нэгийгаа узэн ядсан хэруул маргаанаас салахгуй.энэ хун оороо улс тороос зайлах тийм ес зуй эр зориг байхгуй бол нийгмээрээ шахаж зайлуулья.энэ хун алга болоход бид нэг их угуйлэхгуй дээ

  • зочин (July 31, 2017 5:28:55 pm )

    Зика-г бол атаа жөтөө, хор хорсол, муу муухай бүхний цуглуулга,
    Баттулгын үнэнч анд иймэрхүү, Баттулга нь иймэ.рхүү гэсэн үг

antalya rent a car